2024
Найдварын ялалт
2024 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Найдварын ялалт

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Найдварын бэлэг бол Бурханы үнэлж баршгүй хишиг юм. …

Бид Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлснээр асуудлуудынхаа цаадхыг буюу мөнхийн адислал, амлалтуудыг олж хардаг. Улам бүр туяаран гийгүүлэх гэрэлтэй адил, найдвар нь харанхуйлсан ертөнцийг гэрэлтүүлж, бид сүр жавхлант ирээдүйгээ тод хардаг. …

Ах, эгч нар аа, найдвар бол Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн хэрээр өсдөг амьд бэлэг юм. … Бид залбирал, ариун сүмийн гэрээнүүдээр дамжуулан мөн зарлигуудыг сахих, орчин үеийн бошиглогчдын болон судрын үгс дээр тогтмол найрлах, ариун ёслолоос хүртэх, бусад гэгээнтэнтэй хамт долоо хоног бүр шүтэн бишрэх, бусдад үйлчлэх зэргээр итгэлийнхээ баталгаа болох суурийг тавьдаг.

Ёс бус байдал улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед бидний найдварыг бэхжүүлэхийн тулд Их Эзэн бошиглогчдодоо Өөрийн ариун сүмээр дэлхийг дүүргэхийг зааварласан. …

Их Эзэний өргөөнд Бурхантай байгуулсан гэрээнүүддээ итгэж, тэдгээрээс зууран барих үед ямар ч шаналал, өвчин эмгэг, шударга бус явдал, зовлон бидний найдварыг бөхөөж чадахгүй. Энэ бол гэрэл гэгээний өргөө, итгэл найдварын өргөө мөн. …

Ах, эгч нар аа, та нарын эрэлхийлдэг амар амгалан хүссэнээр тань хурдан ирэхгүй байж болох ч Их Эзэнд найдах юм бол Түүний амар амгалан ирнэ гэдгийг би амлаж байна.

Бид эрхэм нандин итгэлээ тордож, найдварын төгс гэрэлтэйгээр урагш тэмүүлэх болтугай. Бидний найдвар бол бидний Аврагч Есүс Христ мөн гэдгийг би гэрчилж байна. Бидний бүх зөв шударга хүсэл мөрөөдөл Түүгээр дамжин биелэгдэх болно. Тэр бол найдварын Бурхан, найдварын ялалт билээ. Тэр амьд бөгөөд та нарыг хайрладаг.