“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлагын түүвэр
15.
Шашны институт ба семинар
15.0
Оршил
Шашны институт ба семинар (ИС) нь өсвөр үеийнхэн, мөн залуучуудын Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлэхэд эцэг эх, Сүмийн удирдагчдад тусалдаг.
ИС-ын хөтөлбөрийг удирдан явуулахад удирдагчдад тусалдаг ИС-ын төлөөлөгчийг гадас бүрд томилно.
15.1
Семинар
Семинар нь Есүс Христийн сайн мэдээг судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалаас судалдаг, өсвөр үеийнхэнд зориулсан дөрвөн жилийн хөтөлбөр юм. Ерөнхийдөө семинарын суралцагчид 14–18 насныхан байна.
Бишопын зөвлөл, өсвөр үеийнхний удирдагчид, чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн өсвөр насны хүүхэд бүрийг семинарт бүрэн хамрагдахад урамшуулан дэмжинэ.
15.1.1
Багш нар
Семинарын багш нар Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй Сүмийн гишүүд байна. Тэд заадаг зарчмуудынхаа дагуу амьдарч, өсвөр үеийнхэнтэй нийцэн ажилладаг байх ёстой. Боломжтой бол багш нар ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл дээд зөвлөлийн томилогдсон гишүүн гадасны семинарын багш, гадасны зохицуулагч нарыг дуудаж, онцгойлон адисалж мөн дуудлагаас чөлөөлдөг.
Багш, суралцагчдыг хамгаалахын тулд семинарын анги хичээллэж байгаа байр эсвэл гэрт насанд хүрсэн хоёр хүн байх ёстой.
15.1.2
Семинарын сонголт
Суралцагчид ажлын өдөр бүр багштайгаа уулздаг байвал семинар хамгийн үр дүнтэй байна. Гэхдээ аюулгүй байдалтай холбоотой асуудал, семинарт ирж очих зай, өөр бусад хүчин зүйл зэргийн улмаас ийн уулзах боломжгүй байж болно.
Сүмийн удирдагчид дээрх сонголтуудын аль нь илүү тохиромжтой болохыг шийдэхдээ ИС-ын төлөөлөгчтэй дараах зүйлсийн талаар зөвлөлдөнө. Үүнд:
-
Аль хувилбар нь суралцагчдад сайн мэдээнээс суралцаж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь хамгийн сайн туслах вэ?
-
Аль хувилбар нь суралцагчдыг аюулгүй байлгах вэ?
-
Аль хувилбар нь гэр бүлүүдийг шаардлагагүй ачаа дарамтад оруулахгүй байх вэ?
Ангиуд ням гарагт орох ёсгүй.
15.1.3
Байр, хэрэгсэл, материал
Гадас, тойргийн удирдагчид цуглааны байр эсвэл гишүүний гэр гэх мэт семинарын анги хичээллэх боломжтой газруудыг бэлдэж өгөхөд анхаарна.
ИС-ын төлөөлөгч анги бүрийн багш, суралцагчдыг сургалтын материалаар хангана. Суралцагчид хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр судраа авчрах ёстой.
15.1.5
Кредит ба төгсөлт
Семинарын суралцагчид хичээлдээ байнга сууж, оролцон, хичээлээс гадуур судраас суралцдаг байвал илүү үр дүнтэй суралцаж, хөрвөлтөө гүнзгийрүүлж чадна. Эдгээрийг биелүүлснээр тэд бас жил болгон семинарын кредит авч, семинарыг төгсөх боломжтой.
Семинар төгсөхийн тулд суралцагч дөрвөн жилийн кредиттэй мөн бишопын зөвлөлийн гишүүнээс шашны удирдагчийн тодорхойлолт авсан байх ёстой.
15.2
Институт
Институт нь Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг, ажлын өдрүүдэд явагддаг, сайн мэдээнээс суралцах ангиудаар хангадаг. 18–30 насны бүх ганц бие залууг сургуульд сурдаг эсэхээс үл хамааран институтэд хамрагдахыг дэмжих ёстой.
15.3
Сүмийн сургуулиуд болон Сүмийн боловсролын систем
Сүмийн бага, дунд сургуулиуд, BYU–Pathway Worldwide болон дээд боловсрол олгох сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг CES.ChurchofJesusChrist.org-оос авна уу. Дээрх сургуулиудад явахын тулд суралцагчдын авах шашны удирдагчийн тодорхойлолтыг бөглөх тухай мэдээллийг мөн тэндээс авч болно.
Түүнээс гадна СБС-ийн Шашны удирдагчийн зөвшөөрөл хариуцсан албаар дамжуулан шашны удирдагчаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах талаарх мэдээллийг help.ChurchofJesusChrist.org-оос авна уу.