Институт ба семинар
17-р хичээл: Аврагч зовж шаналан, Калварийн загалмай дээр нас барсан


17-р хичээл

Аврагч зовж шаналан, Калварийн загалмай дээр нас барсан

Оршил

Аврагчийн мөнх бус тохинуулал дуусах үеэр “Түүнийг баривчилж, гүтгэлгээр яллаж, цугларагсдын бахыг ханган шийтгэж, Түүнд Калварийн загалмай дээр үхэх ял оноосон юм” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Энэ хичээлээр бид Есүс Христ зовж шаналахыг, мөн бусдын гарт амь үрэгдэхийг Өөрөө зөвшөөрсөн талаарх чухал үнэнийг онцлох болно; Түүнээс Өөр хэн ч Түүний амийг авч чадахгүй байв.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Жэффри Р.Холланд, “Хэн ч Түүнтэй хамт байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86-88.

Заах зөвлөмж

Матай 27:26–54; Иохан 10:11–18; 19:10–11; 1 Нифай 19:9

Есүс Христ амиа өгөх хүчтэй байв

Цовдлолт зургийг үзүүлнэ үү (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], № 57; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү).

Зураг
Цовдлолт

Таныг Матай 27:26–54-ийг чанга уншиж байхад суралцагчдыг зурган дээр дүрслэгдсэн итгэлтэй гэрчүүдийн нэг хэмээн өөрийгөө төсөөлөн бодоход урь. Суралцагчдыг даган уншиж, тэр хүний оронд байх, мөн Есүс Христийн цовдлолтыг гэрчлэх нь ямар байх талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Та уншиж дууссаныхаа дараа, суралцагчдыг тэр хүнд мэдрэгдсэн байх гэж төсөөлсөн бодол санаа, мэдрэмжүүдээ дүрслэхэд урь. Хэд хэдэн хариулт сонссоныхоо дараа ангийнхнаас асуу:

  • Энэ түүхийг уншиж, мөн ярилцсаны дараа Аврагчийн талаар танд ямар мэдрэмж төрсөн бэ?

Суралцагчдыг Иохан 10:11, 17-18-ыг чимээгүй уншихад урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа асуу:

  • Эдгээр шүлэг нь Есүс Христийн цовдлолт, үхлийн талаар юу зааж байна вэ? (Суралцагчдад Есүс Христэд амиа өгөх, мөн үүнийгээ эргүүлэн авах хүч чадал Эцэгээс олгогдсон байсныг ойлгуул.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс И.Талмэжийн заасан дараах сургаалыг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Жэймс И.Талмэж

“Үхэшгүй Эрхэмсэг ноёны дэлхийд төрсөн Хүүгийн хувьд, [Есүсийн] үхэшгүй үүсэл гарлын жам ёсны үр дүн нь Тэрээр бууж өгөхөөс бусдаар бол үхэлд дархлаатай байсан юм. Есүс Христийн амийг Өөрөө хүсэж, зөвшөөрөхөөс нааш хөнөөх боломжгүй байв. Өөрийн амийг авах хүчийг Тэрээр өвлөж авсантай адил Түүнд Өөрийн алагдсан биеийг үхэшгүй байдалд сэргээх хүч мөн байсан юм (Jesus the Christ, 3-р хэвлэл [1916], 418).

Нэг суралцагчийг Матай 26:53-54-ийг, өөр нэг суралцагчийг Иохан 19:10-11-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас дагаж уншин, энэ хоёр шүлгийг харьцуулахыг хүс.

  • Матайн номонд тэмдэглэгдсэнээр, Есүс Христ ямар тусламж авах боломжтой байсан бэ?

  • Та нар Иоханы номон дээрх шүлгээс юу сурсан бэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч, дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: Ямар ч хүн Есүс Христийн амийг авч чадахгүй байв; тэр сайн дураараа үхлийг амссан юм.)

  • Есүс тоо томшгүй олон тэнгэр элчийг туслуулахаар дуудаж чадах байсан атлаа яагаад Өөрийгөө цовдлуулахыг зөвшөөрсөн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 19:9-ийг чанга уншихад урь. Зөвшөөрөх гэдэг үгийг тодорхойлохыг ангийнхнаасаа хүс. (Энд ашиглагдсанаар, зөвшөөрөх гэдэг үг нь зөвшөөрөх эсвэл зөвшөөрөл олгох гэсэн утгатай. Та суралцагчдад “зөвшөөрөх” гэдэг үгийг судар дээрээ 1 Нифай 19:19-ийн хажуу талд бичихийг санал болгож болно.

  • Аврагч яагаад Өөрийгөө цовдлогдохыг зөвшөөрсөн бэ?

Та Далын ахлагч Александр Б.Моррисоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урьж болно:

Зураг
Ахлагч Александр Б.Моррисон

“Нүгэлгүй төгс байдлаараа өвөрмөц нэгэн болох Есүсийн Бурханы бүх хүүхдийг хайрлах тэрхүү хайр нь гэм нүглийн төлөөсөнд Өөрийгөө өгөхөд хүргэсэн юм. … Энэ нь бас ‘зовж шаналан, цусаа урсган, хүн төрөлхтний төлөө үхэхээр’ Есүсийг дэлхийд ирүүлэхэд хүргэсэн төгс шалтгаан байсан юм [“’Tis Sweet to Sing the Matchless Love,” Hymns, № 176]. Тэрээр … бидний гэм нүглийг цагаатгахаар, загалмай дээр өргөгдсөнөөрөө Өөртөө бүх хүмүүнийг авч ирэхийн тулд ирсэн билээ (3 Нифай 27:14-ийг үзнэ үү)” (“For This Cause Came I into the World,” Ensign, 1999 оны 11-р сар, 26).

Есүс Өөрийн Эцэгийг болон биднийг агуу их хайрладаг учраас цовдлогдохыг зөвшөөрсөн гэдгийг онцолж тодорхойл. Дараа нь асуу:

  • Аврагч Тэнгэрлэг Эцэгээ болон биднийг агуу их хайрладаг учраас сайн дураараа цовдлогдохыг зөвшөөрсөн гэдгийг мэдэх нь тулгарч болох хэцүү бэрхшээлүүдийг даван туулахад тань хэрхэн тусалж чадах вэ?

Матай 27:46; Лук 23:34–46; Иохан 19:26–30

Есүс Христ Өөрийн мөнх бус тохинууллыг дуусгасан

Суралцагчдад цовдлогдож үхэх нь ямар болохыг ойлгоход туслахын тулд дараах зүйлийг хуваалцаж болно:

“Цовдлогдож үхэх гэдэгт толгой эргэх, булчин зангирах, цангах, өлсөх, нойргүйтэх, гэмтлээс үүдэн халуурах, татах, олны өмнө доромжлогдох, удаан тарчлагдах, аймшигт зүйлсийг зөгнөн хүлээх, шарх үхжих зэрэг өвчин зовлон болон үхэлд байж болох айдас төрүүлэхүйц, аймшигтай бүхэн багтдаг юм шиг санагддаг бөгөөд энэ бүхэн хүмүүний тэсвэрлэн өнгөрөөх дээд цэгт хүртэл эрчимжиж, зовж буй хүн ухаан алдаж, өвчнөө түр зуур ч гэсэн мэдрэхээ болихын наагуур зогсоно. Эвгүй байрлал нь хөдөлгөөн бүрийг зовиуртай болгож; тасарсан судас, няцарсан шөрмөсүүд нь зогсолтгүй өвдөж, лугшин цохилно. Шархнууд гадны нөлөөллөөс болж үрэвсэж, аажмаар өмхийрч идээлнэ; ялангуяа толгой болон гэдэсний артерийн судаснууд илүүдэл цусаар дүүрч бүдүүрэн тэлж, мөн янз янзын өвдөлт бүр аажим ихсэхийн хажуугаар ам цангаснаас үүсэх гол тасрам шатах мэт мэдрэмж нэмэгдэнэ. Энэ бүх бие махбодын хүнд байдал нь дотоод сэтгэлд хөөрөл, айдас төрүүлж, харин айдас нь үхэхийг хүсэхээр буюу хүмүүн ихэвчлэн айж, дагжин чичирдэг аймшигт, үл мэдэгдэх дайсан болох тэрхүү үхлийг нэн амттай, сайхан зүйл мэт болгодог байна.

“Христийн яллагдсан тэрхүү үхэл нь ийм байв” (Фрэдэрик В.Фаррар, The Life of Christ [1964], 641).

Есүс Христ загалмай дээр байхдаа 7 зүйл хэлсэн гэдгийг суралцагчдад хэл. Дараах судрын шүлгүүдийг самбар дээр бичиж (хаалтанд байгаа эшлэлүүдийг оруулах хэрэггүй), суралцагч бүрийг тэдгээрээс цөөн хэдийг судалж, Есүс юу гэж хэлснийг олж тогтооход урь:

Лук 23:34 (“Аав аа, тэднийг уучлаач; Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”).

Лук 23:43 (“Үнэнээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт диваажинд байх болно”).

Иохан 19:26–27) (“Эмэгтэй, энэ бол таны хүү! … Энэ бол чиний эх!”)

Матай 27:46 (“Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив?”)

Иохан 19:28 (“Би цангаж байна”).

Иохан 19:30 (“Энэ нь төгслөө”).

Лук 23:46 (“Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая”).

Суралцагчид олсон зүйлсээ хуваалцах үед эдгээр мэдэгдлийг зохих эшлэлүүдийнх нь хажууд тааруулан бич. Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

  • Эдгээр мэдэгдэл нь Аврагчийн талаар болон загалмай дээр байх үед Тэрээр юу мэдэрсэн болохыг илчилж байна вэ?

  • Есүс “Энэ нь төгслөө” хэмээн тунхаглахдаа юуг хэлж байсан байна бэ? (Тэрээр Цагаатгалд шаардлагатай байсан хязгааргүй зовлон шаналлыг туулж дуусгасан байв. Та суралцагчдад Иосеф Смитийн Орчуулга Матай 27:54 дээр “Есүс дахин чангаар хашгирч, Аав аа энэ нь төгслөө, таны хүсэл биеллээ гэж хэлэн Өөрийн сүнсээ гаргажээ” гэж бичигдсэн байдгийг онцлон хэл [мөн Матай 27:50, зүүлт тайлбар a-г үзнэ үү]. Есүс зөвхөн Эцэгийн Түүнээс хийхийг хүссэн бүх зүйлийг хийж дууссаны дараа нас барсан юм).

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Христийн итгэлтэй байх хичээл зүтгэл нь ялагдашгүй гэдэг нь ил болох тэр үед, хамгийн сүүлчийн кодрант төлөгдөж дуусах тэр мөчид хийх ёстой зүйл нь арайхийж нэг, нигүүлсэнгүйгээр ‘төгссөн юм’ [Иохан 19:30-ыг үзнэ үү]. Бүх зүйлийг сөрж, Түүнд туслах эсвэл Түүнийг дэмжих нэгэн байгаагүй ч амьд Бурханы амьд Хүү, Назарын Есүс нь үхлийн эрхшээлээс бие махбодын амийг сэргээж, мөн нүгэл, тамын харанхуй ба цөхрөлөөс баяр хөөрт, сүнслэг гэтэлгэлийг авчирсан юм. Тэнд байгааг нь мэддэг байсан Бурхандаа итгэх итгэлээр, Тэр ялалтын дуу хоолойгоор, ‘Аав аа, таны гарт сүнсээ даатгая’ хэмээн хэлж чадсан билээ [Лук 23:46]” (“Хэн ч түүнтэй хамт байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88).

Өөр нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Есүс эцсээ хүртэл тэвчиж, хүн төрөлхтний төлөө хийж гүйцэтгэхээр илгээгдсэн зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ энэ дэлхийгээс чөлөөлөгдөхийг сонгоогүй юм. Калварийн загалмай дээр Есүс ‘энэ нь төгслөө’ (Иохан 19:30) гэсэн энгийн үгээр Эцэгтээ Өөрийн сүнсийг даатгасан. Эцсээ хүртэл тэвчсэний дараа Тэрээр мөнх бус биеэсээ чөлөөлөгдсөн юм.

“Бид ч гэсэн эцсээ хүртэл тэвчих ёстой” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 6).

  • Есүс “Энэ нь төгслөө” хэмээн дуу алдахдаа юуг хэлсэн талаар ойлгоход энэ хоёр төлөөлөгч бидэнд хэрхэн тусалж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бичиж болно: Есүс Христ мөнх бус амьдралд байхдаа Тэнгэрлэг Эцэгийн хийхийг зарлигласан бүх зүйлийг итгэлтэйгээр гүйцэлдүүлсэн.)

  • Хүнд хэцүү цаг үе тохиолдоход бид Аврагч Өөрийн мөнх бус амьдралд дахь тохинууллаа гүйцэлдүүлэхийн тулд туулж, итгэлтэйгээр тэвчсэн зүйлсийг дурсан санах нь хэрхэн туслах вэ?

  • Есүсийн үлгэр жишээг санах нь танд энэ дэлхийд хийж гүйцэтгэхээр төрсөн зорилгоо биелүүлэхэд тань хэрхэн туслах вэ?

  • Бид Аврагчийн бидний төлөө зовж шаналсан бүх зүйлд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж чадах вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах зарчмыг илэрхийлсэн байх ёстой: Бид Аврагчийн эцсээ хүртэл итгэлтэй байсан үлгэр жишээг дагаснаараа загалмай дээрх зовлон шаналлыг нь бодитой үнэлж байгаагаа Түүнд харуулна.)

Суралцагчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Аврагчийн талаарх мэдрэмжүүдээ болон тэр мэдрэмжүүддээ үнэнч байхын тулд хийхээр амласан зүйлсээ хуваалцах талаар бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал