“19. Дуу хөгжим,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“19. Дуу хөгжим,” Ерөнхий гарын авлагын түүвэр
19.
Дуу хөгжим
19.1
Сүмийн дуу хөгжмийн зорилго
Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, гишүүдийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог.
19.2
Гэр орон дахь дуу хөгжим
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийг өдөр тутмын амьдралдаа сүнслэг дуу хөгжим ашиглахад урьсан.
Сүмийн хөгжмийн бичлэгийг авч болох эх сурвалжууд:
-
Sacred Music аппликэйшн
-
Gospel Library аппликэйшн
-
CD-нүүд, store.ChurchofJesusChrist.org
19.3
Сүмийн цуглаанууд дээрх дуу хөгжим
19.3.1
Сүмийн хурал цуглаанд зориулан дуу хөгжмийг төлөвлөх
Гадас, тойргийн хөгжмийн зохицуулагчид санваарын удирдагчидтай хамтран шүтлэг бишрэлийн цуглааны дуу хөгжмийг төлөвлөдөг. Тэд цуглаан дээрх шүтлэг бишрэлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх дуу хөгжмийг сонгодог.
19.3.2
Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжим
Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжимд цуглааны нээлт, хаалтад нийтээрээ дуулах дуулал болон ариун ёслолын өмнөх дуулал орно. Ариун ёслолын дуулал нь ариун ёслолын талаар эсвэл Аврагчийн золиослолыг дурдсан байх ёстой.
Цугларалтын өмнө гишүүдийг орж ирэх үед удиртгал хөгжим тоглодог. Хаалтын залбирлын дараа гишүүдийг танхимаас гарах үеэр бас төгсгөл хөгжим тоглоно.
Ариун ёслолын цуглааны дунд хэсэгт үг хэлэх хүмүүсийн дундуур нийтээрээ нэмэлт дуулал дуулж болно.
19.3.3
Ангид дуулах болон тойргийн бусад цуглаан дээрх дуу хөгжим
Удирдагчид заах хичээлээ баяжуулахын тулд дууллыг болон бусад ариун нандин дуу хөгжмийг ашиглахыг багш нартаа уриалан дэмждэг.
19.3.6
Хөгжмийн зэмсэг
Сүмийн цуглааны удиртгал, төгсгөл хөгжим болон дуулал дуулах үеэр ихэвчлэн амьд хөгжмийн зэмсэг тоглоно. Бадралт баг бишгүүр, төгөлдөр хуур байдаг мөн тоглож чадах гишүүд бүхий газарт эдгээрийг жишиг хөгжим болгож ашиглана. Бишопын зөвлөл нийтээр дуулах, удиртгал, төгсгөл хөгжим болон бусад дуу хөгжмийн үеэр бусад хөгжмийн зэмсэг ашиглахыг зөвшөөрч болно.
Хэрэв төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжим байхгүй эсвэл хөгжимчин байхгүй бол хөгжмийн бичлэгийг ашиглаж болно (19.2-ыг үзнэ үү).
19.3.7
Найрал дуу
19.3.7.1
Тойргийн найрал дуу
Хангалттай тооны гишүүд байгаа бол тойргууд ариун ёслолын цуглаан дээр дуулах найрал дууг зохион байгуулж болно.
Тойргийн найрал дуунаас гадна гэр бүлүүд болон эрэгтэй, эмэгтэй бүлгийг мөн өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг Сүмийн цуглаан дээр урьж дуулуулж болно.
19.4
Тойрог дахь хөгжмийн удирдлага
19.4.1
Бишопын зөвлөл
Бишоп тойргийн хөгжмийг хариуцдаг. Тэрээр энэ үүргийг зөвлөхүүдийнхээ нэгэнд даалган хариуцуулж болно.
19.4.2
Тойргийн хөгжмийн зохицуулагч
Тойргийн хөгжмийн зохицуулагч бишопын зөвлөлийн удирдлаган доор үйлчилнэ. Тэр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Дуу хөгжмийн асуудлаар бишопын зөвлөлд болон тойргийн удирдагчдад туслах эх сурвалж болж үйлчилнэ.
-
Ариун ёслолын цуглааны дуу хөгжмийг бишопын зөвлөлтэй хамтран төлөвлөнө (19.3.1, 19.3.2-ыг үзнэ үү).
-
Бишопын зөвлөлийн хүсэлтийн дагуу, тойргийн дуу хөгжмийн дуудлагад үйлчлэх хүмүүсийг санал болгоно. Эдгээр дуудлагад үйлчилдэг хүмүүст шаардлагатай үед дэмжлэг, заавар өгч, сургалт явуулна.
19.4.3
Нэмэлт дуудлага
Бишопын зөвлөл гишүүдийг дараах дуудлагад дуудаж болно. Үүнд:
19.4.3.1
Тойргийн дуу хөгжмийн удирдаач
Дуу хөгжмийн удирдаач нь ариун ёслолын цуглаан болон тойргийн бусад цуглаан дээр хүсэлтийн дагуу удирдана.
19.4.3.2
Тойргийн хөгжимчин
Тойргийн хөгжимчин нь оршил, төгсгөл хөгжмийг тоглохын хамт ариун ёслолын болон хүсэлтийн дагуу тойргийн бусад цуглаан дээр дууллуудыг дагаж хөгжимдөнө.
19.7
Нэмэлт бодлого журам ба удирдамж
19.7.2
Давтлага, ганцаарчилсан сургалт, тайлан тоглолт зэрэгт цуглааны байран дахь хөгжмийн зэмсгүүдийг ашиглах
Үнэхээр өөр боломж байхгүй тохиолдолд санваарын удирдагчид сүмийн байран дахь төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжмийг давтлага хийх, төлбөртэй сургалт авах, цуглааны байрыг ашигладаг гишүүдийн оролцсон тоглолтыг хийхэд ашиглахыг зөвшөөрч болно.