Гарын авлагууд болон дуудлагууд
35. Цуглааны байрыг арчлах ба ашиглах


“35. Цуглааны байрыг ашиглах ба арчлах,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“35. Цуглааны байрыг ашиглах ба арчлах,” Ерөнхий гарын авлагын түүвэр

цонх угааж, тоос соруулж буй хүмүүс

35.

Цуглааны байрыг арчлах ба ашиглах

35.1

Зорилго

Дараах зүйлсийг хийх бүх хүнд хүртээмжтэй байх үүднээс Сүм цуглааны байруудаар хангадаг. Үүнд:

35.2

Үүрэг ба хариуцлага

35.2.2

Сүмийн барилгын албаны менежер

Сүмд ажилладаг барилгын албаны менежер цуглааны байруудыг ашиглахад нь гадас болгонд тусалдаг. Тэрээр том хэмжээний засвар, их цэвэрлэгээг мөн барилгын урсгал засварыг хариуцдаг.

Шаардлага гарах бүрд барилгын албаны менежер гадас, тойргийн барилга хариуцсан төлөөлөгчдөд байрыг хэрхэн цэвэрлэх, бусад ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар зааварчлахад тусалдаг. Тэрээр зааварчилга, материал, тоног төхөөрөмжөөр хангадаг.

Тэрээр түүнчлэн барилгатай холбоотой зардлуудыг бишопын зөвлөлүүдтэй хамт хянаж болно.

35.2.7

Бишопын зөвлөл

Бишопын зөвлөл (эсвэл тойргийн барилга хариуцсан төлөөлөгч) гишүүдэд барилгыг хэрхэн ашиглах, арчлах, цоожлохыг зааж өгнө. Түүнчлэн бишопын зөвлөл түлхүүрүүдийг тойргийн удирдагчдад тараадаг.

Тэд барилгын дотор, гадна явагдаж байгаа үйл ажиллагаанууд аюулгүй явагдахад анхаарна (20.7-г үзнэ үү).

Тэд Сүмийн барилгын албаны менежертэй барилгын засвар үйлчилгээ болон ашиглалтын хэрэгцээний талаар харилцана. Түүнчлэн тэд холбогдох зардлуудыг барилгын албаны менежертэй хамт хянана.

35.2.9

Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч

Бишопын зөвлөл тойргийн барилга хариуцсан төлөөлөгчийг дуудах эсэхийг шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл насанд хүрсэн эрэгтэй эсвэл эмэгтэй хүнийг дуудаж болно. Хэрэв тойргийн барилга хариуцсан төлөөлөгчийг дуудаагүй бол энэ үүрэг хариуцлагыг бишоп аль нэг зөвлөх, тойргийн бичиг хэргийн ажилтанд юм уу тойргийн туслах бичиг хэргийн ажилтанд эсвэл гүйцэтгэх нарийн бичигт оноож болно.

Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч нь гишүүдийг болон сайн дурын хүмүүсийг зохион байгуулж, барилгыг цэвэрлэж, арчилдаг.

35.3

Цуглааны байраар хангах

Цуглааны байр нь орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн янз бүрийн хэмжээ, төрөлтэй байдаг. Цуглааны байр нь Сүмийн барьсан эсвэл худалдаж авсан газар, гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл соёлын төв, түрээсийн газар, мөн өөр зөвшөөрөгдсөн хувилбар байж болно.

Бүс, орон нутгийн удирдагчид одоо байгаа цуглааны байрыг бүрэн дүүрэн ашиглаж, нэмэлт байрны санал дэвшүүлэхдээ ухаалаг байхыг хичээдэг.

35.4

Цуглааны байруудыг арчлах

35.4.1

Цуглааны байруудыг цэвэрлэх ба арчлах

Орон нутгийн удирдагчид, гишүүд, өсвөр үеийнхэн барилга байшин бүрийг цэвэрхэн, эвдрэл гэмтэлгүй байлгахад туслах үүрэг хариуцлагатай.

Байр цэвэрлэх хуваарь гишүүдэд дарамт болох ёсгүй. Жишээлбэл, хэрэв байр луу очиход төвөгтэй байдаг бол гишүүд долоо хоног бүрийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон цэвэрлэгээ хийж болно.

35.4.2

Засварын хүсэлт илгээх

Гадас, тойргийн зөвлөлийн гишүүд барилгад хийгдэх шаардлагатай байгаа засварыг мэдээлж болно. Үүнийг Facility Issue Reporting (FIR) хэрэгслийг ашиглан гүйцэтгэж болно.

35.4.5

Аюулгүй байдал ба харуул хамгаалалт

Удирдагчид ба гишүүд дараах зүйлсийг анхаарч байх хэрэгтэй. Үүнд:

  • Хонгил, шат, гарц, техникийн өрөөнд эд зүйлс таглаж тавилгүй, орж гарахад аюулгүй байлгах

  • Аюултай эсвэл шатамхай материалыг барилга дотор хэрэглэхгүй, хадгалахгүй байх

  • Барилгыг түгжих аргачлалыг гаргаж, дагаж мөрдөх

  • Сүмийн эзэмшдэг эд хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хадгалах

  • Ус, цахилгаан, хий, түлш зэрэг хэрэглээг хэрхэн хаахыг мэдэж байх

Барилгын менежер хэрэгцээний дагуу барилга доторх гал унтраагуур, анхны тусламжийн хайрцаг мөн хэрэглээний эх үүсвэрийн хаалтын байрлалуудыг тэмдэглэсэн талбайн зураг гаргаж өгч болно. Аюулгүй байдлын талаарх нэмэлт мэдээлэл “Цуглааны байрыг арчлах нь” дээр Харуул хамгаалалт ба түгжих аргачлал хэсэгт бий (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар). Мөн 20.7-г үзнэ үү.

35.5

Сүмийн цуглааны байрыг ашиглах бодлого журам

35.5.1

Сүмийн цуглааны байрыг ашиглах үндсэн зарчим, шаардлага

Сүмийн цуглааны байрын бүх хэрэглээ дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Сүмийн цуглааны байрын ариун нандин чанар, зорилго зэрэг Сүмийн сургаал, бодлого журам, зан үйлтэй нийцсэн байх;

  • Хуулийн хүрээнд байх;

  • Шаардлагатай тохиолдолд Сүмийн татвараас чөлөөлөгдсөн статустай нийцсэн байх;

  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалдаг, Сүмийн удирдамж, бодлого журам зэрэг аюулгүй байдлын эрсдэлээс зайлсхийх, бууруулах, зохицуулах арга хэмжээ авах (12.5.1, 20.7.1-ийг үзнэ үү);

  • Гадасны ерөнхийлөгч болон бишопын тавьсан бусад нөхцөл, хязгаарлалтыг дагаж мөрдөх зэрэг юм.

35.5.2

Сүмийн цуглааны байрыг ашиглах

Цуглааны байранд үйл ажиллагаа давхардсан тохиолдолд Сүмийн цуглаан, хөтөлбөр, үйл ажиллагаа давуу эрхтэй.

Тойрог, гадас нь гишүүдэд болон нийгэмд тустай Сүмийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Үүнд:

35.5.3

Гишүүд цуглааны байрыг ашиглах—Хувь хүн ба гэр бүл

Гишүүд гадасныхаа цуглааны байрыг хувийн болон гэр бүлийн үйл ажиллагаандаа ашиглах хүсэлт гаргаж болно. Зөвшөөрөл авахын тулд тэд тухайн цуглааны байранд цуглардаг тойргийн бишопын зөвлөлийн гишүүнтэй (эсвэл түүний томилсон хүнтэй) холбогдоно. Үүний тулд дараах нөхцөлүүдийг дагах ёстой.

  • Ашиглалтыг нь цуглааны байранд цуглардаг тойргийн насанд хүрсэн хариуцлагатай гишүүн биечлэн хянах ёстой.

  • Хэрэглэгчид байрыг ашиглах үед учруулсан аливаа эвдрэл, гэмтэл, хариуцлагыг бүрэн хариуцна.

  • Хэрэглэгчид байрыг цэвэрлэж, ашиглахын өмнөх байдалд нь эргүүлэн оруулах ёстой.

  • Хэрэглэгчид орон нутгийн удирдагчдын удирдамж заавар, хүсэлт, тэр дундаа ашиглалтыг хянаж буй удирдагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөх ёстой.

  • Аливаа хувь хүн эсвэл бүлэг нь удирдамж зааврыг дагаж мөрдөөгүй тохиолдолд Сүмийн удирдагчид тэдний байр ашиглахыг зогсоож болно.

  • Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаануудын хувьд тойрог, гадасны удирдагчид цуглааны байр руу орох асуудлыг зохицуулах ёстой. Байрны түлхүүрийг зөвхөн томилогдсон тойрог, гадасны гишүүдэд өгвөл зохино.

Хурим болон хуримын хүлээн авалтад зориулан цуглааны байрыг ашиглах талаарх мэдээллийг 38.3.4-өөс үзнэ үү.

Талийгаачийн оршуулга болон бусад ёслолд цуглааны байрыг ашиглах талаарх мэдээллийг 29.5-аас үзнэ үү.

35.5.4

Сүмийн цуглааны байрыг ашгийн бус байгууллага эсвэл өөр бусад бүлэг, хувь хүмүүс ашиглах

Бүсийн удирдлага нь 35.5.3-т дурдаагүй ашгийн бус байгууллага, олон нийтийн болон бусад бүлэгт (спортын баг гэх мэт), эсвэл хувь хүмүүст Сүмийн цуглааны байрыг үр ашигтай үйл ажиллагаа, үйлчлэлд ашиглахыг зөвшөөрч болно. Ийн ашиглахад 35.5.3-т заасан нөхцөлүүд хамаарна.

Гадасны ерөнхийлөгч ашиглах зөвшөөрлийг бүсийн удирдлагаас авахаар барилгын албаны зохицуулагчтай холбогдоно.

35.5.5

Онцгой нөхцөл байдал

Сүмийн цуглааны байрыг онцгой байдлын үед нэн шаардлагатай олон нийтийг хамарсан ажилд ашиглаж болно. Жишээлбэл: Гадасны ерөнхийлөгч гадасныхаа цуглааны байрыг гамшгаас хамгаалах албад болон бусдад холбогдох ажлуудад ашиглахыг зөвшөөрч болно (35.5.4-ийг үзнэ үү).

35.5.6

Цуглааны байранд явуулж болохгүй үйл ажиллагаа

35.5.6.1

Ашгийн зорилго

Сүмийн барилга байгууламжуудыг ашиг олох зорилгоор ашиглаж болохгүй. Энэ зорилгоор ашиглах нь Сүмийн байрыг ашиглах зорилготой нийцдэггүй. Энэ нь түүнчлэн Сүмийн үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулахгүй байх орон нутгийн эсвэл улсын хуультай зөрчилдөж болно.

35.5.6.3

Улс төрийн зорилго

Сүм улс төрийн хувьд төвийг сахисан байр суурийг баримталдаг. Сүмийн эзэмшлийн газрыг улс төрийн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд ашиглаж болохгүй. Хориотой үйл ажиллагаанд улс төрийн уулзалт, улс төрийн кампанит ажил, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах бүлгүүдийн үйл ажиллагаанд ашиглах зэрэг орно.

Гэхдээ байгууламжийг сонгогчийн бүртгэл, санал хураалтад ашиглахыг онцгой тохиолдолд зөвшөөрч болно (38.8.30-ийг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч ийм онцгой зөвшөөрлийг барилгын албаны зохицуулагчаар дамжуулан авч болно (35.5.4-ийг үзнэ үү).