“0. Оршлын тойм,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“0. Оршлын тойм,” Ерөнхий гарын авлагын түүвэр
0.
0. Оршлын тойм
0.0
Оршил
Их Эзэн “Хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” (Сургаал ба Гэрээ 107:99) хэмээн заасан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчийн хувьд та дуудлагынхаа үүрэг хариуцлагын талаар сурч мэдэн, тэдгээрийг биелүүлэхэд тань туслах хувийн илчлэлтийг эрэлхийлэх ёстой.
Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалаас суралцах нь танд үүргээ ойлгож, биелүүлэхэд тусална. Та Бурханы үгсийг судалснаар Сүнсний нөлөөллийг хүлээн авахад улам сайн бэлтгэгдэх болно (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү).
Та мөн энэ гарын авлага дахь удирдамж зааврыг судалснаар үүрэг хариуцлагынхаа талаар суралцана. Сүнсний удирдамжийг эрэлхийлэх явцдаа эдгээр зааврыг ашиглах юм бол эдгээр нь хэрэгжүүлэх зарчим, бодлого, дүрэм журмын талаарх ойлголтыг өгөх илчлэлтийг урьж авчирч чадна.
0.1
Гарын авлага
Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлага нь Сүмийн ерөнхий болон орон нутгийн удирдагчдад удирдамж чиглүүлэг өгдөг.
Энэ гарын авлагын сэдвүүдийг олох, лавлаж үзэхэд хялбар болгох үүднээс гарчиг, дэд гарчгуудыг дугаарлав. Жишээ нь, ариун сүмд хэн лацдан холбогдож болох талаарх зааврыг 27.3.1-т өгсөн. 27 гэдэг тоо нь бүлгийг, 3 нь уг бүлгийн хэсгийг, 1 нь дэд хэсгийг зааж байгаа болно.
0.2
Тохируулан өөрчлөх, боломжит эх сурвалж
Бүх гадас, тойрогт яг нэг ижил хэрэгцээ шаардлага гарахгүй.
Удирдагчид гишүүдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ямар удирдамж заавар, боломжит эх сурвалжийг ашиглах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлнэ.
0.4
Удирдамж зааврын талаарх асуулт
Сударт болон амьд бошиглогчдын үгсэд эсвэл энэ гарын авлагад тусгагдаагүй асуулт гарч ирвэл, Сүмийн гишүүд Бурхантай байгуулсан гэрээ, орон нутгийн удирдагчдынхаа зөвлөгөө, Сүнсний өдөөлт зэрэгт тулгуурлах хэрэгтэй.
Хэрэв удирдагчдад энэ гарын авлага дахь мэдээллийн тухай эсвэл энд тусгагдаагүй асуудлын талаар асуух зүйл гарвал шууд тэргүүлэх эрх мэдэлтэндээ хандах хэрэгтэй.
0.5
Нэр томьёо
Өөрөөр тодорхойлоогүй бол:
-
Энэ гарын авлага дахь бишоп, бишопын зөвлөл гэдэг нэр томьёог салбарын ерөнхийлөгч, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд бас хамааруулан авч үзнэ. Гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нэр томьёог дүүргийн ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд бас хамааруулан авч үзнэ. Дүүргийн ерөнхийлөгчийн эрх мэдэл нь гадасны ерөнхийлөгчийн эрх мэдлээс юугаараа ялгаатай байдаг талаарх тоймыг 6.3 дээрээс үзнэ үү.
-
Тойрог, гадсанд хамаатай зүйлс ерөнхийдөө салбар, дүүрэг, номлолд мөн хамаатай.
-
Ням гарагт хамаатай зүйлс орон нутагт Хүндэтгэлийн өдрийг сахидаг өдөрт хамаатай.
-
Нэгж гэдэг нь тойрог, салбаруудыг хэлж байгаа болно.
-
Эцэг эхтэй холбоотой зүйлс ерөнхийдөө хууль ёсны асран хамгаалагчид түүнчлэн хамаатай.
Бишопын болон салбарын ерөнхийлөгчийн дуудлага нь эрх мэдэл, үүрэг хариуцлагын хувьд эн тэнцүү биш ба гадасны болон дүүргийн ерөнхийлөгчийн дуудлага ч хоорондоо адилгүй. Бишоп бол санваарын алба бөгөөд зөвхөн Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрсний үндсэн дээр томилогддог. Гадасны ерөнхийлөгчийг ерөнхий эрх мэдэлтнүүд, Бүсийн далууд дууддаг.
0.6
Сүмийн удирдах газар эсвэл Бүсийн албатай холбоо барих
Энэ гарын авлагын зарим бүлэгт Сүмийн удирдах газар эсвэл Бүсийн албатай холбоо барих заавар орсон. Сүмийн удирдах газартай холбоо барих заавар нь Нэгдсэн Улс, Канад дахь хүмүүст хамаатай. Бүсийн албатай холбоо барих заавар нь Нэгдсэн Улс, Канадаас бусад орны хүмүүст хамаатай.