4-р хичээл
Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс
Миний сайн мэдээг номло, 2-р бүлэг
Бурханы үгэн дэх үнэнүүдийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэх нь хүмүүст хөрвөгдөж, Есүс Христэд ирэхэд нь туслах гол хүчин зүйл юм. Технологийг зөв ашиглах нь суралцах явцыг маань сайжруулж, сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг олоход бидэнд тусалдаг. Технологийг ашиглахдаа аюулгүйн удирдамжийг дагах нь “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх” (Ефес 6:11) чухал арга зам юм.
Хянаж мөн эргэн шалга
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.
Суралцах үйл ажиллагааны хувилбарууд
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнханд тань хамгийн тустай суралцах хувилбар эсвэл хувилбаруудыг залбирч сонгоорой. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээсэн байхад анхаар.
Хувилбар A: Би судруудаас суралцах илүү утга учиртай туршлагыг хэрхэн олж авч болох вэ?
Судал
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад “Хувиараа судар судлах явцаа үнэлж дүгнэх” гарчигтай тараах материалыг өг. Хүн нэг бүрд тараах материалыг хийж гүйцэтгэх цаг гаргаж өг.
Хувиараа судар судлах явцаа үнэлж дүгнэх
Дараах мэдэгдлүүдэд 1 (хэзээ ч үгүй) - 5 (бараг үргэлж) гэсэн хэмжүүрээр хариулж, судрын талаарх туршлагаа дүгнэ.
-
Би байнга судар судлахыг хичээдэг. ____
Судраас судлахдаа:
-
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт анхаарлаа хандуулдаг. ____
-
Би уншиж байгаа зүйлдээ тунгаан бодох цаг гаргадаг. ____
-
Би Ариун Сүнснээс удирдамж заавар, ойлголт авахыг эрэлхийлдэг. ____
-
Би асуултынхаа хариуг хайдаг. ____
-
Би сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахыг хичээдэг. ____
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг суралцах үйл ажиллагааны үеэр судар судлах туршлагаа хэрхэн сайжруулах тухай хүлээн авах сүнслэг мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүлэхийг урамшуулан дэмж.
Дараах зааврыг үзүүлээд, суралцагчдад уг үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай хугацаа гаргаж өг.
Үнэлгээн дээрээ үндэслэн ажиллахыг хүсэж байгаа нэг юм уу хоёр зүйлээ сонго. Дараах дугаарласан эх сурвалжууд нь өөрийгөө үнэлэх үнэлгээний дугаартай тохирч байгаа болно. Тэдгээр нь таныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэг дэх холбогдох эх сурвалжууд руу аваачна.
-
1. “Судраас судал” хэсгийн оршил хэсгийг судал (17–18-р хуудас).
-
2а. “Судраас судал” хэсгийн оршил хэсгийг судал (17–18-р хуудас).
-
2б. 18-р хуудасны “Бие дааж судлах” хэсэг дэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
-
2в. “Сүнсийг эрэлхийл” (18-р хуудас) хэсгийг судалж, 18–19-р хуудсан дээрх “Судар судлах” хайрцаг дахь үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
-
2г. “Асуултын хариултыг хайж ол” (19-р хуудас) хэсгийг судал.
-
2д. “Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдар” (19-р хуудас) хэсгийг судалж, “Бие даан судлах” хэсэг дэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад судлах үйл ажиллагаанаас сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Үүнийг хийхдээ та дараах асуултыг харуулж болно. Ангийн гишүүдэд тэдгээрийн нэг эсвэл түүнээс олныг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ ярилцах цаг гаргаж өг.
-
Уншсан зүйл дээрээ үндэслэхэд та судраас судлах явцаа хэрхэн үр ашигтай болгож болох вэ?
-
Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх ямар судрын хэсэг эсвэл мэдэгдэл та нарын хувьд чухал байсан бэ? Үүнийг яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Судар судлахтай холбоотой ямар эерэг туршлага та нарт байдаг вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: “Судраас судал” (Миний сайн мэдээг номло, 18) гэсэн хэсгийн доорх ахлагч Д. Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг уншин энэ судлах үйл ажиллагааны хэсгийг дуусгах талаар бодож үз. Зарим суралцагчийг судар судлах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл, гэрчлэлийг нь бэхжүүлсэн талаар хуваалц гэж урь.
Нэмэлт дадлага хийх бол та Ур чадварын дадлага 2: “Заахдаа судруудыг ашигла” хэсгийг ашиглаж болно.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Үүнийг хувиараа судар судлах явцаа сайжруулах энгийн төлөвлөгөө гаргахад тэднийг урих замаар хийж болно. Тэднийг удирдан чиглүүлэхийн тулд дараахыг үзүүлэх талаар бодож үз. Тэдэнд хичээлийн үеэр төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэх цаг гаргаж өг.
Судар судлах миний төлөвлөгөө
-
Хэзээ судлах вэ?
-
Би хэр удаан судлах вэ?
-
Хаана судлах вэ?
-
Юу судлах вэ?
-
Үйл явцыг сайжруулахын тулд би юу хийх вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэхээ эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Хувилбар Б: Gospel Library-г ашиглах нь асуултынхаа хариултыг олоход хэрхэн надад туслах вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах асуултыг ярилцаад, суралцагчдын хариултыг самбарт бич.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар ямар, ямар асуултыг танаас асууж байсан бэ?
-
Сүмийн тухай асуултынхаа хариултыг авахын тулд хүмүүс ямар, ямар нийтлэг эх сурвалжийг ашигладаг вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг өөрт байгаа асуултынхаа талаар тунгаан бод гэж урь. Тэднийг энэ суралцах үйл ажиллагааны үеэр тухайн асуултуудаа бодож бай гэж хэл. Ариун Сүнс тэднийг асуултынхаа хариултыг олоход удирдан хөтөлж болох юм гэдгийг тайлбарла.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэг дэх “Асуултын хариултыг хайж ол” хэсгийг унш (19-р хуудас). Бидэнд сайн мэдээний талаар асуулт байвал тусалж болох зөвлөгөөг хайж ол.
-
Юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг эрэлхийлэхэд ашиглах гол эх сурвалж маань юу байх ёстой вэ? Яагаад?
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг судар, бусад найдвартай эх сурвалжаар дамжуулан тэдний асуултад хариулж байсан туршлагаасаа хуваалц гэж урьж болно. Та мөн “How I #HearHim: Elder Ronald A. Rasband” (2:55; Gospel Library) видеог үзүүлж болно.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад Gospel Library-г ашиглан хариултаа олох дадлага хийхэд нь туслахын тулд дараах жишээ, удирдамж заавруудыг үзүүл. Энэ үйл ажиллагааны зорилго бол танилцуулсан сэдвүүдийн талаар урт удаан хэлэлцүүлэг өрнүүлэх бус харин Gospel Library-д байгаа эх сурвалжуудын талаар олж мэдэх явдал гэдгийг тайлбарла.
-
Хэн нэгэн: “Танай сүм аврагдахын тулд хүмүүст ач ивээл хэрэгтэй гэдэгт итгэдэг үү?” гэж асуув. Судруудын удирдамж руу ороод, “Ач ивээл”-ийн тайлбарыг ол. (Gospel Library > Судрууд > Судлах тусламж > Судруудын удирдамж > Ач ивээл)
-
Хэдэн хоногийн өмнө хэн нэгэн Тэнгэр дэх Эхийн тухай ярихыг сонссон бөгөөд Сүм түүний талаар юу заадаг бол гэж та одоо бодох болов. Сэдэв ба асуулт руу ороод, “Mother in Heaven” тайлбарыг ол. (Gospel Library > Topics and Questions > Mother in Heaven)
-
Өөрийгөө порнографаас илүү сайн хамгаалахын тулд тусламж авахыг та хүсэж байна. Амьдралд зориулсан тусламж руу ор. “Порнограф” доорх “Надад зориулсан тусламж” хэсгээс юу сурч болохоо үзээд, танилцуулсан асуултуудыг унш. (Gospel Library > Амьдралд зориулсан тусламж > Порнограф > Надад зориулсан тусламж)
-
Эгч тань: “Би патриархын адислал авахад өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?” гэж асуув. Gospel Library дахь хайх функцийг ашиглаад, юу олж чадахаа харна уу.
-
Та сайн мэдээг бусадтай хэрхэн хуваалцах санаа авахыг хүсэж байна. Gospel Library > Сайн мэдээг хуваалцах руу ороод, тус болох эх сурвалжуудыг хай.
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв ангийн гишүүд илүү их дадлага хийхийг хүсвэл та тэдний анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 1, 2, 3-р хичээлийн дээд хэсэгт байгаа “Хүмүүсийн бодож байж болох асуулт” хайрцган доторх асуултуудад хандуулж болно. Тэд нэг асуултыг сонгоод, Gospel Library-аас уг асуултад хариулах эх сурвалжуудыг олох дадлага хийж болно.
Оролцогчид дадлага хийсний дараа сурсан зүйлээ хуваалцахад тэднийг урих талаар бодож үз.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурсан зүйлээ тунгаан бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаанаас ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.
-
Судруудын удирдамж эсвэл Gospel Library дахь Сэдэв ба асуулт хэсэг дэх зарим мэдээллийг судлахад цаг гарга.
-
Gospel Library-аас хариултаа олох дадлага хийхийн тулд найз нөхөд, гэр бүлийн гишүүдээсээ өөрөөс тань асуулт асуухыг хүс.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэхээ эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Хувилбар В: Би технологийг хэрхэн зөв ашиглах вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Гар утсаа бариад эсвэл зургийг нь харуулаад, дараах асуултыг ярилцахад ангийн гишүүдийг урь:
-
Их Эзэний ажлыг хийхэд ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгслүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэгт технологийг зөв ашиглах тухай удирдамж орсон байдгийг тайлбарла. Та энэ сэдвийг танилцуулахын тулд “Технологийг зөв шударгаар ашигла”(20-р хуудас) хэсгийг хамтдаа уншиж болно.
-
Технологийг ашиглахтай холбоотой ямар, ямар сорилт бэрхшээл, уруу таталт байдаг вэ?
-
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэлэлцүүлгийнхээ хүрээнд “Taking Charge of Technology: The Challenge” (3:18; Gospel Library)-ийг үзнэ үү.
-
Миний сайн мэдээг номло гарын авлага нь технологийг ашиглах дөрвөн аюулгүйн удирдамжийг тайлбарласан байдгийг тайлбарла. Ангийн гишүүдэд эдгээр аюулгүйн удирдамжийн талаар мэдэж авахад нь туслахын тулд дараах зааврыг үзүүл. Та суралцагчдад нэг нэг аюулгүйн удирдамжийг судлахаар оноож, жижиг бүлгүүдэд сурч мэдсэн зүйлээ хуваалцахад бэлдэхэд тэднийг урьж болно. (Бүлгийн нэг гишүүн аюулгүйн удирдамж 1–2-ыг судалж болох юм. Ингэснээр бүлгийн гишүүн бүрийн унших материал ойролцоогоор адил байна.)
Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэг дэх дараах гарчгуудыг судлах замаар технологийг зөв ашиглах дөрвөн аюулгүйн удирдамжийн тухай мэдэж ав:
Аюулгүйн удирдамж 1:: “Сүнслэг өдөөлтөд нийцэхүйц бай” (20-р хуудас)
Аюулгүйн удирдамж 2: “Номлолын зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүл” (20-р хуудас)
Аюулгүйн удирдамж 3: “Сахилга баттай бай” (21-р хуудас)
Хамгаалалт 4: “Нэгдмэл бай” (21-р хуудас)
Дараахыг хуваалцахад бэлэн бай:
-
Их Эзэний тухай заадаг хэсгийг оруулан судалсан зүйлийнхээ товч дүгнэлтийг
-
Яагаад эдгээр сургаал зөвхөн бүрэн цагийн номлогчдод төдийгүй бусдад хамаатай гэж та бодож байгаагаа
-
Технологийг зөв арга замаар ашиглахад юу танд тусалсан тухай
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг уг үйл ажиллагаанаас сурсан зүйлээ бүлэгтэйгээ ээлжлэн хуваалц гэж урь.
Нэмэлт дадлага хийх бол “Технологийг зөв ашигла” гэсэн Ур чадварын дадлага 9-ийг ашиглаж болно.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Үүнийг судалсан аюулгүйн удирдамжаа хэрхэн хувийн нөхцөл байдалдаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах хугацааг тэдэнд өгөх замаар хийж болно. Шаардлагатай бол та тэдэнд санаа авахад нь туслахын тулд “Технологийг ашиглах аюулгүйн удирдамжийг дагах” тараах материалыг өгч болно.
Технологийг ашиглахдаа аюулгүйн удирдамжийг дагах
Технологийг ашиглахтай холбоотой тулгарч байгаа сорилт бэрхшээлийнхээ талаар бод. Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх дараах аюулгүйн удирдамжууд таны нөхцөл байдалд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.
Аюулгүйн удирдамж 1: Сүнслэг өдөөлтөд нийцэхүйц бай
Зарим санаа:
-
Технологийг зөв ашиглах талаар удирдамж хүсэн залбир.
-
Цахим төхөөрөмжийнхөө талаар төрсөн сэтгэгдлээ тэмдэглэлдээ бич.
-
Судар судлах, залбирах, ариун сүмийн ажил хийх гэх мэт Сүнсийг урин авчирдаг дадал хэвшлийг эн тэргүүнд тавь.
Аюулгүйн удирдамж 2: Номлолын зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүл
Зарим санаа:
-
Тодорхой зорилго байхгүй бол зөөврийн хэрэгслээ ашиглахаас зайлсхий.
-
Технологийг ашиглахынхаа өмнө үүнийг ашиглах нь Ариун Сүнсний нөхөрлөлийг урих уу аль эсвэл саад болох уу гэдгийг өөрөөсөө асуу.
-
Хэрэв та олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигладаг бол Их Эзэнтэй ойр байхад тань туслах хүмүүсийг дага.
Аюулгүйн удирдамж 3: Сахилга баттай бай
Зарим санаа:
-
Бусадтай хамт байхдаа зөөврийн хэрэгслээ хойш тавьж, эргэн тойрныхоо хүмүүстэй харилц.
-
Өдөрт дэлгэцэд зориулах цагийн хязгаар тогтоо.
-
Унтлагын болон угаалгын өрөө гэх зэрэг төхөөрөмж үл ашиглах газруудтай бол.
-
Хүч суларч, уруу татагдах гээд байвал төхөөрөмжөө унтраагаад, гадуур алх.
Аюулгүйн удирдамж 4: Нэгдмэл бай
Зарим санаа:
-
Хүч суларч эсвэл уруу татагдах гээд байвал хайрладаг хүнээсээ тусламж хүс.
-
Технологийг зөв ашиглах төлөвлөгөөгөө итгэж найддаг хэн нэгэнтэйгээ хуваалц.
-
Хэрхэн бусдын итгэл хүлээсэн найз болж болох талаар бод.
Төлөвлөгөөгөө доор бич.
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэх эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг. Бие биедээ тусалж, урамшуулан дэмжихийн тулд технологийг ашиглаж байгаа өсвөр үеийнхний үлгэр жишээг харахад ангийн гишүүдэд туслахын тулд “Texting Truth” (2:22; ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно.
Дараа нь
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 5-р хичээлийг заахад бэлэн байвал суралцагчдыг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн (26–27-р хуудас) “Есүс Христийн сайн мэдээг судал мөн за” хэсгийн эхний гурван хуудсыг унш гэж урьж болно. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.