Институт ба семинар
20-р хичээл: Аврагч ‘бусад хониндоо’ үйлчилсэн


20-р хичээл

Аврагч “бусад хониндоо” үйлчилсэн

Оршил

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” дээр Аврагч эртний Америкт буй “бусад хониндоо үйлчилсэн” гэж гэрчилсэн байдаг (Иохан 10:16) (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3; мөн 3 Нифай 11:1–17-г үзнэ үү). Бид Аврагчийн тохинууллын талаарх Мормоны Номын цэдгийг судлахад, Тэр үндэстэн бүрд буй Өөрийн дагалдагчдад хэрхэн үйлчилдгийг, мөн тэднийг нэг нэгээр нь өргөж, зааж сургахыг эрэлхийлдэг талаар олж мэднэ.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Роналд А.Расбанд, “One by One,” Ensign, 2000 оны 11-р сар, 29–30

Заах зөвлөмж

3 Нифай 10:14-16; 15:16-21; 16:1-3

Есүс Христ иудейчуудэд “бусад хониныхоо” талаар заасан

Зураг
дэлхийн газрын зураг

Дэлхийн бөмбөрцөг эсвэл газрын зураг үзүүлж, нэг суралцагчийг Есүс Христ иудейчуудын дунд Өөрийн тохинууллыг хийсэн газрыг (Ойрхи Дорнодод орших орчин үеийн Израиль улс) олоход урь. Суралцагчдаас Иохан 10-ыг гаргаж, хэдэн шүлэг гүйлгэн хараад, Есүс Өөрийнхөө талаар юу заасныг, мөн Өөрийг нь дагагчдад хэрхэн ханддаг байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. (Суралцагчид Тэр бол Сайн хоньчин, Тэр Өөрийн хоньдыг мэддэг, тэд Түүний дуу хоолойг мэддэг, Тэр тэднийг хонин сүрэгтээ цуглуулдаг гэх мэт зүйлийг тайлагнах ёстой.) Нэг суралцагчаар Иохан 10:1-16-г чанга уншуулж, ангийнханг дагаж уншихад урь. Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

  • Аврагч “бусад хониныхоо” талаар юу гэж хэлсэн бэ?

  • Есүсийн хэлсэн “бусад хонь” хэн байсан бэ?

Цөөн хэдэн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 15:16-21-ийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Есүс “бусад хониныхоо” талаар ямар чухал үнэнийг нифайчуудад илчилсэн бэ? (Есүс иудейчуудад “бусад хониныхоо” талаар ярьж байхдаа Америк тивд амьдарч байсан Лихайн үр удмыг болон Түүнийг дагах бусад бүх хүнийг төлөөлөн хэлж байсан гэдэг нь нэг үнэн нь юм.)

  • Иерусалим дахь иудейчууд яагаад Түүний “бусад хонины” талаар мэддэггүй байсан бэ?

Газрын зураг дээр Америк тивийг зааж, суралцагчдыг 3 Нифай 16:1–3 болон Мозая 27:30-ийг чимээгүй уншихад урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Аврагч Өөрийгөө Өөрийн хүмүүст өөр хаана илчилнэ гэж хэлсэн бэ?

  • Аврагч бусад үндэстэнд байгаа Өөрийн “хонинуудад” айлчлах болно гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Аврагч өөрийн биеэр бусад хүнд эсвэл үндэстнүүдэд зочилсон байж болох ч, ихэнхдээ Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан Өөрийгөө илчилдэг гэдгийг тодотгож өг. Өөрийн хонинуудад үйлчилснээр Есүс тэднийг Түүний оршихуйд буцаан авчирна гэсэн Эцэгийнхээ гэрээг гүйцэлдүүлэхэд тусалж байсан гэдгийг суралцагчдад онцолж хэл.)

Есүс Христ бид бүхэнд хайртай бөгөөд Түүний хонин дунд тоологдсон бүгдэд Өөрийгөө илчлэх болно гэдгийг гэрчил. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ бүх хүүхдийг хаана байгаагаас үл хамааран Эцэгийн оршихуйд эргүүлэн авчрахыг эрэлхийлдэг.

3 Нифай 11:8-17

Есүс Христ Өөрийн дагалдагчдад нэг бүрчлэн үйлчилдэг

3 Нифай 11:8–17-г чанга уншиж, суралцагчдыг дагаж уншаад, өөрсдийгөө Баунтифүл нутаг дахь ариун сүмд байна гэж төсөөлөхөд, эсвэл дүрслэн бодоход урь. Та уншсаныхаа дараа суралцагчдаас эдгээр шүлгээс тэдэнд хамгийн их нөлөөлсөн Аврагчийн үгс болон үйлдлүүдийн талаар асуу. Шаардлагатай бол дараах асуултуудаас хэдийг эсвэл бүгдийг асуу:

  • Есүс Христ тэр өдөр ариун сүмд байсан олон түмнийг Түүний талаар юу сураасай гэж хүсэж байсан гэж та нар бодож байна вэ? (Бусад үнэний дунд, суралцагчид дараах үнэнийг тодорхойлсон байх ёстой: Аврагч дагалдагчдадаа “нэг нэгээр” нь үйлчилсэн [3 Нифай 11:15; мөн 3 Нифай 17:21-ийг үзнэ үү].)

Тэнд ойролцоогоор 2500 хүн байсан гэж үзвэл (3 Нифай 17:25-ыг үзнэ үү), Аврагч Өөрийн хавирга, гар, хөлийн сорвиудыг мэдрэхэд хүн нэг бүрийг урьсан гэдэг нь Тэрээр бидний хүн нэг бүрд санаа тавьдаг талаар юу зааж байна вэ?

  • 3 Нифай 11:14 дээрх Есүс Христийн урилга өнөөдөр бидний хүн нэг бүрд хэрхэн хамаатай вэ?

  • Аврагчийн шархнуудыг харж, мөн түүнд хүрэх нь та нарт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

Жишээ нь, Аврагч бидний хүн нэг бүрд биечлэн анхаарал тавьдаг гэдгийг харуулахын тулд та Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Роналд А.Расбандын дараах туршлагыг хуваалцаж болох юм:

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

“Номлолын сүүлийн хэдэн сард Бурхан бидний хүн нэг бүрийг мэддэг бөгөөд хайрладаг гэдгийг дахин нэг удаа заасан үйл явдал бидэнд тохиолдсон юм.

“Ахлагч Нийл А.Максвэлл Сүмийн ажлаар Нью Йорк хотод ирэх гэж байсан бөгөөд тэр номлолын чуулган хийх хүсэлтэй байгаа гэсэн мэдээллийг бид хүлээн авсан байв. Бид Их Эзэний сонгогдсон үйлчлэгчдийн нэгийг сонсох боломжтой болсондоо маш их баяртай байлаа. Тэр хурал дээр номлогчдоосоо нээлтийн залбирал хийх нэг номлогч сонгохыг надаас хүсэв. Би залбирах номлогчийг олон зүйл бодолгүй сонгож болох байсан ч, Их Эзэн энэ талаар тунгаан бодож, залбирч байж сонгох хэрэгтэй гэсэн мэдрэмжийг надад өгсөн юм. Номлогчдын жагсаалтыг харж байтал Гана улсын Аккра хотоос ирсэн ахлагч Жозеф Аппиагийн нэр нүдэнд тусав. Тэр бол Их Эзэний хурал дээр залбирахыг хүссэн хүн болохыг би мэдэрч билээ.

“Номлолын чуулган эхлэхийн өмнө би хуваарийн дагуу ахлагч Аппиатай ярилцлага хийж байхдаа түүгээр залбирал хэлүүлэх сүнслэг өдөөлт хүлээн авснаа түүнд хэлсэн юм. Тэр гайхсан бас дөлгөөхөн даруу харцаар харж, уйлж эхлэв. Би түүний хариу үйлдэлд бага зэрэг гайхан, бүх зүйл сайхан болно, заавал залбирах ч шаардлагагүй гэж хэлэхэд, тэр залбирахыг хүсэж байгаагаа, мөн ахлагч Максвэллийг хайрлах түүний хайр сэтгэлийг нь хөдөлгөсөн гэж надад хариуллаа. Тэр надад уг төлөөлөгч Гана дахь гэгээнтнүүдэд болон түүний гэр бүлийн хувьд маш онцгой хүн гэж хэлсэн юм. Ахлагч Максвэлл түүний аавыг Аккра дахь дүүргийн ерөнхийлөгчөөр дуудаж, эцэг эхийг нь Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбосон байжээ.

“Би энэ номлогчийн талаар эсвэл түүний гэр бүлтэй холбоотой ямар ч зүйл мэдэхгүй байсан ч Их Эзэн мэдэж байсан бөгөөд Тэр нэгэн номлогчид амьдралынхаа туршид мартахааргүй дурсамж үлдээж, гэрчлэлийг нь өсгөх туршлага өгөхийн тулд номлолын ерөнхийлөгчид маань сүнслэгээр нөлөөлсөн билээ” (“One by One,” Ensign, 2000 оны 11-р сар, 29–30).

Суралцагчдад 3 Нифай 11:15-17-г дахин унших хугацаа өг. Дараа нь асуу:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарыг нэг бүрчлэн мэддэг гэдгийг та нар хэзээ мэдэрч байсан бэ?

  • Ариун сүм дэх олон түмэн Аврагчийн тэнгэрлэг байдлын талаар хувийн ба өөрийн гэсэн гэрчүүдийг хүлээн авсны дараа юу хийсэн бэ?

Суралцагчдын дунд Аврагчийн тухай, мөн Түүний хайрыг мэдэрсэн талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу. Хэдийгээр бид Аврагчийн гар, хөлөнд хүрч үзээгүй ч, Тэрээр Өөрийн арга замаар бидэнд үйлчилж байгаа гэдгийг гэрчил. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс мэдэрсэн хайранд талархаж байгаагаа Тэдэнд хэрхэн илэрхийлж болох талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

3 Нифай 11-28

Аврагч нифайчуудын дунд номлов

Нифайчуудын дунд хийсэн Аврагчийн тохинууллын бусад чухал талыг ойлгоход суралцагчдадаа туслахын тулд тэдэнд 3 Нифай 11–28-р бүлгийн гарчгийг унших хугацаа гаргаж өг. Ангийнхнаас нифайчуудын дунд хийсэн Арвагчийн тохинууллын чухал хэсгийг олж тогтоож, жагсаан бичихийг хүс. Суралцагчдыг хайж байх үед өрөөн дундуур алхаж, тэдний олсон зүйлсийг ажигла. Хэрэв тэд хариултаа олж чадахгүй байвал дараах шүлгүүдийн аль нэгийг харахад урамшуулан дэмж (хаалтанд байгаа үгс нь зөвхөн багшид зориулагдсан болно):

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг судраас хайж олсон зүйлсээ хуваалцахад урь. Суралцагчид Аврагчийн тохинууллын талаар олсон хэсгүүдээ тайлбарлаж байх үед анги дахь ярилцлагыг цааш үргэлжлүүлэхийн тулд дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг ашиглах болно:

  • Аврагчийн тохинууллын энэ хэсэг хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Яагаад Есүс Христийн удирдагч буюу багшийн хувьд хийсэн зүйлсийг таньж мэдэн, суралцах нь хэрэгтэй байж болох вэ?

Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодож, өөрсдийн бодол санааг бичихэд урь:

  • Та нар өнөөдөр сурсан зүйлсээ дүгнээд, танихгүй хүмүүс, гэр бүл, найз нөхөд гэх мэт эргэн тойронд тань байх буюу Сүмийнхээ дуудлагаар дамжуулан үйлчилдэг хүмүүст үйлчлэхдээ, Тэнгэрлэг Эцэг та нарыг Есүс Христийн үлгэр жишээг дагахын тулд юу хийгээсэй гэж хүсэж байгаа гэж бодож байна вэ?

Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлийг дуусга.

Суралцагчийн унших материал