Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 6

Хаан Бенжамин хүмүүсийн нэрийг цэдэглэж мөн тэдэнд сургах санваартнуудыг томилов—Мозая зөв шударга хааны ёсоор засаглав. Ойролцоогоор мэө 124–121 он.

1Мөн эдүгээ, хаан Бенжамин хүмүүст ярьж дууссаныхаа дараа, зарлигуудыг нь дагахаар Бурхантай гэрээнд орсон тэд бүгдийн нэрсийг тэрээр авбал зохино хэмээн бодов.

2Мөнхүү улиран тохиох дор бяцхан хүүхдүүдээс бусад нь, гэрээнд орж мөн Христийн нэрийг өөрсдийн дээр аваагүй нэгээхэн ч бодгаль байсангүй.

3Мөн түүнчлэн, улиран тохиох дор хаан Бенжамин эдгээр бүх зүйлийн төгсгөлийг үйлдэж, мөн хүү Мозаягаа өөрийн хүмүүсийн дээр захирагч бөгөөд хаан байхаар томилон адисалж, мөн түүнд хаант улсын талаарх бүх хариуцлагыг өгөв, мөн түүнчлэн тэд Бурханы зарлигуудыг сонсож бас мэдэж болох бөгөөд тэднийг өөрсдийнх нь өргөсөн тангаргийг санахад өдөөн хатгахын тулд хүмүүст сургах санваартнуудыг томилоод, тэрээр олон ардыг тарааж мөн тэд, хүн бүр, өөр өөрийн гэр бүлд, гэртээ буцацгаав.

4Мөн Мозая эцгийнхээ оронд засаглаж эхлэв. Мөн тэрээр гучин насандаа засаглаж эхэлсэн болой, бүхэлдээ Лихай Иерусалимыг орхисон цагаас ойролцоогоор дөрвөн зуун далан зургаан жил болжээ.

5Мөн хаан Бенжамин гурван жил амьдраад мөн тэрээр нас барав.

6Мөнхүү улиран тохиох дор хаан Мозая Их Эзэний замуудаар алхаж, мөн түүний шийдвэрүүдийг мөн түүний тогтоолуудыг мөрдөн, мөн түүний зарлигуудыг тэрээр түүнд зарлигласан юунд ч болов бүх зүйлд дагав.

7Мөн хаан Мозая өөрийн хүмүүсийг тэд газрыг боловсруулахаар болгов. Мөн тэрээр түүнчлэн, өөрөө, газар боловсруулж, тэгснээр тэрээр өөрийн хүмүүст ачаа болохгүйн тулд, тэрээр бүх зүйлд эцгийнхээ хийж байсны дагуу хийж болохын тулд буюу. Мөн гурван жилийн турш түүний бүх хүмүүсийн дунд зөрчилдөөн байсангүй.