Гарын авлагууд болон дуудлагууд
12. Хүүхдийн хэсэг


“12. Хүүхдийн хэсэг,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“12. Хүүхдийн хэсэг,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Судар барьж буй гэр бүл

12.

Хүүхдийн хэсэг

12.1

Зорилго ба зохион байгуулалт

Хүүхдийн хэсэг нь гэрт төвлөрсөн, Сүмээс дэмждэг байгууллага юм. Энэ нь 18 сартайгаас 11 настай хүүхдүүдэд зориулагдсан.

12.1.1

Зорилго

Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдэд дараах байдлаар тусалдаг. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч мөн Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцах

  • Есүс Христийн тухай болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Түүний үүргийн талаар суралцах

  • Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, дагаж амьдрах

  • Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж мэдэн, үүний дагуу үйлдэх

  • Ариун нандин гэрээ байгуулахад бэлдэж, байгуулж, сахих

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох зэрэг болно.

12.1.3

Ангиуд

Хүүхдийн тоо хангалттай байвал тэднийг насаар нь хуваана.

Хүүхдүүд ихэвчлэн 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн ангид эсвэл диконы чуулгад дэвшин ордог.

12.1.4

Дууны цаг

Дууны цаг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцахад тусалдаг. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээр нь үнэн болохыг гэрчилдэг.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ба хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа сайн мэдээний зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно.

12.1.5

Балчир хүүхдийн анги

Балчир хүүхдийн анги нь 18 сараас 3 настай хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд мөн Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар сурахад тусалдаг.

12.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

12.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

12.2.1.2

Сайн мэдээнээс суралцах

Хүүхдийн хэсгийн Ням гаргийн цуглаан. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн нээлтийн хэсгийг хөтөлнө.

Цуглааны хуваарь дараах байдалтай байна.

Цуглааны хэсэг

Үргэлжлэх хугацаа

Цуглааны хэсэг

Нээлт (залбирах, судар эсвэл Итгэлийн тунхаг унших, үг хэлэх—бүгдийг нь хүүхдүүд хийнэ)

Үргэлжлэх хугацаа

5 минут

Цуглааны хэсэг

Дуулах цаг

Үргэлжлэх хугацаа

20 минут

Цуглааны хэсэг

Ангиа сольж орох

Үргэлжлэх хугацаа

5 минут

Цуглааны хэсэг

Хичээл, хаалтын залбирал

Үргэлжлэх хугацаа

20 минут

18 сараас 3 настай хүүхдүүдэд зориулсан балчир хүүхдийн анги 50 минут үргэлжилнэ. Бяцхан үрсээ болгоогтун дээр ангиудын хуваарийг санал болгосон байгаа.

Ариун ёслолын цуглааны үеэр явуулах хүүхдийн хөтөлбөр. Ариун ёслолын цуглааны жил бүрийн хүүхдийн толилуулгыг жилийн сүүлийн саруудад хийдэг.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон хөгжмийн удирдагч нь толилуулгыг залбирч байгаад төлөвлөнө. Бишопын зөвлөлөөс удирдамж чиглүүлэг өгдөг. Хүүхдүүд дуулж, үг хэлж мөн түүх, судар, гэрчлэлээ хуваалцаж болно.

Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх уулзалт. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүмд орох, санваарт бэлтгэх уулзалтыг жил бүр явуулахаар төлөвлөдөг. Бишопын зөвлөлөөс удирдамж чиглүүлэг өгдөг. Уг уулзалтыг 10 настай хүүхдүүдэд зориулсан. Эцэг эхчүүдийг оролцуулахаар урина.

12.2.1.3

Үйлчлэл ба үйл ажиллагаа

8 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн хүүхдүүд Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд оролцож эхэлж болно.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг ням болон даваа гаргийн үдшээс өөр цагт явуулна.

  • Боломжтой бол Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг сард 2 удаа явуулна.

  • Охид, хөвгүүд ихэвчлэн тус тусдаа цугладаг. Гэхдээ зарим үйл ажиллагаанд эсвэл цөөхөн хүүхэдтэй газруудад тэднийг нэгтгэн зохион байгуулж болно.

Бишопын зөвлөл Хүүхдийн хэсгийн охид, хөвгүүдийн үйл ажиллагаа, төсвийг хангалттай, тэгш хуваарилахад анхаарна.

12.2.1.4

Хувийн өсөлт хөгжил

Тухайн жилд 8 нас хүрч байгаа хүүхдүүдэд уг жилийн эхнээс, Аврагчтай илүү адил болох хичээл зүтгэлд нь туслах үүднээс тэднийг сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжихийн тулд зорилго тавихад урина (Лук 2:52-ыг үзнэ үү).

Тэд Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамжийг ашиглан зорилго тавьж, зорилгоо тэмдэглэж болно.

12.3

Тойргийн Хүүхдийн хэсгийн удирдлага

12.3.1

Бишопын зөвлөл

Бишопын хамгийн чухал үүрэг хариуцлага бол өсөж буй үеийнхэн ба хүүхдүүд юм. Бишоп Хүүхдийн хэсгийн өмнө хүлээх үүрэг хариуцлагадаа туслуулахаар нэг зөвлөхөө томилж болно. Бишоп эсвэл томилсон зөвлөх нь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзаж байна.

Бишоп, түүний зөвлөхүүд Хүүхдийн хэсэгт тогтмол ирж сууж байна.

12.3.2

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Бишоп нь насанд хүрсэн эмэгтэйг Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр дуудаж, онцгойлон адисална.

Жижиг нэгжид Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч нь хэсгийнхээ цорын ганц удирдагчаар дуудагдаж болно. Энэ тохиолдолд тэрээр эцэг эхчүүдтэй хамтран хичээл, дууны цаг, үйл ажиллагааг зохион байгуулна. Хэрэв нэгж нь хангалттай том бол зөвлөхүүд, дууны удирдагч, багш нар, балчир ангийн удирдагчид, нарийн бичиг, үйл ажиллагаа хариуцсан удирдагчид гэсэн дарааллаар нэмэлт дуудлагуудыг өгч бүрдүүлж болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэрээний зам дээр гарч энэ зам дээр өсөж хөгжихөд бэлдэхэд нь тусална.

Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхэд нь туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилж болно. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ ариун сүмд орох, санваар хүртэхэд бэлдэхэд нь туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн өөр нэг гишүүнийг томилж болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд: Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг тогтмол хуралдуулж, бишоптой эсвэл түүний томилсон зөвлөхтэй уулзах

  • Өөрсдөөс нь хүссэн бол, бүртгэлтэй хүүхдүүдийн баптисмын үйл ажиллагааг төлөвлөхөд нь туслах (18.7.2-ыг үзнэ үү)

  • Хүүхдийн хэсгийн Ням гаргийн цуглааныг төлөвлөж, нээлтийг хөтлөн явуулах

  • Хүүхдийн хэсгийн хүүхдүүд, багш, удирдагчдад тохинуулах

  • Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нарт үүрэг хариуцлагынх нь талаар зааж, дуудлагынх нь талаар заавар чиглүүлэг өгөх замаар үүрэгт ажлаа хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 38-ыг үзнэ үү).

  • Хүүхдийн хэсгийн бүртгэл, тайлан, төсөв, санхүүг хариуцах зэрэг юм.

12.3.4

Дууны удирдагч ба төгөлдөр хуурч

Дууны удирдагч, төгөлдөр хуурч нь дууны цагийн үеэр дуу хөгжмөөр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заадаг.

Төгөлдөр хуурч эсвэл төгөлдөр хуур байхгүй бол удирдагчид бичлэг ашиглаж болно.

12.3.5

Багш нар ба Балчир хүүхдийн ангийн удирдагчид

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Хүүхдийн хэсэгт багшаар, Балчир хүүхдийн ангийн удирдагчаар үйлчлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бишопын зөвлөлд санал болгоно. Эдгээр гишүүнийг тодорхой насны хүүхдийн бүлэгт зааж, тохинуулуулахаар дуудна.

Хүүхдийн хэсгийн багш нар ба балчир хүүхдийн ангийн удирдагчид Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав (3–11 нас), Бяцхан үрсээ болгоогтун (балчир хүүхдийн анги) гарын авлагаас заана.

12.3.6

Үйл ажиллагаа хариуцсан удирдагчид

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид хүүхдүүдийг 8 нас хүрэх жилийн 1-р сараас эхлэн тэдэнд зориулан үйлчлэл, үйл ажиллагаа төлөвлөснөөр тэдэнд тохинуулдаг (12.2.1.3-ыг үзнэ үү). Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь аврал, өргөмжлөлийн ажилд төвлөрсөн байна. Тэдгээр нь хөгжилтэй бөгөөд сонирхолтой байх ёстой.

12.5

Нэмэлт удирдамж ба бодлого журам

12.5.1

Хүүхдүүдийг хамгаалах

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхдүүдэд зааж байхад насанд хүрсэн, хариуцлагатай, хамгийн багадаа хоёр хүн байх ёстой.

Хүүхэдтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org).