undefined undefined Хавсралт 2: Нэмэлт ур чадварын дадлага зохион байгуулах удирдамж
Номлолын дуудлагууд
Хавсралт 2: Нэмэлт ур чадварын дадлага зохион байгуулах удирдамж


Хавсралт 2

Нэмэлт ур чадварын дадлага зохион байгуулах удирдамж

Та ангийнхаа хүмүүсийн хэрэгцээний талаар бодож байхдаа чухал гэж үзсэн боловч эдгээр хичээлийн материалд заагаагүй ямар нэгэн чадварыг олж тогтоож болох юм. Энэ удирдамж нь ангийнхандаа нэмэлт ур чадварын дадлага ажлыг зохион байгуулахад ашиглаж болох загвар юм.

Ур чадвараар дадлага хийх үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд

Ур чадварын дадлагын тойм бүр дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Үүнд: (1) тодорхойлох, (2) биечлэн үзүүлэх, (3) дадлага хийх, мөн (4) хэрэгжүүлэх. Дараах удирдамжууд нь эдгээр үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ангидаа зохион байгуулах нэмэлт ур чадварын дадлага ажлууддаа ашиглахад тусална.

Тодорхойлох

Ур чадварыг ангийнхандаа танилцуул. Үүний тулд, та:

  • Суралцагчдыг Миний сайн мэдээг номло эсвэл Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагаас уг ур чадварын талаар уншихыг хүс.

  • Уг ур чадварыг өөрийнхөө үгээр хураангуйл.

Ур чадварын дадлагын энэ хэсэгт хэт их цаг зарцуулахгүй байхад анхаар. Энэ нь суралцагчдад дадлага хийх хангалттай цагтай байх боломжийг олгоно.

Биечлэн үзүүл

Чадварыг тодорхойлсныхоо дараа суралцагчдад энэ чадварыг хэрхэн ашиглахыг үзүүл. Үүний тулд, та:

  • Ур чадварыг ангийнхны өмнө биечлэн үзүүл.

  • Нэг суралцагчийг тухайн ур чадварыг ангийнхандаа үзүүлэхэд урьдчилан бэлдэхийг хүс.

  • Ур чадвараа харуулж байгаа хүний жишээг харуулсан видеог үзүүл.

Дадлага

Суралцагчдад уг чадвараар дадлага хийх цаг гарга. Тэд ганцаараа эсвэл жижиг бүлгээр үүнийг хийж болно. Боломжтой бол тэднийг нэгээс дээш удаа давтахыг уриал. Та тэднийг давтах бүрдээ өөр хамтрагчтай эсвэл өөр бүлэгтэй хамт хийхийг урьж болно.

Хэрэгжүүлэх

Суралцагчдыг энэ чадвараар ангиас гадуур дадлага хийх төлөвлөгөө гаргахыг уриал. Дараа дараагийн хичээлүүд дээр үр дүнг нь шалгаж болно.