Гарын авлагууд болон дуудлагууд
30. Сүмийн дуудлага


“30. Сүмийн дуудлага,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“30. Сүмийн дуудлага,” Ерөнхий гарын авлага

Зураг
Баруун гараа өргөж буй хүмүүс

30.

Сүмийн дуудлага

30.0

Оршил

Тэнгэрлэг Эцэг Есүс Христэд гүйцэлдүүлэх ариун үүргийг өгөв (Лук 4:18–19; Иохан 6:38; 3 Нифай 27:14–16-г үзнэ үү). Тохинууллынхаа үеэр Аврагч Өөрийн дагалдагчдад чухал үүрэг хариуцлагуудыг итгэмжилдэг байсан (Лук 10:1–9-ийг үзнэ үү). Үүнтэй адилаар Их Эзэн өнөө үед Өөрийн үйлчлэгчдийн сүнсээр өдөөгдсөн урилгаар дамжуулж эрэгтэй, эмэгтэйчүүдийг Сүмд үйлчлүүлэхээр дууддаг. Үйлчлэх эдгээр боломжийг дуудлага гэдэг.

Дуудлага нь Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр Түүнд үйлчлэхийн баяр баясгаланг мэдрэх боломжийг гишүүдэд олгодог (Мозая 2:17-г үзнэ үү). Дуудлага нь түүнчлэн гишүүдэд итгэлээ өсгөж, Их Эзэнд илүү ойртоход нь тусалдаг.

Сүмийн тодорхой дуудлага авахыг эрмэлзэх нь зохисгүй юм (Марк 10:42–45; Сургаал ба Гэрээ 121:34–37-г үзнэ үү). Сүмийн гишүүд мөн нэг дуудлагаас нөгөөд “дэвшдэггүй”. Нэг дуудлагад үйлчилснийхээ дараа тэд илүү үүрэг хариуцлага, нэр хүнд бүхий дуудлага авна хэмээн хүлээх ёсгүй. Тухайн дуудлага нь ямар байхаас илүүтэйгээр, дуудлагадаа итгэлтэй үйлчлэх нь чухал. Их Эзэн Өөрийн Сүмд үйлчилдэг бүх хүний хичээл зүтгэлийг хүндэтгэдэг.

Энэ бүлэг гишүүд хэрхэн Сүмд үйлчлэхээр дуудагддаг, мөн хэрхэн дуудлагаасаа чөлөөлөгддөг талаар тайлбарлана. Мөн тодорхой дуудлагыг өгөх, гишүүдийг дуудлагад дэмжүүлэн батлах болон онцгойлон адислах талаар мэдээллийг багтаасан Дуудлагуудын жагсаалт энд багтдаг (30.8-ыг үзнэ үү).

30.1

Хэнийг дуудахаа шийдэх

30.1.1

Ерөнхий удирдамж

Сүмд үйлчилдэг хүмүүс Бурханаар дуудагддаг (Еврей 5:4; Итгэлийн Тунхаг 1:5-ыг үзнэ үү). Удирдагчид хэнийг дуудахаа шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг (4.2.6-г үзнэ үү). Тэд мөн дараах зүйлсийг анхаардаг. Үүнд:

  • Гишүүний зохистой байдал (ярилцлагын үед тодорхойлно).

  • Бусдыг адислахын тулд гишүүнд буй эсвэл түүний хөгжүүлж болох бэлэг болон ур чадвар.

  • Гишүүний эрүүл мэнд, ажил зэрэг хувийн нөхцөл байдал.

  • Уг дуудлага нь тухайн гишүүний гэрлэлтэд болон гэр бүлд үзүүлэх үр нөлөө.

Дуудлага бүр тухайн гишүүнийг, түүний гэр бүлийг болон түүний үйлчлэх хүмүүсийг адисалдаг байх ёстой. Дуудлага нь мөн гишүүдэд өсөж хөгжих боломжийг өгдөг.

Гишүүд Сүмд үйлчлэхдээ гаргасан золиосныхоо хариуд адислагддаг. Гэсэн ч, дуудлага нь хувь хүнд болон гэр бүлүүдэд хэт ачаалал болж болохгүй. Мөн дуудлага нь гишүүдэд эрхэлдэг ажлынхаа үүрэг хариуцлагыг биелүүлэхэд хүндрэл учруулж болохгүй.

Ерөнхийдөө бол гишүүнийг тохинуулагч ах, эгчээр үйлчлүүлэхээс гадна нэг удаадаа нэг л дуудлагад үйлчлүүлэхээр дуудна. Онцгой тохиолдол ховор байх ба залбирч шийднэ. Байж болох бүх дуудлага заавал эзэнтэй байх албагүй.

Удирдагч гэрлэсэн гишүүнд дуудлага өгөхдөө түүний эхнэр/нөхөр дуудлагыг нь мэдэж, дэмжиж байгаа эсэхэд анхаарал тавина.

Залуу эрэгтэйд эсвэл залуу эмэгтэйд дуудлага өгөхдөө удирдагч түүний эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна.

Дуудлага өгөхийнхөө өмнө бишоп уг хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ, гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалт байгаа эсэхийг анхааралтай нягтлан шалгана. Хэрэв гишүүнчлэлийн бүртгэлийг тойрогт ирэхээс өмнө дуудлага өгөх хэрэгтэй бол тухайн бишоп гишүүний өмнөх бишоптой холбогдоно.

Гадасны удирдагч дуудлага өгөхөөсөө өмнө тухайн гишүүний бишоптой холбогдож, гишүүний зохистой байдлын болон үйлчлэлд нь нөлөөлөх бусад нөхцөл байдлын (дээр дурдсанчлан) талаар зөвлөлдөн ярилцана.

30.1.2

Шинэ гишүүдэд өгөх дуудлага

Үйлчлэх боломж нь гишүүдэд сүнслэгээр өсөж хөгжихөд нь тусалдаг. Түүнчлэн хамтдаа үйлчлэх нь гишүүдэд ойрын харилцаа холбоо үүсгэхэд тусалдаг. Энэ нь ялангуяа шинэ гишүүдэд тун чухал юм.

Тойргийн удирдагчид шинэ гишүүддээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулсных нь дараа удалгүй үйлчлэх боломжийг олгодог. Шинэ гишүүд төрөл бүрийн чадвартай байдаг. Тиймээс удирдагчид залбирч, тэднийг хувьдаа өсөж хөгжин, бусдыг адислахад туслах арга замаар үйлчлэхэд урина. Зарим гишүүн тэр даруй үйлчлэхэд бэлэн байдаг. Зарим нь дуудлага авахад бэлдэхэд нь туслах түр үүрэгт ажил хүлээн авахыг илүүд үздэг байж болно. 23.2 болон 23.5.1-ийг мөн үзнэ үү.

30.1.3

Гишүүн бус хүмүүст өгөх дуудлага

Сүмийн гишүүн биш хүмүүсийг бадралт баг бишгүүрч, хөгжмийн удирдаач, үйл ажиллагаа төлөвлөхөд туслах дуудлага зэрэг зарим үүрэгт дуудаж болно. Гэвч тэднийг багш, чуулгад эсвэл байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлд эсвэл Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн удирдагчаар дуудаж болохгүй.

Гишүүнчлэл нь албан ёсоор хязгаарлагдсан эсвэл хасагдсан хүнд дуудлага өгч болохгүй (32.11.3 ба 32.11.4-ийг үзнэ үү).

30.1.4

Мэдээллийн нууцыг хадгалах

Дуудлагад дуудах ба дуудлагаас чөлөөлөх нь ариун нандин хэрэг юм. Тиймээс санал болгох дуудлага, дуудлагаас чөлөөлөх тухай мэдээллийг удирдагчид нууцлах ёстой. Удирдагчид үүний ариун нандин чанартай нийцсэн нөхцөл байдалд тодорхой цагт дуудлагын талаарх ийм мэдээллийг хуваалцана.

Жишээ нь, дуудлагад нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа хүнд дуудлагыг өгөх хүртэл мэдэгдэхгүй. Энэ нь уг дуудлагыг уг гишүүнд өгөөгүй тохиолдолд таагүй байдалд орохоос сэргийлдэг.

Тухайн хүнийг танилцуулж, дэмжүүлэн батлахаас өмнө түүний гэр бүлийн хүн болон харьяалагдах байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл зэрэг мэдэх хэрэгтэй зөвхөн тэр хүмүүст л уг дуудлагын талаар мэдэгддэг.

30.1.5

Дуудлагад нэрийг нь дэвшүүлж, зөвшөөрөл өгөх

Дуудлагуудын жагсаалтад дуудлага бүрд хэн нэр дэвшүүлж, мөн хэн зөвшөөрөл өгч болохыг харуулсан (30.8-ыг үзнэ үү). Зарим тохиолдолд чуулгын болон байгууллагын удирдагчид нэр дэвшүүлэх хүнийг гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлдөө санал болгодог. Тэд залбирч, хэнийг санал болгох талаар сүнслэг өдөөлт эрэлхийлнэ. Тэд мөн гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөлтэй зөвлөлдөж болно.

Гадасны ерөнхийлөгч болон бишоп санал болгоныг залбиран авч үзсэн гэдгийг бодолцон, нягт няхуур хандана. Гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөл эцэст нь хэнийг дуудах талаар илчлэлт хүлээн авах үүрэг хариуцлагатай. Шаардлагатай бол тэд өөр санал ирүүлэхийг хүсэж болно.

Хэрэв бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч санал болгосон хүнээс өөр хэн нэгнийг дуудахаар өдөөгдсөн бол тухайн ирүүлсэн санал нь сүнсээр өдөөгдөөгүй гэсэн үг биш юм. Уг саналыг ирүүлсэн хүнд байгаагүй мэдээлэл бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид байсан байж болох юм.

Зураг
Хүүхдэд ном уншиж өгч буй эмэгтэй

30.2

Дуудлага өгөх

Үйлчлэх дуудлага хүлээн авах нь тухайн гишүүнд сүнслэг ач холбогдол бүхий туршлага байх ёстой. Их Эзэнд үйлчлэх дуудлага нь ариун нандин, баяр хөөртэй боломж юм. Удирдагчид дуудлага өгөхдөө үүнийг дамжуулдаг. Тэд дуудлагыг энгийн байдалд өгөх ёсгүй.

Дуудлагуудын жагсаалтад дуудлага бүрийг хэн өгч болох тухай тодорхойлсон байдаг (30.8-ыг үзнэ үү). Шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа эрх бүхий удирдагч гишүүний нөхцөл байдал нь үйлчлэхэд тохиромжтой эсэхийг ойлгохын тулд гишүүнтэй ярилцдаг. Удирдагч түүнчлэн уг гишүүнийг зохистой мөн үйлчлэх хүсэлтэй эсэхийг нь мэдэхийг эрэлхийлнэ.

Дуудлага өгөхдөө удирдагч үүнийг Их Эзэнээс ирж буйг тайлбарлана. Шаардлагатай бол тэрээр гишүүнд сүнсний баталгаа эрэлхийлэн, тухайн дуудлагын талаар залбирч тунгаах цаг өгдөг.

Удирдагч түүнчлэн:

  • Тухайн дуудлагын зорилго, ач холбогдол, үүрэг хариуцлагыг тайлбарлана.

  • Уг гишүүнд үйлчлэх хүмүүстээ голчлон төвлөрөхөд нь тусална. (Боломжтой бол, удирдагч үйлчлэх хүмүүсийнх нь жагсаалтыг Удирдагч бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан-аас авч өгнө.)

  • Дуудлагаа биелүүлэхдээ Их Эзэний Сүнсийг эрэлхийлэхэд гишүүнийг урамшуулна.

  • Итгэлтэйгээр үйлчилснийх нь төлөө Их Эзэн түүнд тусалж, түүнийг адисална гэдгийг гэрчил.

  • Уг дуудлагатай холбоотой сургалт, дэмжлэгийг хэн өгөх талаар гишүүнд хэлнэ.

  • Хийсэн ажлаа хэнд тайлагнах талаар гишүүнд хэлнэ.

  • Гишүүнд ямар хурал цуглаанд хамрагдах, боломжтой эх сурвалжуудын талаар мэдэгдэнэ.

  • Тухайн дуудлага хэр их үйлчлэх цаг шаардах талаар мэдэхэд нь гишүүнд тусална.

  • Дуудлагатай холбогдолтой асуудал, бэрхшээлийн талаар ярилцана.

  • Гишүүнд байгаа асуултуудад хариулна.

Хэрэв гишүүн гэрлэсэн бол удирдагч дуудлагыг олгохдоо гэр бүлийн хүнийг нь байлцуулахад урина.

Хэрэв хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах дуудлага бол уг гишүүн хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтад хамрагдах хэрэгтэйг удирдагч тайлбарлана. Уг сургалт нь ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээр бий. Тухайн гишүүн дэмжин батлуулснаас хойш нэг сарын дотор энэ сургалтыг авах ба үүнээс хойш гурван жил тутамд дахин авдаг.

30.3

Гишүүдийг дуудлагад дэмжүүлэн батлуулах

Сүмийн ихэнх дуудлагад дуудагдаж буй хүнийг үйлчилж эхлэхээс нь өмнө дэмжүүлэн батлахаар танилцуулна (Сургаал ба Гэрээ 28:13; 42:11-ийг үзнэ үү). Үйлчлэхээр дуудагдаж байгаа хүнийг дэмжин баталснаар гишүүд дэмжиж, туслахад бэлэн байгаагаа илэрхийлдэг.

Дуудлагуудын жагсаалт нь дэмжүүлэн батлах хэрэгтэй эсэхийг мөн хэн үүнд оролцохыг харуулдаг (30.8-ыг үзнэ үү). Уг дуудлагыг өгөхийг хариуцсан удирдагч эсвэл түүний томилсон санваарын удирдагч тухайн хүнийг дэмжин батлуулахаар танилцуулдаг.

Дэмжин батлахыг хөтөлж буй хүн эхлээд (хэрэв байгаа бол) уг дуудлагаас чөлөөлөгдөж байгаа хүнийг зарлана. Тэрээр гишүүдийг тухайн хүний хийсэн үйлчлэлд талархаж буйгаа илэрхийлэхэд урина (30.6-г үзнэ үү).

Дэмжин батлуулах хүнийг танилцуулахдаа эрх мэдэл олгогдсон санваарын удирдагч уг гишүүнийг босож зогсоход урина. Удирдагч доорхтой төстэй үг хэлж болно:

“[Нэр]-ийг [албан тушаал]-д дуудаж байна. [Түүнийг] дэмжин баталж байгаа хүмүүс гараа өргөнө үү. [Түр хүлээнэ] Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү. [Түр хүлээнэ]

Танилцуулагдаж буй хүн санал өгөхөд оролцох ёстой. Хэрэв нэгээс илүү хүн танилцуулагдаж байгаа бол тэднийг хамтад нь дэмжүүлж болно.

Дэмжин батлуулах явцад идэвхтэй гишүүн татгалзсан санал өгвөл тэргүүлж буй удирдагч эсвэл томилогдсон санваарын удирдагч түүнтэй цуглааны дараа ганцаарчлан уулзаж ярилцана. Удирдагч тухайн гишүүнийг татгалзаж байгаа шалтгааныг ойлгохыг хичээнэ. Тэрээр дуудагдаж байгаа хүнийг тухайн албан тушаалд тэнцэхгүй болгох үйлдлийн талаар мэдэж буй эсэхийг нь уг гишүүнээс асууна. Хэрэв татгалзаж буй гишүүн ийм үйлдлийн талаар мэдэхгүй байвал дуудагдаж буй хүнийг дуудлагад нь дэмжин баталж, туслахыг түүнд урамшуулна.

Зөвхөн зохистой гишүүд дэмжин батлахад оролцож болно. Гэсэн ч, гишүүн бус хүн эсвэл зохистой биш гишүүнд дэмжин батлах талаар асуудал байвал тэрээр цуглааны дараа гадасны ерөнхийлөгчтэй эсвэл бишоптой ганцаарчлан уулзан, хуваалцаж болно.

30.4

Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах

Сүмийн ихэнх албанд дуудагдсан гишүүд онцгойлон адислагдах ёстой. Дуудлагуудын жагсаалт нь хэн онцгойлон адисалж болохыг харуулсан (30.8-ыг үзнэ үү). Ихэвчлэн гишүүдийг дэмжин баталсны дараа мөн үйлчилж эхлэхээс нь өмнө онцгойлон адисалдаг.

Гишүүнийг дуудлагад онцгойлон адислах гэдэг нь түүнд дуудлагаа биелүүлэх эрх мэдэл өгнө гэсэн үг (3.4.3.1-ийг үзнэ үү). Онцгойлон адислах нь мөн Сүнсний удирдамжийн дагуу хэлэгдэх адислал болон амлалтыг багтаана. Нэмэлт мэдээллийг 18.11-ээс үзнэ үү.

Зураг
Санваарын адислал авч буй эмэгтэй

30.5

Үйлчлэх хугацаа

Удирдагчид аль болох үйлчилж буй хүмүүстэйгээ дотно харилцаа холбоотой болохуйц удаан хугацаагаар дуудлагадаа үйлчлэх боломжийг гишүүдэд олгоно. Гишүүдэд түүнчлэн үүрэг хариуцлагаа сурч, хөгжих хугацаа хэрэгтэй байж болох юм. Энэ нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний удирдагчид, Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчдын чуулганы ерөнхийлөгчид илүү чухал. Удирдагчдын үйлчлэх хугацаа нь өөр өөр байдаг ч ихэвчлэн хоёроос таван жил байх нь хангалттай байдаг.

30.6

Гишүүдийг дуудлагаас чөлөөлөх

Ихэнх тохиолдолд удирдагч гишүүнийг чөлөөлөх сүнслэг удирдамж Их Эзэнээс авсан үед түүнийг дуудлагаас нь чөлөөлдөг. Гадасны болон номлолын ерөнхийлөгч зэрэг дуудлагатай зарим гишүүн тогтсон хугацааны дараа ерөнхийдөө чөлөөлөгддөг. Ямар ч хүн түүнчлэн хувийн болон гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан чөлөөлөгдөж болно.

Ерөнхийлөгч эсвэл бишоп чөлөөлөгдөхөд зөвлөхүүд нь автоматаар хамт чөлөөлөгддөг. Нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан, багш зэрэг байгууллага дахь бусад дуудлагатай хүмүүс хамт чөлөөлөгддөггүй.

Сүмийн дуудлагуудаас чөлөөлөхдөө дуудлагуудыг өгсөн хүний адил эрх мэдлийн түвшинтэй хүн чөлөөлнө. Жишээ нь, дуудлагыг бишопын зөвлөлийн гишүүн олгосон бол бишопын зөвлөлийн гишүүн дуудлагаас чөлөөлнө.

Чөлөөлөх үйл явц нь удирдагчид тухайн гишүүнийн үйлчлэлд Бурханы мутрыг хүлээн зөвшөөрч мөн талархлаа илэрхийлэх чухал боломж юм. Чөлөөлөх тухай олон нийтэд зарлахаас өмнө удирдагч уг гишүүнтэй биечлэн уулзаж, чөлөөлөх тухай мэдэгдэнэ. Тэрээр гишүүнээс уг дуудлагад үйлчилснээр сурсан зүйлээ хуваалцахад урьж болно. Чөлөөлөх тухай зарлахаас өмнө зөвхөн мэдэх шаардлагатай хүмүүст мэдэгдэх хэрэгтэй.

Эрх мэдэлтэй санваарын удирдагч чөлөөлөх ажил хэргийг тухайн хүнийг дэмжин батлуулсантай адил нөхцөл байдалд зарлана. Удирдагч дараахтай төстэй үгсийг хэлж болно.

“[Нэр]-ийг [албан тушаал]-аас чөлөөлж байна. Түүний үйлчлэлд талархахыг хүсэж буй гишүүд гараа өргөж харуулна уу.”

Удирдагч хэн нэгний татгалзаж байгааг асуухгүй.

30.7

Бишопуудыг дуудаж, томилж, онцгойлон адислах

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл бишопоор дуудах эсвэл уг дуудлагаас чөлөөлөх ах нарын нэрийг дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэхдээ Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг (УБХАМС) ашиглан,Тэргүүн Зөвлөлд илгээнэ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бичиг хэргийн ажилтан эсвэл гүйцэтгэх нарийн бичиг тодорхойлолтыг бэлтгэж болно. Гэхдээ зөвхөн гадасны ерөнхийлөгч үүнийг илгээж болно.

Бишопын үүрэг хариуцлага нь тун чухал ач холбогдолтой (7.1-ийг үзнэ үү). Үүнд шударга, цэвэр ёс суртахуунтай, сүнслэг байдлын хувьд төлөвшсөн, Аврагчид итгэлтэй хүн байхыг шаарддаг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл хэнийг санал болгох талаар Сүнсний баталгааг эрэлхийлнэ. Тэд бишопоор үйлчлэх хүнийг санал болгохдоо 1 Тимот 3:2–7-г анхааралтай авч үздэг. Тэд тойргийн гишүүдээс санал асуухгүй. Бишопт шаардагдах чанаруудын талаар нэмэлт мэдээлэл УБХАМС-д байгаа.

Гадасны ерөнхийлөгч шинэ бишопыг дуудахаасаа өмнө санал болгосон ахын тухай Тэргүүн Зөвлөлөөс бичгээр зөвшөөрөл хүлээн авсан байх ёстой. Гадасны ерөнхийлөгч уг зөвшөөрлийг аваад, шинэ бишопыг ариун ёслолын цуглаан дээр тойргийн гишүүдээр дэмжүүлэн баталсныхаа дараа томилж, онцгойлон адисална. Гадасны ерөнхийлөгч бишопыг чөлөөлөхийн өмнө бас Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлийг авах шаардлагатай. Гадасны ерөнхийлөгч эдгээр үүргийг хэн нэгэнд даалгадаггүй.

Хэрэв бишопоор дуудагдсан хүн дээд прист биш бол түүнийг бишопоор томилогдохоос өмнө дээд пристэд томилох тал дээр гадасны ерөнхийлөгч анхаарах ёстой. Хэрэв уг хүн өмнө нь бишопоор томилогдож байсан бол түүнийг зөвхөн тойргийн бишопоор онцгойлон адисална. Хэрэв бишопын зөвлөхөөр дуудагдаж буй хүмүүс дээд прист биш бол онцгойлон адислагдахаасаа өмнө тэд дээд пристээр томилогдсон байх ёстой.

Тэргүүн Зөвлөл бишопоор үйлчлэх хүний тухай саналыг хүлээн зөвшөөрсний дараа түүнийг томилж, онцгойлон адислах эрх мэдлийг гадасны ерөнхийлөгчид олгодог. Гадасны ерөнхийлөгч:

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Уг хүнийг бишопоор томилно (өмнө нь томилогдож байгаагүй бол).

  4. Тойргийг тэргүүлэхээр, түүнчлэн Аароны санваарын болон пристийн чуулгын ерөнхийлөгчөөр онцгойлон адисалж, тойргийн Аароны санваарын болон залуу эмэгтэйчүүдийн талаарх үүрэг хариуцлагуудыг нь чухалчлан дурдана (7.1.2-ыг үзнэ үү).

  5. Түүнд бишопын албаны түлхүүр, эрх, хүч чадал, эрх мэдлийг олгож, Израилын олон нийтийн шүүгч, тойрог дахь тэргүүлэх дээд пристийн хувьд бишопын үүрэг хариуцлагуудыг онцолно (7.1.1 болон 7.1.3-ыг үзнэ үү).

  6. Сүнсний удирдамжаар адислалын үг хэлнэ.

  7. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлөөр, ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал бишопыг дуудаж, томилон, онцгойлон адисалж болно.

30.8

Дуудлагуудын жагсаалт

Дараах хүснэгтэд гадас, тойргийн тодорхой дуудлагуудыг бичиж жагсаав. Бусад дуудлагыг болон үйлчлэх боломжуудыг энэ гарын авлагын бусад хэсгээс үзэж болно.

Гадас, тойрог нь энэ хүснэгтэд жагсаасан бүх дуудлагыг дүүргэх шаардлагагүй. Удирдагчид нэгжийнхээ хэрэгцээ болон үйлчлэх боломжтой хүмүүс дээр үндэслэн аль дуудлагуудыг дүүргэхээ тодорхойлно.

30.8.1

Тойргийн дуудлагууд

Дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн1

Дуудаж, онцгойлон адислах хүн

Дуудлага

Бишоп2

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, УБХАМС-г ашиглан

Зөвшөөрөл олгох хүн

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёрын чуулга

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа гадасны ерөнхийлөгч (30.7-г үзнэ үү)

Дуудлага

Бишопын зөвлөл дэх зөвлөхүүд2

Санал дэвшүүлэх хүн

Бишоп

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн бичиг хэргийн ажилтан (шаардлагатай бол туслах бичиг хэргийн ажилтан)

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Тойргийн гүйцэтгэх нарийн бичиг (шаардлагатай бол тойргийн туслах гүйцэтгэх нарийн бичиг)

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (бишоптой зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч

Дуудлага

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөх

Санал дэвшүүлэх хүн

Чуулгын ерөнхийлөгч (бишоптой зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Ахлагчдын чуулгын бусад дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Чуулгын гишүүд (чуулгын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх чуулгын ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Чуулгын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн байгууллагын ерөнхийлөгчид (Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги)

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп

Дуудлага

Тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд

Санал дэвшүүлэх хүн

Байгууллагын ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн бусад дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн номлолын удирдагч (Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд тэрээр дуудагдаж, дэмжин батлагдаж, онцгойлон адислагдах шаардлагагүй.)

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл (ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн номлогчид

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл эсвэл Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч (ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд тэрээр дуудагдаж, дэмжин батлагдаж, онцгойлон адислагдах шаардлагагүй.)

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл (ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөгч

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл эсвэл Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Пристийн чуулгын ерөнхийлөгчийн туслахууд

Санал дэвшүүлэх хүн

Бишоп (пристийн чуулгын ерөнхийлөгчийн хувьд)

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Чуулгын гишүүд (бишоп эсвэл томилогдсон зөвлөх чуулгын ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп

Дуудлага

Багш нарын болон диконы чуулгын ерөнхийлөгчид

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Чуулгын гишүүд (бишоп эсвэл томилогдсон зөвлөх чуулгын ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх дуудаж, бишоп онцгойлон адисална

Дуудлага

Багшийн болон диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхүүд, чуулгын нарийн бичиг

Санал дэвшүүлэх хүн

Чуулгын ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Чуулгын гишүүд (бишоп эсвэл томилогдсон зөвлөх чуулгын ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Залуу эмэгтэйчүүдийн ангиудын ерөнхийлөгчид

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл (Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Ангийн гишүүд (бишоп эсвэл томилогдсон зөвлөх Залуу эмэгтэйчүүдийн ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөх, ангийн нарийн бичиг

Санал дэвшүүлэх хүн

Ангийн ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Ангийн гишүүд (бишоп эсвэл томилогдсон зөвлөх Залуу эмэгтэйчүүдийн ангид танилцуулна)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Шаардлагатай бол тойргийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Шаардлагатай бол тойргийн материалын төвийн мэргэжилтэн

Санал дэвшүүлэх хүн

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Тойргийн хөгжмийн зохицуулагч

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Салбарын бусад дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Бишопын зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн1

Тойргийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх

  1. Ховор тохиолдолд тойргийн гишүүд дэмжин батлуулахаасаа өмнө дуудлагадаа үйлчилж эхлэх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд бишопын зөвлөлийн гишүүн тухайн хүнийг аль болох хурдан танилцуулж, дэмжүүлэн батлах хэрэгтэй. Тэрээр 30.3-т тайлбарласан явцыг тохируулан өөрчилдөг. Үүнд тойргийн гишүүдэд татгалзсан санал өгөх боломж олгох явдал ордог.

  2. Ариун сүмийн идэвхтэй лацдан холбогчийг бишопын зөвлөлд үйлчлүүлэхээр дуудахгүй. Ариун сүмийн лацдан холбогчийг Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор дууддаг.

Зураг
Ням гаргийн анги

30.8.2

Салбарын дуудлагууд

Дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн

Дуудаж, онцгойлон адислах хүн

Дуудлага

Салбарын ерөнхийлөгч1

Санал дэвшүүлэх хүн

Гадас, номлол эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл

Дэмжин батлах хүн

Салбарын гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (эсвэл томилогдсон дүүргийн ерөнхийлөгч)

Дуудлага

Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүд1

Санал дэвшүүлэх хүн

Салбарын ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)

Дэмжин батлах хүн

Салбарын гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадас, номлолын эсвэл дүүргийн ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Салбарын бичиг хэргийн ажилтан, бичиг хэргийн туслах ажилтан, гүйцэтгэх нарийн бичиг

Санал дэвшүүлэх хүн

Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)

Дэмжин батлах хүн

Салбарын гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх, эсвэл дээд зөвлөлийн гишүүн (гадасны харьяа салбарын хувьд); дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний томилсон санваарын удирдагч (номлолын харьяа салбарын хувьд)

Дуудлага

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч

Санал дэвшүүлэх хүн

Гадас, дүүрэг, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (салбарын ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)

Дэмжин батлах хүн

Салбарын гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (эсвэл томилогдсон дүүргийн ерөнхийлөгч)

Дуудлага

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Санал дэвшүүлэх хүн

Чуулгын ерөнхийлөгч (салбарын ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)

Дэмжин батлах хүн

Салбарын гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн (томилогдсон бол дүүргийн ерөнхийлөгч эсвэл санваарын өөр удирдагч)

Дуудлага

Салбарын бусад дуудлага

Санал дэвшүүлэх хүн

30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Зөвшөөрөл олгох хүн

30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Дэмжин батлах хүн

30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Дуудаж, онцгойлон адислах хүн

30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

  1. Ариун сүмийн идэвхтэй лацдан холбогчийг салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлүүлэхээр дуудахгүй. Ариун сүмийн лацдан холбогчийг Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор дууддаг.

30.8.3

Гадасны дуудлагууд

Дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн1

Дуудаж, онцгойлон адислах хүн

Дуудлага

Гадасны ерөнхийлөгч2

Санал дэвшүүлэх хүн

Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал

Зөвшөөрөл олгох хүн

Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал

Дуудлага

Шинэ гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүд2

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл бүсийн дал

Дуудлага

Одоо буй гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дэх шинэ зөвлөх2

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгч, УБХАМС ашиглан

Зөвшөөрөл олгох хүн

Тэргүүн Зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч (Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа)

Дуудлага

Гадасны бичиг хэргийн ажилтан (шаардлагатай бол гадасны туслах бичиг хэргийн ажилтан)

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Гадасны гүйцэтгэх нарийн бичиг (шаардлагатай бол гадасны гүйцэтгэх нарийн бичгийн туслахууд)

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Дээд зөвлөлийн гишүүд

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Гадасны патриарх (өөр гадсанд аль хэдийн томилогдсон патриарх багтана)

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, УБХАМС ашиглан

Зөвшөөрөл олгох хүн

Арван хоёрын чуулга

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч (Арван хоёрын чуулгаас зөвшөөрөл авсны дараа); Тэргүүн Зөвлөлийн гишүүн эсвэл Арван хоёрын чуулгын гишүүн

Дуудлага

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч

Дуудлага

Гадасны Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Гадасны Залуу эрэгтэйчүүд, Ням гаргийн ангийн ерөнхийлөгчид

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр албан тушаалыг дүүргэхээр дээд зөвлөлийн гишүүдийг дуудна

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд (тэд дээд зөвлөлийн гишүүн болон эдгээр байгууллагын ерөнхийлөгчөөр зэрэг дэмжин батлагдана)

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх (тэд дээд зөвлөлийн гишүүн болон эдгээр байгууллагын ерөнхийлөгчөөр зэрэг дуудагдаж, онцгойлон адислагдана)

Дуудлага

Гадасны байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлүүд, нарийн бичиг болон шаардлагатай бол бусад

Санал дэвшүүлэх хүн

Гадасны байгууллагын ерөнхийлөгч (гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүнтэй зөвлөлдөнө)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Гадасны аудиторууд

Санал дэвшүүлэх хүн

Гадасны аудитын хорооны дарга (гадасны ерөнхийлөгчийн зөвлөх)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Дэмжин батлуулахгүй

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх (гадасны ерөнхийлөгч онцгойлон адислах шаардлагатай эсэхийг тодорхойлно)

Дуудлага

Шаардлагатай бол гадасны институт, семинарын багш, ахлах ажилтнууд

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (бишоп, институт, семинарын төлөөлөгчтэй зөвлөлдсөний дараа)

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Тойргийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн (шаардлагатай бол)

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Гадасны харилцаа холбоо хариуцсан удирдагч, удирдагчийн туслах болон мэргэжилтнүүд

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

Дуудлага

Гадасны бусад дуудлага3

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн1

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн

  1. Онцгой нөхцөлд, гадасны шинэ албан тушаалтнууд гадасны дараагийн чуулган болохоос өмнө үйлчилж эхлэх хэрэгтэй тохиолдолд тэднийг ариун ёслолын цуглаан дээр дэмжин батлуулна. Гэхдээ ийм байдлаар дэмжүүлэн батлуулах явдлыг аль болох цөөн байлгах нь зүйтэй. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн дэмжин батлуулахыг танилцуулна.

    Ховор тохиолдолд, гадасны гишүүн гадасны чуулганд эсвэл ариун ёслолын цуглаанд дэмжин батлуулахаас өмнө үйлчилж эхлэх хэрэгтэй болж болох юм. Ийм тохиолдолд 30.3-т тайлбарласан явцыг тохируулан өөрчилж, тухайн хүнийг аль болох хурдан танилцуулж, дэмжүүлэн батлах хэрэгтэй. Энэ нь гадасны гишүүдэд эсэргүүцсэн санал өгөх боломж олгодог.

  2. Ариун сүмийн идэвхтэй лацдан холбогчийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлүүлэхээр дуудахгүй. Ариун сүмийн лацдан холбогчийг Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор дууддаг.

  3. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны үйл ажиллагааны хорооны тэргүүлэгчийг (шаардлагатай бол) болон гадасны барилгын төлөөлөгчдийг дээд зөвлөлийн гишүүдээс томилдог. Тэднийг дуудаж, дэмжин батлуулж, онцгойлон адисалдаггүй.

Зураг
Бишоптойгоо ярилцаж буй гэр бүлийн хос

30.8.4

Дүүргийн дуудлагууд

Дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн

Дуудаж, онцгойлон адислах хүн

Дуудлага

Дүүргийн ерөнхийлөгч1

Санал дэвшүүлэх хүн

Номлолын ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Дэмжин батлах хүн

Дүүргийн чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Номлолын ерөнхийлөгч

Дуудлага

Дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүд1

Санал дэвшүүлэх хүн

Дүүргийн ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Номлолын ерөнхийлөгчийн зөвлөл

Дэмжин батлах хүн

Дүүргийн чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

Дуудлага

Дүүргийн зөвлөх

Санал дэвшүүлэх хүн

Дүүргийн ерөнхийлөгч

Зөвшөөрөл олгох хүн

Номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)2

Дэмжин батлах хүн

Дүүргийн чуулганд оролцож буй гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч юм уу томилогдсон зөвлөх)2

Дуудлага

Салбарын бусад дуудлага

Санал дэвшүүлэх хүн

30.8.3 хэсгийг, гадасны ерөнхийлөгч гэдэг үгийг дүүргийн ерөнхийлөгч, гадас гэдэг үгийг дүүрэг гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Зөвшөөрөл олгох хүн

30.8.3 хэсгийг, гадасны ерөнхийлөгч гэдэг үгийг дүүргийн ерөнхийлөгч, гадас гэдэг үгийг дүүрэг гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Дэмжин батлах хүн

30.8.3 хэсгийг, гадасны ерөнхийлөгч гэдэг үгийг дүүргийн ерөнхийлөгч, гадас гэдэг үгийг дүүрэг гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

Дуудаж, онцгойлон адислах хүн

30.8.3 хэсгийг, гадасны ерөнхийлөгч гэдэг үгийг дүүргийн ерөнхийлөгч, гадас гэдэг үгийг дүүрэг гэдэг үгээр орлуулан үзнэ үү.

  1. Ариун сүмийн идэвхтэй лацдан холбогчийг дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлүүлэхээр дуудахгүй. Ариун сүмийн лацдан холбогчийг Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор дууддаг.

  2. Номлолгүй бүсүүдэд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ үүргийг гүйцэтгэнэ.

30.8.5

Цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн дуудлагууд

Дуудлага

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн

Дуудаж, онцгойлон адислах хүн

Дуудлага

Цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн удирдагч

Санал дэвшүүлэх хүн

Хожмын үеийн гэгээнтэн шашны төлөөлөгч, Цэргийн харилцах албаны захирал эсвэл чөлөөлөгдөж буй бүлгийн удирдагч

Зөвшөөрөл олгох хүн

Бишоп, салбарын ерөнхийлөгч юм уу гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (тухайн гишүүний үндсэн тойрог, салбар ба гадас эсвэл номлол)

Дэмжин батлах хүн

Бүлгийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон төлөөлөгч (шаардлагатай бол онцгойлон адислахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болно)

Дуудлага

Цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн удирдагчийн туслах

Санал дэвшүүлэх хүн

Бүлгийн удирдагч

Зөвшөөрөл олгох хүн

Бишоп, салбарын ерөнхийлөгч юм уу гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (тухайн гишүүний үндсэн тойрог, салбар ба гадас эсвэл номлол)

Дэмжин батлах хүн

Бүлгийн гишүүд

Дуудаж, онцгойлон адислах хүн

Гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон төлөөлөгч (шаардлагатай бол онцгойлон адислахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болно)