Гарын авлагууд болон дуудлагууд
12. Хүүхдийн хэсэг


“12. Хүүхдийн хэсэг,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“12. Хүүхдийн хэсэг,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Судар барьж буй гэр бүл

12.

Хүүхдийн хэсэг

12.1

Зорилго ба зохион байгуулалт

Хүүхдийн хэсэг нь гэрт төвлөрсөн, Сүмээс дэмждэг байгууллага юм. Энэ нь 18 сартайгаас 11 настай хүүхдүүдэд зориулагдсан. Эцэг эхчүүд гэртээ өөрсдийн хүүхдүүдэд сайн мэдээг заана. Сүмд Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нар хичээл, дуу хөгжим, үйл ажиллагаагаар дамжуулан эцэг эхчүүдэд тусалдаг.

12.1.1

Зорилго

Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдэд дараах байдлаар тусалдаг. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч мөн Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцах

  • Есүс Христийн тухай болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Түүний үүргийн талаар суралцах

  • Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, дагаж амьдрах

  • Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж мэдэн, үүний дагуу үйлдэх

  • Ариун нандин гэрээ байгуулахад бэлдэж, байгуулж, сахих

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох зэрэг болно.

12.1.2

Хүүхдийн хэсгийн уриа

Хүүхдүүдэд заах нь онцгой эрх юм. Есүс Христ “Бяцхан үрсээ болгоогтун” мөн “хургануудыг минь тэжээ” хэмээн заасан (3 Нифай 17:23; Иохан 21:15). Эдгээр урилгыг дагаснаар Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хайрлаж, Аврагчийн арга барилаар тэдэнд заана.

Хүүхдийн хэсгийн уриа нь Хүүхдийн хэсэгт үйлчлэхийн адислалуудыг сануулдаг. Тухайлбал:

“Хамаг хөвгүүн чинь ЭЗЭНээр сургагдана, хөвгүүдийн чинь амар тайван нь агуу их болно” (Исаиа 54:13; 3 Нифай 22:13).

12.1.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Ангиуд

Хүүхдийн хэсгийн ангиудыг нас насаар нь мөн үйлчлэх боломжтой багшийн тоон дээр үндэслэн зохион байгуулна. Цөөхөн хүүхэд эсвэл багштай нэгжүүд нь насны бүлгийн хоёр эсвэл түүнээс дээш тооны ангийг нэг анги болгон нэгтгэж болно. Том нэгжүүдэд Хүүхдийн хэсгийн удирдагчид нэг насны бүлгийг болон балчир хүүхдийн ангийг нэгээс олон анги болгон хувааж болно.

Хүүхдийн тоо хангалттай байвал тэднийг өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх насаар, дараах хүснэгтэд үзүүлснээр хуваана. Үүнд:

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

1-р сарын 1-нд орох анги

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

2

1-р сарын 1-нд орох анги

Балчир хүүхдийн анги (18 сар хүрсэн хүүхдүүд балчир хүүхдийн ангид орно)

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

3

1-р сарын 1-нд орох анги

Нарны цацраг

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

4

1-р сарын 1-нд орох анги

ЗС 4

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

5

1-р сарын 1-нд орох анги

ЗС 5

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

6

1-р сарын 1-нд орох анги

ЗС 6

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

7

1-р сарын 1-нд орох анги

ЗС 7

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

8

1-р сарын 1-нд орох анги

Баатрууд 8

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

9

1-р сарын 1-нд орох анги

Баатрууд 9

Өмнөх жилийн 12-р сарын 31-ний байдлаарх нас

10

1-р сарын 1-нд орох анги

Баатрууд 10

Хүүхдүүд ихэвчлэн 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн ангид эсвэл диконы чуулгад дэвшин ордог. Тэдэнд анги дэвшсэн гэрчилгээ өгч болно. Эдгээр гэрчилгээг Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангаас гаргуулан авна.

Зарим нөхцөлд, 11 настай хүүхэд Хүүхдийн хэсгээсээ явахад бэлэн бус байж болно. Бишоп, эцэг эх, хүүхэд хамтдаа хэзээ шилжих талаар зөвлөлдөнө.

Хүүхдүүд 12 нас хүрэх оныхоо 1-р сараас өмнө Хүүхдийн хэсгээ төгсөж болохгүй. Мөн энэ хугацаанаас өмнө залуу эрэгтэйчүүдийг диконд томилохгүй.

12.1.4

Дууны цаг

Дууны цаг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцахад тусалдаг. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээр нь үнэн болохыг гэрчилдэг. Үг, аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш үлдэх болно.

Дууны цаг нь хичээлийн цагаас өөр. Дууны цагийн үеэр, хүүхдүүд дуулахад идэвхтэйгээр оролцох үедээ суралцдаг. Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн удирдагчид голчлон дуугаар дамжуулан сайн мэдээний зарчмуудыг заадаг.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ба хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа сайн мэдээний зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагад санал болгон багтаасан.

Зураг
Дуулж буй хүүхдүүд

Нэмэлт мэдээллийг “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн өгөх толилуулгын зааварчилгаа”-аас үзнэ үү. Мөн энэ гарын авлагын 12.2.1.2 болон 12.3.4-ийг үзнэ үү.

12.1.5

Балчир хүүхдийн анги

Балчир хүүхдийн анги нь 18 сараас 3 настай хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд мөн Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар сурахад тусалдаг.

Балчир хүүхдийн ангийн удирдагчид хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд заан, тохинуулна. Тэд түүнчлэн тэдний сайн сайхан, аюулгүй байдлыг бататгана.

Балчир хүүхдийн анги тус бүрд наад зах нь хоёр хүнийг дуудах хэрэгтэй. Балчир хүүхдийн ангийн удирдагчид эхнэр нөхөр хоёр биш бол ижил хүйсийн хүмүүс байх ёстой. Балчир хүүхдийн ангийн удирдагчид хүүхдүүдийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангана.

Балчир хүүхдийн анги нь Хүүхдийн хэсгийн анги орох цагаар явагдана. Нэмэлт мэдээллийг 12.1.3, 12.3.5-аас үзнэ үү.

12.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан дараах байдлаар бүхнийг Христэд ирж, Түүний ажилд туслахад урьдаг.

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдэд болон гэр бүл, удирдагч, багш нарт энэ ажилд оролцоход нь тусалдаг. Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын тухай нэмэлт мэдээлэл авах бол 1-р бүлгийг судална уу.

12.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

12.2.1.1

Эцэг эх, удирдагчдын үүрэг

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг зааж, үүний дагуу амьдрахад нь туслах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нар эцэг эхчүүдэд энэ үүргээ биелүүлэхэд нь дараах байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

  • Хүүхдийн хэсгийн хичээл, дууны цаг, үйлчлэл, үйл ажиллагаа зэрэг нь хүүхдүүдэд Аврагчийн жишээг дагахад тусалж байгаад анхаарах

  • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхэд нь хүүхдүүдэд туслах

  • Хөвгүүдэд санваарт томилогдоход нь туслах

  • Хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлдэхэд нь туслах

  • Хүүхдүүдэд сайн мэдээг хуваалцсанаар ирэх адислалуудын талаар, үүнд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхийн адислалуудын талаар заах

Удирдагчид сайн мэдээгээр амьдрахад гэр бүлийн зүгээс хангалттай дэмжлэг авдаггүй хүүхдүүдэд мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Эцэг эх, удирдагчид хүүхдүүдэд сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хичээнэ. Тэд хүүхдүүдийг Есүс Христтэй илүү адил болохоор хичээж чармайхад нь урамшуулдаг. Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь 8–11 насны хүүхдүүдэд туслах эх сурвалж юм (ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Зураг
Мод хөрөөдөж буй эрэгтэй, хүүхэд хоёр

12.2.1.2

Сайн мэдээнээс суралцах

Хүүхдийн хэсгийн удирдагчид, багш нар хүүхдүүдийг болон тэдний гэр бүлийнхнийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахад урамшуулан дэмжинэ. Эдгээр удирдагч, багш нар сайн мэдээнээс суралцаж, сурч мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцана. Тэд хүүхдүүдийг гэртээ сурч мэдсэн зүйлээ сүм дээр хуваалцахад урина.

Хүүхдийн хэсгийн Ням гаргийн цуглаан. Хүүхдийн хэсгийн Ням гаргийн цуглаан нь хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн зорилгоо гүйцэлдүүлэхэд тусалдаг (12.1.1-ийг үзнэ үү). Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн нээлтийн хэсгийг хөтөлнө. Хөгжмийн удирдагч дууны цагийг хөтлөн явуулна. Хүүхдийн хэсгийн багш нар анги орох цагаар хүүхдүүдэд заана.

Насанд хүрэгчид болон өсвөр үеийнхнийг ангидаа сууж байх зуур 3–11 насны хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн хэсгийн цуглааныг ням гараг бүр 50 минут хийнэ. Цуглааны хуваарь дараах байдалтай байна.

Цуглааны хэсэг

Үргэлжлэх хугацаа

Цуглааны хэсэг

Нээлт (залбирах, судар эсвэл Итгэлийн тунхаг унших, үг хэлэх—бүгдийг нь хүүхдүүд хийнэ)

Үргэлжлэх хугацаа

5 минут

Цуглааны хэсэг

Дуулах цаг

Үргэлжлэх хугацаа

20 минут

Цуглааны хэсэг

Ангиа сольж орох

Үргэлжлэх хугацаа

5 минут

Цуглааны хэсэг

Хичээл, хаалтын залбирал

Үргэлжлэх хугацаа

20 минут

Олон хүүхэдтэй тойрогт Хүүхдийн хэсгийн удирдагчид тэднийг хоёр бүлэгт хувааж болно. Нэг бүлэгт хичээл орж байхад, нөгөө бүлэгт дууны цаг орж байж болно. Дараа нь бүлгүүд ангиа солино. Удирдагчид хэрэгцээнд нь тааруулан цагийг өөрчилж болно.

18 сараас 3 настай хүүхдүүдэд зориулсан балчир хүүхдийн анги 50 минут үргэлжилнэ. Бяцхан үрсээ болгоогтун дээр ангиудын хуваарийг санал болгосон байгаа. Хүүхдүүд 18 сар хүрсэн бол балчир хүүхдийн ангид орж болно.

Ариун ёслолын цуглааны үеэрх Хүүхдийн хөтөлбөр. Ариун ёслолын цуглааны жил бүрийн хүүхдийн толилуулгыг жилийн сүүлийн саруудад хийдэг. Хүүхдүүд жилийн туршид гэртээ болон сүм дээр сурч мэдсэн зүйлээ толилуулдаг. Тэд цугларсан гишүүдэд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт болон Тэдний сургаал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон хөгжмийн удирдагч нь толилуулгыг залбирч байгаад төлөвлөнө. Бишопын зөвлөлөөс удирдамж чиглүүлэг өгдөг. Хүүхдүүд дуулж, үг хэлж мөн түүх, судар, гэрчлэлээ хуваалцаж болно.

Толилуулгыг ариун ёслолын дараах цагт бүхэлд нь эсвэл хэсэгчлэн явуулж болно. Цөөхөн хүүхэдтэй нэгжүүд хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдийг үүнд оролцоход урьж болно.

Ариун ёслолын цуглааны ариун нандин чанарыг хадгалах үүднээс толилуулгад үзүүлэн, тусгай хувцас, видео бичлэг оруулах ёсгүй.

Нэмэлт мэдээллийг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав дахь “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа”-аас үзнэ үү.

Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх уулзалт. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ариун сүм ба санваарын талаар заах үндсэн үүрэгтэй. Тэдэнд туслах үүднээс Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүмд орох, санваарт бэлтгэх уулзалтыг жил бүр явуулахаар төлөвлөдөг. Бишопын зөвлөлөөс удирдамж чиглүүлэг өгдөг. Уг уулзалтыг Баатрууд 10 ангийн хүүхдүүдэд зориулсан. Эцэг эхчүүдийг оролцуулахаар урина. Энэ уулзалт дараах зорилготой.

  • Хүүхдүүдэд санваарын зорилго, үүрэг хариуцлага, адислалуудыг ойлгоход туслах

  • Хүүхдүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож, ариун нандин гэрээ байгуулж, гэрээгээ сахихад бэлтгэхэд нь туслах

  • Аароны санваар хүлээн авахад бэлтгэхэд нь хөвгүүдэд туслах

  • Хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг хүлээн авахад бэлдэхэд нь туслах

Уулзалтыг ням гарагт Хүүхдийн хэсгийн ангийн цагаар эсвэл ням гарагт өөр цагт юм уу өөр үед явуулж болно. Бишопын зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн заавал оролцоно.

Хэрэв нэгж нь цөөхөн хүүхэдтэй бол уулзалтыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор явуулж болно. Гадасны зарим эсвэл бүх тойрог хамтдаа цуглаж болно.

Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх гэдгээс үзнэ үү.

12.2.1.3

Үйлчлэл ба үйл ажиллагаа

8 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн хүүхдүүд Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд оролцож эхэлж болно. Үйл ажиллагааны ерөнхий удирдамж зааврыг 20-р бүлгээс үзнэ үү.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход туслах үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлөнө. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, бусдыг адислах боломж бололцоог гаргаж өгөх ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг ням болон даваа гаргийн үдшээс өөр цагт явуулна. Насанд хүрсэн удирдагчид үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангана (safety.ChurchofJesusChrist.org; түүнчлэн энэ гарын авлагын 20.7-г үзнэ үү). Хариуцлагатай, насанд хүрсэн, хамгийн багадаа хоёр хүн бүх үйл ажиллагаан дээр байх ёстой (12.5.1-ийг үзнэ үү).

Дараах удирдамж зааврыг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно. Үүнд:

  • Боломжтой бол Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг сард 2 удаа явуулна. Тэдгээрийг үүнээс олон эсвэл бага давтамжтайгаар явуулж болно. Удирдагчид гэр бүлийн нөхцөл байдал, ирэх очих зай, зардал, аюулгүй байдлыг бодолцож үзнэ.

  • Ерөнхийдөө хүүхдүүдийг насны бүлгүүдээр зохион байгуулдаг. Охид, хөвгүүд ихэвчлэн тус тусдаа цугладаг. Гэхдээ зарим үйл ажиллагаанд эсвэл цөөхөн хүүхэдтэй газруудад тэднийг нэгтгэн зохион байгуулж болно.

  • Удирдагчид Хүүхдийн хэсгийн 8–11 насны хүүхдүүдэд зориулан жил бүр өдрийн аялал зугаалга төлөвлөн, зохион байгуулж болно. Өдрийн аялал зугаалга, Хүүхдийн хэсгийн бусад үйл ажиллагааг хонуутаар зохиодоггүй.

Бүх хангамж, үйл ажиллагаа, өдрийн аяллын зардлыг тойргийн төсвөөс гаргана. Аялал хэт нүсэр, зардал ихтэй байх ёсгүй.

Бишопын зөвлөл Хүүхдийн хэсгийн охид, хөвгүүдийн үйл ажиллагаа, төсвийг хангалттай, тэгш хуваарилахад анхаарна. Төсвийг хүүхдийн тоо хэмжээний дагуу хуваарилна.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү. Боломжтой газруудад JustServe.org-ийг үзнэ үү. Эдгээр эх сурвалж нь үйлчлэл, үйл ажиллагааны санааг өгнө.

12.2.1.4

Хувийн өсөлт хөгжил

Тухайн жилд 8 нас хүрч байгаа хүүхдүүдэд уг жилийн эхнээс, Аврагчтай илүү адил болох хичээл зүтгэлд нь туслах үүднээс тэднийг сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжихийн тулд зорилго тавихад урина (Лук 2:52-ыг үзнэ үү). Хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар юун дээр ажиллахаа мэдэхээр сүнсний өдөөлтийг эрэлхийлнэ. Тэд төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж, сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодно. Удирдагчид мөн шаардлагатай үед тусламж дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ тэд хүүхдүүдийн зорилго, өсөлт хөгжлийг хянах ёсгүй.

8 нас хүрэх жилийнхээ эхнээс хүүхдүүдийг дөрвөн тал бүр дээр дор хаяж нэг зорилго биелүүлэхэд урамшуулна. Тэд Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамжийг ашиглан зорилго тавьж, зорилгоо тэмдэглэж болно.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

12.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

Хүүхдүүдэд гэр бүл дотроо болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа мөн Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны үеэр бусдад үйлчлэх боломж бололцоог байнга гаргаж өгөх ёстой. Үйлчлэлийн санааг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос авах боломжтой. Боломжтой газарт JustServe.org-д олон нийтэд үйлчлэх боломжуудыг санал болгодог.

12.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Хүүхдүүд олон арга замаар бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьж болно. Тэдгээр арга замын заримыг жагсаавал:

  • Есүс Христийн шавийн хувьд сайн үлгэр дуурайл үзүүлэх

  • Гэрчлэлээ найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах

  • Ангийнхаа идэвх султай гишүүдэд тохинуулах

  • Найз нөхдөө сүмд, үйл ажиллагаанд эсвэл баптисмд ирэхэд мөн номлогчдоор заалгахад урих

  • Найз нөхдөө Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт оролцоход урих Удирдагчид эдгээр хүүхдийн эцэг эхтэй нягт хамтран ажиллаж, тэдэнд уг хөтөлбөрийг ойлгоход нь тусалж мөн тэд болон тэдний хүүхдүүд хэрхэн оролцож болохыг тодорхойлоход туслах

  • Хүүхдийн ариун ёслолын цуглааны жил тутмын толилуулгад найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ урих зэрэг юм.

12.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Хүүхдүүд олон арга замаар гэр бүлүүдийг мөнхөд холбоход тусалж чадна. Тэдгээр арга замын заримыг жагсаавал:

  • Эцэг эхээ хүндлэн дээдэлж, Христийнхтэй адил амьдралыг гэр орондоо үлгэрлэх

  • Өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болоход бэлдэх

  • Зохих насандаа ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг хүлээн авахуйц зохистой байхыг хичээх

  • Мөнхийн гэрлэлт гэх мэт ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх

  • Төрөл садан, өвөг дээдсийнхээ талаар мэдэж авах (Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүдийг үзнэ үү).

  • Ариун сүмийн ёслол хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү).

  • Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэх

  • Гэр бүлийн гишүүнтэйгээ индексжүүлэлтэд оролцох (FamilySearch.org/indexing-ийг үзнэ үү).

Зураг
Компьютер харж буй хүүхэд, эмэгтэй хоёр

12.3

Тойргийн Хүүхдийн хэсгийн удирдлага

12.3.1

Бишопын зөвлөл

Бишопын хамгийн чухал үүрэг хариуцлага бол өсөж буй үеийнхэн ба хүүхдүүд юм. Бишоп Хүүхдийн хэсгийн өмнө хүлээх үүрэг хариуцлагадаа туслуулахаар нэг зөвлөхөө томилж болно. Бишоп эсвэл томилсон зөвлөх нь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзаж байна.

Бишоп, түүний зөвлөхүүд Хүүхдийн хэсэгт үйлчлэх хүмүүсийн талаар Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн оруулсан саналд цаг алдалгүй түргэн шуурхай хариулна. Бишопын зөвлөл нь багш, дууны удирдагчийн залгамж халааг тасалдуулахгүйн тулд ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажиллана. Боломжтой бол энэ дуудлагад дуудагдсан хүмүүс хайранд суурилсан, итгэл даасан харилцааг хүүхдүүдтэй үүсгэхийн тулд урт хугацаагаар үйлчлэх ёстой. Ийм харилцаа нь хүүхдүүдийн зүрх сэтгэлд гэрчлэл соёолоход тусалдаг.

Бишоп, түүний зөвлөхүүд Хүүхдийн хэсэгт тогтмол ирж сууж байна. Тэд бас тойргийнхоо хүүхдүүдийн нэрийг мэддэг, ар гэрийнх нь нөхцөл байдлыг ойлгодог байх ёстой.

12.3.2

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Бишоп нь насанд хүрсэн эмэгтэйг Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр дуудаж, онцгойлон адисална. Харин нэгж нь хангалттай том бол тэрээр өөр нэг юм уу хоёр эмэгтэйг зөвлөхөөр дуудуулахаар санал гаргана (30-р бүлгийг үзнэ үү). Бишопын зөвлөл түүний саналыг авч үзэн, дуудлагыг өгнө.

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл байнга заавар чиглэл, дэмжлэг туслалцаа авдаг.

Жижиг нэгжид Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч нь хэсгийнхээ цорын ганц удирдагчаар дуудагдаж болно. Энэ тохиолдолд тэрээр эцэг эхчүүдтэй хамтран хичээл, дууны цаг, үйл ажиллагааг зохион байгуулна. Тэрээр бас бүх цуглаан, үйл ажиллагаан дээр хариуцлагатай, насанд хүрсэн, хамгийн багадаа хоёр хүн байлгахад анхаарна. Хэрэв нэгж нь хангалттай том бол зөвлөхүүд, дууны удирдагч, багш нар, балчир ангийн удирдагчид, нарийн бичиг, үйл ажиллагаа хариуцсан удирдагчид гэсэн дарааллаар нэмэлт дуудлагуудыг өгч бүрдүүлж болно.

Хэрэв салбарт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч байдаггүй бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч дуудагдтал хүүхдүүдэд заах ажлыг зохион байгуулахад эцэг эхчүүдэд тусалж болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэрээний зам дээр гарч энэ зам дээр өсөж хөгжихөд бэлдэхэд нь тусална. Энэ бол тэдний хамгийн чухал үүргүүдийн нэг юм.

Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхэд нь туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилж болно. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ ариун сүмд орох, санваар хүртэхэд бэлдэхэд нь туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн өөр нэг гишүүнийг томилж болно.

Ерөнхийлөгчийн зөвлөлийн эдгээр гишүүн эцэг эхчүүдэд Gospel Library дээрх тус болох эх сурвалжуудыг зааж өгнө. Жишээлбэл: Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх “Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь”-ийг үзнэ үү. Ерөнхийлөгчийн зөвлөл эцэг эхчүүдэд туслахдаа тохинуулагч ах, эгч, багш нартай болон бусадтай хамтран ажиллаж болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд: Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ. Тэр (1) тойргийн хэрэгцээг ярилцан, шийдэл олоход тусалдаг тойргийн зөвлөлийн гишүүнээр, (2) Хүүхдийн хэсгийн төлөөлөгчөөр үйлчилдэг. Тэр хүүхдүүдэд болон гэр бүлд нь тохинуулах явдлыг сайжруулахын тулд хүүхэд бүрийн нэр мөн гэр орны нөхцөл байдлыг нь мэдэхэд тойргийн зөвлөлд тусалдаг. 29.2.5-ыг үзнэ үү.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг тогтмол хуралдуулж, бишоптой эсвэл түүний томилсон зөвлөхтэй уулзах

  • Хүүхдийн хэсэгт үйлчлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бишопын зөвлөлд санал болгох

  • Дараа жил баптисм хүртэх эрхтэй хүүхдүүдийн талаар мэдэхэд нь тойргийн зөвлөлд туслах (18.7.1.1-ийг үзнэ үү)

  • Өөрсдөөс нь хүссэн бол, бүртгэлтэй хүүхдүүдийн баптисмын үйл ажиллагааг төлөвлөхөд нь туслах (18.7.2-ыг үзнэ үү)

  • Хүүхдийн хэсгийн Ням гаргийн цуглааныг төлөвлөж, нээлтийг хөтлөн явуулах

  • Хүүхдийн хэсгийн хүүхэд, багш, удирдагчдад тохинуулах

  • Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нарт үүрэг хариуцлагынх нь талаар зааж, дуудлагынх нь талаар заавар чиглүүлэг өгөх замаар үүрэгт ажлаа хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 38-ыг үзнэ үү)

  • Хүүхдийн хэсгийн удирдагчид болон багш нарт хичээл, дууны цаг, завсарлагаанаар нь туслах

  • Хүүхдийн хэсгийн ангид сууж, багш нарыг багш нарын зөвлөлийн хуралд оролцуулах ажлыг зохицуулах

  • 8 нас хүрч байгаа хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг танилцуулахад туслах. Үүнийг гэрт нь эсвэл Хүүхдийн хэсгийн ангид нь хийж болно (12.5.7-г үзнэ үү).

  • Хүүхдийн хэсгийн бүртгэл, тайлан, төсөв, санхүүг хариуцах зэрэг юм.

12.3.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Нарийн бичиг

Хэрэв нэгж нь хангалттай том бол Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч нарийн бичгээр үйлчлэх насанд хүрсэн эгчийг бишопын зөвлөлд санал болгоно. Тэр дараах үүрэг хариуцлагатай.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд хурлын хөтөлбөрөө бэлтгэхэд тусална. Эдгээр хуралд оролцож, тэмдэглэл хөтлөн, үүрэг даалгаврын биелэлтийг мэдээлнэ.

  • Ирцийн бүртгэлийг үнэн зөв хөтлөхийн тулд багш, удирдагчидтай ойртож ажиллана.

  • Хүүхдийн хэсэгт үйлчилж буй насанд хүрэгчдийн ирцийг бүртгэхдээ УБХАМС-г ашиглан, ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн нарийн бичигтэй хамтран ажиллана.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд дараах мэдээллийг өгөхөд анхаарна.

    • Шинэ хүүхдүүд ба зочид

    • Балчир хүүхдийн анги руу шилжиж байгаа болон балчир хүүхдийн ангиас Нарны цацраг анги руу шилжиж байгаа хүүхдүүд

    • Баптисм хүртэж болох хүүхдүүд

    • Залуу эмэгтэйчүүдэд дэвшин орох охид ба диконоор томилогдох хөвгүүд

  • Хүүхдийн хэсгийн ням гаргийн цуглааны нээлтээр (ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор) залбирах, судар хуваалцах, үг хэлэх даалгаврыг хүүхдүүдэд өгнө. Тэр бас эцэг эхчүүдэд энэ талаар мэдээлнэ.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд төсөв, зардлын тайлангаа бэлдэж гаргахад нь мөн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн материалыг хянахад тусална.

12.3.4

Дууны удирдагч ба төгөлдөр хуурч

Дууны удирдагч, төгөлдөр хуурч нь дууны цагийн үеэр дуу хөгжмөөр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заадаг. Дуу хөгжим нь Ирээд, Намайг дага товхимлын долоо хоногийн судлах сэдвийг бэхжүүлдэг. Дараах эх сурвалжуудыг ашиглаж болно. Үүнд:

Хүүхдийн хэсэгт өөр дуу хөгжим ашиглахаар бол бишопын зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой.

Зураг
Удирдаачаар удирдуулан дуулж буй хүүхдүүд

Төгөлдөр хуурч эсвэл төгөлдөр хуур байхгүй бол удирдагчид дараах эх сурвалжуудаас бичлэгүүдийг ашиглаж болно. Үүнд:

Хүүхдүүд мөн дагалдах хөгжимгүйгээр дуулж болно.

Дууны удирдагч уригдсан үедээ балчир хүүхдийн ангийн дуу хөгжимд тусалж болно. Шаардлагатай бол дууны удирдагчийг нэмж дуудаж болно.

Дууны удирдагч жил тутмын хүүхдийн ариун ёслолын цуглааны толилуулгад хүүхдүүдийг бэлдэхэд нь туслахаар Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажиллана (12.2.1.2-ыг үзнэ үү).

ChurchofJesusChrist.org дээрх Singing Time-аас нэмэлт санаа болон эх сурвалжийг авна уу.

12.3.5

Багш нар ба Балчир хүүхдийн ангийн удирдагчид

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Хүүхдийн хэсэгт багшаар, Балчир хүүхдийн ангийн удирдагчаар үйлчлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бишопын зөвлөлд санал болгоно. Бишопын зөвлөл тэдгээр саналыг авч үзэн, дуудлагыг өгнө. Эдгээр гишүүнийг тодорхой насны хүүхдийн бүлэгт зааж, тохинуулуулахаар дуудна.

Хүүхдийн хэсгийн болон балчир хүүхдийн ангийн удирдагчид Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав (3–11 нас) болон Бяцхан үрсээ болгоогтун (балчир хүүхдийн анги) гарын авлагаас заана. Тэд Аврагчийн арга барилаар заах нь болон энэ гарын авлагын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана.

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхдүүдэд зааж байхад наад зах нь насанд хүрсэн, хариуцлагатай хоёр хүн байх ёстой. Насанд хүрсэн хоёр хүн нь хоёр эрэгтэй хүн, хоёр эмэгтэй хүн эсвэл эхнэр, нөхөр хоёр байж болно. Боломжгүй бол удирдагчид ангиудыг нийлүүлэх хэрэгтэй. Удирдагчид ба багш нар ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авч дуусгасан байх ёстой. (12.5.1-ийг үзнэ үү.)

Өсвөр үеийнхэн Хүүхдийн хэсэгт багшийг орлон заах ёсгүй.

Хүүхдийн хэсгийн багш, балчир хүүхдийн ангийн удирдагчид нь Хүүхдийн хэсгийн бүх цагт, түүний дотор дууны цаг болон завсарлагаагаар хүүхдүүдтэй байнга хамт байна. Дууны цагийн үеэр багш нар нь ангийн хүүхдүүдтэйгээ хамт оролцоно. Багш нар нь Хүүхдийн хэсгийн ангийн дараа гэр бүлийн гишүүдийг нь ирж авах хүртэл бага насны хүүхдүүдтэй хамт байх ёстой.

Багш нар, балчир хүүхдийн ангийн удирдагчид улирал бүр болдог багш нарын зөвлөлийн хуралд оролцоно (13.4-ийг үзнэ үү).

12.3.6

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Үйл ажиллагаа хариуцсан удирдагчид

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид хүүхдүүдийг 8 нас хүрэх жилийн 1-р сараас эхлэн тэдэнд зориулан үйлчлэл, үйл ажиллагаа төлөвлөснөөр тэдэнд тохинуулдаг (12.2.1.3-ыг үзнэ үү). Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд төвлөрсөн байна. Тэдгээр нь хөгжилтэй бөгөөд сонирхолтой байх ёстой. Тэдгээр нь мөн гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг бэхжүүлж, хувийн өсөлт хөгжлийг дэмжих ёстой.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Хүүхдийн хэсэгт уг хүүхдүүдийн багш нар нь байж болно. Тэдгээр нь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс санал болгон, бишопын зөвлөлийн дуудсан өөр бусад гишүүн бас байж болно. Үйл ажиллагаа бүрд доод тал нь хоёр удирдагч оролцоно. Удирдагчид нь хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй эсвэл гэрлэсэн хос байж болно. Удирдагчид ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээр сургалтыг авч дуусгасан байх ёстой. (12.5.1-ийг үзнэ үү.)

12.4

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны Хүүхдийн хэсгийн удирдагчид

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр насанд хүрсэн эмэгтэйг дуудна. Гадас нь хангалттай том бол тэр насанд хүрсэн нэг эсвэл хоёр эмэгтэйг зөвлөхөөр, өөр нэг эмэгтэйг нарийн бичгээр үйлчлүүлэхээр тус тус санал оруулна. Эдгээр эмэгтэйг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөх дуудаж, онцгойлон адисална. Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичгийн үүрэг хариуцлагын талаарх мэдээллийг 6.7.1, 6.7.1.3, 6.7.3-аас авна уу.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх нь гадасны Хүүхдийн хэсгийг хариуцна. Тэр бас гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлыг хариуцдаг. Мөн тэр Хүүхдийн хэсгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь бишопуудад зааварлана.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт ажиллах үүрэгт томилно (6.5-ыг үзнэ үү).

Зураг
Ариун ёслолын цуглаан дээр дуулж буй хүүхдүүд

12.5

Нэмэлт удирдамж ба бодлого журам

12.5.1

Хүүхдүүдийг хамгаалах

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхдүүдэд зааж байхад насанд хүрсэн, хариуцлагатай, хамгийн багадаа хоёр хүн байх ёстой. Үүнийг боломжтой болгохын тулд ангиудыг нийлүүлэх хэрэгтэй байж болох юм.

Хүүхэдтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Үүнээс хойш тэд гурван жилд нэг удаа сургалтыг давтан авах ёстой.

12.5.2

Онцгой тусламж хэрэгтэй хүүхдүүд

Хүүхэд удаан хугацаанд өвдөж байгаа, тусгай хэрэгцээт эсвэл өөр бусад онцгой тусламж хэрэгтэй бол Хүүхдийн хэсгийн удирдагчид эцэг эхтэй нь болон бишопын зөвлөлтэй зөвлөлдөнө. Тэд хамтдаа гэр бүлд нь дэмжлэг үзүүлж, уг хүүхдэд Хүүхдийн хэсэгт оролцоход нь туслах төлөвлөгөө гаргана.

Ерөнхийдөө тусгай хэрэгцээт хүүхдүүд Хүүхдийн хэсгийн энгийн ангид суудаг. Шаардлагатай бол нэмэлт багш нарыг туслуулахаар дуудаж болно.

Тусгай хэрэгцээт эсвэл бусад онцгой хэрэгцээтэй хүүхдүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сарын эхэнд Хүүхдийн хэсгээ төгсдөг. Зарим хүүхэд энэ хуваарийн дагуу Хүүхдийн хэсгээ төгсгөж чадахгүй байж болно. Бишоп мөн эцэг эхчүүд хүүхэд бүрд юу сайн болохыг хамтран ажиллан, шийднэ.

Нэмэлт мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос үзнэ үү.

12.5.3

Хүүхдийн хэсэгт үйлчилдэг эрэгтэйчүүд

Бишопын зөвлөл ба Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Хүүхдийн хэсэгт зохистой эрэгтэйчүүд үйлчлэхийн эерэг нөлөөг санавал зохино. Эрэгтэй хүн Хүүхдийн хэсгийн багш, балчир хүүхдийн ангийн удирдагч, дууны удирдагч, төгөлдөр хуурч, үйл ажиллагаа хариуцсан удирдагчаар үйлчилж болно.

12.5.4

Ариун цэврийн өрөөний аюулгүй байдал

Удирдагчид ба багш нар Хүүхдийн хэсгийн анги эхлэхээс өмнө хүүхдүүдээ ариун цэврийн өрөө рүү авч ороход эцэг эхийг нь урамшуулан дэмжинэ. Хүүхдийн хэсгийн ангийн үеэр бага насны хүүхдийг эцэг эх нь эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь ариун цэврийн өрөөнд авч орох ёстой. Удирдагчид ба багш нар хүүхдүүдийг ариун цэврийн өрөөнд авч орох ёсгүй.

12.5.5

Жүжигчлэн үзүүлэх үйл ажиллагаа

Удирдагчид ба багш нар нь Хүүхдийн хэсэгт ариун нандин үйл явдлуудыг жүжигчлэн үзүүлэхдээ болгоомжтой хандах ёстой. Бурхан Эцэг, Ариун Сүнс хоёрыг дүрслэн үзүүлж болохгүй. Хүүхдүүд зөвхөн Христийн мэндэлсэн үйл явдлыг үзүүлэхдээ Аврагчийн дүрд тоглож болно. Нэмэлт удирдамжийг 20.5.6-аас үзнэ үү.

12.5.6

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
ЗС бөгж

Хүүхдүүдийг ЗС 4 ангийг эхлэхэд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон Хүүхдийн хэсгийн багш нь тэдэнд “зөвийг сонгохыг” сануулна. Мөн хүүхэд бүрд ногоон өнгийн ЗС бөгж өгнө.

12.5.7

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг танилцуулах

Жил бүрийн эхэнд бишоп, түүний нэг зөвлөх эсвэл Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тухайн жил 8 нас хүрэх хүүхэд бүрийн гэрт эсвэл Хүүхдийн хэсгийн ангид зочлон очиж болно. Тэд хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг танилцуулна. Хүүхэд бүр гишүүн болсон тэмдэг, Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамжийн хувийг хүлээн авна. Эдгээр эх сурвалж store.ChurchofJesusChrist.org дээр бий.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.