Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 4: Хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх нь


Суралцах туршлага 4

Хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх нь

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

  • Христийнхтэй адил хайрын нөлөөг ойлгох

  • Хайр, хүндэтгэл бүхий орчинг бүрдүүлэх

  • Ангийг нэгдмэл зорилготой болгох

Үндсэн ойлголтууд

Зураг
гарын авлагын хавтас

“Багш, суралцагчид Их Эзэнийг болон бие биенээ бас Бурханы үгийг хайрлаж, хүндэлснээр амжилттай суралцах болно. Нэгдмэл зорилго нь хүч чармайлт, итгэл найдвар дээр төвлөрдөг бөгөөд ангийн суралцах үйл явцад удирдамж өгдөг (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 13).

Христийнхтэй адил хайр: Сайн сайханд нөлөөлөх нөлөө

Бидний амьдрал Христийнхтэй адил хувь хүмүүсийн нөлөөгөөр илүү баялаг, бүрэн дүүрэн болж байдаг. Бид амьдралаа тунгаан бодох үедээ өөрсдөд маань сайнаар нөлөөлсөн, нинжин сэтгэлтэй хүмүүсийн сайн сайхан үйлдлүүдийг тодорхойлж чадна.

Зураг
семинарын анги

Христийнхтэй адил хайрыг үзүүлсэн, таны амьдралд өөрчлөлт авчирсан багш, удирдагчийн тухай эсвэл өөр хэн нэгний тухай бод. Тэр хүн танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ, яагаад? Өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Таны бодсон хүн танд эерэг нөлөө үзүүлсэнтэй адил бид ч бас институт, семинарын багш нарын хувьд суралцагчдынхаа амьдралд өөрчлөлт авчирч чадна. Бид ангидаа Христийнхтэй адил хайр, хүндэтгэлтэй орчинг бүрдүүлснээр үүнийг хийдэг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Зураг
гарын авлагын хавтас

Доорх үйл ажиллагаа нь хайр, хүндэтгэлээр дүүрэн сургалтын орчинг бүрдүүлэх мөн энэ орчинг хэрхэн бий болгох хэрэгтэйг илүү сайн ойлгоход туслах болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 13-15-р хуудсан дээрх 2.2.1 (“Хайр ба хүндлэл”) хэсгийг судал. Танд (1) ангийн орчин хайр, хүндэтгэлтэй байх нь яагаад чухал болох (2) энэ орчинг хэрхэн бүрдүүлэх талаар илүү сайн ойлгоход тань туслах үг хэллэгийн доогуур зур.

Хайр, хүндэтгэл бүхий орчинг яагаад мөн хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Дараах видео бичлэгүүд Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 2.2.1 (“Хайр ба хүндлэл”) хэсэгт тодорхойлсон олон зарчим, дасгалыг тайлбарладаг. Эдгээр видео бичлэгийг үзээд, доорх видео бичлэгийн тайлбартай хамт байгаа асуултуудын хариултыг тунгаан бод.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Teach with Charity” (1:44) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн багш нар Христийн цэвэр хайраар дүүргэгдэх нь нэн чухал хэмээн тунхагласан. Та үзэж байхдаа, Их Эзэн заадаг хүмүүстээ хайраа хэрхэн харуулдаг байсныг олж мэд.

Энэ видео бичлэгийг үзэж дуусаад, дараах асуултуудад товч хариулан судар судлах тэмдэглэл дээрээ бичнэ үү.

  • Аврагч зааж буй хүмүүстээ хайраа хэрхэн харуулдаг байсан бэ?

  • Би заадаг хүмүүстээ хэрхэн хайр, хүндэтгэлээ үзүүлэх вэ?

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Sister Egan’s Class” (2:17) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр семинарын багшаар дуудагдсан Эган эгч хайр, хүндэтгэл, зорилго бүхий орчинг хэрхэн үр дүнтэй бүрдүүлэх талаар тайлбарладаг. Тэр болон түүний суралцагчид хэрхэн бие биедээ анхаарал тавьж, ийм орчинг бүрдүүлдэг болохыг ажигла.

Энэ видео бичлэгийг үзэж дууссаныхаа дараа дараах асуултуудад товч хариулан, судар судлах тэмдэглэл дээрээ бичнэ үү:

  • Эган эгч болон түүний суралцагчид хайр, хүндэтгэлтэй орчинг бий болгохын тулд юу хийсэн бэ?

  • Би ангидаа хайр, хүндэтгэлээр дүүрэн сургалтын орчинг бий болгохын тулд юу хийж чадах вэ?

Бүх суралцагчдаа хүрч үйлчлэх нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хэрэв [суралцагчид] өөрчлөгдөхгүй бол та тэдэнд зааж чадахгүй байж болох ч, тэднийг хайрлаж чадна. Хэрэв та өнөөдөр тэднийг хайрлах юм бол маргааш тэдэнд заах боломжтой болно” гэж заасан (“Teaching and Learning in the Church,” Ensign, 2007 оны 6-р сар, 102).

Суралцагчид гэр бүлийн дарамт шахалт, өвчин эмгэг, сурах чадваргүй байх, бие махбодын хөгжлийн бэрхшээл гэх мэт өөр өөр сорилт бэрхшээлтэй байж болох юм. Тэдний хувийн нөхцөл байдал, хэрэгцээнд мэдрэмтгий ханд. Бүх суралцагч таны хайр, хүндэтгэл бүхий орчинг бүрдүүлэх хүчин чармайлтад тань шууд хариулахгүй байж болно. Дараах видео бичлэг нь багш нар анги дахь өөрчлөгдөхгүй байгаа мэт санагддаг суралцагчдадаа нөлөөлөхийн тулд хэрхэн хүрч үйлчилж байгааг харуулдаг.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Reaching the Individual” (1:28) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа, багшийн Христийнхтэй адил хайр ба нинжин сэтгэл нэг суралцагчийнх нь зүрх сэтгэлийг хэрхэн өөрчилж байгааг олж мэдээрэй.

Нэгдмэл зорилготой болгох нь

Зураг
гарын авлагын хавтас

“Багш, суралцагчдын нэгдмэл зорилго нь итгэл нэмж, удирдамж өгч мөн ангид сурсан зүйлсийг нь илүү ач холбогдолтой болгодог. Суралцагчид ангид Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн тухай мэдэхээр, судраас болон бошиглогчдын үгсээс судлан, мөнх амьдралын төлөө өсөж хөгжихөөр ирдэг гэдгээ ойлгох хэрэгтэй (Сайн мэдээг заах ба судлах нь, 15).

Багш нарын хувьд ангийг нэгдмэл зорилготой болгох нь хайр хүндэтгэл бүхий орчинг бүрдүүлэхтэй адил чухал зүйл юм.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Зураг
гарын авлагын хавтас

Дараах гарын авлагын үйл ажиллагаа нь ангийг нэгдмэл зорилготой болгох нь хэр чухал болохыг ойлгоход танд туслах болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 15-р хуудсан дээрх 2.2.2 (“Зорилготой байх нь”) хэсгийг уншина уу. Гарын авлаган дээрээ дараах зүйлсийн тухай ойлголтыг тань гүнзгийрүүлж буй үг, хэллэгийн доогуур зур.

  • Нэгдмэл зорилготой байх нь таны болон суралцагчдын тань хувьд ямар утгатай болох тухай

  • Та болон таны суралцагчид ангидаа энэ орчинг хэрхэн бүрдүүлж чадах тухай

Нэгдмэл зорилготой болгоход туслах дасгалууд

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “A Sense of Purpose” (8:32) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр хэсэг багш, суралцагч ангиа нэгдмэл зорилготой болгоход тусалдаг дадлага ажлуудыг хуваалцсан. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа, ангиа нэгдмэл зорилготой болгох арга замуудыг олж мэд.

Багшид хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэхэд туслах асуултууд

Зааж байхдаа дараах асуултуудыг үе үе тунгаан бодох нь хайр, хүндэтгэл, зорилго бүхий орчинг бүрдүүлэхэд танд туслах болно.

  • Суралцагчид маань намайг тэдэнд хайртайг мэддэг үү?

  • Би тэдэнд санаа тавих нь хэцүү байгааг мэдсэн үедээ Христийн цэвэр хайр болох энэрлээр дүүргэгдэхийн төлөө залбирдаг уу (Моронай 7:47–48-ыг үзнэ үү)?

  • Аврагчийн сургаалууд болон үлгэр жишээ нь намайг суралцагчидтайгаа хэрхэн харилцахад мөн тэднийг бие биетэйгээ хэрхэн харилцахад ямар арга замаар нөлөөлдөг вэ?

  • Би суралцагчдадаа тогтмол үйлчилж, тэднийг адисалж, тэдний төлөө залбирахын тулд ямар энгийн үйлдлүүдийг хийж болох вэ?

  • Манай ангийн зорилго бол шашны институт, семинарын зорилгыг биелүүлэх буюу Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгож, үүнд найдахад суралцагчдадаа туслах явдал гэдгийг тэд ойлгодог уу?

  • Миний сонгосон суралцах үйл ажиллагаанууд бидэнд зорилгодоо хүрэхэд туслахыг сонгоход мөн шашны институт, семинарын зорилгодоо хүрэхэд саад болдоггүй биз дээ?

  • Би судрын хэсгийг судалж, ойлгохын тулд мөн Аврагч хэрхэн энэ хичээлийн гол хэсэг нь байгааг ойлгохын тулд цаг гаргадаг уу?

  • Би суралцагчдаа ангид ирснээс эхлээд явах хүртэл нь тэдэнд зохих ёсоор анхаарал тавихын тулд өөрийгөө бэлтгэдэг үү?

  • Би тогтмол ямар арга замаар суралцагчдаа сүнслэгээр суралцах үүргүүдээ биелүүлэхэд нь зааж мөн урьдаг вэ?

Зураг
Судар судалж буй багш

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Багш, суралцагчид Их Эзэнийг болон бие биеэ бас Бурханы үгийг хайрлаж, хүндэлснээр амжилттай суралцах болно.

  • Та бошиглогч Мормоны зааварласны дагуу чин сэтгэлээсээ залбирч, энэрлийн бэлгийг эрэлхийлснээр суралцагчдаа үнэн зүрхнээсээ хайрлах хайрыг хөгжүүлж чадна (Моронай 7:47–48-ыг үзнэ үү).

  • Таны болон суралцагчдын тань нэгдмэл зорилго итгэл нэмж, удирдамж өгч, ангид сурсан зүйлсийг илүү ач холбогдолтой болгодог.

  • Суралцагчид тань ангид Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн тухай мэдэхээр, судраас болон бошиглогчдын үгсээс судлан, мөнх амьдралын төлөө өсөж хөгжихөөр ирдэг гэдгээ ойлгосон үед нэгдмэл зорилготой болж чадна.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Өөрийнхөө төсөөлж чадах хамгийн цэвэр, бүх талыг хамарсан хайрын тухай бодоод үз. Одоо энэхүү хайр дээр Өөрсдийгөө хайрладаг Бурханы хязгааргүй хайрыг нэмээд үз (Дийтр Ф.Угдорф, “Бурханы хайр,” Ensign эсвэл 2009 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 24).

“Тэгээд яах вэ?”

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.