Гарын авлагууд болон дуудлагууд
20. Үйл ажиллагаа


“20. Үйл ажиллагаа,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“20. Үйл ажиллагаа,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Усан буу барьсан залуу эмэгтэй

20.

Үйл ажиллагаа

20.1

Зорилго

Сүмийн үйл ажиллагаа нь Сүмийн гишүүдийг болон бусад хүнийг “ариун хүмүүсийн адил нутгийн иргэд” (Ефес 2:19) болгон хамтад нь цуглуулдаг билээ. Үйл ажиллагааны зорилгод дараах зүйл орж болох юм. Үүнд:

  • Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх.

  • Хөгжилтэй байж, нэгдмэл байдлыг дэмжих.

  • Хувийн өсөлт хөгжилд боломж олгох.

  • Хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх.

  • Гишүүдэд аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь туслах (1.2-ыг үзнэ үү).

20.2

Үйл ажиллагаа төлөвлөх

Удирдагчид үйл ажиллагааг төлөвлөхөөсөө өмнө гишүүдийн сүнслэг болон материаллаг хэрэгцээг харгалзаж үзэх ёстой. Ямар үйл ажиллагаа гишүүдийн эдгээр хэрэгцээг хангахад тусалж чадах талаар удирдагчид Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг.

20.2.1

Үйл ажиллагаа төлөвлөх үүрэг хариуцлага

Орон нутгийн хэрэгцээнээс хамаарч, тойргийн үйл ажиллагааг дараах аргуудаар төлөвлөж болно:

  • Тойргийн зөвлөл төлөвлөлтийг хянана.

  • Тойргийн зөвлөл нэг эсвэл олон үйл ажиллагааг төлөвлөхөд туслуулахаар тодорхой байгууллагыг томилж болно.

  • Шаардлагатай бол мөн хангалттай гишүүд байгаа тохиолдолд бишопын зөвлөл үйл ажиллагааны хороог байгуулж болно.

Тойргийн өсвөр үеийнхний үйл ажиллагааг төлөвлөх тухай мэдээллийг 10.2.1.3 болон 11.2.1.3-аас үзнэ үү.

20.2.2

Хүн бүрийг оролцоход урих

Үйл ажиллагааг төлөвлөж байгаа хүмүүс бүх хүнийг ялангуяа шинэ ба идэвх султай гишүүд, өсвөр үеийнхэн, ганц бие залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шашны хүмүүст хүрч ажиллах ёстой.

Үйл ажиллагаа нь удирдагчдад болон гишүүдэд хэт хүндрэл учруулахгүй байвал зохино.

20.2.3

Жишиг

Сүмийн үйл ажиллагаанууд нь урам өгч, “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай”(Итгэлийн Тунхаг 1:13) зүйлст ач холбогдол өгөх ёстой. Үйл ажиллагаа нь Сүмийн сургаалын эсрэг ямар нэг зүйл агуулсан байх ёсгүй.

20.2.6

Үйл ажиллагааны санхүүжилт

Ихэнх үйл ажиллагаа энгийн бөгөөд бага зардалтай эсвэл огт зардалгүй байх ёстой. Аливаа зардлыг бишопын зөвлөл эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл урьдчилан зөвшөөрсөн байх ёстой.

Гишүүд ерөнхийдөө үйл ажиллагаанд оролцохын тулд мөнгө төлөх ёсгүй. Үйл ажиллагааны санхүүжилтийн талаарх бодлого журам, удирдамжийг 20.6-аас үзнэ үү.

20.4

Өсвөр үеийнхний чуулган

14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн, залуу эрэгтэй болон залуу эмэгтэйчүүд өсвөр үеийнхний чуулганд хамтдаа оролцохоор уригдаж болно. Өсвөр үеийнхний чуулганыг тойргийн эсвэл гадасны түвшинд ихэвчлэн жилд нэг удаа зохион байгуулдаг. Чуулганыг түүнчлэн олон гадасны болон бүсийн түвшинд зохион байгуулж болно. ӨҮБББТ чуулганд өсвөр үеийнхнийг оролцуулах жилд, гадас, тойргууд өсвөр үеийнхний чуулган зохион байгуулахгүй.

Тойргийн өсвөр үеийнхний хороо нь бишопын зөвлөлийн удирдлаган дор тойргийн өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөн явуулдаг.(29.2.6-г үзнэ үү). Бишопын зөвлөл тойргийн өсвөр үеийнхний чуулганы төлөвлөгөөг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлуулна.

Удирдагчид болон өсвөр үеийнхэн чуулганыг төлөвлөхдөө энэ бүлэг дэх журам болон дараах удирдамжийг баримтлах ёстой. Үүнд:

  • Сүмийн өсвөр үеийнхний жил тутмын уриаг чуулганы сэдэв болгон сонгож болно.

  • Тухайн сэдэвт тохирсон үйл ажиллагаануудыг төлөвлөнө.

  • Үг хэлэх хүмүүсийг болон үйл ажиллагаануудыг бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлуулна.

  • Бүхий л хугацаанд насанд хүрэгчдийн хараа хяналт хангалттай байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй. (20.7.1-ийг үзнэ үү).

20.5

Үйл ажиллагааг сонгож, төлөвлөх бодлого журам ба удирдамж

20.5.1

Арилжааны болон улс төрийн үйл ажиллагаа

Арилжааны болон улс төрийн зорилготой аливаа үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөхгүй (35.5.2-ыг үзнэ үү).

20.5.2

Хөгжим ба бүжиг

Бүжиг, хувцаслалт, үс засалт, гэрлэн чимэглэл, бүжгийн хэв маяг, дууны үг, хөгжим нь Их Эзэний Сүнс орших уур амьсгалыг бүрдүүлэх ёстой.

20.5.3

Даваа гаргийн орой

Гишүүдийг даваа гарагт эсвэл өөр цагт гэр бүлийн үйл ажиллагаа хийхийг урамшуулдаг. Даваа гаргийн оройн 6 цагаас хойш Сүмийн аливаа үйл ажиллагаа, хурал цуглаан, баптисмын ёслолыг зохион байгуулахгүй.

20.5.5

Хоногоор явах үйл ажиллагаа

Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн хамтарсан Сүмийн хоногоор явах үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгч бишоп баталсан байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй ганц бие гишүүдийн үйл ажиллагаа нь мөн ингэж батлагдсан байх ёстой.

Хоногоор явах үйл ажиллагааг Сүмийн болон цуглааны байрын газар дээр зохион байгуулахыг зөвшөөрөхгүй.

20.5.8

Хүндэтгэлийн өдрийг сахих

Сүмийн ямар ч аялал зугаалга, спорт арга хэмжээ, хөгжөөнт арга хэмжээг ням гарагт зохион байгуулахгүй. Өсвөр үеийнхэн эсвэл бусад бүлгийн аль нь ч өсвөр үеийнхний чуулганд болон аялал зусланд оролцохоор эсвэл чуулганаас буцахаар ням гарагт аялж болохгүй.

20.5.10

Ариун сүмд орох

Харьяалагддаг ариун сүм рүү явах аяллыг гадас, тойргийн түвшинд зохион байгуулдаг.

20.6

Үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого журам ба удирдамж

20.6.1

Тойрог эсвэл гадасны төсвөөр санхүүжих үйл ажиллагаа

20.6.2-т дурдсанаас бусад бүх үйл ажиллагаа нь гадасны эсвэл тойргийн төсвөөр санхүүжих ёстой.

20.6.2

Өсвөр үеийнхний зугаалгыг санхүүжүүлэх

Дараах үйл ажиллагаануудын зардлыг төлөхөд гадасны эсвэл тойргийн төсөв хүрэлцэхгүй байвал удирдагчид зардлыг бүгдийг нь юм уу хэсэгчлэн төлөхийг оролцогчдоос хүсэж болно. Үүнд:

  • Аароны санваарын жил тутмын зугаалга эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагаа

  • Залуу эмэгтэйчүүдийн жил тутмын зугаалга ба үүнтэй төстэй үйл ажиллагаа.

Жил тутмын зугаалгын зардал эсвэл тээвэрлэлт хэт өндөр байж болохгүй. Хувийн санхүүгийн гачигдлын улмаас аливаа гишүүний оролцох боломж хаагдах ёсгүй.

20.6.3

ӨҮБББТ чуулганыг санхүүжүүлэх

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулганд оролцоход өсвөр үеийнхнээс хандивын хураамж хүсэж болно. Хэрэв өсвөр үеийнхэн хураамжийн улмаас оролцох боломжгүй байвал бишоп тойргийн төсвийг ашиглан төлбөрийн бүгдийг эсвэл хэсэгчлэн төлж болно. FSY.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

20.6.5

Хандив цуглуулах арга хэмжээ

Гадас, тойргийн үйл ажиллагааны зардлыг ихэвчлэн төсвийн сангаас төлдөг. Зөвхөн дараах зорилгоор жилд нэг удаа хандив цуглуулах арга хэмжээ зохиох зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп олгож болно:

  • 20.6.2, 20.6.3-т жагсаасан үйл ажиллагаануудын зардлыг төлөхөд туслахын тулд

  • Жил тутмын аялал зугаалгад тухайн нэгжид шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авахад гэх мэт.

20.7

Үйл ажиллагааны аюулгүй байдлын бодлого журам ба удирдамж

20.7.1

Насанд хүрсэн хүмүүс хяналт тавих

Өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд зориулсан Сүмийн бүх үйл ажиллагаанд доод тал нь насанд хүрсэн хоёр хүн байлцах ёстой. Бүлгийн хэмжээ, үйл ажиллагаанд шаардагдах ур чадвар, өөр хүчин зүйлсээс хамаарч илүү насанд хүрэгчид хэрэгтэй байж болно. Эцэг эхчүүдийг туслахад урамшуулах хэрэгтэй.

Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг хүмүүс бүгд хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтад хамрагдсан байх ёстой. ProtectingChildren.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

20.7.2

Өсвөр үеийнхний үйл ажиллагаанд оролцох насны шаардлага

Өсвөр үеийнхэн 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн эцэг эхийнхээ зөвшөөрлөөр хоногоор аялах зугаалгад оролцож болно. Тэд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн бүжиг, өсвөр үеийнхний болон ӨҮБББТ чуулганд хамрагдаж болно.

20.7.4

Эцэг эхийн зөвшөөрөл

Хүүхэд, өсвөр үеийнхэн эцэг эхийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр Сүмийн үйл ажиллагаанд оролцохгүй. Хоногоор явах, урт аялал, энгийнээс илүү өндөр эрсдэл бүхий Сүмийн үйл ажиллагаанд бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай.

Эцэг эх, асран хамгаалагчид Permission and Medical Release form (Эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл ба эрүүл мэндийн маягт) дээр гарын үсэг зурснаар энэ зөвшөөрлийг олгодог.

20.7.5

Хүчирхийллийн тухай мэдээлэх

Сүмийн үйл ажиллагааны үеэр тохиолдсон аливаа хүчирхийллийг иргэний эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх ёстой. Бишоптой тэр даруй холбоо барих ёстой. Гишүүдэд зориулсан зааврыг 38.6.2.7-д оруулсан. Бишопт зориулсан зааврыг 38.6.2.1-т оруулсан.

20.7.6

Аюулаас урьдчилан сэргийлэх, осол гарсан үед авах арга хэмжээ ба ослын тухай мэдээлэх

20.7.6.1

Аюулаас урьдчилан сэргийлэх

Удирдагч болон оролцогчид үйл ажиллагааг өвдөж бэртэх эрсдэл хамгийн багатай, аюулгүй зохион байгуулахад анхаарна. Мөн уг үйл ажиллагаа нь өмч хөрөнгөнд эвдрэл гэмтэл учруулах хамгийн бага эрсдэлтэй байх ёстой. Үйл ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангахын төлөө удирдагчид бүх талаар хичээж чармайна.

20.7.6.2

Осол гарсан үед хариу арга хэмжээ авах

Сүмийн байран дээр эсвэл Сүмийн үйл ажиллагааны үеэр осол, гэмтэл бэртэл гарсан бол удирдагчид дараах холбогдох удирдамжийг баримтална. Үүнд:

  • Анхан шатны тусламж үзүүлнэ. Хэрэв тухайн хүнд нэмэлт эмнэлгийн тусламж хэрэгтэй бол түргэн тусламжийн албатай холбоо барина. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай эсвэл ойрын хамаатан, мөн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барина.

  • Хэрэв хэн нэгэн нас барах юм уу алга болсон үед нэн даруй орон нутгийн цагдаагийн хүчний байгууллагад мэдэгдэнэ.

  • Сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ.

  • Хуулийн арга хэмжээ авахыг урамшуулах юм уу эсэргүүцэж болохгүй. Сүмийн нэрийн өмнөөс ямар нэг үүрэг амлалт өгч болохгүй.

  • Гэрчүүдийн нэр, холбогдох мэдээлэл, болсон явдлын тухай мэдээллийг болон зургийг цуглуулж, хадгална.

  • Ослын тухай мэдээлнэ (20.7.6.3-ыг үзнэ үү).

20.7.6.3

Ослын тухай мэдээлэх

Дараах нөхцөл байдал тохиолдвол онлайнаар incidents.ChurchofJesusChrist.org хаягт мэдээлэх ёстой.

  • Сүмийн үйл ажиллагааны үеэр эсвэл Сүмийн өмчийн газар дээр осол, гэмтэл бэртэл гарах

  • Сүмийн үйл ажиллагаанд оролцож байсан хүн алга болох

  • Сүмийн үйл ажиллагааны үеэр хувийн, нийтийн болон Сүмийн өмчид эвдрэл учрах

  • Хуулийн арга хэмжээ авахаар сүрдүүлсэн мөн болзошгүй үед.

Хэрэв үйл ажиллагааны үеэр хүн ноцтой гэмтсэн, амь насаа алдсан эсвэл алга болсон бол гадасны ерөнхийлөгч, бишоп эсвэл түүний томилсон гишүүн даруй бүсийн албад мэдэгдэнэ.

20.7.6.4

Даатгал ба даатгалтай холбоотой асуулт

Сүмийн арга хэмжээний үеэр гэмтэл бэртэл гарвал удирдагчид Сүмийн үйл ажиллагааны эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт хамрагдаж болох эсэхийг тодорхойлно.

Зарим тохиолдолд гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп аюулгүй байдлын талаар эсвэл Сүмийн эсрэг гаргаж байгаа хууль зүйн асуудлын талаар асуулттай байж болно. Гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлагаар нэг бишоп) нь тийм асуултуудыг Эрсдэлийн менежментийн Хэлтэст эсвэл бүсийн албанд хандан тавина.

20.7.7

Аялал

Сүмийн үйл ажиллагааны зорилгоор аялах тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвшөөрлийг авсан байх ёстой. Тухайн аялал нь гишүүдэд хэт хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Сүмийн үйл ажиллагаа явуулахын тулд хэт холын аяллыг дэмждэггүй.

Боломжтой бол Сүмийн бүлгүүд холын аялалд нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл нь шаардлага хангасан зөвшөөрөлтэй, бусдын хохирлыг барагдуулах даатгалд хамрагдсан байх ёстой.

Сүмийн бүлгүүд хувийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол тээврийн хэрэгсэл бүр аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Бүх хүн суудлын бүсээ зүүх ёстой. Жолооч нь хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй байх ёстой.