Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 9: Хичээлээ бэлдэх нь: Юу заахаа шийдэх нь


Суралцах туршлага 9

Хичээлээ бэлдэх нь: Юу заахаа шийдэх нь

Тойм

Тэмдэглэл: Дараах таван суралцах туршлага нь танд хичээлдээ бэлтгэж сурахад туслах зориулалттай. Суралцах туршлага 9–10 нь юу заахаа шийдэхэд, харин 11–13 нь хэрхэн заахаа шийдэхэд төвлөрсөн.

Энэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үздэг. Үүнд:

  • Судруудыг дэс дараалалтай заах

  • Юу заах, хэрхэн заах хоёроо тэнцвэртэй байлгах

  • Юу заахаа шийдэх

Үндсэн ойлголтууд

Шинээр дуудагдсан багш нарт ихэвчлэн дараах асуултуудтай төстэй асуултууд байдаг. Үүнд:

  • Семинарт заах нь Сайн мэдээний сургаалын анги, Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулга болон бусад ангид заахаас юугаараа өөр вэ?

  • Би хичээлээ хэрхэн бэлтгэх вэ?

  • Би юуг хэрхэн заахаа сонгохдоо ямар хугацаа зарцуулах ёстой вэ?

  • Би юу заахаа хэрхэн шийдэх вэ?

Эдгээр суралцах туршлага нь энэ асуултуудын заримд хариулахад тусална.

Судруудыг дэс дараалалтай судалж, заах

Жишиг ажлууд дээр төвлөрдөг семинар, институтийн ангиудад судрын ном, бүлгүүдийг судар дээр гардаг дарааллаар заадаг болно. Хичээлүүдийг сэдвээр биш, харин судрын хэсгээр зохион байгуулсан байдаг. Судрын хэсэг бүрд таны онцолж болох олон бүлэг, зарчим, сэдэв орсон байна. Энэ арга барил нь сэдэвчлэн заадаг институтийн ангийн арга барилаас өөр юм.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Studying the Scriptures Sequentially” (0:46) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар судраас дэс дараалан судлахын ач тусыг тайлбарладаг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Зураг
гарын авлагын хавтас

Яагаад жишиг ажлууд дээр төвлөрдөг семинар, институтийн ангиуд судрыг дэс дараалалтай авч үздэг болохыг ойлгох үүднээс Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлагын (2012) 38-39-р хуудсан дээрх 3-р хэсгийн удиртгал хэсгийг унш. Энэ хэсгийг уншиж байхдаа судрыг дэс дараалан судалж, таныг болон суралцагчдыг тань адислах арга замыг гарын авлагадаа тэмдэглэ.

Та судрын хэсгийг дэс дараалан заахдаа нэг хичээлийн цагт хэд хэдэн зарчим зааж болно. Зарчим бүрийг өөр түвшинд онцлон авч үзэж болно.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Teaching the Scriptures Sequentially” (4:28) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь судрын хэсгийг дэс дараалан заах төлөвлөгөөгөө гаргаж байхдаа анхаарах хэд хэдэн чухал ойлголтыг харуулдаг.

Юуг мөн хэрхэн: Бэлтгэл ажлаа тэнцвэртэй байлгах

Хичээлд бэлтгэх явцдаа юуг, хэрхэн заах вэ гэдгээ шийдэхдээ хичээл зүтгэлээ тэнцүү хуваарилах ёстой. Тухайлбал:

Тэнцвэртэй бус хийгдсэн бэлтгэл

Зураг
тэнцүү бус жинлүүр, Юу
  1. Юу

    Багш юу заах дээр хэт их цаг зарцуулан, илүү их хичээж зүтгэвэл суралцагчдаа хичээлд хэрхэн идэвхтэй оролцуулах вэ гэдэгт анхаарал хандуулах цаггүй болж мэднэ. Үүний үр дүнд хичээл уйтгартай, багш дээр хэт төвлөрсөн болдог.

Зураг
тэнцүү бус жинлүүр, Хэрхэн
  1. Хэрхэн

    Харин багш хэрхэн заах дээр илүү их цаг зарцуулан, үүнд хичээл зүтгэл гаргавал хичээл нь зорилгогүй, сул болох хандлагатай байдаг. Ийм нөхцөлд суралцагчид сүнслэгээр өдөөгдсөн судрын захиасын оронд, заах арга барилыг илүү санах магадлалтай.

Тэнцвэртэй хийгдсэн бэлтгэл

Зураг
тэнцвэртэй жинлүүр

“Хичээлд бэлтгэж байхдаа багш бүр ‘Юу заах вэ?’ мөн ‘Хэрхэн заах вэ?’ гэдгийг шийдэх ёстой” (Сайн мэдээг заах ба судлах нь, 52). Та хичээлийнхээ бэлтгэлийг хийж байхдаа юу заахаа болон хэрхэн заахаа тэнцвэртэй байлгахгүй бол үр дүн нь ямар байхыг сая олж мэдлээ. Одоо дараах хэсгүүдийг уншаад, юу заах, хэрхэн заах хоёрыг тэнцвэртэй байлгасан бэлтгэл ажлын шинж чанаруудыг олж харна уу.

  1. Юу

    Юу заахаа бэлтгэх нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

    • Хам сэдвийг ойлгох (нөхцөл байдал, ёс заншил, орчин ахуй)

    • Агуулгыг ойлгох ( түүх, хүмүүс, үйл явдал, номлол, сүнслэгээр өдөөгдөн бичигдсэн тайлбарууд)

    • Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоох

  2. Хэрхэн

    Хэрхэн заахдаа бэлтгэх гэдэгт суралцагчдын судлахад туслах арга барил, хандлага, үйл ажиллагаанууд орно (ангийн хэлэлцүүлэг, асуулт, аудио, видео эх сурвалж, бичих дасгал, жижиг бүлгийн ажил гэх мэт).

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52-р хуудсан дээрх (“Юуг, хэрхэн заахаа шийдэх нь”) хэсгээс үзнэ үү.

Шинэ багшийн санааг зовоодог асуудлууд

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Obtain the Word” (8:54) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр завгүй эх Лиа Мөрри саяхан семинарын багшаар дуудагдсан байв. Шинээр дуудагдсан олон багшийн адил хичээлдээ бэлтгэж, өдөр бүр заахад цаг зав гаргах талаар санаа нь зовж байлаа. Тэр хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байв. Та видео бичлэгийг үзэж байхдаа дуудлагынхаа талаар тусламж хэрэгтэй үед тэрээр хэнд хандаж байгааг олж мэд. Түүнчлэн, хичээлийнхээ бэлтгэлийг эхлэх хамгийн чухал газрын талаар түүнд ямар зөвлөгөө өгсөн болохыг олж мэд.

Хэрхэн заахаа шийдэх нь: Дөрвөн үе шат

Та хичээлээ бэлтгэж байхдаа юу заахаа шийдэхэд тань туслах дөрвөн үе шатыг дага. Эдгээр үе шатыг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52–55-р хуудсан дээрх 4.3.3-р хэсэгт (“Юу заахаа шийдэх нь”) тайлбарласан болно.

  1. Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүх анхаарлаа төвлөрүүл.

  2. Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг эрэлхийл.

  3. Суралцагчдад тань чухам аль зарчим, сургаалыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд.

  4. Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийд.

Дараах үйл ажиллагаа нь юу заахаа шийдэхэд төвлөрнө. Үйл ажиллагааны хэсэг бүр дэх үе шат бүрийг хэрхэн гүйцээхийг харуулсан видео бичлэгийг үзнэ үү. Дараа нь Мозая 27-г тоймлох үедээ сурсан зүйлээрээ дадлага хий.

Хичээлд бэлтгэх үйл ажиллагаа

Зураг
ширээний ард суугаад суралцаж буй хоёр эмэгтэй

1-р үе шат: Судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгох

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгохыг хичээх үедээ бодож үзэх дөрвөн зүйлийг санал болгодог.

  • Агуулгыг тодорхой, танил болтол судрын хэсэгт бүх анхаарлаа төвлөрүүл.

  • Судрын хэсэг дэх сэдэв эсвэл үйл явдал өөрчлөгдөж байгаа заагийг олж хар.

  • Судрын хэсгийг тухайн заагуудад нь үндэслэн жижиг хэсгүүдэд буюу бүлэг шүлгүүдэд хуваа. Тэмдэглэл: Хичээлийн үйл явцыг зохион байгуулан, судрын хэсэг дэх бүх агуулгад ямар нэгэн хэмжээгээр анхаарал хандуулахад эдгээр жижиг хэсгийг ашиглана.

  • Шүлгийн хэсэг бүрд ямар үйл явдал болж байгааг нэгтгэн дүгнэ.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх Lesson Preparation: Verse Segments and Summary Statements” (5:08) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт Вилсон эгч эдгээр үе шатыг үзүүлдэг.

Видео бичлэгт үзүүлсэнтэй адил хоосон баримт хий эсвэл энэ гарын авлагад буй “Юу заахаа шийдэх нь” нэртэй тараах материалыг ашигла. Дараа нь судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг олж тогтоохын тулд дараах зүйлийг хий. Үүнд:

  1. Хам сэдэв, агуулгатай танилцахын тулд судрын хэсгийг судал (Мозая 27).

  2. Сэдэв эсвэл үйл явдал өөрчлөгдөж буй заагийг олж хар.

  3. Эдгээр заагт үндэслэн судрын хэсгийг шүлгийн жижиг бүлгүүдэд хуваа.

  4. Баримтан дээрээ шүлгийн хэсэг бүрд болсон үйл явдлыг хураангуйлан бич.

Зураг
тараах материал, Юу заахаа шийдэх нь
Зураг
маягтан дээр бичиж буй гар

2-р үе шат: Сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгох

Та шүлгийн хэсгүүдийг хураангуйлсныхаа дараа, хэсэг бүрд орсон сургаал, зарчмуудыг олж тогтооно. Дараа нь олж тогтоосон сургаал, зарчмуудаа хураангуйлж, тодорхой бөгөөд энгийн мэдэгдэл бич.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Identify Doctrine and Principles” (2:57) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч сургаал, зарчмуудыг хэрхэн олж тогтоон, тэдгээрийг энгийн мэдэгдэл болгон хураангуйлж, хичээлийнхээ тойм дээр бичдэг болохоо харуулдаг.

Мозая 27-г судлах хичээлийн тэмдэглэл рүү эргэн очоод, дараах зүйлийг хий. Үүнд:

  1. Шүлгийн хэсэг бүрд байх сургаал, зарчмуудыг олж тогтоо.

  2. Сургаал эсвэл зарчим бүрийг тодорхой бөгөөд энгийн мэдэгдэл болгон баримтан дээрээ бич.

Зураг
маягтан дээр бичиж буй гар

3-р үе шат: Суралцагчдад ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийдэх

Судрын хэсгүүдэд ангид авч хэлэлцэж болохоос илүү их материал багтсан байдаг. Аль сургаал, зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх нь суралцагчдад хамгийн чухал болохыг шийдэхдээ дараах зүйлсийг анхаар. Үүнд:

  • Ариун Сүнсний өдөөлт

  • Сүнслэгээр өдөөгдөн бичсэн зохиогчийн зорилго

  • Сургаал, зарчмуудын хөрвүүлэлт

  • Суралцагчдын хэрэгцээ, чадвар

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Decide Which Principles to Emphasize” (5:07) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч суралцагчдад аль сургаал, зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх нь чухал болохыг хэрхэн шийддэгээ харуулдаг.

Мозая 27-г судлах хичээлийн тэмдэглэл рүү эргэн очиж, дараах зүйлийг хий.

  1. Суралцагчдад ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд. Ингэхдээ дараах зүйлсэд анхаар.

    • Ариун Сүнсний өдөөлт

    • Сүнслэгээр өдөөгдөн бичсэн зохиогчийн зорилго

    • Сургаал, зарчмуудын хөрвүүлэлт

    • Суралцагчдын хэрэгцээ, чадвар

  2. Суралцагчдадаа сурч, хэрэгжүүлэхэд хамгийн чухал хэмээн шийдсэн сургаал, зарчмуудыг баримтан дээрээ дугуйл эсвэл чагтал.

Зураг
маягт руу зааж буй гар

4-р үе шат: Судрын хэсэгт буй шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэх

Суралцагчдад сурч, хэрэгжүүлэхэд хамгийн чухал хэмээн шийдсэн сургаал, зарчмуудыг олж тодорхойлсны дараах шат бол хичээлийн үеэр судрын аль хэсгийг илүү онцлон авч үзэхээ шийдэх юм. Ерөнхийдөө таны олж тогтоосон хамгийн чухал үнэнүүд багтсан хэсгийг илүү онцлон авч үзнэ.

Та шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэхдээ, суралцах загвартай нийцэх дараах асуултын заримыг өөртөө тавьж болно. Би шүлгийн энэ хэсэгт суралцагчдадаа дараах зүйлд туслахаар төлөвлөж байна. Тухайлбал:

  • Хам сэдэв, агуулгыг ойлгож байна уу?

  • Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоож байна уу?

  • Сургаал, зарчмуудыг ойлгож байна уу?

  • Тэдгээр сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдэрч байна уу?

  • Үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх үү?

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Lesson Preparation: Determine the Emphasis Level of Each Verse Segment” (6:57) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэхдээ суралцах загварыг хэрхэн ашигладаг болохоо харуулдаг.

Мозая 27-ийн хичээлийн тэмдэглэлд эргэн очоод, дараах зүйлийг хий. Үүнд:

  1. Баримтан дээрх шүлгийн хэсгүүдийг харж байхдаа суралцах загвараас авсан дараах асуултыг тавьж, хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийдэх талаар бодож үз. Би шүлгийн энэ хэсэгт суралцагчдадаа дараах зүйлд туслахаар төлөвлөж байна. Тухайлбал:

    • Хам сэдэв, агуулгыг ойлгож байна уу?

    • Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоож байна уу?

    • Сургаал, зарчмуудыг ойлгож байна уу?

    • Тэдгээр сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдэрч байна уу?

    • Үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх үү?

  2. Хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлохоор шийдсэнээ хичээлийнхээ тэмдэглэл дээр бич.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Жишиг ажлууд дээр төвлөрдөг институт, семинарын ангиудад сургаал, зарчмуудыг судар дээр гардаг дарааллаар заах ёстой.

  • Хичээлд бэлдэж байхдаа юуг, хэрхэн заахаа тэнцвэртэй байлгах нь илүү хүчтэй бөгөөд зорилготой суралцах туршлагыг бий болгодог.

  • Юуг заахаа шийдэхдээ:

    1. Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүх анхаарлаа төвлөрүүл.

    2. Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг хичээ.

    3. Суралцагчдад тань ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд.

    4. Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхийг шийд.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Юу хамгийн чухал вэ гэдгийг суралцагчдынхаа хэрэгцээ, чадварт тохируулан шийд. Хэрэв үндсэн зарчмыг ойлгуулж, хэрэгжүүлэн, суралцагчдын амьдрал дахь удирдамжийн нэг хэсэг болгосон бол хамгийн чухал зорилго биелсэн гэсэн үг юм” (Ричард Ж.Скотт, “To Understand and Live Truth” [Ахлагч Ричард Ж.Скоттой хамт нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 2–3, si.churchofjesuschrist.org).

“Тиймээс, яах вэ?”

Энэхүү суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээр үндэслэн хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.