“14. Ганц бие гишүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“14. Ганц бие гишүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
14.
Ганц бие гишүүд
14.0
Оршил
Гэрлэж амжаагүй, гэр бүл нь салсан эсвэл бэлэвсэн эрэгтэй, эмэгтэйчүүд Сүмийн гишүүнчлэлийн томоохон хувийг бүрдүүлдэг. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн найдвар олж авах нь чухал (Ифер 12:4-ийг үзнэ үү). Дараах мөнхийн үнэнүүд энэхүү найдварыг олж авахад тусална. Үүнд:
-
Сайн мэдээний гэрээнүүдийг итгэлтэй сахидаг хүн бүр өргөмжлөгдөх боломжийг олж авах болно хэмээн судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг.
-
Өргөмжлөлийн адислалууд өгөгдөх цаг хугацаа, хэлбэрийн талаар нарийвчлан тодорхойлсон илчлэлт бүрэн өгөгдөөгүй. Гэхдээ эдгээр нь амлагдсан (Мозая 2:41-ийг үзнэ үү).
-
Их Эзэнийг хүлээх гэдэг нь Түүнд үргэлжлүүлэн дуулгавартай байж, сүнслэгээр өсөж хөгжихийг хэлнэ (Исаиа 64:4-ийг үзнэ үү).
-
Бурхан Өөрийн бүх хүүхдэд мөнх амьдралыг санал болгодог. Аврагчийн өгөөмрөөр өгсөн өршөөлийн бэлгийг авахад тэнцэж, Түүний зарлигуудыг дагаж амьдарсан бүх хүн мөнх амьдралыг хүлээн авна. (Мозая 26:30; Моронай 6:8-ыг үзнэ үү.)
-
Эдгээр амлалтад найдах найдлага нь Есүс Христэд итгэх итгэл дээр суурилдаг. Түүний ач ивээл мөнх бус амьдралтай холбоотой бүх зүйлийг залруулдаг (Алма 7:11–13-ыг үзнэ үү).
Бүх гишүүн өөрсдийн гадас, тойрог дахь авралын ажилд туслах нь Бурханд хэрэгтэй (1 Коринт 12:12–27-г үзнэ үү). Ганц бие гишүүдийг удирдах, заах дуудлагад Сүнсний удирдамжаар дууддаг.
Энэ бүлэгт:
-
“Ганц бие гишүүд” гэдэг нь одоогоор гэрлээгүй байгаа Сүмийн бүх насанд хүрсэн гишүүдийг,
-
“Ганц бие залуучууд” гэдэг нь 18–30 насныхныг,
-
“Ганц бие насанд хүрэгчид” гэдэг нь 31 ба түүнээс дээш насныхныг хэлнэ.
14.1
Орон нутгийн нэгж дэх ганц бие гишүүд
14.1.1
Гадасны удирдлага
14.1.1.2
Гадасны ганц бие залуучуудын болон ганц бие насанд хүрэгчдийн хороо
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ганц бие залуучуудын хороог байгуулна.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл мөн гадасны ганц бие залуучуудын хороог байгуулж болно.
Хороонууд нь гишүүдтэй нөхөрлөж; аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь туслах замаар гишүүдийг дэмжихийг эрэлхийлдэг (14.2-ыг үзнэ үү).
14.1.2
Тойргийн удирдлага
14.1.2.1
Бишопын зөвлөл
Аврал, өргөмжлөлийн ажилд ганц бие гишүүдийг оролцуулахад бишопын зөвлөлийн оролцоо түлхүүр нь болдог. Тэд ганц бие гишүүдэд тохирох дуудлага, даалгавар өгөхийн тулд тойргийн зөвлөлтэй хамтран ажилладаг. Тэд ганц бие эцэг эхчүүдийн хэрэгцээг тодорхойлж, хангахыг хичээдэг.
-
Бишопын зөвлөлийн гишүүн ганц бие залуу бүртэй жилд багадаа нэг удаа уулзана.
-
Бишопын зөвлөл тойргийн ганц бие залуучуудын хороог зохион байгуулж болно.
14.1.2.2
Ганц бие залуучуудтай ажиллахаар томилогдсон ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд
Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тус бус ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг ганц бие залуучуудад туслуулахаар томилж болно. Эдгээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ганц бие залуучуудын хүчирхэг талыг мэдэж авч, тэдний хэрэгцээг хангахад тусалдаг.
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид энэ ажлын талаар тойргийн зөвлөлийн хурал дээр тайлагнана.
14.1.2.3
Ганц бие залуучуудын удирдагчид
Ганц бие олон залуучуудтай тойрогт бишопын зөвлөл ганц бие залуу ах, эгчийг ганц бие залуучуудын удирдагчдаар дуудаж болно. Тэдний үүрэг хариуцлагад дараах зүйлс орно. Үүнд:
-
Ганц бие залуучуудад аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь тусална (14.2-ыг үзнэ үү).
-
Гадасны ганц бие залуучуудын хороонд үйлчилнэ.
-
Хэрэв тойрогт ганц бие залуучуудын хороо байгуулагдсан бол энэ хороог тэргүүлнэ.
-
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол уулзана. Энэ уулзалтаар тэд ганц бие залуучуудын хүчирхэг талын талаар мөн тэдний хэрэгцээг хэрхэн хангах талаар ярилцана. Тэд мөн ганц бие залуучуудад тохинуулахад төвлөрнө.
14.2
Аврал, өргөмжлөлийн ажилд оролцох
14.2.1
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах
14.2.1.1
Гэр бүлийн үдэш ба сайн мэдээнээс суралцах
Удирдагчид эсвэл оролцох хүсэлтэй гишүүд ганц бие насанд хүрэгчдэд мөн ганц бие залуучуудад тусад нь нэг эсвэл түүнээс дээш гэр бүлийн үдшийн бүлэг зохион байгуулж болно.
14.2.1.3
Үйл ажиллагаа
Гадас, тойргийн удирдагчдын удирдамжин доор ганц бие залуучууд өөрсдөд нь зориулсан үйл ажиллагаануудыг төлөвлөж, оролцож болно. Жишээнүүдэд доорх үйл ажиллагаа багтаж болно. Үүнд:
-
Ариун сүмд орох
-
Гэр бүлийн түүхийн ажил
-
Сайн мэдээг хуваалцах
-
Орон нутгийн үйлчлэл
-
Хөгжим ба соёл урлагийн үйл ажиллагаа
-
Спортын үйл ажиллагаа
Гадасны удирдагчдын удирдлаган доор ганц бие насанд хүрэгчид дээрхтэй төстэй үйл ажиллагаануудыг гадасны түвшинд төлөвлөж болно.