Гарын авлагууд болон дуудлагууд
Ерөнхий гарын авлагын түүврийг ашиглах нь


Ерөнхий гарын авлагын түүврийг ашиглах нь,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023)

Ерөнхий гарын авлагын түүврийг ашиглах нь,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Ерөнхий гарын авлагын түүврийг ашиглах нь

Ерөнхий Гарын авлагын түүвэр бол Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь бүрэн гарын авлага дээрээс түүвэрлэсэн хамгийн чухал заавруудын эмхэтгэл юм. Энэ нь дараах удирдагчдад зориулагдсан. Үүнд:

  • Сонгосон хэлээрээ бүрэн гарын авлагыг хараахан авч чадаагүй байгаа.

  • Ерөнхий гарын авлагын товч хувилбараас ашиг тус хүртэж болох.

Ерөнхий гарын авлагын түүвэр дээр ашигласан бүлэг, хэсэг, дэд хэсгийн дугаарлалт нь Ерөнхий гарын авлагад ашиглагдаж буй дугаарлалттай тохирно. Энэ нь эдгээрийг хооронд нь хялбархан харьцуулах боломжийг олгодог.

Ерөнхий гарын авлагын түүвэр дээрх дугаарлалт нь заримдаа бүрэн гарын авлага дээрх хэсэг ба дэд хэсгийг алгасдаг. Учир нь энэхүү товч гарын авлага нь бүрэн гарын авлагаас авсан хамгийн чухал агуулгыг л тусгадаг.

Ерөнхий гарын авлагын түүвэр нь олон удирдагчийн ‘түгээмэл асуудаг асуултуудад’ хариу өгдөг ч зарим асуултын хариуг агуулахгүй эсвэл бүрэн хариулахгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд удирдагчид ашиглаж болох хэл дээр нь байгаа бол бүрэн Ерөнхий гарын авлагыг ашиглаж болно. Түүнчлэн удирдагчид удирдамж авахын тулд тэргүүлэх эрх мэдэлтэнтэйгээ зөвлөлдөж болно.

Та нарыг Бурханы хүүхдүүдийн төлөөх аврал, өргөмжлөлийн ажилд Бурхантай нэгдэх үед Тэрээр та нарыг адислах болтугай.

Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга