Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 8

Аммон Лимхайн хүмүүст сургав—Тэрээр жаредчуудын хорин дөрвөн ялтсын тухай сонсож мэдэв—Эртний цэдгүүд үзмэрчдээр орчуулагдаж болно—Үзмэрч байхаас илүү бэлэг гэж үгүй. Ойролцоогоор мэө 121 он.

1Мөнхүү улиран тохиох дор хаан Лимхай өөрийн хүмүүст ярьснаа төгсгөл болгосны дараа, учир нь тэрээр тэдэнд олон зүйлийг ярьсан мөн зөвхөн тэдгээрийн цөөнийг нь би энэ номонд бичиглэснийг, тэрээр Зарахемлагийн нутагт байсан ах дүүсийнхээ талаар бүх зүйлийг өөрийн хүмүүст ярьсан болно.

2Мөн тэрээр Аммоныг олон түмний өмнө босгож, мөн тэдэнд Зениф уг нутгаас гарсан тэр цагаас бүр тэр өөрөө уг нутгаас гарч ирэх тэр цагийг хүртэл тэдний ах дүүст тохиолдсон бүгдийг тоочихоор болгов.

3Мөн тэрээр түүнчлэн хаан Бенжамины тэдэнд заасан эцсийн үгсийг тэдэнд давтан хэлж, мөн хаан Лимхайн хүмүүст тэд түүний ярьсан бүх үгийг ойлгож болохын тулд тэдгээрийг тайлбарлав.

4Мөнхүү улиран тохиох дор тэрээр энэ бүгдийг хийсний дараа, хаан Лимхай олон түмнийг тарааж, мөн тэд хүн бүрийг гэртээ эргэж очих болгов.

5Мөнхүү улиран тохиох дор тэрээр, тэд Зарахемлагийн нутгийг орхисон цагаас түүний хүмүүсийн цэдгийг тээсэн ялтсуудыг, тэрээр тэдгээрийг уншиж болохын тулд Аммоны өмнө авчрагдахаар болгов.

6Эдүгээ, Аммон уг ялтсыг уншмагц, тэрээр хэлийг хөрвүүлж чадах эсэхийг мэдэхээр хаан түүнээс асуув, мөн Аммон чадахгүйгээ түүнд хэлэв.

7Мөн хаан түүнд хэлэв: өөрийн хүмүүсийн зовлон зүдгүүрийн төлөө би гашуудсан учир, тэд Зарахемлагийн нутгийг олж болохын тулд, биднийг боолчлолоос чөлөөлөхийг бид гуйж болохын тулд, ах дүүсээсээ би өөрийн хүмүүсээс дөчин гурвыг аглаг буйдад замд гаргасан билээ.

8Мөн тэд аглаг буйдад олон өдрийн турш төөрчээ, гэвч тэд шаргуу байсан аж, гэвч Зарахемлагийн нутгийг олсонгүй, харин их усны дундах нутагт аялсны дараа, хүний мөн амьтны ясаар хучигдсан, мөн түүнчлэн янз бүрийн барилгуудын балгасуудаар дүүрсэн нэгэн нутагт очсоны дараа, Израилын олны адил тоолшгүй байсан хүмүүсээр эзэгнэгдэж асан нутгийг олж мэдсэнийхээ дараа харин энэ нутагтаа эргэж иржээ.

9Мөн тэд хэлсэн зүйлүүдийнхээ үнэний гэрчлэл болгон сийлбэрээр дүүрэн, мөн цэвэр алт болох хорин дөрвөн ялтсыг авчирсан болой.

10Мөн болгоогтун, түүнчлэн, тэд том, мөн гууль мөн зэсэн, мөн бүх талаараа төгс сайн цээжний хуягуудыг авчирсан бөлгөө.

11Мөн түүнчлэн, тэд илднүүдийг авчрав, тэдгээрийн бариулууд нь өгөр даасан, мөн ирт хэсгүүд нь зэвэнд идэгдсэн байв; мөн ялтсууд дээрх сийлбэрүүд эсвэл уг хэлийг хөрвүүлж чадах хэн ч энэ нутагт байсангүй. Тиймийн тул би танд хэлсэн билээ: Та орчуулж чадах сан болов уу

12Мөн би танд дахин хэлье: Та орчуулж чадах хэн нэгнийг мэдэх сэн болов уу? Учир нь би эдгээр цэдгүүд бидний хэлэнд орчуулагдахыг хүснэ; учир нь магадгүй, эдгээр ялтсууд ирсэн тэнд байсан эдгээр нь устгагдсан хүмүүсийн үлдэгдлийн тухай мэдлэгийг бидэнд өгөх болно; эсвээс, магадгүй, тэдгээр нь чухам устгагдсан тэр хүмүүсийн тухай мэдлэгийг бидэнд өгөх болно; мөн би тэдний устгалын шалтгааныг мэдэх хүсэлтэй байна.

13Эдүгээ Аммон түүнд хэлэв: Ай хаантан, уг цэдгүүдийг орчуулж чадах хүний тухайд би танд лавтайяа хэлж чадна; учир нь эрт цагийн бүх цэдгүүдийг үзэж, мөн орчуулж чадах ямар нэгэн зүйл түүнд буй; мөн энэ нь Бурханы бэлэг юм. Мөн уг зүйлүүд хөрвүүлэгч гэж нэрлэгддэг, мөн зарлигдуулахаас бусдаар бол түүгээр нэг ч хүн харж чадахгүй, харах учиргүй зүйлийг тэрээр хайж мөн тэрээр мөхөх болуузай. Мөн түүгээр харахыг зарлигдуулсан нь, мөнхүү тэр нь үзмэрч хэмээн нэрлэгддэг болой.

14Мөн болгоогтун, Зарахемла нутаг дахь тэр хүмүүсийн хаан бол эдгээр зүйлийг хийхээр зарлигдуулсан, мөн Бурханаас энэ өндөр бэлгийг хүртсэн хүн юм.

15Мөн үзмэрч нь бошиглогчоос агуу гэж хаан хэлэв.

16Мөн Аммон хэлэхдээ үзмэрч мөн илчлэгч мөн түүнчлэн бошиглогч; мөн хэний ч агуулж үл чадах Бурханы тэрхүү хүчийг агуулснаас бусдаар бол, хэн ч үүнээс илүү агуу бэлгийг хүртэж чадахгүй; гэсэн хэдий ч хүмүүнд агуу их хүч Бурханаас өгөгдөж болох бөлгөө.

17Харин үзмэрч өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэж чадна, мөн тэдгээр бүх зүйл илчлэгдэх болно, эсвээс, чухамдаа, нууц зүйлүүд үзүүлэгдэх болно, мөн далдлагдсан зүйлүүд гэрэлд гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлүүд тэднээр мэдэгдэх болно, мөн түүнчлэн өөр нөхцөлд мэдэгдэж болох зүйлүүд тэднээр мэдэгдэх буюу.

18Тийн хүмүүн итгэлээрээ дамжуулан, агуу гайхамшгуудыг хийж болох нэгэн аргаар Бурхан хангажээ; тиймийн тул тэрээр бусдадаа агуу ашиг тус хүргэх бөлгөө.

19Мөн эдүгээ, Аммон эдгээр үгсийг ярихаа төгсгөл болгоход хаан үлэмж баясан, мөн Бурханд талархал илэрхийлж, хэлсэн нь: Эргэлзээгүйгээр нэгэн агуу нууц эдгээр ялтсуудад тээгдсэн буй, мөн эдгээр хөрвүүлэгчид эргэлзээгүйгээр бүх тийм нууцуудыг хүмүүний үрсэд мэдүүлэх зорилгын тулд бэлтгэгдсэн буйза.

20Ай Их Эзэний ажлууд хичнээн гайхамшигтай билээ, мөн өөрийн хүмүүсийг тэрээр хичнээн удаан тэсвэрлэдэг билээ; тийм ээ, хүмүүний үрсийн ойлголт ямар харалган мөн нэвтэршгүй билээ; учир нь тэд мэргэн ухааныг хайх нь үгүй, мөн тэрнийг өөрсдийн дээр захируулах хүсэл ч үгүй болой!

21Тийм ээ, тэд хоньчноос зугтан мөн бутарч, мөн зайлан холдож, мөн ойн зэрлэг араатнаар цөлмүүлэх зэрлэг сүрэг лугаа адил болой.