Институт ба семинар
5-р хичээл: Есүс бол Хуучин Гэрээний Иехова мөн


5-р хичээл

Есүс бол Хуучин Гэрээний Иехова мөн

Оршил

Аврагч Есүс Христийн талаар орчин үеийн бошиглогчид гэрчлэхдээ “Есүс бол Хуучин Гэрээний Иехова мөн” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) хэмээн тунхагласан байдаг. Есүс Христ нь Иеховагийн хувьд Бурханы алдагдсан хүүхдүүдийг нэг бүрчлэн цуглуулахаар Тэнгэрлэг Эцэгийн үүрдийн сайн мэдээг дэлхий дээр, цаг хугацааны эрин үе бүрд үндэслэн байгуулсан юм. Бид Есүс Христийн хувиршгүй мөн чанарыг болон үүрдийн сайн мэдээг танин мэдэх тусам Түүнд итгэх итгэл маань хүчирхэгжих болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Рассэлл М.Нэлсон, “Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 86–89

  • “Абрахамын гэрээ,” Агуу Үнэт Сувдын суралцагчийн гарын авлага (Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2000 он), 93–98

  • “Баяжуулах хэсэг: Хуучин Гэрээний Бурхан хэн бэ?” Хуучин Гэрээ суралцагчийн гарын авлага: Эхлэл–2 Самуел, 3-р хэвлэл (Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003 он), 45–48

Заах зөвлөмж

Египетээс гарсан нь 3:11–14; 6:2–3; Иохан 8:52–53, 56–59; 18:5, 8; 3 Нифай 15:5; Абрахам 1:16; 2:8

Есүс бол Хуучин Гэрээний Иехова мөн

Суралцагчдыг өөрийн мэдэх Аврагчийн зарим нэр, цолоос хуваалцахад урь. Тэдний хариултуудыг самбарт жагсаан бич. Та өнөөдөр мөнх бус тохинууллынхаа өмнө Есүс Христийн нэрлэгддэг байсан нэгэн чухал нэр буюу цолын талаар ярилцана гэдгийг суралцагчдадаа хэл. Тэднийг Иохан 8:52-53, 56-59-ийг чимээгүй уншихад урь. Тэгээд асуу:

  • Иудейчүүд Аврагчаас ямар асуултууд асууж байсан бэ?

  • Есүс “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг” гэсэн хариултыг ямар утгаар өгсөн гэж та нар бодож байна вэ? (58-р шүлэг)

Суралцагчдад “Би байдаг” гэсэн хэллэгийг тодорхойлоход нь туслахын тулд суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, Египетээс гарсан нь 3:11-14; 6:2-3-ыг уншаад, Хуучин Гэрээний Бурхан Өөрийгөө хэрхэн тодорхойлж байсныг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, Хуучин Гэрээний Бурхан Өөрийгөө тодорхойлохдоо ямар нэрс хэрэглэсэн байна вэ? (Египетээс гарсан нь 6:3-ын Иосеф Смитийн орчуулга дээр “Би бол Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан; Их Эзэн ИЕХОВА болой. Мөн миний нэр тэдэнд мэдүүлэгдээгүй гэж үү?” гэсэн байдгийг онцлон хэл. Мөн Абрахам 1:16-г үзнэ үү.)

  • Эдгээр шүлэг нь “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг” гэсэн Есүс Христийн мэдэгдлийн ач холбогдлыг хэрхэн тодотгож байна вэ? (Суралцагчид Есүс Христ бол Хуучин Гэрээний Бурхан мөн агуу Би байсан гэдгийг мэдэж байх ёстой.)

Дараах мэдэгдлүүдийг үзүүл:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэ нь бурханлаг байдлынхаа талаар шууд бөгөөд тод томруун илэрхийлсэн буюу илэрхийлж байгаа үгс болно. ‘Абрахамыг бий болохоос өмнө Би Иехова байсан.’ Энэ нь ‘Би Бүхнийг Чадагч Бурхан, Би АГУУ юм. Би бол бие дааж орших, Мөнхийн Нэгэн. Би бол та нарын эцгүүдийн Бурхан. Миний нэр: БИ БОЛ БИ БАЙНА’” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 1:464).

Иехова гэдэг нь “Израилийн Бурханы гэрээт буюу оноосон нэр юм. Энэ нь ‘Өөрчлөгдөшгүй Нэгэн’ гэсэн утгатай юм” (Bible Dictionary, “Jehovah”).

  • Есүс Христ нь Хуучин Гэрээний Иехова байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Хариултуудад дараах үнэнүүд орсон байх ёстой: Бурхан Өөрийн сайн мэдээг үргэлж Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан удирдан явуулдаг байсан. Мөн Аврагч Өөрийгөө хууль өгөгч гэдгээ заасан талаар тэмдэглэгдсэн байдаг 3 Нифай 15:5-ыг үзнэ үү).

Та нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876–1972) дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Уналтаас хойших бүх илчлэлт нь Хуучин Гэрээний Иехова болох Есүс Христээр дамжин ирсэн байдаг. … Уналтаас хойш Эцэг [Элохим] нь хэзээ ч хүнтэй шууд болон биечлэн харьцаагүй бөгөөд Хүүгээ танилцуулж, гэрчлэхээс өөр бусад үед огт үзэгдээгүй болно” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956 он], 1:27).

  • Иехова буюу Есүс Христ өөрчлөгдөшгүй гэдгийг мэдэх нь Түүнд итгэлтэй байхад тань хэрхэн туслах вэ? (Хариултуудад Есүс Христ өөрчлөгдөшгүй хэмээх мэдлэг нь Тэрээр бидний судраас уншсан, хүмүүст амласан амлалтаа биелүүлсэнтэй адил, бидэнд ч гэсэн өгсөн амлалтаа мөн адил биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байхад маань тусалдаг зэрэг хариулт орсон байж болно.)

Библийн дараах цаг үеийн эхээр Иехова гэдгийн еврей нэрийг (ихэвчлэн уран зохиолд Яахвэй гэж хэрэглэгддэг) дуудах нь дэндүү нандин гэж тооцогддог байсныг онцолж хэл. Тиймээс, хэд хэдэн тохиолдлоос бусдыг эс тооцвол (Египетээс гарсан нь 6:3; Дуулал 83:18; Исаиа 12:2; 26:4-ийг үзнэ үү) Библийн Хаан Жэймсийн хувилбарын орчуулагчид Иехова гэдэг үгийг ИХ ЭЗЭН (бүгдийг нь том үсгээр) гэж томьёолсон байдаг. Орчин үеийн Иудейн шашинд уг үгийг Адонай буюу “Их Эзэн” гэсэн утгатай үгээр орлуулсан байна.

Египетээс гарсан нь 13:14-16; 17:1-9; Мосе 6:51-52, 64-66; Абрахам 1:18-19; 2:8-11

Иехова эрт үеэс үүрдийн сайн мэдээг удирдан зохион байгуулсан

Хосоороо хамтарч ажиллаж байгаа суралцагчдаас Мосе 6:51-52, 64-66-г уншиж, Иехова Адамд юу заасныг олж тогтоохыг хүс. Тэдэнд 51-52-р шүлгүүдэд Иехова нь Эцэгийн өмнөөс ярьж байсан гэдгийг хэл. Дараа нь асуу:

  • Та Адамд заасан сайн мэдээний талаар юу олж ажигласан бэ? (Энэ нь өнөөдөр заагддагтай адил, сайн мэдээ юм. [2 Нифай 31:10-16-г харж, яг адил сайн мэдээг Америкт заасан талаарх жишээг олно уу]. Энэ үнэнийг онцлохын тулд дараах мэдэгдлийг самбар дээр бичиж болно: Есүс Христийн сайн мэдээ нь сайн мэдээний эрин үе бүрд үүрдийн бөгөөд өөрчлөгдөшгүй юм.)

Сүүлчийн эрин үед Иехова Абрахамын гэрээ гэгддэг Абрахамтай хийсэн гэрээгээр дамжуулан Өөрийн үүрдийн сайн мэдээг шинэчилсэн гэдгийг суралцагчдад зааж өг. Ангийг хоёр хуваа. Ангийн нэг хэсэгт Эхлэл 13:14–16; 17:2–8; Абрахам 1:18–19; 2:8–11-ийг судалж, Их Эзэний Абрахамтай хийсэн амлалтуудын жагсаалтыг гаргах даалгавар өг. Ангийн нөгөө хэсэгт Эхлэл 17:1–5, 9; Абрахам 1:19; 2:8–11-ийг судалж, амлагдсан адислалуудыг хүлээж авахын тулд Абрахамын хийх ёстой байсан зүйлийн жагсаалтыг гаргах даалгавар өг. (Тэмдэглэл: Суралцагчид судрууд дээрх жагсаалтуудыг олж тогтоож сурснаараа судар бичигчийн онцлон тодорхойлохыг хүссэн гол зүйлсийг илүү сайн таних чадвартай болно).

Суралцагчид судалж байх хооронд хариултуудыг жагсаан бичих зай үлдээн, дараах хүснэгтийг самбар дээр хуулж зур:

Абрахамын гэрээ

Абрахамд өгсөн амлалтууд

Абрахамын үүрэг хариуцлагууд

Хангалттай цаг өнгөрсний дараа бүлэг бүрээс хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирэн, олж мэдсэн зүйлээ зохих гарчгийн доор бичихийг хүс. Абрахамын гэрээг нэгтгэн дүгнэхийн тулд дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаар чанга уншуулж болно:

“Абрахам сайн мэдээг хүлээн авч мөн дээд санваарт томилогджээ (С ба Г 84:14; Абр. 2:11), мөн тэрээр өргөмжлөлийн гэрээ болох селестиел гэрлэлтэнд орсон байна (С ба Г 131:1–4; 132:19, 29). Эдгээр гэрээний бүх адислал нь түүний мөнх бус үр удамд өгөгдөх болно хэмээх амлалтыг Абрахам хүлээн авчээ (С ба Г 132:29–31; Абр. 2:6–11). Эдгээр гэрээ ба амлалт нь хамтдаа Абрахамын гэрээ хэмээн нэрлэгддэг. Энэ гэрээний сэргээлт нь эцсийн өдрүүд дэх сайн мэдээний сэргээлт байлаа, учир нь дэлхийн бүх үндэстэн үүгээр дамжин адислагддаг юм (Гал. 3:8–9, 29; С ба Г 110:12; 124:58; Абр. 2:10–11)” (Судруудын удирдамж, “Абрахамын гэрээ”; scriptures.lds.org).

Анхнаасаа Эцэг Өөрийн хүүхдүүдийг үүрдийн сайн мэдээний үнэн, ёслол, адислалуудаар дамжуулан цуглуулна гэсэн гэрээг тэдэнтэй хийсэн болохыг онцлон хэл. Сайн мэдээний сэргээлтэнд Абрахамын гэрээний сэргээлт ч бас ордог. Иймд Абрахамын гэрээ нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал болох шинэ бөгөөд үүрдийн гэрээний чухал нэгэн хэсэг юм. Суралцагчдаас асуу:

  • Бид Абрахамын хойч үе бөгөөд Бурханы түүнд амласан бүх зүйлийн өв залгамжлагчид гэдгийг мэдэх нь та нарын амьдарч байгаа байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Абрахамд болон түүний үр удамд амлагдсан адислалуудыг авах боломжтой байгаа нь гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, мөн биднийг шийдвэр гаргахад хэрхэн удирдах вэ?

Суралцагчдыг энэ гэрээнд амлагдсан адислалуудыг өөртөө болон өнгөрсөн, одоо, ирээдүйн гэр бүлдээ ямар арга замаар баталгаажуулах талаар хуваалцахад урь.

Иошуа 24:3-13; 1 Нифай 17:23-32

Иехова эрт үеийн Израилийг адисалж удирдсан

Суралцагчдад Иехова нь Абрахамын гэрээний нэг хэсэг болгон Абрахамын үр удмынханд болон тэдэнтэй хамт цугларсан хүмүүст сайн мэдээний адислалуудыг амласан гэдгийг хэлж өг. Ангийн нэг хэсгийг Иошуа 24:3-13-ыг, үлдсэн хэсгийг 1 Нифай 17:23-32-ыг уншихад урь. Иехова эрт үеийн Израилийн төлөө юу хийснийг заасан үг, хэллэгүүдийг олохыг суралцагчдаас хүс. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэж авахыг зөвлөж болно. Хангалттай цаг өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчдын хариултыг самбар дээр найруулан бич. Иехова яагаад зарим зүйлийг хийх болсон талаар ойлгохын тулд Египетээс гарсан нь 6:2-6-г нэг суралцагчаас чанга уншихыг хүс. Ангиас доорх асуултуудыг асуу:

  • Та нарын Иошуа ба 1 Нифайгаас уншсан олон зүйлийг ямар шалтгаанаар хийх болсон хэмээн Иехова хэлсэн бэ?

  • Энэ нь Их Эзэний та нарт өгсөн амлалтуудын талаар юу хэлж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид итгэлтэй байвал Их Эзэн бидэнтэй хийсэн амлалтаа биелүүлэх болно.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бурхан өнгөрсөн үед өгсөн амлалтууддаа үнэнч байж, биелүүлсэн учраас Бурхан бидэнд өгсөн амлалтуудаа одоо болон ирээдүйд биелүүлэх болно гэдэгт бид итгэлтэй байж болно. Хүнд хэцүү үед бүх зүйл ‘[бидний] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах’ болно гэсэн итгэл найдвараа алдахгүй байх ёстой [С ба Г 90:24]” (“Итгэл найдварын хязгааргүй хүч,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 23).

  • Иеховагийн эрт дээр үеийн үйлдлүүдийн талаар мэдэх нь хүнд хэцүү үед та нарт хэрхэн туслах вэ?

  • Тэрээр эртний Израилийн төлөө хийсэнтэй адил ямар зүйлийг та нарын төлөө хийх вэ?

Цаг хугацааны эрин үе бүрд Есүс Христ Бурханы хүүхдүүдийг үүрдийн сайн мэдээгээр адисалсаар ирсэн гэдгийг гэрчил. Эрт үеийн гэрээт хүмүүс амлагдсан адислалуудаа Их Эзэнээс хүлээж авсантай адил, бид ч гэсэн мөн өөрсдийн дуулгавартай байдал дээр үндэслэн тэдгээрийг авч чадна.

Суралцагчийн унших материал