Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 11: Хэрхэн заахаа шийдэх нь: Суралцагчдад үүргээ биелүүлэхэд туслах нь


Суралцах туршлага 11

Хэрхэн заахаа шийдэх нь: Суралцагчдад үүргээ биелүүлэхэд туслах нь

Тойм

Энэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзнэ. Үүнд:

  • Хэрхэн заахаа шийдэх

  • Суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэдэг үүргийг ойлгох

  • Суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслах

Зураг
тэнцвэртэй жинлүүр

Үндсэн ойлголтууд

Та хичээлдээ бэлдэж байхдаа юу заах болон хэрхэн заахаа шийдэхдээ аль алиныг тэнцвэртэй байлгах нь чухал.

Суралцах туршлага 10-аас та судрын хэсгээс юу заахаа шийдэхдээ сургалтын хөтөлбөрийг хэрхэн ашиглахыг олж мэдсэн. Одоо та суралцагчдадаа хэрхэн заахаа шийдэхэд бэлэн болсон.

Суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэх үүрэг

Суралцагчдыг сүнслэг байдлаар өсгөн хөгжүүлье гэвэл та суралцах үйл явцад тэдний гүйцэтгэдэг үүргийг ойлгон, тэдэнд үүргээ сайн биелүүлэхэд туслах суралцах үйл ажиллагааг бэлдсэн байх ёстой.

Энэ туршлагын үеэр суралцах үйл явцад суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслах сүнсний өдөөлт эсвэл санаагаа бичиж тэмдэглэ.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Зураг
гарын авлагын хавтас

Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар, институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012)-ын 1.3.3-р хэсэг (6–7-р хуудас) болон 4.3.4-р хэсгийн (55-р хуудас) эхний гурван догол мөрийг судал. Уншиж байхдаа дараах асуултын хариултыг ол. Үүнд:

  • Суралцах үйл явцад суралцагчид ямар үүрэгтэй вэ?

  • Таны хувьд суралцагчдадаа үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд хийж чадах хамгийн чухал зүйл юу гэж бодож байна вэ?

Эдгээр асуултынхаа хариултыг судар судлах тэмдэглэлд эсвэл танд харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдын үүргийн талаарх бошиглолын зөвлөгөө

Олон ерөнхий эрх мэдэлтэн суралцах үйл явцад гүйцэтгэх үүргээ биелүүлэхэд нь суралцагчдад туслахын ач холбогдлыг онцлон дурсан байдаг.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Prophetic Teaching about the Student’s Role in Learning” (4:14) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр хэд хэдэн Сүмийн удирдагч суралцах үйл явцад суралцагчдын гүйцэтгэх үүргийн ач холбогдлын талаар гэрчилдэг.

Хувийн эргэцүүлэл

Ангийн тань багш суралцах үйл явцад таныг оролцуулах үйл ажиллагаа бэлдэж ирсэн тохиолдлын талаар бод. Одоо, багш ангийн гишүүдийг идэвхтэй оролцуулаагүй тохиолдлын талаар бод. Хоёр туршлагыг хооронд нь харьцуулж үз.

  • Таныг болон бусад суралцагчийг суралцах үйл явцад оролцоход урих үед юу өөрчлөгдсөн бэ?

  • Багш тань суралцагчийн үүргээ биелүүлэхэд туслах ямар зүйлийг хийсэн бэ?

Эдгээр асуултынхаа хариултыг судар судлах тэмдэглэлдээ эсвэл танд харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Зураг
сүмийн ангид буй суралцагчид

Суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслах

Та суралцагчдадаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэхэд уривал, тэд сайн мэдээнээс суралцах үүргээ биелүүлж чадна. Сайн мэдээний сургаал, зарчмыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэх нь суралцагчдын ойлголтыг тодруулж, сайн мэдээг бусдад заах чадварыг сайжруулж, илэрхийлж буй зүйлийнх нь тухай гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. (Сайн мэдээг заах ба судлах нь, 2.6-р хэсэг [31–33-р хуудас]-ыг үзнэ үү.)

  • Суралцагчид судрын хэсэг эсвэл зарчмыг өөрийн үгээр тайлбарлаж болно. Та суралцагчдыг хос хосоор, эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан, ангийнхныхаа өмнө жүжигчлэн үзүүлэхэд эсвэл бичиж тайлбарлахад урьж болно.

  • Суралцагчид судар юм уу зарчмын талаарх бодол санаа, туршлага эсвэл мэдрэмжээ хуваалцаж болно. Та суралцагчдыг сургаал эсвэл зарчимтай холбоотой өөрсдөд нь төрж байсан мэдрэмж, тохиолдож байсан туршлагаасаа хуваалцахад урьж болно. Түүнчлэн тэд бусдын амьдралаас харсан туршлагаа хуваалцах боломжтой. Үүнийг амаараа эсвэл бичгээр хийж болно.

  • Суралцагчид үнэн гэдгийг мэдэх сургаал, зарчмуудынхаа талаар гэрчилж болно. Та тэднийг үнэн гэдгийг мэддэг зүйлээ мөн энэ нь хэрхэн тэдний амьдралыг өөрчилсөн талаар хуваалцахад урьж болно. Суралцагчид “Би гэрчлэлээ хуваалцах гэсэн юм” эсвэл “Би мэднэ” гэж эхлэх хэрэггүй. Итгэл үнэмшил эсвэл үнэний талаарх хувийн гэрчийн тухай ямар ч мэдэгдэл гэрчлэлд тооцогддог.

Оролцоо нь суралцах үйл явцыг сайжруулдаг

churchofjesuschrist.org вэбсайт дээрх ““Explain, Share and Testify: Students’ Testimonies” (2:28) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт суралцагчид семинарын үүрэг хариуцлагаа биелүүлэх талаар тайлбарлан, хуваалцаж, гэрчилдэг.

Суралцагч төвтэй анги

churchofjesuschrist.org вэбсайт дээрх A Student-Centered Classroom: An Example” (6:51) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр, Вэллэр эгч судраас суралцах үйл явцад үүргээ биелүүлэхэд нь суралцагчдад тусалдаг. Тэр энэ зорилгоо хэрхэн биелүүлж байгааг олж хар.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “A Student-Centered Classroom: A Teacher’s Reflections” (3:01) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр, Вэллэр эгч судраас суралцах үйл явцад үүргээ биелүүлэхэд нь суралцагчдад туслахын ач холбогдлын талаар ярьдаг.

Багшийн гарын авлагын үйл ажиллагаа

Багшийн гарын авлага дахь хичээл бүрд суралцагчдад судраас судалж байхдаа идэвхтэй оролцоход туслах асуулт, үйл ажиллагаа, арга барилууд орсон байна. Багшийн гарын авлага дахь аль нэгэн хичээлийг нээ эсвэл энэ гарын авлагын хавсралтад байх “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла. Та суралцах үйл явцад гүйцэтгэх үүргээ биелүүлэхэд суралцагчдыг урихдаа ашиглаж болох асуулт, үйл ажиллагаа, арга барилуудыг олж мэд.

Олж мэдсэн асуулт, үйл ажиллагаа, арга барилуудаа судлах тэмдэглэлдээ бич эсвэл өөртөө харагдах газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Суралцагчдад үүргийг нь заах

Суралцагчид сайн мэдээнээс суралцахад гүйцэтгэх өөрсдийн үүргийг ойлгосон тохиолдолд хичээлдээ илүү идэвхтэй оролцоно. Ихэнх семинарын багшийн гарын авлагын эхний хичээлд суралцагчдад үүргийг нь заах тухай мэдээлэл багтсан байдаг. Мормоны Номын семинарын багшийн гарын авлага дээрх 1-р хичээл буюу “Суралцагчийн үүрэг”-ийг хурдан уншиж танилцаад, суралцагчдад суралцах үйл явцад гүйцэтгэх үүргийнх нь талаар зааж байхдаа хичээл дэх зарчмуудыг хэрхэн ашиглаж болох тухай бодож үз.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Teaching Students Their Role” (6:27) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Хавэлл ах хичээлийн жилийн эхэнд суралцагчдадаа тэдний үүргийн талаар заадаг.

Та хичээлийн жилийн эхнээс төгсөх хүртэл суралцагчдадаа тэдний үүргийн талаар заахдаа ашиглахыг хүсэж байгаа зарим нэгэн санаагаа бичиж тэмдэглэ. Санаагаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Та суралцагчдадаа сайн мэдээг судлах үүргээ ойлгон, хүлээн авч, биелүүлэхэд нь тусалж чадна.

  • Та хичээлийн жилийн эхнээс төгсөх хүртэл тэдэнд сайн мэдээг судлах үүргийнх нь талаар заах нь чухал.

  • Та суралцагчдыг сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэхэд урьснаар тэдэнд суралцах үйл явцад гүйцэтгэх үүргээ биелүүлэхэд тусалж чадна.

  • Багшийн гарын авлага нь суралцагчдыг суралцах үйл явцад татан оролцуулах үйл ажиллагаанд бэлдэхэд тань тусална.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“[Суралцагчдын] хичээлд оролцох шийдвэр нь тэдний хувийн хэрэгцээтэй нийцсэн захиасыг хүргэхэд Ариун Сүнсэнд зөвшөөрөх чөлөөт сонголт юм. Идэвхтэй оролцох уур амьсгалыг бүрдүүлэх нь өөрийн чинь зааж чадахаас илүү чухал хичээлүүдийг Сүнс зааж өгөх магадлалыг нэмэгдүүлдэг.

“Уг оролцоо нь тэдний амьдралд Сүнсний удирдамжийг авчрах болно” (“To Learn and to Teach More Effectively” [Боловсролын долоо хоногийн сүнслэг хэсэг, 2007 оны 8-р сарын 21], 4–5, speeches.byu.edu).

“Тиймээс, яах вэ?”

Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.