2024
“Энэ бол Миний сайн мэдээ”—“Энэ бол Миний Сүм”
2024 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

“Энэ бол Миний сайн мэдээ”—“Энэ бол Миний Сүм”

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Динамит нь нитроглицерингүйгээр гайхалтай байж чадахгүйн адил Аврагчийн Сүм Түүний сайн мэдээн дээр суурилсан байж л онцгой байх юм. Аврагчийн сайн мэдээ, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлгүйгээр Сүм бусдаас онцгой байхгүй байх байсан.

Кизельгурийн тогтворжуулах нөлөөгүйгээр нитроглицерин нь тэсрэх бодисын хувьд үр ашиг бага байх байв. Түүх харуулсанчлан, Их Эзэний Сүмгүйгээр Түүний сайн мэдээний талаарх хүн төрөлхтний ойлголт тогтворгүй, сургаалын хувьд хувирч өөрчлөгдөн, өөр өөр шашин, соёл, гүн ухааны нөлөөнд автах байсан. …

Бурхан Христийн сургаалыг заах, сайн мэдээний аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх эрхийн аль алиныг олгосон учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Бурханы хүчнээс хүртэх боломжийг олгодог. Аврагч бидний нүглийг уучлахыг хүсдэг мөн Өөрийнх нь хүч чадлаас хүртэж, өөрчлөгдөхөд бидэнд тусалдаг. Тэр бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан бөгөөд зүй ёсоор хүртэх ёстой тэрхүү шийтгэлээс маань биднийг өршөөхийг маш их хүсдэг. Тэр биднийг ариун болж, Түүгээр төгөлдөржөөсэй хэмээн хүсдэг. …

Би та бүхнийг өөрсдийгөө Аврагчид, Түүний сайн мэдээнд, мөн Түүний Сүмд илүү бүрэн зориулахад урьж байна. Ийн зориулснаар та нар Аврагчийн сайн мэдээ, Түүний Сүм хоёрын нэгдэл амьдралд тань хүч чадал авчрахыг олж мэднэ. Энэ хүч чадал динамитаас ч илүү хүчтэй. Энэ нь замд тань байгаа хад чулууг буталж, та нарыг Бурханы хаант улсын өв залгамжлагчид болгон хувиргана. Мөн та нар “алдар суугаар дүүрэн мөн үгээр хэлэхийн аргагүй баяслаар дүүргэгдэ[нэ]” [Хиламан 5:44].