Гарын авлагууд болон дуудлагууд
13. Ням гаргийн анги


“13. Ням гаргийн анги,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“13. Ням гаргийн анги,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Судраас суралцаж буй гэр бүл

13.

Ням гаргийн анги

13.1

Зорилго

Ням гаргийн ангийн удирдагч, багш, анги нь:

  • “Хаант улсын сургаалыг” заах замаар Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг (Сургаал ба Гэрээ 88:77).

  • Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээнээс суралцах үйл ажиллагааг дэмждэг.

  • Аврагчийн арга барилаар заахад гишүүдэд тусалдаг.

13.2

Тойргийн Ням гаргийн ангийн удирдлага

13.2.1

Бишопын зөвлөл

Бишопын зөвлөл Ням гаргийн ангийг хариуцдаг. Ихэвчлэн бишоп өөрийнхөө удирдлага доор энэ үүргийг гүйцэтгүүлэхээр нэг зөвлөхөө томилдог.

13.2.2

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч

13.2.2.1

Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийг дуудах

Бишоп нэг Мелкизедек санваартныг тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална. Зөвлөхүүд хэрэгтэй бол мөн эдгээр албанд үйлчлэх хангалттай тооны эрэгтэйчүүд байвал Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нэг эсвэл хоёр зөвлөхийг санал болгож болно.

13.2.2.2

Үүрэг хариуцлага

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ.

  • Гэрт болон сүмд сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг сайжруулах хүчин зүтгэлийг хянана.

  • Бишопын зөвлөлд Ням гаргийн ангийн багшаар үйлчлэх насанд хүрсэн гишүүдийг санал болгоно.

  • Ням гаргийн ангийн багш нарыг дэмжиж, урамшуулан зоригжуулж, зааварчилна.

  • Бишопын удирдамжийн дагуу багшийн зөвлөлийн хурлыг удирдан явуулна (Аврагчийн арга барилаар заах нь, 3-ыг үзнэ үү).

13.2.3

Ням гаргийн ангийн багш нар

Ням гаргийн ангийн багш нар заахаар бэлдэхдээ судрууд болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагуудыг ашиглана.

13.3

Ням гаргийн анги

Ням гаргийн анги нь сарын нэг ба гурав дахь ням гарагт тус тус орох болно.

Бишопын зөвлөлийн зөвшөөрлөөр Ням гаргийн ангийн ерөнхийлөгч насанд хүрэгчид, өсвөр үеийнхэнд зориулсан ангиудыг зохион байгуулна.

Хамгийн багадаа, насанд хүрсэн хоёр удирдагч өсвөр үеийнхний ангид байвал зохино.

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org).

13.4

Тойргийн суралцах, заах чанарыг сайжруулах

Тойргийн удирдагчид өөрсдийн байгууллагын суралцах болон заах ажлын чанарыг сайжруулах үүрэгтэй. Шаардлага гарвал тэд тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөс тусламж хүсэж болно.

13.5

Гэртээ суралцах, заах үйл явцыг сайжруулах

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй. Тэд багшийн хувьд сайжрахын тулд Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөс тусламж хүсэж болно.