2024
Цөөн жилийн хугацаанд
2024 оны 11-р сар


Бямба гаргийн оройн хуралдаан

Цөөн жилийн хугацаанд

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Мормоны Ном бол зөвхөн өнгөрснийг харуулдаг түүхэн цэдэг биш. Харин судрын энэ боть нь ирээдүйг харуулж, өнөө үеийн нөхцөл байдал, бэрхшээлд зориулсан чухал зарчим, сэрэмжлүүлэг, сургамжуудыг агуулдаг. Тийм ч учраас Мормоны Ном бол бидний одоо амьдарч буй болон ирээдүйд амьдрах цаг үеийн тухай ном юм. …

Газар шорооноос хашхирах эртний дуу хоолойнууд өнөөдөр биднээс хөгжил дэвшил, эд баялаг, хөнгөн хялбар амьдрал зэрэг нь зөв шударга хүмүүсийг ч бардамналын сүнсний хороос уухад хүргэж болох хүчтэй найрлагатай байдаг гэх үүрдийн сургамжаас суралцаасай гэж хүсдэг. …

… Бид бардамналд өдөөгдөн, өөрийгөө хэтэрхий чухал гэж хэтрүүлэн бодож, өөрийн бие даасан байдлыг буруу үнэлэхээс, бусдад туслахын оронд амин хувиа хичээхээс үргэлж өөрсдийгөө хамгаалах ёстой. …

Хэрэв та бид өөрсдийгөө бардамналын их зангаас зайлсхийх хангалттай хүчирхэг, чадалтай гэж бодож байгаа бол энэ сүнслэг үхлийн өвчнөөр аль хэдийн өвчилсөн байна гэдгийг би сануулмаар байна. …

Гэсэн ч, хэрэв та бид өөрсдийгөө бардамналаас болж зовж магадгүй гэдэгт итгэвэл, “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, Их Эзэн [бидэн] дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн болгоход бидэнд тусалж, хамгаалах өчүүхэн мөн энгийн зүйлсийг” байнга хийх болно. “Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой” [Мозая 3:19].

Бурханаас ирсэн энэ цэдгийг бид судалж, тунгаан бодсоноор “харах нүд, сонсох чих, ухаарах оюун, ойлгох зүрх сэтгэлээр” адислагдаж, “уруу таталтад орохгүйн тулд бардамналаас болгоомжлох” [Сургаал ба Гэрээнүүд 23] ёстойг сурах болно.