Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 14: Төгс эзэмших сургаалын оршил


“Судлах туршлага 14: Төгс эзэмших сургаалын оршил,” Шинэ багшийн сургалтын материал: “Сайн мэдээг заах ба судлах нь” гарын авлагын багшийг хөгжүүлэх нэмэлт материал (2016)

“Суралцах туршлага 14,” Шинэ багшийн сургалтын материал

Суралцах туршлага 14

Төгс эзэмших сургаалын оршил

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

  • Төгс эзэмших сургаалын зорилго, хүссэн үр дүнг ойлгох

  • Төгс эзэмших сургаал дахь сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудад суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх

  • Есүс Христийн сайн мэдээний сургаалыг сайтар судлах

  • Төгс эзэмших сургаалыг ангид хэрэгжүүлэх

Анхаарах зүйлс: Энэхүү суралцах туршлага нь Төгс эзэмших сургаалын зарчим, дадлага ажлын тоймыг харуулдаг. Гүн гүнзгий үзэж судлахын тулд Төгс эзэмших сургаалын үндсэн материал,Төгс эзэмших сургаалын тойм” тараах материал, doctrinalmastery.churchofjesuschrist.org-ийг үзнэ үү.

Үндсэн ойлголтууд

Яагаад Төгс эзэмших сургаалыг судлах хэрэгтэй вэ?

Шашны институт, семинарын багш нарын хувьд бид суралцагчдаа Есүс Христийн сургаалыг ойлгох, итгэх, үүний дагуу амьдрахад нь туслах арга замаар Түүн дээр сууриа тавихад нь туслахыг эрэлхийлэх ёстой (Хиламан 5:12-ыг үзнэ үү). Гэхдээ өнөөдөр багш, суралцагчдын аль аль нь Есүс Христэд итгэх итгэлтэй болохдоо асар их саад бэрхшээлтэй тулгарч байна. Та нарын болон суралцагчдын тань амьдралд тохиолддог саад бэрхшээлийн заримыг эргэцүүлэн бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард багш, суралцагчдад тулгардаг зарим саад бэрхшээлийг дүрслэн хэлсэн байдаг.

Зураг
Ахлагч М. Рассэлл Баллард

“Сүм рүү дайрагчдаас суралцагчдыг хамгаалдаг байсан цаг өнгөрчээ. …

… Таны бүх суралцагч өмнөө байгаа саад бэрхшээлтэй тулах итгэлтэй биш байдаг. …

Суралцагчид Сүмийн талаарх боломжтой бүх өнцгөөс авч үзсэн, бараг бүх мэдээллийг шууд хүлээн авч болох энэ үед [бид амьдарч байна]. Өнөөдөр тэдний зөөврийн хэрэгсэл дээрээ харж байгаа зүйл итгэлд нь хор хөнөөлтэй байхын зэрэгцээ итгэлийг нь урамшуулан дэмжих ч зүйл байж болно. …

Иймэрхүү хүндрэл, бэрхшээлтэй тэмцэхийн тулд саяхан Сүмийн боловсролын зөвлөл Төгс эзэмших сургаал нэртэй цоо шинэ санаачилга гарган ажиллаж байна. … Энэ шинэ санаачилга суралцагчдын Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, хүчирхэгжүүлж, сайн мэдээг амьдрал дээрээ даган, хэрэгжүүлэх ур чадварыг нь нэмэгдүүлэхэд төвлөрнө.

Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга бөгөөд манай залуу хүмүүст гайхамшигтай нөлөө үзүүлэх болно (M. Russell Ballard, “The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century” [address to Church Educational System religious educators, Feb.  26, 2016]).

Төгс эзэмших сургаал гэж юу вэ?

Төгс эзэмших сургаал хөтөлбөрийг илүү сайн ойлгохын тулд “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:53) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгийг churchofjesuschrist.org вэбсайт дээрээс үзэж болно. Үзэж байхдаа дараах асуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:

  • Төгс эзэмших сургаал хөтөлбөр нь яагаад өнөөгийн өсвөр үеийнхэнд зориулан сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга болж байна вэ?

  • Төгс эзэмших сургаалын хүссэн үр дүн юу вэ?

Төгс эзэмших сургаалын хүссэн үр дүн

Зураг
Төгс эзэмших сургаалын график суурь хэсэг

Төгс эзэмших сургаал нь дараах хоёр үр дүнд төвлөрдөг. Үүнд:

  • Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудад суралцаж, хэрэгжүүлэх

  • Есүс Христийн сайн мэдээний сургаал, сургаалыг зааж буй судрын хэсгийг төгс эзэмших

Эдгээр үр дүн нэг нэгэндээ хамаатай бөгөөд суралцагчдад Есүс Христ болон Түүний сургаал дээр сууриа тавихад туслах боломжтой. Суралцагчид эдгээр үр дүнд хүрснээр хөрвөлтөө гүнзгийрүүлж, бусдыг хөрвөгдөхөд нь туслах боломжтой болно.

Энэхүү суралцах туршлагаар бид “Төгс эзэмших сургаал”-ын үр дүн тус бүрийг дэлгэрэнгүй судалж шинжлэх бөгөөд анги танхимдаа хэр хэрэгжүүлж байгааг нь харах мөн суралцагчид хэрхэн Есүс Христ, Түүний сургаалаар бүрэн адислагдах боломжтой байхыг илүү ойлгох болно.

Сүнслэг мэдлэг олж авах

Хамгийн эхний үр дүн бол суралцагчдад сүнслэг мэдлэг олж авахтай холбоотой зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Бурхан бүхнийг мэддэг бөгөөд бүх үнэний эх сурвалж юм. Тэр биднийг хайрладаг учраас Түүний сургаалыг мэдэх, ойлгохыг хичээн зүтгэх үед мөн асуулт, асуудлынхаа хариултыг олохоор эрэлхийлэх үед бидэнд үнэнийг олоход туслахыг хүсдэг.

Энэ хэсгийг дуусгах үедээ суралцагчдын тавьж болох “Энэ дэлхий дээр яагаад ийм их зовлон шаналал байдаг вэ?” “Иосеф Смит олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлсэн үү?” “Бурхан надад хайртай юу?” гэх мэт зарим асуулт, санаа зовоосон асуудлын талаар эргэцүүлэн бодоорой.

Зураг
Төгс эзэмших сургаалын сүнслэг мэдлэг олж авах график хэсэг

Сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчим нь багш, суралцагчдыг мөнхийн үнэнд суралцах, түүнийг ойлгох, асуулт, асуудлаа шийдэх, өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргах үед аль алиныг нь хөтлөн удирдах болно.

  • Итгэлээр үйлд

  • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл

Зарчим тус бүрийг дараагийн хэсэгт илүү тайлбарлан, харуулах болно.

Итгэлээр үйлд

Бид итгэлээр үйлдэх үедээ Бурханд найдан, Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, суралцан, дуулгавартай байдаг. Бид аль хэдийн мэддэг болсон үнэн гэсэн зүйл дээрээ төвлөрч, хариултуудыг үргэлжлүүлэн эрэлхийлдэг. Бидний асуулт, асуудал Их Эзэний цаг хугацаанд хариулагдан, шийдэгдэнэ гэдэгт бид итгэдэг.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Итгэлээр үйлд: Чулуучин” (4:58) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа бидний асуулт, асуудал итгэлээр үргэлжлүүлэн үйлдэх үйлдлээр маань дамжуулан цаг хугацааны явцад хэрхэн шийдэгдэж болохыг олж харахыг хичээ.

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь авч үз

Бид асуулт, асуудал, нийгмийн асуудал, түүхэн үйл явдал зэргийг авралын төлөвлөгөө болон Аврагчийн сургаалуудын агуулгын хүрээнд авч үзсэнээр тэдгээрийг Их Эзэний хардаг арга замаар харж эхлэхэд маань туслахад Ариун Сүнсийг урьдаг. Бид сайн мэдээний чухал хэсгүүдэд төвлөрдөг бөгөөд чухал бус зүйлээс болж сатаардаггүй.

churchofjesuschrist.org дээрх “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь”(2:56) видео бичлэгийг үз. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа бид дэлхийн таамаглал, ойлголтыг хүлээн авахын оронд хэрхэн асуулт, асуудлыг дахин боловсруулж (өөр өнцгөөс харж), үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харж болохыг олж харахыг хичээ. Үзэж байхдаа, дараах асуултад анхаарлаа хандуул. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө, Түүний сургаалын талаарх ойлголт танай суралцагчдад асуулт, асуудлыг мөнхийн талаас шинжлэн судлахад хэрхэн тусалж болох вэ?

Асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахдаа харж болох өөр газарт бич.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл

Бид тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийлэх үедээ Ариун Сүнс, судар, бошиглогч, эцэг эх, Сүмийн удирдагч, бусад найдвартай эх сурвалжаар дамжуулан сүнслэг мэдлэг олж авдаг. Эдгээр эх сурвалжаас бид суралцахдаа үнэнийг худлаас ялган танихад суралцдаг.

Та болон таны суралцагчдын илүү их ойлголт эрэлхийлэхдээ ашиглаж болох судар, Ерөнхий чуулганы захиас зэрэг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын талаар бод. Мөн churchofjesuschrist.org дээрх “Gospel Topics, Essays, and Other Resources” зэрэг бусад найдвартай эх сурвалжийн талаар бодож үзээрэй.

Төгс эзэмших сургаалын үндсэн материал үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийг судлаад, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай илүү сайн танилц. Энэ хэсэгт тоймлосон сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг судлаад, сүнслэг мэдлэг олж авахын бусад чухал хэсгийн доогуур зур.

Сургаалыг сайтар ойлгож, эзэмших

Төгс эзэмших сургаалын хоёр дахь үр дүн бол Есүс Христийн сайн мэдээний сургаалыг сайтар судалж ойлгох явдал юм. Суралцагчид сургаалыг сайтар судалж ойлгосноор үнэнийг эрэлхийлэх эрэл хайгуулдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахдаа чадварлаг болох боломжтой.

Зураг
Төгс эзэмших сургаалын сургаалыг сайтар судалж ойлгох график хэсэг

Сургаалыг сайтар судалж, ойлгоход дараах гурван чухал элемент байдаг. Үүнд:

  • Сургаалын сэдэв, сургаалын талаарх үндсэн мэдэгдлүүдийг ойлгох

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдыг мэдэх

  • Сургаалыг тайлбарлан, хэрэгжүүлэх

Сургаалын сэдэв, сургаалын талаарх үндсэн мэдэгдлүүдийг ойлгох

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас гадна суралцагчид сургаалын есөн сэдвийг судлах болно. Сургаалын сэдэв нэг бүрд суралцагчдын хувьд ойлгож, итгэж, хэрэгжүүлэхэд чухал сургаалын мэдэгдлүүдийг оруулсан. Төгс эзэмших сургаалын үндсэн материал дахь сургаалын эдгээр мэдэгдлийн заримыг сургаалын талаарх чухал мэдэгдлүүд гэж нэрлэдэг. Сургаалын эдгээр чухал мэдэгдэл нь холбогдох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдтэй байдаг ба энэ нь тухайн мэдэгдлийн тодорхой хэсгийг заахад тусалдаг.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдыг мэдэх

Судлах курс тус бүрд сургаалын 25 судрын хэсэг байгаа (нийт 100). Эдгээр судрын хэсэг сургаалын сэдвүүд сургаалын сэдэв бүрдээ тохирсон чухал мэдэгдлүүдийг олон талаас нь заахад тусалдаг. Жишээлбэл: Дараах сургаалын чухал мэдэгдэл нь “Есүс Христийн Цагаатгал” сургаалын сэдвээс авсан төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй тохирно. “[Есүс Христийн] золиослол бидний хүн нэг бүрд хэрэгтэй бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хүн нэг бүрийн хязгааргүй үнэ цэнийг харуулдаг (С ба Г 18:10–11-ийг үзнэ үү)” (Төгс эзэмших сургаалын үндсэн материал [2016], 6). Суралцагчдадаа эдгээр хэсгийг санаж, олоход төдийгүй энэ хэсгүүд Аврагчийн сургаалыг хэрхэн заадгийг ойлгоход туслах нь багш таны ажлын чухал хэсэг юм.

Сургаалыг тайлбарлан, хэрэгжүүлэх

Есүс Христийн сайн мэдээний сургаалыг сайтар ойлгож судлахын нэг чухал хэсэг бол сургаалын чухал мэдэгдэл бүрийг ойлгомжтой тайлбарлах, төгс эзэмших сургаалын хэсгүүд нь эдгээр чухал мэдэгдлийг заахад хэрхэн тусалж байгааг ойлгох чадвартай байх явдал юм. Суралцагчид сургаалыг ойлгон, сургаалын хэсгүүдийг болон сургаалын холбогдох чухал мэдэгдлүүдийг хаана байгааг мэдэж санах үедээ сургаалыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлж, түүнийгээ бусдад тайлбарлах боломжтой болдог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) “Үнэн сургаалыг ойлговол энэ нь зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг” хэмээн заасан (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

Төгс эзэмших сургаалын үндсэн материал үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь сургаалын есөн мэдэгдлийн ямар зохион байгуулалттайг харахын тулд тэдгээрийг гүйлгэж хар. “Есүс Христийн Цагаатгал” буюу сургаалын 3-р сэдвийн доторх эхний догол мөрийг судлан, төгс эзэмших сургаалын хэсгүүд сургаалын сэдвүүдтэй хэрхэн уялдаа холбоотой байгааг олж мэдээд, тэдгээрт хөтөлдөг сургаалын чухал мэдэгдлүүдийг заахад тусал. Энэхүү сургаал нь суралцагчдыг Есүс Христ дээр сууриа тавьж, босгоход нь болон “Бурхан намайг хайрладаг уу?” гэх мэт өөрсдийн асуулт, асуудлуудад хариулж эхлэхэд хэрхэн тусалж болох талаар бод.

Төгс эзэмших сургаалыг ангид хэрэгжүүлэх

Зураг
Төгс эзэмших сургаалын эцсийн график хэсэг

Төгс эзэмших сургаалын үр дүнг болон тэдгээр нь суралцагчдад сууриа Есүс Христ дээр босгоход нь хэрхэн тусалж болохыг мэдсэн учраас бид тэдгээрийг ангид хэрхэн ашиглаж, зааж болохыг шинжилж судална.

Төгс эзэмших сургаалын хөтөлбөр нь багш, суралцагчдад сүнслэг мэдлэг олж авахтай холбоотой зарчмуудыг болон есөн сургаалын сэдвийг судалж, хэрэгжүүлэхэд тусалдаг. Хөтөлбөрийн чухал хэсгүүдэд дараах зүйлс орно. Үүнд:

  • Сургаалыг ойлгох: Суралцагчдад сургаалын сэдэв бүрийг болон сэдэв бүртэй холбоотой сургаалын тодорхой чухал мэдэгдлүүдийг мөн төгс эзэмших сургаалын холбогдох хэсгүүдийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг суралцах үйл ажиллагааны эсвэл хэсгүүдийн цуврал.

  • Дадлагын дасгалууд: Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон сургаалыг орчин үеийн нөхцөл байдал, холбогдох асуудлуудтай холбон хэрэгжүүлэхэд тусалдаг жишээ тохиолдол, дүрд тоглох, төсөөлөл болон асуултуудаас бүрдсэн дасгалууд.

  • Төгс эзэмших сургаалыг товч давтах: Суралцагчдад төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээрийг заахад тусалдаг сургаалын чухал хэсгүүдийг олж, санах, төгс эзэмшихэд тусалдаг үйл ажиллагаанууд.

Төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагын үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг ангид хэрхэн заахаа мэдэхийн тулд төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагынхаа “Есүс Христийн Цагаатгал” нэртэй хичээлийг нээ. Уг хичээлийн ангид хийх дараах дасгалуудыг шинжлэн судалж үз. Үүнд: (1) сургаалыг ойлгох нь, (2) дадлагын дасгалууд, (3) төгс эзэмших сургаалыг давтах гэсэн гурван хэсэг орно. Сургаалын дасгалуудыг ойлгох хэсэгт сургаалын чухал мэдэгдлүүдийг тод хараар бичсэн байгаа бөгөөд тэдгээр нь суралцагчдад сургаалыг эзэмшихэд нь туслах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдтэй холбоотой гэдгийг анхаараарай. Дадлагын дасгалууд хэсэгт суралцагчдыг өөрсдийнхөө болон өрөөл бусдын амьдралд гарсан асуулт, асуудлуудыг тайлбарлаж, сургаалыг хэрэгжүүлэхэд урьдаг гэдгийг анхаараарай. Суралцагчид дадлагын дасгалд оролцох үед сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь чухал. Эцэст нь, Төгс эзэмших сургаалыг товч давтах хэсэг нь сургаалын чухал мэдэгдлүүдийг болон холбогдох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олж тогтоох, санах, төгс эзэмшихэд туслах зорилготой гэдгийг анхаараарай.

Төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагын үйл ажиллагаа

Өөрөө төгс эзэмших сургаалыг ангид хэрхэн ашиглах талаар туршлагатай болохын тулд төгс эзэмших сургаалыг заах багшийн гарын авлагынхаа “Есүс Христийн Цагаатгал” нэртэй хичээлийг нээ. Дадлагын дасгалыг дуустал хий. Суралцагчид тань хичээлийн үеэр юу хийх, мэдрэх, сүнслэг мэдлэг олж авах, сургаалыг сайтар ойлгож судлах зарчмуудын талаар ойлгож мэдсэнээ хэрхэн ашиглахыг төсөөлөн бод. Дараах асуултуудыг тунгаан бод:

  • Төгс эзэмших сургаал суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний сургаалыг ойлгоход хэрхэн тусалж болох вэ?

  • Төгс эзэмших сургаал цаашдаа суралцагчдын асуулт, асуудлыг (энэ тохиолдолд, “Бурхан надад хайртай юу?”) хэрхэн шийдвэрлэж болох вэ?

Эдгээр асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахдаа харж болох өөр газарт бич.

Таны суралцагчид Төгс эзэмших сургаалын зарчим, дадлуудыг амьдралынхаа туршид хэрэгжүүлснээр адислагдах болно.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Сүнслэг мэдлэг олж авах: Мэдисоны түүх (8:36) видео бичлэгийг үзнэ үү. Энэхүү видео бичлэгт Мэдисон гэдэг нэгэн залуу эмэгтэй асуултуудынхаа хариултыг олж авах, үнэнийг мэдэхэд нь бусдад туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигладаг. Үзэж байхдаа дараах асуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:

  • Төгс эзэмших сургаал Есүс Христ болон Түүний сургаал дээр сууриа тавихад нь таны суралцагчдад хэрхэн тусалж болох вэ?

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд суралцагчдаа үнэний талаар суралцах, асуултуудынхаа хариултыг олж мэдэхэд хөтлөхөд тань хэрхэн тусалж болох вэ?

  • Төгс эзэмших сургаалын зарчмууд суралцагчдыг бусдад сүнслэг мэдлэг олж авахад нь туслахад хэрхэн дэмжиж болох вэ?

Төгс эзэмших сургаалын талаар анхаарвал зохих нэмэлт зүйлс

Дараах зүйлс Төгс эзэмших сургаалыг ангидаа хамгийн сайн ашиглахад тань тусална. Үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ болон суралцагчдадаа зориулан Төгс эзэмших сургаалыг хэрхэн хамгийн сайн ашиглахаа тодорхойлохын тулд Их Эзэний тусламж, орон нутгийнхаа зохицуулагчийн удирдамжийг эрэлхийл.

  • Төгс эзэмших сургаалын хэсэг бүрийг болон тэдгээр нь бусдыгаа хэрхэн дэмжиж байгааг дахин үзэж, санахын тулд энэхүү гарын авлагын хавсралт хэсэгт байгаа “Төгс эзэмших сургаалын тойм” тараах материалыг ашигла.

  • Төгс эзэмших сургаал ба судрыг дэс дарааллаар заах хоёр нь тусдаа, ялгаатай зүйлс хэдий ч хоёулаа суралцагчдын семинарын туршлагын чухал хэсгүүд юм. Дээрх хоёрыг хоёуланг амжилттай заахын тулд та нар санал болгосон боловсруулсан удирдамжийг хэрэгцээ шаардлагадаа зохицуулан ашиглаж, хичээлээ хянуур төлөвлөх хэрэгтэй болно.

  • Гэхдээ Төгс эзэмших сургаалын ойлголт, зарчмуудыг хичээлийн жилийн туршид дэс дарааллаар заах хичээл дээр болон бусад нөхцөл байдалд ангид асуулт, асуудал гарахын хэрээр хэрэгжүүлж болно. Судрыг дэс дарааллаар нь судлах явцад тулгарсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг онцлон хэлэх нь суралцагчдад хэсэг бүрийн зааж байгаа үнэний ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ судрын хэсэг бүрийн хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгоход тусална.

  • Төгс эзэмших сургаал нь төгс эзэмших судрын хөтөлбөрт үндэслэдэг бөгөөд үүнийг орлодог. Төгс эзэмших судрын агуулгыг хэвлэгдэхээс өмнө төгс эзэмших сургаалын үйл ажиллагаа, судрын хэсгүүдээс орлуулах хэрэгтэй.

  • Илүү ойлголт, удирдамж хүлээн авахын тулд doctrinalmastery.churchofjesuschrist.org руу зочилно уу.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Төгс эзэмших сургаал нь суралцагчдыг өсөж хөгжин, асуудлуудтай тулгарах үед тэднийг адислах сүнслэгээр өдөөгдсөн санаачилга юм.

  • Төгс эзэмших сургаал хоёр үр дүн дээр төвлөрнө. Үүнд: (1) сүнслэг мэдлэг олж авах тэнгэрээс өгөгдсөн зарчмуудад суралцаж, тэдгээрийг хэрэгжүүлэх (2) Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон тэрхүү сургаалыг зааж буй судрын хэсгийг төгс эзэмших гэсэн үр дүн багтана.

  • Суралцагчдаа Төгс эзэмших сургаалын үр дүнд хүрэхэд туслах нь тэднийг Есүс Христийн сургаалыг ойлгох, итгэх, үүний дагуу амьдрах үедээ Түүн дээр сууриа тавихад туслах болно.

Зураг
Ахлагч Ким Б.Kларк

“Төгс эзэмших сургаал бол гурван зорилготой семинарын хөтөлбөр юм. Үүнд: нэгдүгээрт, суралцагчдад сүнслэг мэдлэг олж авахаар суралцахад нь туслах; хоёрдугаарт, суралцагчдад Аврагчийн сургаалыг мэдэж авч, ойлгоход туслах ба энэ нь үнэн сургаалыг оюун санаандаа мэдэхийн зэрэгцээ зүрх сэтгэлдээ ойлгох гэсэн утгатай бөгөөд бид тэднийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий байлгаасай хэмээн хүсдэг; гуравдугаарт, суралцагчдаа өөрсдөө сургаалын дагуу амьдрах, найз нөхдийнхөө асуултад хариулахад ашиглах, бусдад үнэнийг мэдэхэд нь туслах зэргээр сургаалыг амьдралдаа хэрхэн ашиглах талаар суралцахад нь туслах явдал юм” (Kim B. Clark, “Doctrinal Mastery and Deep Learning” [address to Church Educational System religious educators, Feb. 17, 2017]).

Тэгэхээр яах вэ?

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдрийн ойлгож мэдсэн зарчмууд дээрээ үндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.