Институт ба семинар
24-р хичээл: Тэр амьд!


24-р хичээл

Тэр амьд!

Оршил

Аврагч Есүс Христийн талаар бошиглогч Иосеф Смит: “Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” хэмээн тунхагласан байна (C ба Г 76:22). Энэ хичээлийн зорилго бол Аврагч өнөөдөр амьд, Тэрээр Эцэгийн өмнөх бидний Өмгөөлөгч бөгөөд бид Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан “Бурханы хайрт охид хөвгүүд” болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахад оршино (С ба Г 76:24; мөн Галат 3:26-г үзнэ үү).

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 25:1; 76:19-24; 110:1-4

Есүс Христ өнөөдөр амьд бөлгөө

Ерөнхийлөгч Лорензо Снөүд (1814–1901) тохиолдсон үйл явдлын талаар ач охин Алиса Пондийн бичиж үлдээсэн дараах түүхийг чанга уншина уу:

Зураг
Ерөнхийлөгч Лорензо Снөү

“‘Селестиел өрөө рүү хөтлөх том хонгилоор би өвөөгөөсөө хэдэн алхмын өмнө алхалж явтал тэр намайг зогсоож, “Хүлээгээрэй, Алли би чамд нэг зүйл хэлмээр байна. Ерөнхийлөгч Вүдраффыг нас барах үед Их Эзэн Есүс Христ яг энд надад үзэгдсэн юм. Тэр надад өмнөх ерөнхийлөгчдийг нас барсны дараа хийгддэг байсны адил хүлээж, цаг алдалгүйгээр Сүмийн Тэргүүн Зөвлөлийг нэн даруй өөрчлөн зохион байгуулах заавар өгч, ерөнхийлөгч Вүдраффыг залгамжлах хүн нь миний бие болохыг хэлсэн” гэлээ.

“‘Дараа нь өвөө над руу нэг алхаад, зүүн гараа сунган: “Тэр яг энд, шалнаас ойролцоогоор нэг метрийн өндөрт зогсож байсан. Тэр алтан хавтан дээр зогсож байгаа мэт харагдаж байсан” гэж хэлэв.

“‘Өвөө надад Аврагч ямар эрхэм сайхан нэгэн болохыг, мөн Түүний гар, хөл, царай болон үзэсгэлэнтэй цагаан нөмрөгийнх нь цайрах харагдах өнгө, гэрэл гэгээ нь үгээр илэрхийлэхийн аргагүй алдар суутай байсан учраас тэр Түүн рүү бараг харж чадахгүй байв хэмээн дүрслэн хэлсэн юм .

“‘Дараа нь өвөө дахин нэг алхам ойртож, толгой дээр минь баруун гараа тавьж: “Одоо ач охин минь, энэ бол өвөг эцэгийн чинь гэрчлэл юм шүү. Тэр үнэхээр Аврагчийг энд ариун сүмд харж, Түүнтэй нүүр нүүрээрээ ярилцсан гэдгээ өөрийн амаар хэлсэн болохыг чамайг санаж яваасай гэж би хүсэж байна’ хэмээн хэлсэн юм [Алис Понд, in LeRoi C. Snow, “An Experience of My Father’s,” Improvement Era, 1933 оны 9-р сар, 677]” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Лорэнзо Снөү [2012], 238–239).

  • Энэ түүхийг сонсож байхад та нарт ямар бодол төрсөн бэ?

Сургаал ба Гэрээнд Аврагч хожмын үед хүмүүст үзэгдсэн хоёр түүх агуулагддаг: нэг нь Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Огайогийн Хайрамд үзэгдсэн (С ба Г 76-г үзнэ үү), нөгөө нэг нь Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Көртландын ариун сүмд (С ба Г 110) үзэгдсэн гэдгийг суралцагчдад хэл. Дараах гурван асуултыг самбар дээр бич:

Тэд юу харсан бэ? Тэд юу сонссон бэ? Тэд юу сурсан бэ?

Ангийнхнаас эдгээр асуултын хариуг судруудаас хайж олохыг хүс. Ангийн нэг хэсгээс Сургаал ба Гэрээ 76:19-24-ийг, нөгөө хэсгээс Сургаал ба Гэрээ 110:1-4-ийг уншихыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа ангийнхнаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Самбар дээрх зохих асуултуудын доор тэдний олсон зүйлсийг бич: Дараа нь асуу:

  • Эдгээр шүлэг Есүс Христийн талаар юу зааж байна вэ? (Суралцагчид олон сургаалыг тодорхойлсон байж болно, үүнд: Есүс Христ бол амьд, алдар суутай нэгэн; бидний Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёр тусдаа биетэй; бид Есүс Христэд итгэх итгэлээр мөн Түүний сайн мэдээг хүлээн авснаар Бурханы хайртай охид, хөвгүүд болдог; мөн Есүс Христ Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болдог).

Дараах асуултуудыг тавьж, эдгээр сургаалын талаарх гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго:

  • Эдгээр үнэний аль нь та нарын хувьд чухал вэ? Яагаад?

Хичээлийн үлдсэн хэсэг нь тэдний уншсан шүлгүүд дээрээс олдсон хоёр сургаал дээр төвлөрнө гэдгийг суралцагчдад хэл: “Есүс Христ бол Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч” мөн “Есүс Христэд итгэх итгэлээрээ мөн Түүний сайн мэдээг хүлээн авснаараа бид Бурханы хайрт охид, хөвгүүд болдог.”

Сургаал ба Гэрээ 29:5; 38:4; 45:3–5; Алма 33:3–11

Есүс Христ Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болой

Өмгөөлөгч гэдэг үгийг самбар дээр бичиж, суралцагчдаас энэ үг ямар утгатай болохыг мэдэж байгаа эсэхийг асуу. (Хэрэв шаардлагатай бол, өмгөөлөгч гэдэг үгийг хэн нэгнийг дэмжиж үг хэлдэг, эсвэл шүүхийн өмнө хэргийг хамгаалдаг хүнийг хэлдэг гэдгийг тайлбарлан тодорхойлж болно. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 110:4-ийг чимээгүй уншихад урь: Дараа нь асуу:

  • Аврагч хэрхэн Өмгөөлөгч болдог вэ? (Суралцагчдыг бодлоо хуваалцаж байх үед Есүс Христ бол Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болох талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийл.

Дараах асуултуудыг үзүүлэх юм уу, тэднийг самбар дээр бич.

Есүс Христийг яагаад бидний Өмгөөлөгч болгосон бэ?

Есүс бидний өмнөөс гуйхдаа Эцэгийн анхаарлыг юунд хандуулдаг вэ?

Суралцагчдыг хоёр хоёроороо ажиллаж, эдгээр асуултын хариултыг Еврей 4:15; Сургаал ба Гэрээ 29:5; 38:4; ба 45:3–5 дээрээс олж мэдэхэд урь. Суралцагчид шүлгүүдийг уншиж, самбар дээрх асуултуудын талаар ярилцсаны дараа цөөн хэдэн сайн дурынхныг урьж, өөрсдийн хариултыг ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчид сурч мэдсэн зүйлээ тайлбарлаж байхад тэдэнд дараах зарчмыг ойлгуул: Есүс Христ төгс зөв шударга учраас бидний гэм нүглүүдийн төлөөх шударга ёсны шаардлагуудыг хангаж чадсан болохоор Тэрээр Эцэгийн өмнө биднийг хамгаалах эрхтэй юм. Түүний чадвар, Түүний төгс амьдрал болон Түүний цус нь бидний өмнөөс гуйх шаардлагуудыг хангасан билээ. Бидэнд өөрсдийнхөө төлөө гуйх нь зохистой биш билээ (Алма 22:14-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:3-5-ыг чанга уншихад урь. Тэнгэрлэг Эцэгийн ажил, алдар суу бол Өөрийнх нь хүүхдүүдийн өргөмжлөл гэдгийг тайлбарла. Ийнхүү Есүс Өөрт нь итгэдэг хүмүүсийг өмгөөлөхдөө Эцэгт бас алдар сууг өргөн, Эцэгийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг юм (мөн Матай 10:32-ыг үзнэ үү).

Есүс Христийн бидний Өмгөөлөгчийн хувьд хийж гүйцэтгэх ажлыг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд тэднийг Алма 33:3–10 дээрх Зиносын үгсийг уншихад урь. Тэднээс Зиносын давтаж хэлсэн хэллэгүүдийг олж тогтоохыг хүс (“та нигүүлсэнгүй билээ” мөн “та намайг сонссон”). Дараа нь асуу:

  • Зинос чин сэтгэлээсээ залбирснаараа Бурханы талаар юу сурч авсан бэ?

Нэг суралцагчийг Алма 33:11-ийг чанга уншихад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Тэнгэрлэг Эцэгийн өгөөмөр нигүүлслийн төлөө Зинос хэнд талархсан бэ?

  • Бурхан Эцэг Өөрийн шүүлтүүдийг яагаад биднээс зайлуулсан вэ?

  • Зиносын сургаалууд нь Аврагчийн та нарын амьдралд Өмгөөлөгчийн хувьд гүйцэтгэдэг үүргүүдийг илүү сайн ойлгож, мөн талархахад хэрхэн туслах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Би ямар ч үед, ямар ч нөхцөлд байсан залбирлаар дамжуулан ач ивээлийн сэнтийд хүрч, Тэнгэрлэг Эцэг маань миний гуйлтыг сонсож, ямар ч нүгэл үйлдээгүй хэрнээ цусаа урсгасан миний Өмгөөлөгч өмнөөс минь гуйна гэдэг бол миний хувьд агуу ач холбогдолтой зүйл юм.” (С ба Г 45:3-5-ыг үзнэ үү). (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, 1993 оны 5-р сар, 83.

Нэг суралцагчаас ахлагч Кристоффэрсоны заасан зарчмыг өөрийн үгээр тайлбарлахыг хүс. Дараа нь асуу:

  • Энэ сургаалын талаар хувийн гэрчлэлтэй болох нь хүнд хэцүү үед та нарт хэрхэн тусалж чадах вэ?

Мозая 5:5-15

Бид Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан мөн Түүний сайн мэдээг хүлээн авснаар Бурханы төрсөн охид, хөвгүүд болдог.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:24-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас дагаж уншихыг хүс. “Түүгээр мөн түүгээр дамжин мөн түүнээс … [бид] Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” гэсэн үгсийг онцолж хэл.

Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

  • “Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (С ба Г 76:24; мөн С ба Г 25:1-ийг үзнэ үү).

Бид бүгд хэдийгээр Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд мөн хэдий ч “Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид” гэсэн хэллэг нь “дахин төрсөн” хүмүүсийг хэлж байгаа гэдгийг суралцагчдад сайн ойлгуул. Мормоны Ном нь дахин төрөх үйл явцыг харуулдаг гэдгийг суралцагчдад хэл.

Дараах хүснэгтийг үзүүлж эсвэл самбар дээр хуулж зур (хаалтанд байгаа материалыг оруулах хэрэггүй):

Хаан Бенжамины хүмүүс юу хийхийг хүсэж байсан бэ?

Тэдний үйлдлүүдээс ямар үр дүн гарсан бэ?

(Бурханы бүх зарлигт дуулгавартай байх гэрээнд орох)

(Христийн нэрийг өөрсөд дээрээ авах)

(Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх)

(Тэдний зүрх сэтгэл өөрчлөгдөв)

(Тэд Христээр дахин төрөв)

(Христ тэдний гэрээт Эцэг болов)

Мозая 2-4 дээрх Хаан Бенжамины захиасыг товч танилцуул. Дараа нь Хаан Бенжамины үгс Түүний хүмүүст асар их нөлөөлсөн бөгөөд Их Эзэний Сүнс тэдний зүрх сэтгэлд “хүчирхэг өөрчлөлт” (Мозая 5:2-ыг үзнэ үү) авчрахад хүргэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдаас хоёр хоёроороо хуваагдан, Мозая 5:2–8, 15-ыг судалж, хүснэгт дэх асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Дараа нь асуу:

  • Хаан Бенжамины хүмүүсийн талаар сурсан зүйлсийн тань дагуу та нар хэрхэн Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлсэн байх ёстой: Бид Есүс Христийг хүлээн авч, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах гэрээнүүдийг хийж, сахих үед Христийн хөвгүүд хийгээд охид болдог).

Суралцагчид эдгээр шүлгийг ярилцаж байх үед тэдэнд бид “Христийн хүүхдүүд” (Moзая 5:7) болсон гэсэн сургаалыг ойлгоход нь туслах хэрэгтэй байж болно. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах сургаалыг чанга унш:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Аврагч бидний төлөө хийсэн Цагаатгалаараа дамжуулан бидэнд мөнх амьдрал болон мөнх амь өгсөн учраас Тэрээр бидний Эцэг болдог юм. …

“… Бид Есүс Христэд дуулгавартай байх гэрээнүүдээрээ дамжуулан Түүний хүүхдүүд, охид болон хөвгүүд нь болдог” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Mакконки, 3-р боть [1954–56], 1:29).

  • Мозая 5:15-д тэмдэглэгдсэнээр, Есүс Христийн охид, хөвгүүд болсноор бид ямар адислалууд авах вэ?

  • Есүс Христийн охин эсвэл хөвгүүн байх талаар та нарт ямар бодол, мэдрэмжүүд байдаг вэ?

Энэ хичээлийн төгсгөлд суралцагчдыг Аврагч амьд, Тэрээр Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болдог бөгөөд бид Түүний гэрээт охид, хөвгүүд болж чадна гэдгийг мэдсэнээр тэдний амьдрал хэрхэн адислагдсан талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал