“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлагын түүвэр
26.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг
26.0
Оршил
Их Эзэний өргөөнд орох нь ариун нандин, онцгой эрх юм. Тойрог, гадасны удирдагчид бүх гишүүнийг ариун сүмээс хол амьдардаг ч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй мөн зохистой байхад урамшуулан дэмжинэ.
Их Эзэний өргөөнд орж байгаа хүн бүр ариун сүмд орох зохистой эсэхийг мэдэхийн тулд Сүмийн удирдагчид бүхий л хүчин чармайлтыг гаргадаг (Дуулал 24:3–5-ыг үзнэ үү).
Гишүүд ариун сүмд орохын тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.
Энэ бүлэгт хариулаагүй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуух зүйл бишопт гарч ирвэл тэрээр гадасныхаа ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд хандаж, асуултуудыг тавьж болно.
26.1
Ариун сүмийн эрхийн бичгийн төрлүүд
Гурван төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Үүнд:
-
Хишиг хүртээгүй гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг Эдгээр зөвшөөрлийн бичгийг эцэг эхтэйгээ лацдан холбогдож буй эсвэл төлөөлөн үйлдэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэж буй, хишиг хүртээгүй гишүүдэд зориулсан. Эдгээр зөвшөөрлийн бичгийг Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 26.4-өөс үзнэ үү.
-
Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Эдгээр зөвшөөрлийн бичиг нь хишгээ хүртэх гэж байгаа эсвэл эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдох гэж байгаа гишүүдэд зориулагдсан. Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь хишгээ хүртсэн гишүүдэд (доор дүрслэн өгүүлсэн) зориулсан ариун сүмийн ердийн зөвшөөрлийн бичигт хавсаргагдсан байдаг.
-
Хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Энэ зөвшөөрлийн бичиг нь өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд зориулагдсан. Эдгээрийг УБХАМС-аар дамжуулан олгодог. Энэ зөвшөөрлийн бичиг нь нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн бүх ёслолд оролцох эрхийг олгодог. Түүнчлэн хишиг хүртсэн гишүүн энэ эрхийн бичгийг амьд эсвэл нас барсан эцэг эх эсвэл хүүхдүүдтэйгээ лацдан холбогдоход ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 26.3-аас үзнэ үү.
26.2
Ариун сүмийн эрхийн бичгийг аюулгүй хадгалах
26.2.1
Санваарын удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг аюулгүй хадгалах
Ариун сүмийн эрхийн бичгийн хавтаснуудыг хариуцдаг санваарын удирдагчид үүнийг аюулгүй хадгалж, хамгаалах ёстой.
Түүнчлэн санваарын удирдагчид УБХАМС дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хүмүүс нэвтрэх эрхгүй байх тал дээр хяналт тавина.
26.2.2
Гээсэн эсвэл хулгайд алдсан зөвшөөрлийн бичиг
Гишүүд ариун сүмийн эрхийн бичгээ гээсэн эсвэл хулгайд алдсан бол тэр даруй өөрт нь мэдэгдэхийг бишоп тэднээс хүснэ. Тэр өөрөө эсвэл томилогдсон зөвлөх эсвэл бичиг хэргийн ажилтан нь УБХАМС-г ашиглан зөвшөөрлийн бичгийг аль болох цаг алдалгүй цуцална. Хэрвээ энэ системийг ашигладаггүй бол бишоп уг эрхийн бичгийг цуцлуулахаар ариун сүмийн албатай холбоо барина.
26.2.3
Зохистой байдлын жишгийг дагаж амьдрахгүй байгаа, зөвшөөрлийн бичигтэй хүмүүс
Хэрэв бишоп ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүн зохистой байх жишгийг дагаж амьдрахгүй байна гэж үзвэл (26.3-ыг үзнэ үү) уг гишүүнээс эрхийн бичгээ эргүүлэн өгөхийг хүснэ. Тэр УБХАМС-г ашиглан зөвшөөрлийн бичгийг цуцална. Хэрвээ энэ системийг ашигладаггүй бол бишоп уг эрхийн бичгийг цуцлуулахаар ариун сүмийн албатай холбоо барина.
26.3
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ерөнхий удирдамж
Тухайн гишүүн ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад зөв зохистой хариулсан тохиолдолд л санваарын удирдагч эрхийн бичгийг олгох ёстой.
Гадаснуудад зөвшөөрлийн бичгийг олгосны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл гадасны бичиг хэргийн ажилтан зөвшөөрлийн бичгийг нь УБХАМС дээр идэвхжүүлдэг. Дүүргүүдэд, номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл номлолын бичиг хэргийн ажилтан эрхийн бичгийг идэвхжүүлнэ. Төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичиг нь бишопын зөвлөлийн гишүүнийг эсвэл салбарын ерөнхийлөгчийг хэвлэж гаргах үед идэвхждэг.
26.3.1
Тойрог, салбарын гишүүдтэй ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийх
Тойрогт, бишоп эсвэл томилогдсон зөвлөх нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж, зохистой хүмүүст эрхийн бичгийг олгоно. Салбарт, зөвхөн салбарын ерөнхийлөгч ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж, эрхийн бичгийг олгоно.
Тойрогт бишоп нь дараах гишүүдтэй ганцаарчлан ярилцдаг. Үүнд:
-
Эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдож байгаа (27.3-ыг үзнэ үү).
Бишопыг эзгүй байхад яаралтай үед, эдгээр ярилцлагыг хийх зөвшөөрлийг тэрээр аль нэг зөвлөхдөө олгож болно.
Бишоп нь дээр дурдсан нөхцөлд зөвшөөрлийн бичиг олгохынхоо өмнө гишүүний бүртгэлийг үзэж, Сүмийн гишүүнчлэлийг хязгаарласан тэмдэглэгээ байгаа эсэхийг магадлан шалгана. Хишиг хүртэх гэж байгаа эсвэл эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдох гэж байгаа гишүүдийн хувьд тэрээр дараах зүйлсэд анхаарна. Үүнд:
-
Уг хүний баптисм, гишүүний баталгаа гишүүнчлэлийн бүртгэлд бүртгэгдсэн байх
-
Ах нар Мелкизедек санваарыг хүлээн авсан байх ёстой.
Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгчийг гишүүдтэй ярилцсаны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадсанд амьдардаг гишүүдтэй ярилцана. Номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дүүрэгт амьдардаг гишүүдтэй хоёр дахь ярилцлагыг хийнэ. Дүүргийн ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөөгүй л бол ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хийдэггүй.
26.3.2
Алслагдсан бүсэд амьдардаг гишүүдтэй ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийх
Зарим гишүүн гадас эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй уулзахад хүндрэлтэй эсвэл хэт урт зам туулж байж ирэх шаардлагатай бүсэд амьдардаг. Эдгээр нөхцөлд ариун сүмийн ерөнхийлөгч уг хүнтэй ярилцаж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж болно. Уг ярилцлагын өмнө тэрээр гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярина. Бишоп, эрх нь олгогдсон зөвлөх эсвэл салбарын ерөнхийлөгч өмнө нь уг гишүүнтэй ярилцаж, ариун сүмийн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан байх ёстой.
26.3.3.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хөтлөн явуулах
Удирдагчид ямар нэгэн шаардлага нэмэх, хасах ёсгүй.
Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эхнэр нөхөр, эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.
26.4
Хишиг хүртээгүй гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
26.4.1
Ерөнхий удирдамж
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг дараах тохиолдолд хишиг хүртээгүй гишүүдэд олгоно. Үүнд:
-
Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах гэж буй 11 ба үүнээс дээш насны гишүүд (Тухайн ондоо 12 нас хүрэх залуу эмэгтэйчүүд ба санваарт томилогдсон залуу эрэгтэйчүүд 1-р сараас эхлэн ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авах эрхтэй.)
-
Эцэг эхтэйгээ лацдан холбуулах 8-20 насны гишүүд. Эцэг эхтэйгээ лацдан холбогдоход 8-аас доош насны хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг шаардлагагүй (26.4.4-ийг үзнэ үү).
-
Амьд ах, эгч дүү эсвэл хойд ах, эгч, дүү нараа эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгааг харах гэж байгаа 8–20 насны гишүүд.
Өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд энэ хэсэгт тайлбарласан аль ч зөвшөөрлийн бичгийг олгохгүй.
Санваар эзэмших насанд хүрсэн Сүмийн эрэгтэй гишүүн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахынхаа өмнө санваарын албанд томилогдсон байх ёстой.
26.4.2
Баптисм хүртсэн шинэ гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
Бишоп зохих насанд хүрсэн шинэ гишүүдтэй зөвхөн нас барагсдын өмнөөс гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг явуулна. Тэрээр гишүүнээр батлуулсных нь дараа цаг алдалгүй, ерөнхийдөө долоо хоногийн дотор ярилцана (26.4.1-ийг үзнэ үү). Ах нарын хувьд энэ ярилцлагыг Аароны санваар хүлээн авах ярилцлагын хэсэг болгон хийж болно.
26.4.3
Зөвхөн төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг
Төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг зөвхөн энэхүү зорилгын тулд л ашиглаж болно.
26.4.4
Амьд байгаа хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг
21 ба түүнээс дээш насны гишүүд зөвхөн (1) хишиг хүртсэн бол мөн (2) ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй бол эцэг эхтэйгээ лацдан холбогдож эсвэл лацдан холбогдохыг харж болно.
26.5
Онцгой нөхцөлд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
26.5.1
Хишиг хүртэх гэж байгаа гишүүд
Өөрийн хишгийг хүртэхийг хүссэн зохистой гишүүд дараах бүх нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд:
-
Тэд хамгийн багадаа 18 настай байх ёстой.
-
Ахлах сургуулиа төгссөн эсвэл сургуульд явахгүй байгаа
-
Гишүүнээр батлуулснаас хойш бүтэн жил өнгөрсөн
-
Ариун сүмийн гэрээнүүдийг хүлээн авч, амьдралынхаа туршид эрхэмлэн дээдлэх хүсэлтэй.
Үүнээс гадна, эрэгтэй хүн хишиг хүртэхийн тулд Мелкизедек санваартай байх ёстой. Хишиг хүртэхээр бэлтгэж байгаа гишүүдийн талаарх мэдээллийг 25.2.8-аас үзнэ үү. Хишиг хэн хүртэж болох тухай мэдээллийг 27.2.1-ээс үзнэ үү.
26.5.3
Гэрээсээ хол үйлчилж байгаад бууж байгаа залуу номлогчид
Номлолын ерөнхийлөгч нь уг номлогчийг гэртээ очих өдрөөс гурван сарын дараа хугацаа нь дуусахаар зөвшөөрлийн бичиг дээр огноог тавьж, идэвхжүүлнэ.
Гурван сарын хугацаа дуусахын өмнөхөн бишоп буцаж ирсэн номлогчтой ярилцаж, ариун сүмийн эрхийн бичгийг шинээр олгоно.
26.5.4
Нэг ижил тойрогт ирээд нэг жил болоогүй гишүүд
Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагаас өмнө, өмнөх бишоптой нь холбоо барина.
26.5.7
Өөрсдийгөө трансжендэр гэж үздэг гишүүд
Гадасны ерөнхийлөгч хувь хүний нөхцөл байдлыг авч үзэхдээ болгоомжтой, Христтэй адил хайраар хандан, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөх хэрэгтэй (38.6.23-ыг үзнэ үү).
26.5.8
Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүд
Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүн наманчлах хүртлээ ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч болохгүй (32.6-г үзнэ үү).
26.5.9
Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаныхаа дараа дахин элссэн гишүүд
26.5.9.1
Өмнө нь хишиг хүртэж байгаагүй гишүүд
Эдгээр гишүүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмд дахин элссэн өдрөөс нь хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа хишиг хүртэх ариун сүмийн эрхийн бичгийг олгож болно.
26.5.9.2
Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүд
Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүдийн ариун сүмийн адислалуудыг сэргээх ёслолоор сэргээхээс нааш тэдэнд ариун сүмийн аливаа эрхийн бичиг олгохгүй.