Номлолын дуудлагууд
Ур чадварын дадлага 2: Заахдаа судруудыг ашиглах


Ур чадварын дадлага 2

Заахдаа судруудыг ашигла

зааж буй ахлагчид

Судрууд Бурханы үгийг агуулдаг бөгөөд эдгээрийг уншдаг хүмүүст хүчтэйгээр нөлөөлж чадна. Заахдаа судруудыг ашиглах нь бусдад Есүс Христэд ирэхэд нь туслах үр дүнтэй арга зам юм.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ чадвараар дадлага хийх сэдвийг танилцуулахдаа суралцагчдыг Миний сайн мэдээг номло (2023) гарын авлагын 10-р бүлгийг олоод, 191-р хуудасны “Судруудыг ашиглах” гарчгийг гаргахыг хүс. Тэгээд дараах зааврыг хуваалц.

Судруудыг ашиглах” (Миний сайн мэдээг номло, 191) хэсгийн эхний догол мөрийг болон цэгтэй жагсаалтыг унш. Есүс Христийн сайн мэдээг заахдаа судруудыг ашиглах нь яагаад чухал болох шалтгаануудыг хайж ол.

  • Та юу сурч мэдсэн бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах алхмууд бидэнд заахдаа судруудыг үр дүнтэй ашиглахад тусална гэдгийг тайлбарла. Суралцагчид эдгээр алхмыг дадлагын үйл ажиллагааны үеэр харж болохоор байрлуул.

  • Судрыг танилцуул (нөхцөл байдал, хам сэдвийг оруул).

  • Судрыг унш (утгыг нь тайлбарлаж, хэцүү үгсийг тодорхойлоход тусал).

  • Судрыг хэрэгжүүл.

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ гурван алхам тус бүрийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 10-р бүлэгт (191-р хуудас) гарчиг хэлбэрээр жагсаасан болно. Суралцагчдад зааж байхдаа судруудыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг ойлгоход нь туслахын тулд Миний сайн мэдээг номло гарын авлагын эдгээр хэсгийг хамтад нь судал. Эдгээр зарчмыг дагах нь тэдний зааж байгаа хүмүүст Аврагчид илүү ойртоход нь хэрхэн туслах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 201-р хуудсан дахь “Хувиараа болон хамтрагчтайгаа судлах” хэсэгт хандуул. Үйл ажиллагаан дээрх судрын хэсгүүдээс нэгийг сонгоод, сурч мэдсэн алхмуудаа харуулахад ашигла.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зааврыг хуваалц. Ангийн гишүүдэд хувиараа бэлдэх мөн дараа нь хамтрагчтайгаа дадлага хийх цаг гарга.

10-р бүлгийн “Судруудыг ашиглах” гарчгийн төгсгөлд байгаа “Хувиараа болон хамтралаараа судлах” үйл ажиллагааг хийж дуусга (Миний сайн мэдээг номло, 192).

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг дууссаны дараа тэднээс хамтрагчтайгаа сонгосон судраа танилцуулах дадлага хийхийг хүс. Ангийн гишүүд дадлага хийж дууссаны дараа та хүн бүрийг өөр хамтрагчтай ажиллахаар хуваарилж, дадлагыг дахин хийлгүүл.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ чадварыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараахтай адил урилгыг хуваалцана уу:

Дараагийн долоо хоногийн турш та нар судруудыг үр дүнтэй ашиглах талаар сурч мэдсэн алхмуудаа дагах боломжийг эрэлхийлээрэй. Та нар үүнийг гэр бүлээрээ судар судлахдаа, гэр бүлийн үдэш дээр, найзтайгаа хамт эсвэл сүмийн орчинд эсвэл бусдад тохинуулах хүч чармайлтынхаа нэг хэсэг болгон хийж болно.