Хавсралт 1
Нэмэлт суралцах үйл ажиллагаа зохион байгуулах удирдамж
Та ангийнхаа гишүүдийн хэрэгцээний талаар бодож байхдаа Миний сайн мэдээг номло удирдамж дээрх чухал гэж үзсэн боловч энэ хичээлийн агуулгад тусгагдаагүй зүйлсийг олж тогтоож болох юм. Энэ удирдамж нь ангийнхандаа зориулсан суралцах туршлагыг зохион байгуулахад тань тусална.
Суралцах үйл ажиллагааны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
Энэ хичээлийн суралцах үйл ажиллагаа бүр гол гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Үүнд: (1) судлах, (2) дадлага хийх, (3) зорилго тавих гэх зэрэг орно. Дараах удирдамжууд нь эдгээр үндсэн хэсгүүдийг ангидаа зохион байгуулах нэмэлт суралцах үйл ажиллагаандаа ашиглахад тань тусална.
Судлах
Суралцагчид юу судлахыг тодорхойл
-
Та суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын аль аль догол мөрийг судлахыг урих вэ?
-
Цаг хугацаа хязгаарлагдмал гэдгийг санаарай. Ерөнхийдөө маш их материал багтаах гэж хичээхээс илүүтэй жижиг хэсэг дээр анхаарлаа төвлөрүүлж, илүү гүн гүнзгий судлах нь дээр. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээхийг анхаар.
-
-
Миний сайн мэдээг номло гарын авлагаас суралцагчдын судалж байгаа зүйлийг дэмжих буюу өргөн хүрээнд авч үзэхийн тулд ашиглаж болох судар эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгс байна уу?
Суралцагчдын хэрхэн судлах арга замыг тодорхойл
-
Та суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын энэ хэсгийн ач холбогдлыг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Тэднийг суралцахад бэлтгэхэд туслах жишээ, үйл явдал, асуулт, түүх, зураг, хувийн туршлага эсвэл богино хэмжээний видео байдаг уу?
-
Та ямар асуултууд тавих вэ? (Суралцагчдад бодол, мэдрэмжээ таньж мэдэхэд туслах асуултуудыг бич.)
Ангийн гишүүд ганцаараа, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр ажиллах уу?
Дадлага
-
Ангийн гишүүд сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл: Та:
-
Суралцагчдад судалж байгаа зүйлээ өөрийн үгээр тайлбарлах эсвэл заах цаг гаргаж өг.
-
Нэг жишээ танилцуулаад, ангийн гишүүдээс сурч мэдсэн зүйлээ жишээн дээр дурдсан хүнд туслахдаа ашиглахыг хүс.
-
Зорилго тавь
Ангийн гишүүдийг сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавихыг урьснаар суралцах үйл ажиллагааг өндөрлө. Тэдний тавьж болох зорилгын талаар хэдэн жишээ дурдана уу. Дараа нь суралцагчдад зорилгоо бичих цаг гаргаж өг.