Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 10: Юу заахаа шийдэх нь: Судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглах нь


Суралцах туршлага 10

Юу заахаа шийдэх нь: Судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглах нь

Тойм

Энэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:

  • Багшийн гарын авлагын танилцуулга

  • Сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, тохируулах

  • Хичээлээ бэлдэхдээ багшийн гарын авлага ба судруудыг ашиглах

Зураг
судар уншиж буй эмэгтэй

Үндсэн ойлголтууд

Мөрри эгч сард хоёр удаа тойргийнхоо Сайн мэдээний сургаалын ангид зааж байсандаа дуртай байлаа. Тэрээр семинарын шинэ багшаар дуудагдсандаа баярлаж байсан ч “Өдөр бүр хичээлд бэлдэж, заана гэдэг нь маш том үүрэг мэт санагдсан. Надад ямар эх сурвалжууд туслах вэ?” хэмээн өдөр бүр үр дүнтэй хичээл заахад хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байв.

Багшийн гарын авлагын танилцуулга

Долоо хоногийн ажлын өдөр бүр хичээлд бэлтгэнэ гэдэг нь нүсэр ажил бөгөөд цаг их шаардагдах мэт санагдаж болох юм.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Introduction to the Teacher Manual” (4:01) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгээс та хичээлд амжилттай, үр дүнтэй бэлтгэхийн тулд судруудыг болон багшийн гарын авлагыг хэрхэн ашиглаж болох талаар суралцана.

Тэмдэглэл: Хэрэв танд багшийн гарын авлага байхгүй бол удирдагчтайгаа холбогд. Түүнчлэн та институтийн гарын авлагыг churchofjesuschrist.org/manual/institute-ээс, харин семинарын гарын авлагыг churchofjesuschrist.org/manual/seminary вэбсайтаас тус тус авч болно.

Багшийн гарын авлагын үйл ажиллагаа

Тэмдэглэл: Институт, семинарын багшийн гарын авлага дээрх хичээл бүр танд хичээлээ үр дүнтэй бэлдэхэд туслах зориулалттай болно. Багшийн гарын авлагууд бүгд нэг загварын дагуу зохион байгуулагдсан эсвэл тэмдэглэгдсэн гэсэн үг биш ч бүх гарын авлагад ижил төстэй материалууд орсон байдаг. Энэ сургалтын туршлага дахь үйл ажиллагаанууд хамгийн сүүлийн үеийн семинарын гарын авлагуудад үндэслэгдсэн болно.

Та багшийн гарын авлага дээрх аль нэг хичээлийг нээ эсвэл энэ гарын авлагын хавсралтад байх “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла.

Хичээлийг уншаад, дараах хэсгүүдийг ол. Хэсэг бүрийг олж тогтоосныхоо дараа тэдгээрийг дараах жагсаалтан дээр чагтал.

  • Хичээлийн гарчиг

    Хичээлийн гарчиг нь хичээл дээр авч үзэх судрын бүлгүүдийг тодорхойлно.

  • Судрын хэсгийн оршил

    Судрын хэсгийн оршил нь уг хэсгийн хам сэдэв, агуулгын талаарх тойм мэдээллийг өгнө.

  • Шүлгийн хэсэг ба хам сэдвийн хураангуй мэдэгдлүүд

    Шүлгийн хэсэг нь тодорхой сэдэв эсвэл үйл явдал дээр төвлөрсөн тодорхой бүлэг шүлгийг хэлнэ. Хам сэдвийн хураангуй мэдэгдэл нь шүлгийн хэсэг доторх үйл явдал эсвэл сургаалыг хураангуйлан танилцуулдаг.

  • Хичээлийн үндсэн хэсэг

  • Сургаал эсвэл зарчмын тухай мэдэгдэл

    Сургаал эсвэл зарчмын тухай мэдэгдэл нь судрын үнэний талаарх богино мэдэгдлүүд болно.

  • Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл болон заах нэмэлт санаанууд (хичээл бүрд байхгүй байж болно)

    Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь түүхэн нөхцөл байдлын эсвэл судрын хэсгийн талаарх нэмэлт эшлэл, тайлбарыг өгдөг. Заах нэмэлт санаа нь хичээлийн гол хэсэгт тодорхойлогдох эсвэл онцлон тэмдэглэгдээгүй байж болох сургаал, зарчмуудыг заахад зориулсан зөвлөмж өгдөг. Түүнчлэн тэдгээр нь churchofjesuschrist.org вэбсайт дээрх видео бичлэг, DVD танилцуулгуудыг ашиглах санааг өгсөн байж болно.

Багшийн гарын авлага дээрх сайн мэдээг заах, судлах үндэс

Институт, семинарын багшийн гарын авлага нь танд хичээл бүрд бэлтгэж, заахдаа сайн мэдээг заах, судлах үндсийг тусгахад туслахаар зориулагдсан болно.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “The Fundamentals in the Curriculum” (2:15) видео бичлэгийг үзнэ үү. Үзэж байхдаа багш нарт сайн мэдээг заах, судлах үндсийг хичээл бүрд оруулан тусгахад институт, семинарын багшийн гарын авлага хэрхэн тусалдаг болохыг олж хар.

Сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, тохируулан өөрчлөх

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс багш нар институт, семинарын сургалтын хөтөлбөр дэх материалыг хэрхэн ашиглах талаар дараах зүйлийг заасан байдаг.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид эхлээд хүлээн авч, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийгээ тохируулан өөрчлөхдөө Сүнсийг дагаж чадна” (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Шашны семинар ба институтийн шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], 6; si.churchofjesuschrist.org).

Бид институт, семинарын багшийн хувьд багшийн гарын авлага дээрх сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, дараа нь суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан өөрчилдөг.

Хүлээн авах

Тохируулан өөрчлөх

Сургалтын материалыг хүлээн авах гэдэг нь судруудыг болон багшийн гарын авлага дээр өгөгдсөн хичээлийг уншин, түүнд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хэлнэ. Сургалтын хөтөлбөр нь танд судруудыг болон сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн санааг ойлгож, зарчим, үндсэн сургаалуудыг хөрвүүлэхэд туслах болно. Агуулгад итгэн, үүнийг ангидаа ашигла.

Сургалтын хөтөлбөрт тохируулан өөрчлөх гэдэг нь суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн, тэднийг амжилттай байхад туслах зорилгоор хичээлийг Сүнсний удирдамжаар өөрчлөхийг хэлнэ.

Хичээлд бэлтгэхдээ судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглах нь

Та багшийн гарын авлагыг үр дүнтэй ашиглаж чадвал, олон цаг зарцуулалгүйгээр сүнслэг хичээл бэлдэх боломжтой.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Curriculum Overview” (4:45) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг судар ба багшийн гарын авлагыг хамт ашиглах нь суралцагчдадаа зориулан үр дүнтэй хичээлүүдийг бэлтгэхэд танд хэрхэн тусалдаг талаар үзүүдэг.

churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Using the Scriptures and the Teacher Manual” (5:11) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вилсон эгч, хичээлээ бэлдэж байхдаа судар, гарын авлагыг хамт ашиглах талаар чухал зөвлөгөөг хуваалцдаг. Үзэж байхдаа, хичээлээ бэлдэх үедээ санаж байх чухал санаануудыг олж мэд.

Хичээлийн бэлтгэл үйл ажиллагаа

Одоо танд судруудыг болон багшийн гарын авлагыг ашиглан хичээлд бэлтгэх дадлага хийх ээлж ирлээ. Та багшийнхаа гарын авлаган дээрх аль нэгэн хичээлийг нээ эсвэл энэ гарын авлагын хавсралтад байх “Үзүүлэх хичээл—3 Нифай 11:1–17” нэртэй тараах материалыг ашигла.

Дараах үе шатыг гүйцээхдээ бэлтгэл ажлынхаа тухайн хэсгийг хийж дуусгаснаа харуулахын тулд тэдгээрийг чагтал.

  • Хичээлийн гарчгийг уншин, судрын хэсгүүдийг үз.

  • Судрын хэсгийн оршлыг унш.

  • Сүнсний өдөөлт хүлээн авахын тулд уншиж, судалж, тунгаан бодож, залбирснаар судрын хэсэг бүрд анхаарлаа төвлөрүүл.

  • Хичээлийн үндсэн хэсгийг судлахдаа сургаал, зарчмын мэдэгдлүүдэд анхаарлаа сайн хандуул.

  • Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэн, тэдэнд ямар зарчим илүү хэрэгтэй болохыг шийд.

  • Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан янз бүрийн зарчмыг ямар хэмжээнд онцлон авч үзэхийг шийд.

  • Хичээлд өгөгдсөн аливаа нэмэлт материалыг уншаад, уг материалыг хичээлдээ хэрхэн ашиглах талаар бодож үз.

Энэ туршлагаа багш нарыг хариуцсан удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахад бэлд.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

Судрууд бол таны заах материалын эх үүсвэр, харин багшийн гарын авлага бол хичээлдээ бэлтгэхэд тань зориулсан эх сурвалж болно.

  • Сургалтын хөтөлбөр нь хичээлээ амжилттай бөгөөд үр дүнтэй бэлтгэхэд туслахаар зориулагдсан.

  • Та сургалтын хөтөлбөрийг хүлээн авч, суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.

  • Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчилж байхдаа суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэн, Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

  • Та сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглан хичээлдээ бэлтгэснээр суралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлж чадна.

Зураг
Ахлагч Хэнри Б.Айринг

“Сүмд заадаг сургаал үнэн зөв байгаа эсэхийг батлахаар бошиглогчдоор дуудагдсан хүмүүс нь та нарын хүлээн авдаг сургалтын хөтөлбөрийн үг бүрийг мөн зураг, график бүрийг нягтлан үздэг. Бид зөвхөн Бурханаас өдөөгдсөн тэрхүү итгэлийн дагуу үйлдсэнээр сургалтын хөтөлбөрийн хүч чадлыг нээж чаддаг юм. …

Бид сургалтын хөтөлбөрийн агуулга, дэс дарааллыг мөрдсөнөөрөө заах онцгой бэлгийн цоожийг нээх болно” (Хэнри Б.Айринг, “The Lord Will Multiply the Harvest”” [Ахлагч Хэнри Б.Айрингтай хамт нэгэн үдэш, 1998 оны 2-р сарын 6], 4, 5, si.churchofjesuschrist.org).

“Тиймээс, яах вэ?

Энэ суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн, хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.