“36. Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“36. Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр
36.
Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх
36.0
Оршил
Сүмийн гишүүд хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан цуглаанд харьяалагддаг (Мозая 25:17–24-ийг үзнэ үү). Эдгээр цуглаан нь зохих санваарын эрх мэдлийн доор Сүмийн ажлыг зохион байгуулж, явуулахад шаардлагатай байдаг.
Сүмийн цуглаанд (мөн нэгж гэгддэг) гадас, дүүрэг, тойрог, салбар орно. Тэдгээрийг зөвхөн шаардлагатай үед үүсгэн байгуулж, өөрчилж, татан буулгадаг.
Удирдагчид шинэ нэгж үүсгэн байгуулахын өмнө эсвэл нэгжийн хил хязгаарыг өөрчлөх санал оруулахынхаа өмнө гишүүдийн сүнслэг хүч чадлыг өсгөн нэмэгдүүлэхээр ажилладаг. Одоо байгаа нэгжүүдийг хангалттай хүчирхэгжсэн тохиолдолд л шинэ нэгжийг үүсгэн байгуулбал зохино.
Нэгдсэн Улс, Канадад дэмжлэг туслалцаа авах бол 1-801-240-1007 дугаараар холбогдоно уу. Нэгдсэн Улс, Канадаас бусад газарт бүсийн албатай холбогдоно уу.