“23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр.
23.
23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх
23.0
Оршил
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэг хэсэг мөн (энэ гарын авлагын 1.2; Maтай 28:19–20-ийг үзнэ үү). Үүнд:
-
Номлогчийн ажилд оролцох, номлогчоор үйлчлэх;
-
Шинэ ба эргэн ирж буй Сүмийн гишүүдэд гэрээний замаар өсөж хөгжихөд туслах зэрэг нь багтана.
23.1
Сайн мэдээг хуваалцах
23.1.1
Хайрлах
Бид Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр Бурханд хайртайгаа харуулдаг (Maтай 22:36–39; 25:40-ийг үзнэ үү). Бид Есүс Христтэй адил хайрлаж, үйлчлэхийг хичээдэг. Энэхүү хайр биднийг бүх шашин шүтлэг, арьс өнгө, ёс заншилтай хүмүүст хүрч ажиллахад сүнслэгээр өдөөдөг (Үйлс 10:34; 2 Нифай 26:33-ыг үзнэ үү).
23.1.2
Хуваалцах
Бид Бурханыг болон хүүхдүүдийг нь хайрладаг учраас Түүний өгсөн адислалуудыг хуваалцахыг (Иохан 13:34–35-ыг үзнэ үү) мөн Израилыг цуглуулахад туслахыг өөрийн эрхгүй хүсдэг. Бид бидний мэдэрдэг баяр баясгаланг мэдрэхэд нь хүмүүст туслахыг эрэлхийлдэг (Алма 36:24-ийг үзнэ үү). Бид Аврагчийн тухай мөн Тэр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар нээлттэй ярьдаг (Сургаал ба Гэрээ 60:2-ыг үзнэ үү). Бид эдгээрийг хувиараа төдийгүй онлайнаар мөн өөр бусад харилцаа үүсгэх замаар энгийн бөгөөд ердийн арга замаар хуваалцдаг.
23.1.3
Урих
Бид сүнслэг өдөөлт, удирдамж авахын төлөө залбиран, дараах зүйлийг хийхэд бусдыг урьдаг. Үүнд:
-
Ирж мөн Есүс Христ, Түүний сайн мэдээ болон Сүмээр дамжуулан авах боломжтой адислалуудыг үзэх (Иохан 1:37–39, 45–46-г үзнэ үү);
-
Ирж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд бидэнд туслах;
-
Есүс Христийн сэргээгдсэн Сүмд ирж, харьяалагдах зэрэг юм.
Ихэнхдээ, урих гэдэг нь өөрсдийн аль хэдийн хийж байгаа зүйлд гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ урьж оролцуулах гэсэн утгатай.
23.2
Шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх
Шинэ гишүүн бүрд найз нөхөд, үйлчлэх боломж болон сүнслэг тэжээл хэрэгтэй. Сүмийн гишүүдийн хувьд бид шинэ гишүүдийг хайрлаж, халамжлан, дэмжиж тусалдаг (Moзая 18:8–10-ыг үзнэ үү). Бид тэдэнд Сүмд харьяалагдах ямар байдгийг мэдрэхэд тусалдаг. Бид тэдэнд гэрээний замаар өсөж хөгжин мөн илүү гүн гүнзгийгээр “Их Эзэнд бат бөхөөр хөрвөгдөхөд” (Aлма 23:6) тусалдаг.
23.3
Эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх
Зарим гишүүн Сүмийн үйл ажиллагаанд оролцохоо больдог. Аврагч “Тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно, учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж, мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй” (3 Нифай 18:32) хэмээн хэлсэн.
Хангалттай идэвхтэй оролцохгүй байгаа гишүүд Сүмийн гишүүдтэй бат бөх харилцаатай бол буцаж ирэх магадлал өндөр байдаг. Шинэ гишүүдийн адил тэдэнд найз нөхөд, үйлчлэх боломж болон сүнслэг тэжээл хэрэгтэй.
23.4
Гадасны удирдагчид
23.4.1
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгч гадасны сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажлын түлхүүрийг атгадаг. Тэр ба түүний зөвлөхүүд эдгээр хүчин чармайлтад ерөнхий удирдамж өгнө.
Ихэвчлэн сард нэг удаа гадасны ерөнхийлөгч гадас, тойргийн удирдагчид, бүрэн цагийн номлогчдын ажлыг хооронд нь уялдуулан холбохын тулд номлолын ерөнхийлөгчтэй уулзана.
23.4.3
Дээд зөвлөлийн гишүүд
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн номлолын удирдагчдад удирдамж заавар, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажилд дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Эдгээр ажлыг удирдан явуулахад нэг юм уу үүнээс олон дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гэхдээ дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрогт мөн чуулгын өмнө эдгээр хариуцлагыг үүрдэг.
23.4.4
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн удирдлаган доор, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагынх нь талаар удирдамж заавар өгч, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
23.5
Тойргийн удирдагчид
23.5.1
Бишопын зөвлөл
Бишопын зөвлөл нь сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн хүчин зүтгэлийг удирдах явцад нь ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн ажлыг зохицуулна. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.
Бишопын зөвлөл нь тойргийн зөвлөлийн болон тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар эдгээр хүчин зүтгэлийн талаар ярилцаж, зохицуулж байгаа эсэхэд анхаарна.
Бишоп төлөөлөн үйлдэх баптисм ба гишүүний баталгаанд зориулан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохоор зохих насны шинэ гишүүдтэй ярилцана (26.4.2-ыг үзнэ үү). Тэрээр түүнчлэн Аароны санваарыг хүлээн авахуйц зохих насны ах нартай ярилцана. Ерөнхийдөө эдгээр ярилцлагыг гишүүнээр батлуулснаас нь хойш долоо хоногийн дотор хийдэг.
23.5.2
Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн өдөр тутмын ажлыг ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд удирдан явуулна (8.2.3; 9.2.3-ыг үзнэ үү).
Эдгээр удирдагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Гишүүдийг Бурханы хүүхдүүдийг хайрлах, сайн мэдээг хуваалцах, мөн бусдыг Аврагчийн адислалуудыг хүлээн ав хэмээн урихад урамшуулна.
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүдэд тохинуулагч ах, эгч нарыг хуваарилна (21.2.1-ийг үзнэ үү).
-
Тойргийн номлолын удирдагчийн ажлыг удирдана.
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тус бүр ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг нэг гишүүнийг эдгээр ажлыг удирдан чиглүүлэхээр томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд долоо хоног тутмын зохицуулах хуралд оролцоно (23.5.7-г үзнэ үү).
23.5.3
Тойргийн номлолын удирдагч
Тойргийн номлолын удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөн шийднэ. Уг хүн нь Мелкизедек санваартан байх ёстой. Хэрвээ ийм удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ.
Тойргийн номлолын удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд номлогчийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
-
Тойргийн гишүүд, удирдагчид, тойргийн болон бүрэн цагийн номлогчдын ажлыг уялдуулан холбоно.
-
Долоо хоног тутмын зохицуулах хурлыг удирдана (23.5.7-г үзнэ үү).
23.5.4
Тойргийн номлогчид
Тойргийн номлогчид 23.1-д тайлбарласнаар, сайн мэдээг хуваалцахын баяр баясгаланг мэдрэхэд нь тойргийн гишүүдэд тусалдаг. Тэд тойргийн номлолын удирдагчийн эсвэл энэ үүргийг гүйцэтгэдэг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг.
23.5.5
Тойргийн зөвлөл ба тойргийн өсвөр үеийнхний зөвлөл
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх талаар тойргийн зөвлөлийн хурлаар тогтмол авч хэлэлцэнэ. Бишоп тойргийн номлолын удирдагчийг тойргийн зөвлөлийн хуралд урьж оролцуулж болно.
Дараахтай адил маягтууд эдгээр хэлэлцүүлэгт тустай байж болох юм.
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл тойргийнхоо өсвөр үеийнхний хэрэгцээний талаар ярилцахдаа, шинэ ба эргэн ирж буй гишүүдэд мөн номлогчдоор заалгаж байгаа өсвөр үеийнхэнд онцгой анхаарал хандуулна.
23.5.7
Зохицуулах хурал
Долоо хоног бүр, сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх хүчин зүтгэлийг зохицуулахад туслахаар товч, албан бус хурлыг хуралдуулна. Тойргийн номлолын удирдагчийг дуудсан бол тэрээр энэ хурлыг удирдана. Үгүй бол энэ үүргийг гүйцэтгэж байгаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хурлыг удирдана.
Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.
-
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн энэ ажлыг хариуцдаг гишүүд
-
Тойргийн номлогчид
-
Пристийн чуулгын туслах (хэрвээ тойрогт прист байхгүй бол багш нарын эсвэл диконы чуулгын ерөнхийлөгч)
-
Хамгийн ахмад Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн
-
Бүрэн цагийн номлогчид зэрэг нь орно.