“25. Гадас, тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“25. Гадас, тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлагын түүвэр
25.
Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил
25.0
Оршил
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэн, лацдан холбох нэг арга зам юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Энд дараах ажил багтана.
-
Өөрсдийн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа гэрээ байгуулах (Исаиа 55:3; Сургаал ба Гэрээ 84:19–23-ыг үзнэ үү)
-
Нас барсан өвөг дээдсээ хайж олон, тэд Бурхантай гэрээ байгуулж болохын тулд тэдний өмнөөс ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх (Малахи 4:5–6; 1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг үзнэ үү).
-
Боломжтой бол Бурханы өргөөнд тогтмол орж, Бурханыг шүтэн биширч, өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх (Лук 24:52–53; Сургаал ба Гэрээ 109:13–14-ийг үзнэ үү).
Дэлгэрэнгүй мэдээллийг “Temples,”, “Family History”-оос авна уу (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).
25.1
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь гишүүн, удирдагчийн оролцоо
Сүмийн гишүүд өөрсдийн гэр бүлийг мөнхөд нэгтгэхэд туслах онцгой эрх, үүрэгтэй. Тэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээ байгуулахад өөрсдийгөө бэлтгэж мөн гэрээгээ сахихыг хичээдэг.
Сүм гишүүдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч чадалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхэд урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Сүнсний дэлхийд байгаа нас барсан хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсэхээ сонгодог.
25.1.1
Ариун сүмд орох хувь хүний үүрэг хариуцлага
Гишүүд өөрсдөө ариун сүмд хэзээ, ямар давтамжтай шүтэн бишрэхээ шийднэ. Удирдагчид ариун сүмд орсон байх ёстой тоог тогтоож, энэ талаар мэдээлдэг системтэй байж болохгүй.
25.2
Тойрогт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах
25.2.1
Бишопын зөвлөл
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах явцад нь Бишопын зөвлөл тэдэнтэй хамтран ажиллана. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.
Бишопын зөвлөл нь мөн тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар сүм дээр заасан байхад анхаарах
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлуудыг тойргийн болон өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар уялдуулан зохицуулж байгаад анхаарах
-
Ариун сүмд бэлтгэх ангийн зохион байгуулалтыг удирдах (25.2.8-ыг үзнэ үү).
-
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26-р бүлгийг үзнэ үү).
25.2.2
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой өдөр тутам хийгддэг ажлыг удирдана (8.2.4, 9.2.4-ийг үзнэ үү). Тэд бишопын удирдлага доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана.
Эдгээр удирдагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах
-
Гишүүдийг боломжийнхоо хэрээр ариун сүмд орж шүтэн бишрэхийг урамшуулах
-
Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн ажлыг удирдах зэрэг үүргүүд орно. Удирдагч дуудагдаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ (25.2.3-ыг үзнэ үү).
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслахад тус бүр нэг нэг ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).
25.2.3
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхээ бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ. Уг хүн нь Мелкизедек санваартан байх ёстой.
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлыг удирдана (25.2.7-г үзнэ үү).
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд зааварчилгаа өгнө. Гишүүдийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд туслахын тулд хийгдэж буй ажлуудыг зохицуулна.
-
Тойргийн номлолын удирдагч, номлогчидтой хамтран сайн мэдээг сурч байгаа хүмүүс, шинэ гишүүд, эргэж ирсэн гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь тусална.
25.2.4
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд нь тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч эсвэл энэ үүргийг гүйцэтгэдэг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг. Бишопын зөвлөл эдгээр гишүүнийг үйлчлүүлэхээр дуудна. Насанд хүрсэн хүмүүсийг болон өсвөр үеийнхнийг дуудаж болно.
Зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Гишүүдэд өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн адислалуудыг мэдрэхэд нь тусална.
-
Гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь тусална.
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).
25.2.7
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурал
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах товч, албан ёсны бус хурлыг тогтмол хуралдуулна. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч дуудагдсан бол тэрээр энэ хурлыг удирдана. Үгүй бол энэ үүргийг гүйцэтгэж байгаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хурлыг удирдана.
Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.
-
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн энэ ажлыг хариуцдаг гишүүд
-
Пристийн чуулгын туслах
-
Залуу эмэгтэйчүүдийн хамгийн ахмад ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд.
Энэ хурал дараах зорилготой. Үүнд:
-
Хүсэлтийн дагуу тойргийн тодорхой хэдэн гишүүнд ариун сүм, гэр бүлийн ажилд нь хэрхэн туслахаа төлөвлөх
Эдгээр хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Түүнчлэн утсаар ярих, мессеж болон э-мэйл зэрэг бусад арга замаар харилцаж болно.
25.2.8
Ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээл
Бишопын удирдлага доор, гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь туслах ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлийг зохион байгуулж болно. Эдгээр цуврал хичээлийг гишүүдэд тохиромжтой цагаар, ням гаргийн цуглааны цагаас гадуур заана. Эдгээр хичээлийг сүм дээр эсвэл гэрт хийж болно.
Энэ цуврал хичээлийг зохион байгуулах удирдамж заавар, заах хичээлүүдийг Дээрээс хишиг хүртэх нь: Ариун сүмийн бэлтгэлийн хичээлийн багшийн гарын авлагаас үзнэ үү. Оролцож байгаа хүмүүст Preparing to Enter the Holy Temple гарын авлагын хувийг өгнө. Хувиараа суралцах, хичээлд ашиглах эх сурвалжийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
25.4
Гэр бүлийн түүхийн эх сурвалж
25.4.1
Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд
Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд нь хүмүүст хамаатан садан, өвөг дээдсээ олж, тэдний түүхийг цуглуулахад тусалдаг. Энэ товхимол нь гишүүдэд түүнчлэн ариун сүмийн ёслол гүйцэтгэхээр гэр бүлийнхнийхээ нэрийг бэлтгэж эхлэхэд тусална.
Энэ товхимлыг ChurchofJesusChrist.org-оос татаж авч болно. Биет хувилбарыг store.ChurchofJesusChrist.org-оос захиалан авч болно.
25.4.2
FamilySearch.org ба FamilySearch аппликэйшн
FamilySearch.org нь ариун сүм, гэр бүлийн түүхэд зориулсан Сүмийн вэбсайт юм. Энэ нь хэрэглэгчдэд дараах байдлаар тусална. Үүнд:
-
Гэр бүлийн модонд холбоо харилцаа үүсгэх
-
Өвөг дээдсээ болон тэдний түүхийг олж мэдэх
-
Гэр бүлийн түүх, зураг, мэдээллийг хадгалж, хуваалцах
-
Гэр бүлийнхнийхээ нэрсийг ариун сүмийн ёслолуудыг авахад бэлтгэх гэх зэрэг орно.
FamilySearch Tree aппликэйшн ба FamilySearch Memories аппликэйшн нь хүмүүст зөөврийн цахим хэрэгслээрээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох боломжийг олгодог.
25.5
Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох ба дуудах
25.5.1
Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох
Ариун сүмийн ажилтан болж болох хүмүүсийг дараах арга замаар тодорхойлно. Үүнд:
-
Бишопын эсвэл тойргийн өөр удирдагчийн тодорхойлсон гишүүд
-
Үйлчлэх хүслээ бишопт мэдэгдсэн гишүүд
-
Ариун сүмийн ерөнхийлөгч, түүний эхнэр эсвэл ариун сүмийн өөр нэг удирдагчийн санал болгосон гишүүд
-
Номлолын үйлчлэлд бэлтгэж байгаа эсвэл үйлчлэлээс саяхан буцаж ирсэн гишүүд (24-р бүлгийг үзнэ үү).
Recommend Temple Worker tool-ийг ашиглан ариун сүмийн ажилтан болж чадах хүмүүсийн нэрийг оруулна. Энэ хэрэгслийг бишоп, гадасны ерөнхийлөгч, ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ашиглах боломжтой.