“29. Сүмийн хурал цуглаан,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“29. Сүмийн хурал цуглаан,” Ерөнхий гарын авлагын түүвэр
29.
Сүмийн хурал цуглаан
29.0
Оршил
Хожмын үеийн гэгээнтнүүд хамтдаа шүтэн биширч, нэг нэгнээ сэнхрүүлэхээр мөн сайн мэдээг зааж, суралцахаар цуглардаг (Алма 6:6; Моронай 6:5–6-г үзнэ үү). Аврагч “Хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна” (Матай 18:20) хэмээн амласан. Хамтдаа цугларах нь бидний зүрх сэтгэл “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд” (Мозая 18:21) нэгдэх нэг арга зам юм.
Гэхдээ хуралдах нь Есүс Христийн адил үйлчилж, тохинуулах ажлыг хэзээ ч орлох ёсгүй.
29.1
Хурал цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулах
Удирдагчид “Бурханы зарлигууд хийгээд илчлэлтүүдийн дагуу тэд Ариун Сүнсээр удирдагдан” (Сургаал ба Гэрээ 20:45, Mоронай 6:9-ийг мөн Сургаал ба Гэрээ 46:2-ыг үзнэ үү) хурал, цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулдаг. Тэд хурал цуглаанд Сүнсний нөлөөг урих арга замуудыг эрэлхийлнэ.
Хурал, цуглааны тоо, үргэлжлэх хугацаа гишүүдэд эсвэл гэр бүлд нь ачаалал өгөхгүй байхад удирдагчид анхаарна.
29.2
Тойргийн хурал цуглаан
29.2.1
Ариун ёслолын цуглаан
29.2.1.1
Ариун ёслолын цуглааныг төлөвлөх
Ариун ёслолын цуглааныг бишопын зөвлөл төлөвлөж, хөтлөн явуулна. Цуглаан нь ариун ёслолд мөн Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд төвлөрсөн байхад тэд анхаарна.
Ариун ёслолын цуглаан нэг цаг үргэлжилнэ. Үүнд дараах зүйлc орсон байна.
-
Оршил хөгжим (удирдамжийг 19.3.2-оос үзнэ үү).
-
Мэндчилэн, найрсгаар угтана.
-
Тэргүүлэх эрх мэдэлтнийг эсвэл зочилж ирсэн бусад удирдагчийг танилцуулна.
-
Зарлал. Зарлалыг аль болох товчхон байлгах хэрэгтэй.
-
Тойргийн болон гадасны ажил хэрэг. Үүнд:
-
Хүүхдэд нэр өгч, адислах (18.6-г үзнэ үү). Үүнийг ихэвчлэн мацгийн болон гэрчлэлийн цуглаанаар хийнэ (29.2.2-ыг үзнэ үү).
-
Шинэ хөрвөгчдийг гишүүнээр батлах (18.8-ыг үзнэ үү).
-
Ариун ёслолын дуулал ба ариун ёслолыг түгээх. Ариун ёслол бол цуглааны гол анхаарах хэсэг юм. Энэ ёслол нь Аврагчийн тухай болон өөрсдийнх нь төлөө гаргасан Түүний золиосны талаар бодох боломжийг гишүүдэд олгодог.
Ариун ёслолыг бэлтгэх, адислах, түгээх тухай дэлгэрэнгүй мэдээллийг 18.9-өөс үзнэ үү.
-
Сайн мэдээний захиас, цугларагчдын дуулал эсвэл өөр бусад дуу хөгжим.
-
Хаалтын дуулал ба залбирал.
-
Цуглааны дараах хөгжим.
29.2.1.4
Үг хэлэх хүмүүсийг сонгох
Бишопын зөвлөл ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх гишүүдийг сонгодог. Тэд ихэнхдээ тойргийн гишүүдийг, үүний дотор өсвөр үеийнхнийг урьдаг.
Үг хэлж буй хүмүүс Есүс Христийн тухай гэрчилж мөн судруудыг ашиглан Түүний сайн мэдээг заадаг (Сургаал ба Гэрээ 42:12; 52:9-ийг үзнэ үү).
29.2.2
Мацгийн болон гэрчлэлийн цуглаан
Мацгийн болон гэрчлэлийн цуглаанд үг хэлэх хүнийг томилдоггүй бөгөөд дуу хөгжмийн тусгай дугаар байдаггүй. Харин хөтлөн явуулж буй хүн гэрчлэлээ товчхон хуваалцдаг. Тэр дараа нь цугларагчдыг гэрчлэлээ хуваалцахад урьдаг. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь Ариун Сүнсний өдөөлтийн дагуу сайн мэдээний үнэнийг тунхаглах гэсэн үг юм.
29.2.3
Тойргийн чуулган
29.2.4
Бишопын зөвлөлийн хурал
Авч хэлэлцэх зүйлсэд дараах зүйл орж болно.
-
Тойргийн аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулах
-
Тойргийн хувь хүн, гэр бүлүүдийг, ялангуяа өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг хүчирхэгжүүлэх
-
Ёслолуудыг, үүнд санваарын томилгоог хүлээн авахад бэлтгэх гишүүдийг тодорхойлох
-
Тойргийн дуудлага өгөх гишүүдийг тодорхойлох
29.2.5
Тойргийн зөвлөлийн хурал
Бишоп тойргийн зөвлөлийн хурлыг төлөвлөж, удирдан, хөтлөн явуулна. Бишопыг байхгүй үед зөвлөл нь томоохон шийдвэрүүдийг гаргадаггүй.
Тойргийн байгууллагуудын удирдагчид тойргийн зөвлөлийн хуралд 2 үүрэгтэй оролцоно. Үүнд:
-
Тойргийн бүх гишүүнийг адислахад тусалдаг тойргийн зөвлөлийн гишүүдийн хувьд.
-
Өөрсдийн байгууллагын төлөөлөгчдийн хувьд.
Тойргийн зөвлөлийн гишүүд хамтдаа уулзахдаа бүхэл бүтэн зөвлөлийн нэгдсэн хүчин чармайлтаас ашиг тус авах асуудлуудын талаар ярилцана. Зөвлөлийн гишүүн бүрийг эдгээр асуудлын талаар бодол санаа, сүнслэг өдөөлтөө хуваалцахыг урамшуулдаг.
Ихэнхдээ тойргийн зөвлөлийн хурал нэг цагаас хэтэрдэггүй. Тэд залбирлаар мөн өмнөх хурлын даалгаврын талаар тайлагнаснаар эхэлнэ. Бишоп нь хувь хүн, гэр бүлүүдийг адислахад хамгийн шаардлагатай асуудлуудыг чухалчилна.
-
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах. Бүх гишүүнд итгэлээ бэхжүүлэн, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг сахихад нь тусална.
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах. Хувь хүн, гэр бүл, олон нийтийг адислахын тулд нөөц бололцоо, ур чадвараа хуваалцана. Тойргийн гишүүдэд бие даахад нь тусална. (22-р бүлгийг үзнэ үү.)
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих. Сайн мэдээг суралцаж байгаа тэдний, мөн шинэ ба эргэн ирж буй гишүүдийн өсөлт хөгжилтийг дүгнэн ярилцана. Гишүүд сайн мэдээг бусад хүнтэй хуваалцаж болох арга замуудын талаар ярилцана. (23-р бүлгийг үзнэ үү.)
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх. Ариун сүмийн ёслолууд хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдийн өсөлтийг дүгнэн ярилцана. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистой болоход нь илүү олон гишүүнд туслах арга замуудыг төлөвлөнө. Гишүүд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох арга замуудыг ярилцана. (25-р бүлгийг үзнэ үү.)
Зөвлөлийн гишүүд нь хувийн чанартай юм уу эмзэг аливаа мэдээллийг нууцлах ёстой (4.4.6-г үзнэ үү).
29.2.6
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал
Хурал бүрийн өмнө бишоп, хурлыг хөтлөн явуулах хүн хоёр ярилцах зүйлсийг авч хэлэлцэнэ.
-
Аврал, өргөмжлөлийн ажил
-
Тойргийн өсвөр үеийнхний хэрэгцээ ба тэдгээрийг шийдвэрлэх арга зам
-
Идэвх султай эсвэл шинэ гишүүн болох өсвөр үеийнхэнд хүрч ажиллахын тулд гаргаж буй хүчин чармайлт
-
Үйл ажиллагаанууд, тухайлбал тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх боломж Ихэнх төлөвлөгөөг чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар гаргадаг (20-р бүлгийг үзнэ үү).
-
Тохинуулах (21-р бүлгийг үзнэ үү).
-
Шинээр дуудагдсан чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгөх
29.2.8
Ням гаргийн цуглааны хуваарь
Тойргууд ням гаргийн цуглаандаа дараах хоёр цагийн хуваарийн аль нэгийг ашигладаг.
1-р хөтөлбөр
|
60 минут |
Ариун ёслолын цуглаан |
|---|---|
|
10 минут |
Анги, цуглаанууддаа орох |
|
50 минут |
Бүх ням гарагт: Хүүхдийн хэсэг, үүнд балчир хүүхдийн анги орно Сарын нэг ба гурав дахь ням гарагт: Ням гаргийн анги Хоёр дахь ба дөрөв дэх ням гарагт: санваарын чуулгын цуглаан, Халамжийн нийгэмлэгийн цуглаан, Залуу эмэгтэйчүүдийн цуглаан Тав дахь ням гарагт: Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан цуглаан Бишопын зөвлөл сэдвийг тодорхойлж, багш нарыг хуваарилна. |
2-р хөтөлбөр
|
50 минут |
Бүх ням гарагт: Хүүхдийн хэсэг, үүнд балчир хүүхдийн анги орно Сарын нэг ба гурав дахь ням гарагт: Ням гаргийн анги Хоёр дахь ба дөрөв дэх ням гарагт: санваарын чуулгын цуглаан, Халамжийн нийгэмлэгийн цуглаан, Залуу эмэгтэйчүүдийн цуглаан Тав дахь ням гарагт: Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан цуглаан Бишопын зөвлөл сэдвийг тодорхойлж, багш нарыг хуваарилна. |
|---|---|
|
10 минут |
Ариун ёслолын цуглаан руу орох |
|
60 минут |
Ариун ёслолын цуглаан |
29.3
Гадасны хурал цуглаан
29.3.1
Гадасны чуулган
29.3.2
Гадасны санваарын ерөнхий цуглаан
29.3.3
Гадасны санваарын удирдлагын хурал
29.3.4
Гадасны удирдлагын хурал
29.3.5
Гадасны дээд пристийн чуулгын хурал
29.3.6
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал
29.3.7
Дээд зөвлөлийн хурал
29.3.8
Гадасны зөвлөлийн хурал
29.3.9
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хорооны хурал
29.3.10
Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хорооны хурал
29.3.11
Гадасны бишопуудын зөвлөлийн хурал
29.5
Хүн нас барах үед хийх оршуулгын болон бусад үйлчлэл
29.5.1
Ерөнхий зарчим
Нас барсан хүнд зориулсан Сүмийн ёслолын гол зорилго бол авралын төлөвлөгөөний талаар, ялангуяа Аврагчийн Цагаатгал, Амилалтын талаар гэрчлэх явдал юм. Эдгээр ёслол нь хүндэтгэлтэй, сүнслэг үйл явдал байх ёстой.
Сүмийн удирдагчид бусад шашин, мөн бүлгийн зан үйл, ёслолуудыг нас барсан хүнд зориулсан Сүмийн ёслолд хамааруулахгүй.
29.5.2
Гэр бүлийнхэнд нь тусламж үзүүлэх
Есүс Христийн шавь нарын хувьд Сүмийн удирдагчид ба гишүүд “гашуудах тэдний хамт гашуудаж … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг” (Moзая 18:9) билээ. Гишүүнийг нас барахад бишоп гэрт нь очиж, тэднийг тайтгаруулдаг.
Бишоп нь тойргийн гишүүд, тухайлбал ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгээс тусламж үзүүлж болохыг хэлнэ.
29.5.4
Оршуулгын ёслол (ийм ёс заншил байдаг бол)
Сүмийн байранд эсвэл өөр газарт байсан ч бишоп хөтлөн явуулж л байгаа бол Сүмийн цуглаан, шашны ёслол юм. Энэ бол сүнслэг үйл явдал байх ёстой.
Оршуулгын ёслол цагтаа эхлэх ёстой. Ерөнхийдөө оролцож байгаа хүмүүсийн цаг завыг хүндэтгэхийн тулд эдгээр нь 90 минутаас хэтрэхгүй байвал зохино.
Ерөнхийдөө оршуулгын ёслолыг ням гарагт явуулдаггүй.
29.6
Сүмийн цуглаан дээрх залбирал
Сүмийн цуглаан дээрх залбирлыг товч, энгийн, Сүнсний удирдамжийн дагуу хэлэх ёстой. Сүмийн баптисм хүртсэн гишүүн нээлт, хаалтын залбирлыг хэлж болно. Баптисм хүртээгүй хүүхдүүд Хүүхдийн хэсэгт залбирал хэлж болно.
29.7
Хурал цуглааныг шууд дамжуулах, онлайнаар хурал, цуглаан явуулах
Бишоп онцгой тохиолдолд цуглааны байранд болж буй ариун ёслолын цуглаан, оршуулга, хуримын ёслол зэргийг шууд дамжуулах зөвшөөрөл олгож болно.
Ариун ёслолын цуглааныг шууд дамжуулахдаа ариун ёслолыг гүйцэтгэх хэсгийг оруулдаггүй.
Зарим цуглаанд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь биеэр оролцож чадахгүй гишүүдэд зайнаас оролцох зөвшөөрлийг олгож болно. Эдгээр хуралд:
-
Ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл зөвлөлийн хурал гэх мэт удирдлагын хурал
-
Чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан
-
Ням гаргийн анги
-
Хүүхдийн хэсгийн анги, дууны цаг зэрэг нь орно.
29.8
Хурал цуглааны үеэр гэрэл зураг авах, видео бичих
Сүмийн цуглааны ариун нандин байдлыг хадгалахын тулд хэн ч ариун ёслолын цуглааны болон гадасны чуулганы гэрэл зургийг авч эсвэл видео бичиж болохгүй.
Цуглааны бичлэгийн талаарх мэдээллийг 29.7-оос үзнэ үү.