“22. Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“22. Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр
22.
Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх
22.0
Оршил
Сүмийн гишүүд “нэг нэгнийхээ ачааг … үүрэлцэ[ж], … гашуудах тэдний хамт гашууда[ж] … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[ахын]” (Мозая 18:8–9) тулд гэрээ байгуулдаг.
Түүнчлэн Сүмийн гишүүдэд хичээнгүй ажилласнаар болон Их Эзэний тусламжтай өөрсдийн бие даах чадварыг хөгжүүлэхийг зөвлөдөг. Бие даах чадвар нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм.
ХУВИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИН ЧАРМАЙЛТ
22.1
Бие даах чадварыг хөгжүүлэх
Их Эзэний тусламжтайгаар гишүүд дараах арга замаар бие даах чадвараа хөгжүүлдэг. Үүнд:
-
Сүнслэг болон бие махбод, сэтгэл санааны хүч чадлаа хөгжүүлэх
-
Боловсрол эзэмшиж, ажилд орох
-
Материаллаг тал дээр илүү сайн бэлтгэгдсэн байх зэрэг юм.
22.1.4
Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байх
Бэлтгэлтэй байхын ач холбогдлын талаар судрууд заадаг (Eзекиел 38:7; Сургаал ба Гэрээ 38:30-ийг үзнэ үү). Гишүүдэд өөрсдийгөө болон гэр бүлээ мөн хэрэгтэй үед бусдыг харж халамжилж болохын тулд бэлтгэлтэй байхыг зөвлөдөг.
Гишүүд санхүүгийн бэлтгэлээ дараах байдлаар нэмэгдүүлдэг. Үүнд:
-
Аравны нэг ба өргөлүүдээ төлөх (Малахи 3:8–12-ыг үзнэ үү)
-
Чадах чинээгээрээ өрнөөс салж, өр тавихаас зайлсхийх
-
Төсөв гаргаж, үүндээ багтааж амьдрах
-
Ирээдүйд зориулан мөнгө хадгалах
-
Өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээхэд туслахуйц зохих боловсролыг эзэмших (22.3.3-ыг үзнэ үү) зэрэг нь орно.
Түүнчлэн бэлтгэлтэй байхад онцгой нөхцөлд үндсэн хэрэгцээгээ хэрхэн хангах төлөвлөгөө боловсруулан гаргах багтдаг. Гишүүдийг богино болон урт удаан хугацаанд хэрэглэх хоол хүнс, ус, бусад эн тэргүүний хэрэгцээт зүйлсийн нөөцтэй болоход урамшуулдаг.
22.2
Материаллаг байдал болон сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй гишүүдэд тохинуулах
Их Эзэний шавь нарт “бие биеэ хайрлаж, мөн … үйлчлэхийг” мөн “халамжаар гачигдах тэднийг … халамжлах[ыг]” (Мозая 4:15–16) заадаг. Гишүүд бусдыг Аврагч өөрсдийг нь хэрхэн хардгийн адилаар харж, тэдний өвөрмөц давуу тал, хэрэгцээг ойлгохыг хичээдэг. Эдгээр хэрэгцээнд хоол хүнс, хувцас хунар, гэр орон, боловсрол, ажил хөдөлмөр мөн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд багтаж болно.
22.2.1
Их Эзэний агуулах
Материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст туслахад ашигладаг Сүмд байгаа бүх нөөцийг Их Эзэний агуулах гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 82:18–19-ийг үзнэ үү). Үүнд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар гишүүдийн гаргасан цаг зав, авьяас чадвар, өрөвч нинжин сэтгэл, эд материал болон санхүүгийн эх үүсвэрүүд багтдаг.
Их Эзэний агуулах тойрог, гадас бүрд байдаг. Удирдагчид ихэнхдээ тойрог, гадасны гишүүдийн мэдлэг, ур чадвар, үйлчлэл дээр тулгуурлан хувь хүн, гэр бүлүүдийн хэрэгцээнд туслах шийдлийг олдог.
22.2.2
Мацгийн болон ба мацгийн өргөлийн хууль
Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замыг тэдэнд өгөхийн тулд мацгийн өргөл болон хуулийг бий болгосон. Гишүүд мацгийн хуулийг сахиснаар Их Эзэнд илүү ойртож мөн сүнслэг хүч чадал нь өсөн нэмэгддэг. (Исаиа 58:6–12; Малахи 3:8–12-ыг үзнэ үү.)
Мацгийг хэзээ ч барьж болно. Гэхдээ ерөнхийдөө сарын эхний ням гаргийг мацгийн өдөр гэж гишүүд үздэг. Мацгийн өдөрт ерөнхийдөө дараах зүйлс багтдаг. Үүнд:
-
Залбирах
-
24 цагийн турш хоол, ундгүй явах (бие махбодын хувьд боломжтой бол)
-
Мацгийн өгөөмөр өргөл өгөх
Мацгийн өргөл нь тусламж хэрэгтэй хүмүүст туслахад өгдөг өргөл юм. Гишүүдийг мацаг барих үедээ хамгийн багадаа, идээгүй хоолныхоо үнэтэй тэнцэх өргөлийг өгөхөд урьдаг.
Гишүүд Аравны нэг ба бусад өргөлийн маягтыг бөглөн, мацгийн өргөлөө бишопод эсвэл түүний зөвлөхүүдийн нэгэнд өгч болно. Зарим бүсэд тэд бас онлайн өргөл өгч болно.
УДИРДАГЧДЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ
22.3
Бие даах чадвар хөгжүүлэх болон тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах загвар
22.3.1
Тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох
Бишоп нь тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон, тэднийг харж халамжлах ариун нандин үүрэг хариуцлагатай (Cургаал ба Гэрээ 84:112-ыг үзнэ үү). Дараах хүмүүс бишопод энэ үүрэг хариуцлагад нь туслах чухал үүрэгтэй.
-
Тохинуулагч ах, эгч нар
-
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд
-
Бишопын зөвлөхүүд
-
Тойргийн зөвлөлийн бусад гишүүн
22.3.2
Гишүүдэд богино хугацааны хэрэгцээгээ тодорхойлон, шийдвэрлэхэд туслах
Гишүүд үндсэн хэрэгцээгээ өөрсдийн хүчин чармайлт болон гэр бүлийнхээ дэмжлэг тусламжаар шийдвэрлэхийг хичээнэ. Энэ нь хангалтгүй бол гишүүд дараах эх сурвалжаас тусламж авах хэрэгтэй байж болох юм. Үүнд:
-
Төрийн байгууллагын болон орон нутгийн нөөц боломж (22.12-ыг үзнэ үү)
-
Сүмийн тусламж
Сүмийн тусламж дэмжлэг нь хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, хувцас хунар, гэр орны эсвэл бусад үндсэн хэрэглээний зүйл байж болно. Бишоп эдгээр хэрэгцээг хангахын тулд мацгийн өргөлийг ашиглаж болно. Бишопын захиалгын хуудсыг ашиглах боломжтой газарт бишоп нь хоол хүнс, үндсэн хэрэглээний зүйлсээр хангахад үүнийг ихэвчлэн ашигладаг (Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан [УБХАМС]) дахь “Bishops Orders and Referrals”-ийг үзнэ үү).
22.3.3
Гишүүдэд урт хугацаанд бие даах чадвартай болоход нь туслах
Гишүүдэд урт хугацааны асуудлаа шийдвэрлэхэд нь тасралтгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байж болох юм. Боловсрол, мэргэжлийн сургалт эсвэл өөр бусад эх сурвалж нь тэдэнд бие даах чадвараа хөгжүүлж, урт хугацааны хэрэгцээгээ хангахад тусална.
Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө нь гишүүдэд давуу тал болон хэрэгцээгээ тодорхойлоход тусална. Энэ нь мөн тэдэнд ашиг тустай эх сурвалжийг олоход тусална. Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэх бүрд энэ төлөвлөгөөг ашиглах нь зүйтэй.
22.3.4
Сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах
Олон гишүүн сэтгэл санааны хувьд асуудалтай тулгардаг. Тохинуулагч ах, эгч нар болон тойргийн удирдагчид эдгээр бэрхшээлтэй гишүүнд туслахад нь чухал туслалцаа үзүүлж чадна.
22.4
Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчмууд
Гишүүд Их Эзэний тусламжтай өөрсдийгөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахыг эрэлхийлдэг.
Сүмийн тусламж дэмжлэг нь бусдаас хамааралтай байхыг биш, харин бие дааж амьдрах чадварыг хөгжүүлэхэд гишүүдэд туслахаар зориулагдсан. Өгсөн аливаа тусламж нь бие даахын тулд хичээж зүтгэхэд нь гишүүдийг хүчирхэгжүүлэх ёстой.
22.4.1
Хувийн болон гэр бүлийн хариуцлагыг урамшуулан дэмжих
Хувь хүн, гэр бүлүүд материаллаг болон сэтгэл санааны, мөн сүнслэг байдлын хувьд баттай зогсох үндсэн үүрэг хариуцлагыг өөрсдөө хүлээдгийг удирдагчид заана.
Бишоп (эсвэл түүний томилсон өөр нэг удирдагч эсвэл гишүүн) Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэхийнхээ өмнө, гишүүд өөрсдийн хэрэгцээг хангахын тулд ямар ямар нөөц бололцоог ашиглаж байгааг тэдэнтэй ярилцана.
22.4.2
Чухал хэрэгцээний зүйлд түр зуурын тусламжийг үзүүлэх
Сүмийн тусламж дэмжлэгийн зорилго бол бие даахыг хичээх явцад нь гишүүдийн үндсэн хэрэгцээг түр хангах явдал юм.
Бишоп ямар хэмжээний тусламжийг хэр урт хугацаагаар өгөх талаар авч үзэхдээ сайтар тунгаан бодож, сүнслэг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэд хараат байдлыг бий болгохгүй байхын зэрэгцээ энэрэнгүй нинжин, өгөөмөр байх хэрэгтэй.
22.4.3
Бэлэн мөнгө өгөхийн оронд эх сурвалжаар хангах, үйлчлэл үзүүлэх
Боломжтой бол бишоп бэлэн мөнгө өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Оронд нь тэр гишүүдийг хоол хүнс, үйлчилгээгээр хангахын тулд мацгийн өргөл эсвэл бишопын захиалгын хуудсыг ашиглах хэрэгтэй. Дараа нь гишүүд бусад хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн мөнгийг зарцуулж болно.
Энэ нь хангалтгүй байвал мацгийн өргөлийг ашиглан шаардлагатай чухал төлбөрийг түр хугацаанд төлөн тусалж болно (22.5.2-ыг үзнэ үү).
22.4.4
Ажиллах, үйлчлэх боломж олгох
Бишоп тусламж авсан хүмүүсийг чадалдаа тохирсон ажил хийж, үйлчлэл үзүүлэхэд урьдаг. Энэ нь гишүүдэд өөрсдийн нэр хүндийг хадгалахад тусалдаг. Энэ нь түүнчлэн тэдний бие даах чадварыг нэмэгдүүлдэг.
22.4.5
Сүмийн тусламж дэмжлэгийн талаарх мэдээллийн нууцыг хадгалах
Бишоп болон тойргийн бусад удирдагч Сүмийн тусламж дэмжлэг хэрэгтэй байж болох гишүүдийн талаарх аливаа мэдээллийг нууцална. Энэ нь гишүүдийн хувийн нууц, нэр хүндийг хамгаалдаг.
22.5
Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх бодлого журам
Сүмийн удирдагчид мацгийн өргөл, бишопын захиалгын хуудсыг ашиглан хоол хүнс, өөр бусад үндсэн хэрэглээний зүйлийг авах тусламж үзүүлэхдээ энэ хэсэгт заасан бодлого журмыг баримтлах хэрэгтэй.
22.5.1
Сүмийн тусламж дэмжлэг авч байгаа хүнтэй холбоотой бодлого журам
22.5.1.1
Тойргийн гишүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх
Ерөнхийдөө Сүмээс тусламж дэмжлэг авах гишүүд уг тойргийн хил хязгаарт амьдардаг, гишүүнчлэлийн бүртгэл нь тойрогтоо байх ёстой. Уг гишүүн Сүмийн цуглаанд оролцдог, Сүмийн жишгүүдийг дагадаг эсэхээс үл хамааран туслалцаа үзүүлнэ.
22.5.1.2
Бишоп, салбарын ерөнхийлөгчид үзүүлэх тусламж дэмжлэг
Бишоп өөртөө эсвэл өөрийн гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө гадасны ерөнхийлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.
22.5.1.4
Сүмийн гишүүн бус хүмүүст тусламж үзүүлэх
Ихэвчлэн Сүмийн гишүүн бус хүмүүс орон нутгийн эх сурвалжид хандан тусламж авдаг. Ховор тохиолдолд, Сүнсний удирдамжийн дагуу бишоп тэдэнд мацгийн өргөл болон бишопын захиалгаар тусалж болно.
22.5.2
Мацгийн өргөл ашиглах бодлого журам
22.5.2.1
Эмчилгээ, өөр бусад эрүүл мэндийн үйлчилгээ
Сүмийн бүс бүрд эмчилгээ, шүд, сэтгэцийн эрүүл мэндийн зардлыг төлөхөд мацгийн өргөлийг ашиглах нь зөвшөөрөх тогтсон хязгаартай.
Зөвшөөрөгдсөн хэмжээ, удирдамж зааврыг “Use of Fast Offerings for Medical Expenses”-ээс үзнэ үү.
22.5.2.3
Мацгийн өргөлийг эргүүлэн төлөх
Гишүүд Сүмээс авсан мацгийн өргөлийн тусламжаа эргүүлж төлдөггүй.
22.5.2.4
Тойргийн мацгийн өргөлийн зардлын хэмжээ
Бишоп нь тойргийн гишүүдэд өгөх мацгийн өргөлийн тусламжийг тойргоос цугларсан өргөлийн хэмжээгээр хязгаарлах шаардлагагүй.
22.5.3
Төлбөр төлөх бодлого журам
Боломжтой бол, төлбөрийг бараа материал авч, үйлчилгээ үзүүлсэн бизнест шууд төлнө.
22.5.4
Бишоп, гадасны ерөнхийлөгчид ашигтай төлбөрийн талаарх бодлого журам
Бишоп гишүүдэд мацгийн өргөлийн тусламж үзүүлэхдээ, өөрт ашигтай байдлаар эд материал, үйлчилгээний төлбөрийг төлөхөд мөнгөн санг ашиглаж болохгүй.
Хэрвээ гишүүнд зориулсан мацгийн өргөлийн тусламжийн төлбөр нь гадасны ерөнхийлөгчид эсвэл түүний эзэмшдэг бизнест ашигтай бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
22.6
Тойргийн удирдагчдын үүрэг
22.6.1
Бишоп ба түүний зөвлөхүүд
Бишоп материаллаг тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг эрж олон, харж халамжлах бурханлаг үүрэг хүлээдэг (Cургаал ба Гэрээ 84:112-ыг үзнэ үү). Тэр энэ ажлын ихэнхийг Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд даалгана. Гэвч зарим тодорхой үүрэг хариуцлагыг зөвхөн бишоп гүйцэтгэдэг. Жишээлбэл, бишоп нь:
-
Материаллаг тусламжийг ямар хэлбэрээр үзүүлэх, хэр хугацаанд, хэр их мөнгө зарцуулахыг тодорхойлно.
-
Хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний зүйлсийг авахад мацгийн өргөлийн тусламжийг (22.4, 22.5-ыг үзнэ үү) мөн бишопын захиалгыг (22.13-ыг үзнэ үү) зөвшөөрнө.
-
Гишүүдийн бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг өөрийн биеэр авч үзнэ. Шаардлагатай үед эдгээр төлөвлөгөөний биелэлтийг шалгахыг тойргийн бусад удирдагчид даалгана.
Бишоп, түүний зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагатай. Үүнд:
-
(1) Материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахтай мөн (2) бие даах чадварыг хөгжүүлэхтэй холбоотой зарчим, адислалуудын талаар заах (22.1-ийг үзнэ үү).
-
Мацгийн хуулийг зааж, мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөхөд гишүүдийг урамшуулна (22.2. 2-ыг үзнэ үү).
-
Мацгийн өргөлийг цуглуулж, бүртгэл тооцоонд хяналт тавина (34.3.2-ыг үзнэ үү).
22.6.2
Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд
Бишопын удирдлаган доор Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах гол үүргийг гүйцэтгэдэг (8.2.2 ба 9.2.2-ыг үзнэ үү). Эдгээр удирдагч тойргийн гишүүдэд хэрхэн:
-
Тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах
-
Мацгийн хуулийг сахих
-
Бие даах чадварыг хөгжүүлэх
-
Хувийн болон гэр бүлийн бэлтгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийг заана.
22.6.3
Тохинуулагч ах, эгч нар
Сүнслэг болон материаллаг тусламж үзүүлэх нь ихэвчлэн тохинуулагч ах, эгч нараар эхэлдэг (21.1-ийг үзнэ үү). Тэд үйлчилдэг хүмүүсийнхээ хэрэгцээний талаар тохинууллын ярилцлагын үеэр болон бусад цаг үед ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тайлагнана. Тэд хувийн нууцлах хэрэгтэй хэрэгцээг бишоптой шууд хуваалцаж болно.
22.7
Тойргийн зөвлөлийн үүрэг
Тойргийн зөвлөлийн чухал үүрэг бол тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн харж халамжлахаа мөн тэдэнд бие даахад нь туслахаа төлөвлөх явдал юм (4.4-ийг үзнэ үү). Зөвлөлийн гишүүд нь эдгээр төлөвлөгөөг тохинууллын ярилцлага, тусламж хэрэгтэй хүмүүстэй биечлэн хийсэн уулзалт дээр үндэслэн гаргана. Зөвлөл нь гишүүдийн хэрэгцээний талаар ярилцахдаа мэдээллийн нууцыг хадгалахыг хүссэн ямар ч хүний хүслийг хүндэтгэнэ.
22.8
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн үүрэг
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн нэг зорилго бол Есүс Христэд бүхнээ зориулдаг дагалдагчид болоход нь өсвөр үеийнхэнд туслах явдал юм (29.2.6-г үзнэ үү).
Бишопын зөвлөлийн удирдамжаар тойргийн өсвөр үеийнхний зөвлөл нь тойрог, орон нутагт нь тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замуудыг төлөвлөнө.