Ням гаргийн өглөөний хуралдаан
Есүс Христийн сургаал энгийн
Хэсгүүд
Бурханы үг бол Есүс Христ болон Түүний бошиглогчдын заадаг сургаал юм. …
… Энэ сургаал бол Бурханы бүх хүүхдийг адислах Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих явдал юм.
Биднийг хайртай хүмүүстээ эдгээр зарчмыг заах үед Ариун Сүнс бидэнд үнэнийг мэдэхэд туслах болно. Бидэнд Ариун Сүнсний өдөөлт хэрэгтэй учраас бид үнэн сургаалыг заахаас халин, таамаглах эсвэл хувийн тайлбар өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.
… Хуурамч сургаалд ойртохоос зайлсхийх хамгийн баттай арга замуудын нэг бол заадаг зүйлээ энгийн байлгах явдал юм. …
Энгийнээр заах нь бидэнд авралын сургаалыг эртнээс буюу хүүхдүүдийг хожим нь өөрсдөд нь тулгарах хууран мэхлэгчийн уруу таталтад өртөөгүй байхад мөн сурах ёстой үнэнүүд нь олон нийтийн сүлжээний чимээ шуугианд дарагдаж үе тэнгийнхний болон өөрсдийнх нь хувийн асуудалд живэхээс хамаагүй өмнө хуваалцах боломжийг олгодог. …
Хайртай хүмүүстээ Есүс Христийн сургаалыг хамгийн сайнаараа заах үед зарим нь хүлээн авахгүй байж ч мэднэ. Эргэлзээ таны санаа бодолд алгуурхан орж ирж магадгүй. … Тэдгээр эргэлзээнд битгий бууж өгөөрэй. Бурханаас тусламж гуй. …
… Та хичээнгүй, тэсвэр тэвчээртэй болох болно. Тэгээд та хайртай хүмүүстээ мөн Сатаны сүйтгэх оролдлогыг даван туулаасай хэмээн залбирдаг хүмүүстээ туслахын тулд чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдэх болно.