Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 12: Хэрхэн заахаа шийдэх нь: Үр дүнтэй асуултууд тавих нь


Суралцах туршлага 12

Хэрхэн заахаа шийдэх нь: Үр дүнтэй асуултууд тавих нь

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:

  • Асуултын ач холбогдлыг ойлгох

  • Тодорхой үр дүнд хүргэх асуулт зохиох

  • Үр дүнтэй асуулт тавих

Үндсэн ойлголтууд

Асуултын ач холбогдлыг ойлгох

Хэлэлцүүлэг, багшийн танилцуулга, бичих гэх мэт ангидаа ашиглаж болох үр дүнтэй заах олон арга барил байдаг. Эдгээр арга барил нь суралцах болон заах үйл явцыг сайжруулдаг ч эдний дунд бусдаасаа чухал нэг арга барил байдаг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа:

Зураг
Ахлагч Хэнри Б.Айринг

Асуулт тавин, хариулах нь судлах, заах үйл явцын амин чухал хэсэг юм” (“The Lord Will Multiply the Harvest” [Хэнри Б.Айрингтай хамт нэгэн үдэш, 1998 оны 2-р сарын 6], 5–6, si.churchofjesuschrist.org; тодотгол нэмэгдсэн).

Сайн асуултыг анхааралтай зохиож сурахын тулд хичээл зүтгэл гарган, дадлага хийх хэрэгтэй. Энэхүү суралцах туршлага нь суралцагчдын амьдралд гүн гүнзгий нөлөөлөх асуултуудыг тавьж сурахад танд тусална.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Asking Questions” (2:42) видео бичлэгийг үзнэ үү. Видео бичлэгийг үзэж байхдаа үр дүнтэй асуулт тавихын ач холбогдлын талаарх ойлголтыг хайж ол.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Зураг
гарын авлагын хавтас

Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012) -ын 58-р хуудсан дээрх 5.1-р хэсгийг (“Асуултууд”) судал. Үр дүнтэй асуулт тавихын ач холбогдлыг ойлгоход тань туслах үг, хэллэгийн доогуур зур.

Ямар учраас асуулт тавьж, хариулах нь “судлах ба заахын үндэс байдаг” вэ? Өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
өсвөр үеийнхэнд зааж буй эмэгтэй

Асуултыг зорилготой зохиох

Таны асуулт суралцах загварын үндсэн хэсгийг амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдыг урьж байх ёстой. Үндсэн хэсэг бүр өөр өөр үр дүнд хүргэх тул ямар асуулт тавих нь таны хүсэж буй үр дүнгээс шалтгаална.

Жишээ нь, таны хүсэж буй үр дүн суралцагчдад судрын хам сэдэв, агуулгыг ойлгоход туслахаар байвал та хүмүүс, үйл явдал, ёс заншлын талаар асуулт тавина. Харин таны хүсэж буй үр дүн суралцагчдад сургаал эсвэл зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахаар байвал та сургаал эсвэл зарчмыг өөрийн амьдралд хэрэгжүүлэх арга замын талаар бодоход урамшуулсан асуулт тавина.

Суралцах үндэс ба нийтлэг асуултууд

Суралцах үндэс бүртэй холбоотой, суралцагчдад тавьж болох асуултуудын жишээг доор үзүүлэв. Түвшин бүрийн асуулт нь хам сэдэв ба агуулгаас эхлэн, сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх хүртэл хэрхэн нэг нэгэн дээрээ тулгуурласан байгааг олж хар.

  • Хам сэдэв ба агуулгыг ойлгох

    • Энэ түүхэнд ямар хүмүүс оролцсон байна вэ?

    • Энэ хэсэг дээр юу болж байна вэ?

    • Эдгээр үйл явдал хаана болж байна вэ?

  • Сургаал, зарчмуудыг олж тогтоох

    • Та ямар сургаал, зарчмуудыг олж харсан бэ?

    • Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа юу вэ?

    • Зохиогч бидэнд юуг сургах зорилгоор бичсэн гэж та бодож байна вэ?

  • Сургаал, зарчмуудыг ойлгох

    • Та энэ зарчмын талаар юу мэдэх вэ?

    • Яагаад энэ зарчим өнөөдөр бидэнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

    • Та нар зарчмыг өөр хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

    • Та энэ зарчмын дагуу амьдарч байгаа хүмүүсээс ямар ямар зан чанарыг олж хардаг вэ?

  • Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

    • Та энэ зарчим үнэн гэдгийг мэдэрч байсан уу?

    • Энэ нь үнэн зарчим гэдгийг та хэрхэн мэдэх вэ?

    • Та энэ зарчмыг дагаснаараа хэзээ адислагдсан бэ?

  • Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

    • Та өнөөдөр мэдэрсэн зүйл дээрээ үндэслэн юу хийх зорилготой байна вэ?

    • Та энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ямар өөрчлөлт хийж болох вэ?

Зураг
өсвөр үеийнхэнд зааж буй эмэгтэй

Суралцагчдад хам сэдэв, агуулгыг ойлгоход туслах асуултуудыг тавих

Суралцагчдад судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгоход туслахын тулд уншиж байгаа зүйлийнхээ тухай мэдээллийг хайж олохыг сануулан, олж мэдсэн зүйлээ задлан шинжлэхэд туслах асуултуудыг тэдэнд тавь.

Суралцагчдад мэдээлэл цуглуулахад тусалдаг асуултууд

Ангийнхандаа судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгоход нь туслахын тулд тэднээс хүмүүс, үйл явдал, түүхэн нөхцөл байдал ба өөр бусад мэдээллийг хайж олоход урамшуулан дэмжсэн асуулт тавь. Эдгээр асуултын хариултыг ихэвчлэн судраас эсвэл зүүлт тайлбар, Библийн толь бичиг (Bible Dictionary), Судрын удирдамж (Guide to the Scriptures) гэх мэт судрын лавлахаас эсвэл судраас судлах үедээ олох боломжтой. Эдгээр эх сурвалж нь суралцагчдад судрын хэсгийн тодорхой хэсгийг ойлгоход тусалдаг юм. Жишээ нь, та дараахтай адилхан асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • 1 Нифай 3:1–4-т өгүүлснээр, хэн Нифайд Лебен рүү очиж, ялтсуудыг авахыг зарлигласан бэ?

  • 1 Нифай 16:10-ыг үзнэ үү. Лиахона ямархуу харагдаж байсан бэ?

  • Библийн толь бичиг эсвэл Судрын удирдамжаас “Төлөөлөгч” гэсэн үгийг харна уу. Энэ үг ямар утгатай вэ? (Та суралцагчдад Лук 6:13-ыг уншсаныхаа дараа энэ асуултыг тавьж болно.)

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 59–60-р хуудсан дээрх (5.1.1-р хэсгийг) унш. Уншиж байхдаа, суралцагчдыг мэдээлэл хайхад урамшуулан дэмжсэн асуулт тавих нь хэрхэн тэдэнд судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг олж мэдэхэд тусалдаг болохыг ойлгоход тусалсан үг, хэллэгийн доогуур зур.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Asking Questions: Searching for Information” (1:36) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр семинарын нэгэн багш Сургаал ба Гэрээ 1:1–4-ийн хам сэдэв, агуулгатай холбоотой чухал мэдээллийг хайж олоход суралцагчдад туслах асуултуудыг зохиож байгааг харуулна.

Давтах үйл ажиллагаа

Лук 5:1–11-ийг судлаад, суралцагчдыг эдгээр шүлгийн хам сэдэв, агуулгыг ойлгоход туслах мэдээллийг хайж олоход урьсан хоёр асуултыг бич.

Суралцагчдад мэдээлэл хайж олоход нь туслах нийтлэг асуулт дараах үгээр эхэлнэ. Үүнд:

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, хэн бэ?

  • Энэ шүлгээс харахад, юу бэ?

  • Энэ шүлэгт хаана бэ?

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд тусалдаг асуултууд

Суралцагчдыг судрын хэсгийн үндсэн мэдээлэлтэй танилцсаны дараа, та тэднээс үйл явдал, хүмүүс, тэдний нөхцөл байдал, өөр бусад зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг задлан шинжлэхэд урьсан асуулт тавь.

Жишээ нь, суралцагчид Лук 5:1–11-ийг судалж байхдаа, Петр шөнөжин загасчлаад юу ч бариагүй болохыг олж мэднэ. Суралцагчдад энэ хэсгийг илүү гүн гүнзгий задлан шинжлэхэд туслахын тулд та тэдэнд дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Яагаад Петр дахин загасчлахдаа дуртай байсан гэж та бодож байна вэ?

  • Яагаад Аврагч Петрээс үүнийг хийхийг хүссэн гэж та нар бодож байна вэ?

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 60-р хуудсан дээрх 5.1.2-р хэсгийн “Судрын хам сэдэв ба агуулгыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах нь” нэртэй догол мөрүүдийг судал. Суралцагчдад хам сэдэв ба агуулгыг задлан шинжлэхэд туслах асуултуудыг тавих нь судрын талаарх тэдний ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж, баяжуулдаг болохыг ойлгоход танд тусалсан үг, хэллэгийн доогуур зур.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Asking Questions: Analyzing Context and Content” (1:45) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр семинарын нэгэн багш суралцагчдад Сургаал ба Гэрээ 1:1–4-ийн хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд урамшуулан дэмжсэн асуулт тавьж байгааг харуулдаг.

Давтах үйл ажиллагаа

Та Лук 5:1–11-ээс цуглуулан авсан мэдээлэл дээрээ тулгуурлан суралцагчдыг хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд урьсан хоёр асуулт бич.

Суралцагчдад хам сэдэв, агуулгыг задлан шинжлэхэд тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Үүнд:

  • Та яагаад гэж бодож байна вэ?

  • Яагаад энэ нь байдаг вэ?

  • Хэрхэн энэ нь байна вэ?

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
самбар дээр бичиж буй эмэгтэй

Суралцагчдаас сургаал, зарчмуудыг олж тогтооход туслах асуултуудыг тавих

Та суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход туслах асуултуудыг тавьснаараа тэднийг чухал үнэнүүдийг олж мэдэн, тодорхой илэрхийлэхэд урьж байна гэсэн үг юм.

Жишээлбэл, Нифайн гуулин ялтас авсан талаарх түүхийг судалсныхаа дараа, та тэднээс “Маш хэцүү байсан хэдий ч гуулин ялтсуудыг олж авсан Нифайн амжилтаар ямар зарчмуудыг дүрслэн харуулж байна вэ?” гэж асууж болно. Энэ нь суралцагчдыг “Би Их Эзэний хий гэсэн зүйлийг хийснээрээ агуу их зүйлийг хийж чадна” гэх мэт өөрийн үгээр сургаал эсвэл зарчмыг олж тогтоон, илэрхийлэхэд урамшуулан дэмжинэ.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 60–61-р хуудасны 2.5.3-р хэсгийг (“Суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг таньж мэдэхэд туслах”) судална уу. Суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход урамшуулан дэмждэг асуултуудыг тавихын ач холбогдлыг тодруулахад тусалж буй үг, хэллэгүүдийн доогуур зур.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Aсуулт асуух нь: Сургаал, зарчмуудыг олж тогтоох нь” (0:42) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь Израилийн армийг тулаанд ялуулахын тулд Мосе гараа өргөх хэрэгтэй болсон тухай өгүүлсэн Египетээс гарсан нь 17-г нэгэн анги хэлэлцэж байгааг харуулдаг. Энэ видео бичлэгийг үзэж байхдаа багш ангийнхнаас уг түүхийн зарчмыг тодорхойлохоор хэрхэн асууж байгааг олж мэд.

Давтах үйл ажиллагаа

Лук 5:1–11-ийг судлаад, суралцагчдыг сургаал эсвэл зарчмыг олж тогтооход урьсан асуултыг бич.

Дараах асуулт нь суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход урамшуулан дэмждэг түгээмэл асуултын жишээ болно. Тухайлбал:

  • Энэ хэсэгт ямар зарчмыг харуулсан байна вэ?

  • Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа юу вэ?

  • Зохиогч бидэнд юуг сургах зорилгоор үүнийг бичсэн гэж та бодож байна вэ?

Асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
ангид буй охид

Суралцагчдад сургаал, зарчмуудыг олж тогтооход туслах асуултуудыг тавих

Суралцагчдыг сургаал эсвэл зарчмыг олж тогтоосны дараа ангийнхнаас (1) сургаал эсвэл зарчим нь ямар утгатай болохыг, (2) сургаал эсвэл зарчим нь өнөө үед хэрхэн холбогдож болохыг ойлгоход туслах асуулт тавь. Жишээлбэл, ангийнхныг “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэн зарчмыг олж тодорхойлсны дараа та тэднээс “Боломжгүй гэсэн үг юу гэсэн утгатай вэ?” мөн “Яагаад өнөө үед бид энэ зарчмыг ойлгох хэрэгтэй вэ?” гэх мэт асууж болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 61-р хуудасны “Сургаал, зарчмуудын тухай гүн гүнзгий ойлголттой болоход суралцагчдад туслах” нэртэй гарчгийн доор байх догол мөрүүдийг судал. Суралцагчдад сургаал, зарчмуудыг ойлгоход урамшуулан дэмждэг асуултууд тавихын ач холбогдлыг тодотгосон үг, хэллэгийн доогуур зур.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Aсуулт асуух нь: Сургаал, зарчмуудыг олж тогтоох нь” (0:41) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь институтийн нэгэн багш суралцагчдадаа зарчмыг танилцуулан, тэдэнд уг зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах асуулт тавьж байгааг харуулдаг.

Давтах үйл ажиллагаа

Лук 5:1–11-ийг судлаад, “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваас Тэрээр бидний хүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах хоёр асуулт бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудыг ойлгоход тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Үүнд:

  • Таны бодлоор -ээр юу гэж хэлэх гэсэн юм бол?

  • Та яагаад гэж бодож байна вэ?

  • Та гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
ярьж буй охин

Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд туслах асуулт тавих

Та суралцагчдад туршлага, гэрчлэлээ хуваалцахад урьсан асуултуудыг тавьснаараа зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд тэдэнд тусалж чадна. Түүнчлэн бусад суралцагч уг зарчим тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар гэрчилснийхээ дараа зарчмыг илүү амархан хүлээн авах болно.

Жишээлбэл, танай ангийнхныг “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэн зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлсний дараа та тэдэнд “Бурхан танд болон таны мэдэх хэн нэгэнд боломжгүй мэт зүйлийг хийхэд тусалж байсан үеийн талаар бод” гэсэн асуултыг тавьж болно. Тэр туршлага тань Бурханы хүчийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 61–62-р хуудсан дээрх (5.1.3-р хэсгийг) судал. Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд туслах асуултуудыг тавих нь ямар чухал болохыг тодотгосон үг, хэллэгийн доогуур зур.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Asking Questions: Inviting Feelings and Testimony” (0:48) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь ангийнхан Алма 7 дээрх зарчмыг хэлэлцэж байгааг харуулдаг. Багш зарчмын үнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд туслах асуултыг хэрхэн тавьж байгааг олж хар.

Давтах үйл ажиллагаа

Лук 5:1–11-ийг судлаад, “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваас Тэрээр бидний хүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах хоёр асуулт бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэнийг ба ач холбогдлыг мэдрэхэд тусалдаг түгээмэл асуулт нь ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Үүнд:

  • Та хэзээ гэдгийг харж байсан бэ?

  • Та хэзээ гэдгийг харж байсан бэ?

  • Та хэрхэн гэдгийг олж мэдсэн бэ?

  • Таны амьдрал ачаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хоёр асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
цагаан самбарын өмнө зогсож буй хүн

Суралцагчдад сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулан дэмждэг асуултуудыг тавих

Суралцагчид зарчмын үнэн ба ач холбогдлыг ойлгож, мэдэрсэн ч үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх эсэхээ сонгох ёстой. Багшийн хувьд та суралцагчдад сайн мэдээний зарчмыг одоогийн болон ирээдүйн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд туслах асуулт тавих үүрэгтэй. Ангийнхныг “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэн зарчмын талаар авч хэлэлцсэний дараа, та тэднээс “Та боломжгүй мэт нөхцөл байдалтай нүүр тулах үед хэрхэн Бурханд итгэн найдаж болох вэ?” хэмээн асууж болно.

Зарим суралцагчийн хариулт хэт хувийн эсвэл нууцлаг байж болох тул та суралцагчдаас энэ төрлийн асуултынхаа хариултыг ангийнхантайгаа хуваалцахын оронд суралцах тэмдэглэл дээрээ бичихийг хүсэж болно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 62-р хуудсан дээрх 5.1.4-р хэсгийг судал. Асуулт тавихын ач холбогдлыг тодотгосон үг, хэллэгийн доогуур зураад, суралцагчдыг сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Асуулт асуух нь: Хэрэгжүүлэхэд урамшуулан дэмжих нь” (0:50) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр ангийнхан Лук 5:12–26 дээрх зарчмыг авч хэлэлцэж байгааг харуулдаг. Багш суралцагчдаас сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд туслах асуултуудыг хэрхэн тавьж байгааг олж хар.

Давтах үйл ажиллагаа

Лук 5:1–11-ийг судлаад, суралцагчдад “Бид учрыг нь сайн ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийх аваас Тэрээр бидний хүлээж байснаас ч илүү их адислалыг бидэнд өгөх болно” гэсэн зарчмыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох талаар бодож үзэхэд туслах асуултыг бич.

Суралцагчдад сургаал, зарчмуудыг ойлгоход тусалдаг түгээмэл асуултууд ихэвчлэн дараах байдлаар эхэлнэ. Тухайлбал:

  • Та -ыг илүү сайн болгохын тулд юуг өөрчилж болох вэ?

  • Та учраас юу хийх гэж байна вэ?

  • Та -ийг хэрхэн хийж болох вэ?

Асуултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Багшийн гарын авлага дээрх асуултуудыг ашиглах

Таны гарын авлага бол үр дүнтэй асуултын хамгийн агуу эх сурвалжуудын нэг юм. Хичээл бүрд ашиглахаар санал болгосон асуултууд өгөгдсөн байдаг. Багшийн гарын авлага дээрх олон асуулт нь суралцагчдад суралцах загварын үндсэн хэсгүүдийг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Та асуулт бичих ур чадвараа сайжруулахыг эрэлхийлэхдээ, сайн зохиогдсон асуултын шинж чанарыг илүү сайн ойлгохын тулд багшийн гарын авлага дээрх асуултуудаа эргэн харах нь ашиг тустай болохыг олж мэдэх болно.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Асуулт тавьж, хариулах нь судлах, заахын үндэс юм.

  • Үр дүнтэй асуулт тавих нь багш нарын хөгжүүлбэл зохих хамгийн чухал ур чадварын нэг юм.

  • Сайтар тунгаан бодож зохиосон асуултыг ашиглах нь танд болон таны суралцагчдад тодорхой, зорилтот үр дүнд хүрэхэд тусална.

  • Сайн асуултыг анхаарал тавин, зохиож сурахад хичээл зүтгэл гаргаж, дадлага хийх хэрэгтэй.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Бодлыг өдөөх сайтар тунгаан бодож найруулсан асуултуудыг тавь. Хариу нь төгс биш байсан ч тэдний чухал сургамжуудыг олж мэдэх магадлалыг өсгөх болно” (Ричард Г.Скотт, “To Understand and Live Truth,” [ахлагч Ричард Г.Скотттой хамт нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 3;si.churchofjesuschrist.org).

“Тиймээс, яах вэ?”

Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.