Гарын авлагууд болон дуудлагууд
Сүүлийн үед оруулсан өөрчлөлтийн тойм


“Сүүлийн үед оруулсан өөрчлөлтийн тойм,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2025).

“Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм,” Гарын авлага.

Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм

2025 оны 11-р сар

5-р бүлэг: Ерөнхий болон бүсийн удирдлага

  • 5.1.1.1. Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга (Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамжлалыг тодруулав)

6-р бүлэг: Гадасны удирдлага

  • 6.5. Дээд зөвлөл (ахлагчид дүүргийн зөвлөлд үйлчилж болно гэдгийг тодруулав)

  • 6.6. Гадасны патриарх (“үйл ажиллагаа явуулдаггүй” гэдэг нэр томьёог “идэвхтэй үйлчилдэггүй” болгож өөрчлөв)

  • 6.6.1. Гадасны патриархыг дуудах, дэмжих, томилох (гадасны чуулган дээр дэмжүүлэхээс өмнө гадасны патриархыг томилох тухай мэдээллийг нэмэв)

  • 6.6.3. Шинээр дуудагдсан Гадасны патриархад заавар өгөх (шинэчлэгдсэн эх сурвалжууд)

  • 6.6.6. Сүмийн өөр албан тушаалд дуудагдсан патриархууд (“үйл ажиллагаагаа явуулдаггүй” гэдэг нэр томьёог “идэвхтэй үйлчилдэггүй” болгож өөрчлөв)

  • 6.7.1.1. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэмэлт үүрэг хариуцлага (номлолыг болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүргийг онцлон тэмдэглэсэн)

7-р бүлэг: Бишопын зөвлөл

  • 7.2. Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл хоёрын ялгаа (23.6.1-ийн эшлэлд нэмсэн)

9-р бүлэг: Халамжийн нийгэмлэг

  • 9.5. Гадасны Халамжийн нийгэмлэгийн удирдагчид (номлолыг болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүргийг онцлон тэмдэглэсэн)

10-р бүлэг: Аароны санваарын чуулгууд

  • 10.2.1.3. Үйлчлэл ба үйл ажиллагаа (18 настнууд аялал, чуулган зэрэг Аароны санваарын үйл ажиллагаануудад оролцож болно гэдгийг тодруулсан)

  • 10.2.4. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх (“индексжүүлэлт”-ийг “гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаа” болгож өөрчлөв)

11-р бүлэг: Залуу эмэгтэйчүүд

  • 11.2.1.3. Үйлчлэл ба үйл ажиллагаа (18 настнууд аялал, чуулган зэрэг Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаануудад оролцож болно гэдгийг тодруулсан)

  • 11.2.4. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх (“индексжүүлэлт”-ийг “гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаа” болгож өөрчлөв)

12-р бүлэг: Хүүхдийн хэсэг

  • 12.1.8. Баптисм ба гишүүний баталгаанд бэлтгэх хурал (шинэ хэсэг)

  • 12.2.4. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх (“индексжүүлэлт”-ийг “гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаа” болгож өөрчлөв)

  • 12.3.2. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн одоо долоо хоног бүр номлогчийн зохицуулах хурал, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлуудад оролцоно)

14-р бүлэг: Ганц бие гишүүд

  • 14.2.4 Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх (“индексжүүлэлт”-ийг “гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаа” болгож өөрчлөв)

18-р бүлэг: Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх

  • 18.7.1.1. Бүртгэлтэй гишүүд болох хүүхдүүд (“Баптисм ба гишүүний баталгаанд бэлтгэх цуглаан” хэмээх шинэ хэсэг 12.1.8-д эшлэл нэмсэн)

  • 18.17. Патриархын адислалууд (патриархын адислалуудын зорилгын тайлбарыг нэмсэн)

  • 18.17.1. Патриархын адислал авах (гишүүнд дотнын найзаа урих боломж олгох хэллэгийг нэмсэн)

19-р бүлэг: Дуу хөгжим

  • 19-р бүлгийн туршид хүүхдийн шүтлэг бишрэлийн дууг сүмийн цуглаануудад дуулахад ашиглах боломж олгохын тулд хэл яриаг шинэчилсэн.

20-р бүлэг: Үйл ажиллагаа

  • 20.4. Өсвөр үеийнхний чуулган (18 настнууд өсвөр үеийнхний чуулганд оролцож болно гэдгийг тодруулсан)

  • 20.7.2. Өсвөр үеийнхний үйл ажиллагаанд оролцох насны шаардлага (18 настнууд өсвөр үеийнхний үйл ажиллагаануудад оролцож болно гэдгийг тодруулсан)

  • 20.7.3.4. Сүмийн үйл ажиллагааны эмнэлгийн тусламжийн хөтөлбөр (СҮАЭТ хөтөлбөр нь Канадын гишүүдэд хамаарахаа больсон)

  • 20.7.6.3. Ослын тухай мэдээлэх (Канадын гишүүд одоо ослын талаар Сүмийн удирдах газарт биш, бүсийн оффист мэдэгдэх болсон)

22-р бүлэг: Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх

  • 22.3.2. Богино хугацааны хэрэгцээг үнэлж мэдэгдэхэд гишүүдэд туслах (бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бишопууд яаралтай тусламж үзүүлж болно гэдгийг тодруулсан)

  • 22.3.3. Гишүүдэд Бие даах чадвараа хөгжүүлэхэд нь туслах (Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг туслалцаа авч буй бүх гишүүнд хэрэгжүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн)

  • 22.5.1.1. Тойргийн гишүүдэд туслах (тусламж хүлээн авч байгаа гишүүд материаллаг, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихийг хичээж байх ёстой гэсэн үг хэллэгийг нэмсэн)

23-р бүлэг: Сайн мэдээг хуваалцаж, шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх

  • 23.1. Сайн мэдээг хуваалцах (удиртгал нэмэв; видеог 23.1.3 руу шилжүүлсэн)

  • 23.1.1. Хайрлах (хянан засварласан хэсэг)

  • 23.1.2. Хуваалцах (23.1.3-аас догол мөрүүдийг нэмсэн)

  • 23.1.3. Урих (хянан засварласан хэсэг; догол мөрүүдийг 23.1.2 руу шилжүүлсэн; 23.1-ээс видео нэмсэн)

  • 23.2. Шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх (Миний гэрээний зам эх сурвалж руу холбоос нэмсэн)

  • 23.4. Долоо хоног тутмын номлогчийн зохицуулах хурлыг хуралдуулах (хянан засварласан гарчиг; мөн зорилгыг тодотгох, Гэрээний зам дахь өсөлт хөгжлийн тайланг онцлон тэмдэглэх, Миний сайн мэдээг номло гарын авлагын хөтөлбөртэй уялдуулан өөрчлөх зэргээр засварласан; Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн одоо эдгээр хуралд оролцоно)

  • 23.4.1. Миний гэрээний зам ба Гэрээний зам дахь өсөлт хөгжлийн тайлан (шинэ хэсэг; мөн догол мөрүүдийг 23.6.5-аас шилжүүлсэн)

  • 23.6.1. Бишопын зөвлөл (бишоп, салбарын ерөнхийлөгчид шинэ гишүүдтэй ярилцлага хийх зөвлөхүүдийг томилох боломж олгох үг хэллэгийг нэмсэн; Гэр бүлийн нэрийн туслах хэрэгсэл рүү хөтлөх эшлэл нэмсэн)

  • 23.6.5. Тойргийн зөвлөл ба тойргийн өсвөр үеийнхний зөвлөл (Миний гэрээний зам болон Гэрээний зам дахь өсөлт хөгжлийн тайлангийн талаарх догол мөрүүдийг 23.4.1-д шилжүүлсэн)

24-р бүлэг. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл

  • 24-р бүлгийн туршид “үйлчлэлийн номлол,” “үйлчлэлийн номлолын удирдагчид” гэсэн нэр томьёог “үйлчлэлийн номлогчийн томилолт,” “үйлчлэлийн номлогчийн зөвлөхүүд” гэсэн нэр томьёогоор сольсон.

  • 24.2.3. Ахмад номлогчид (40 болон түүнээс дээш насны ганц бие эрэгтэйчүүдийг ахмад номлогчоор үйлчлэх боломж олгосон бодлогын өөрчлөлтийг тусган шинэчилсэн)

  • 24.3.4.1. Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчдыг санхүүжүүлэх (номлогчдыг санхүүжүүлэх талаар тодорхой заавар оруулсан)

  • 24.4.2. Ярилцлага ба тодорхойлох маягт (номлогчийг тодорхойлох үйл явцыг тодруулсан)

  • 24.4.4. Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх боломжгүй хүмүүс (Номлолын хэлтэстэй холбоо барих мэдээллийг шинэчилсэн)

  • 24.5.3. Номлогчдыг онцгойлон адислах (номлогчийг үйлчлэлээ эхлэхээс нь өмнө онцгойлон адислах боломжгүй тохиолдолд зориулсан заавар нэмсэн)

  • 24.7. Үйлчлэлийн номлогчид (хянан засварласан гарчиг)

  • 24.7.1. Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжуудыг тодорхойлох (үйлчлэлийн номлогчийн боломжуудын шинэчлэгдсэн жагсаалт)

  • 24.7.3. Сургалт ба хяналт (залуу үйлчлэлийн номлогчид НБТ-д цахимаар хамрагддаг гэдгийг тодруулсан)

  • 24.7.5. Үйлчлэлийн номлогчийн томилолтыг дуусгах (гарчгийг хянан засварласан; хоёр дахь догол мөрийг хассан; талбар дээрх төлөөлөгчийн холбоо барих мэдээллийг нэмсэн)

25-р бүлэг: “Гадас, тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил”

  • 25-р бүлгийн туршид “гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх” гэсэн нэр томьёог онцлон тэмдэглэсэн.

  • 25. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх (гарчгийг хянан засварласан)

  • 25.0. Оршил (Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын адислалуудыг тайлбарласан догол мөрийг нэмэв)

  • 25.1. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд гишүүд, удирдагчдын оролцоо (хянан завсарласан гарчиг, хэсэг)

  • 25.2. Тойргийн удирдагчид (гарчгийг хянан засварласан; агуулгыг 25.2.5 руу шилжүүлсэн)

  • 25.2.1. Бишопын зөвлөл (хянан засварласан хэсэг)

  • 25.2.2. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд (саяхан номлолын дуудлага хүлээн авсан болон хишиг хүртээгүй гишүүд рүү анхаарлыг илүү хандуулсан; сүүлийн тодорхойлох цэгийг 25.2.3-аас энд шилжүүлсэн)

  • 25.2.3. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч (сүүлийн тодорхойлох цэгийг 25.2.2 руу шилжүүлсэн)

  • 25.2.4. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд (зөвлөхүүдийн ажилд анхаарал төвлөрүүлэх зорилгоор үг хэллэгийг хоёр дахь тодорхойлох цэгээс дээш шилжүүлсэн)

  • 25.2.5. Тойргийн зөвлөл (жагсаалтыг хянан засварласан)

  • 25.2.6. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн төлөвлөгөө (хянан засварласан жишээнүүдийн жагсаалт)

  • 25.2.7. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурал (хянан засварласан хэсэг; одоо Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн эдгээр хуралд оролцоно)

  • 25.3. Гадасны удирдагчид (гарчгийг хянан засварласан; агуулгыг устгасан)

  • 25.3.1. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (жагсаалтыг хянан засварласан)

  • 25.3.3. Дээд зөвлөлийн гишүүд (дээд зөвлөлийн гишүүд ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд заавар өгөхөд нь тусалж болно гэдгийг тодруулсан)

  • 25.3.8. Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд (эдгээр зөвлөхийн ажлыг тодруулсан; Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдын удирдамжийг эш татсан)

  • 25.4.1. Онлайн эх сурвалж (гарчиг болон хэсгийг хянан засварласан)

  • 25.4.3. Гэр бүлийн түүхийн сайн дурынхны үйл ажиллагаа (Get Involved аппликэйшныг эш татсан)

  • 25.5.2. Ариун сүмийн ажилтнуудад тавигдах шаардлага (ариун сүмийн ажилтнуудын гүйцэтгэж болох үүргүүдийг тодруулсан)

26-р бүлэг: Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

  • 26-р бүлгийг УБХАМС дахь Ёслолын бэлтгэлээр дамжуулан амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг олгох явцын өөрчлөлтүүдийг тусгах, ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг гаргахад бэлтгэх мөн мэдээллийг нэгтгэх зорилгоор өөрчлөн зохион байгуулж, шинэчлэн засварласан.

  • 26.0. Оршил (хянан засварласан хэсэг; гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан байх ёстой гэдгийг тодруулсан)

  • 26.1. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн төрлүүд (хянан засварласан хэсэг; гурван төрлийн зөвшөөрлийн бичгийг тодруулсан; цахим зөвшөөрлийн бичиг хүлээн авах хувилбарыг нэмсэн)

  • 26.3. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ерөнхий удирдамж (зарим агуулгыг 26.3.1 болон 26.3.2 руу шилжүүлсэн)

  • 26.3.1. Төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (шинэ хэсэг; агуулгыг 26.4.1, 26.3, 26.3.3, 26.4.1 болон 26.4.3-аас энд шилжүүлсэн)

  • 26.3.2. Хишиг хүртсэн гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (гарчгийг хянан засварласан; хэсгийн шинэ дугаарыг харуулав; агуулгыг 26.1, 26.3, 26.3.3, 26.4.1-ээс энд шилжүүлсэн)

  • 26.3.3. Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (шинэ хэсэг; агуулгыг 26.3.1, 26.3.3, 26.4.1, 26.4.4, 26.5.1-ээс шилжүүлсэн; жилийн эцэс гэхэд 12 ба түүнээс дээш насанд хүрсэн байх гишүүд төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааны зөвшөөрлийн бичигтэй байх эсвэл хишиг хүртсэн гишүүдэд зориулсан эрхийн бичигтэй байх ёстой гэсэн хэллэг нэмж оруулсан)

  • 26.3.4. Алслагдсан бүсийн гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (гарчгийг хянан засварласан; хэсгийн шинэ дугаарыг харуулав)

  • 26.4. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага хийх (шинэ хэсгийн дугаарыг харуулав)

  • 26.4.1. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултууд (шинэ хэсгийн дугаарыг харуулав)

  • 26.4.2. Ариун сүмийн өмсгөлийг өмсөх (шинэ хэсгийн дугаарыг харуулав)

  • 26.4.3. Нэмэлт чиглэл (шинэ хэсгийн дугаарыг харуулав)

  • 26.4. Хишиг хүртээгүй гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (хэсгийг устгасан)

  • 26.4.1. Ерөнхий удирдамж (хэсгийг устгасан; агуулгыг 26.3.1 рүү шилжүүлсэн)

  • 26.4.2. Саяхан баптисм хүртсэн гишүүдийн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг (устгагдсан хэсэг; агуулгыг 26.5.1 рүү шилжүүлсэн)

  • 26.4.3. Зөвхөн төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг (устгагдсан хэсэг; зарим агуулгыг 26.3.1 рүү шилжүүлсэн)

  • 26.4.4. Амьд байгаа хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ариун сүмийн зөвшөөрлийн бичиг (устгагдсан хэсэг; зарим агуулгыг 27.4.1 болон 27.4.5 руу шилжүүлсэн)

  • 26.5.1. Өөрийн хишгийг хүртэж байгаа гишүүд (устгагдсан хэсэг; зарим агуулгыг 27.2.2 руу шилжүүлж, дараагийн хэсгүүдийн дугаарыг өөрчлөв)

  • 26.5.1. Саяхан баптисм хүртсэн гишүүд (шинэ хэсгийн дугаарыг харуулав; агуулгыг 26.4.2-оос энд шилжүүлсэн; нас барсан гэр бүлийн гишүүдийн нэрийг хэвлэхэд нь шинэ гишүүдэд туслахын тулд бишопууд Гэр бүлийн нэрийн туслах хэрэгслийг ашиглахыг санал болгож болох үг хэллэгийг нэмсэн)

27-р бүлэг: Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд

  • 27-р бүлгийг амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг олгох журмын өөрчлөлтүүдийг тусган шинэчлэн зохион байгуулж, хянан засварласан.

  • 27.1.1. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх (зарим агуулгыг 27.1.2 руу шилжүүлсэн)

  • 27.1.2. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар цаг авах (устгагдсан хэсэг)

  • 27.1.2. Бүртгэлүүдийг шалгаж, амьд хүмүүст зориулсан ёслолуудын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн авах (шинэ хэсэг; агуулгыг 27.1.1-ээс шилжүүлсэн)

  • 27.2. Ариун сүмийн хишиг (тосолгооны ёслолууд болон ариун явдлын хуулийн тайлбарыг тодруулсан)

  • 27.2.2. Хэзээ хишиг хүртэхээ шийдэх (26.5.1-ээс эрэгтэй хүн ариун сүмийн хишиг хүлээн авахаасаа өмнө Мелкизедек санваартай байх ёстой гэсэн хэллэгийг нэмсэн)

  • 27.2.3.1. Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг хүлээн авах (гишүүн хишиг хүртэхийн тулд амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг болон хишиг хүртсэн гишүүдэд зориулсан зөвшөөрлийн бичигтэй байх ёстойг тодруулахаар шинэчилсэн)

  • 27.2.3.2. Ариун сүмтэй холбоо барих (ариун сүмийн хишгээ хүлээн авахаар төлөвлөж байгаа гишүүд ариун сүмтэй холбоо барихаасаа өмнө бишоптойгоо уулзах хэрэгтэй гэдгийг тодруулсан)

  • 27.3. Эхнэр, нөхрийн лацдан холболт (гишүүд лацдан холбогдохдоо хийдэг гэрээний тайлбарыг нэмэв)

  • 27.3.2.1. Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбохын тулд амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг хүлээн авах (гарчгийг засварласан; хань ижилтэйгээ лацдан холбуулахын тулд гишүүд амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг болон хишиг хүртсэн гишүүдийн зөвшөөрлийн бичиг хоёуланг авах ёстой гэдгийг онцолж шинэчилсэн)

  • 27.3.2.3. Гэрлэлтийн гэрчилгээ авах (Ёслолд бэлтгэх цэсийн тухай мэдээллээр шинэчлэгдсэн)

  • 27.3.2.4. Лацдан холбуулж буй хосыг дагалдах хүмүүс (гарчгийг хянан засварласан; хосууд лацдан холбуулахаасаа өмнө аль хэдийн гэрлэсэн байж болохыг харуулахаар ийн шинэчилсэн)

  • 27.3.2.6. Ариун сүмийн лацдан холболтод өмсөхөд тохирох хувцас (хосууд лацдан холбуулахаасаа өмнө аль хэдийн гэрлэсэн байж болохыг харуулахаар ийн шинэчилсэн)

  • 27.3.4. Ариун сүмийн лацдан холболтод хэн оролцож болох вэ? (гадасны ерөнхийлөгч оюуны хөгжлийн бэрхшээлтэй гишүүнд эцэг эхийнхээ лацдан холболтыг ажиглан оролцох зөвшөөрөл өгч болно гэсэн хэсгийг нэмж оруулав)

  • 27.4.1. Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг хүлээн авах (гарчгийг хянан засварласан; эцэг эхтэйгээ лацдан холбогдох үед гишүүдэд хэрэгтэй зөвшөөрлийн бичгүүдийг тайлбарласан хүснэгт нэмэв)

  • 27.4.2. Ариун сүмтэй холбоо барих (хүүхдүүдтэйгээ эсвэл нас барсан эцэг эхтэйгээ лацдан холбогдохоор төлөвлөж байгаа гишүүд ариун сүмтэй холбоо барихаасаа өмнө бишоптойгоо уулзах ёстойг тодруулав)

  • 27.4.5. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход хэн оролцож болох (ах, эгч, дүү нар нь эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг ажиглахын тулд гишүүдэд хэрэгтэй зөвшөөрлийн бичгүүдийг тайлбарласан хүснэгт нэмсэн)

28-р бүлэг: Нас барагсдын төлөөх ариун сүмийн ёслолууд

  • 28.1.1.1. Гэр бүлийн гишүүдийн нэрсийг илгээх (бодлоготой нийцүүлэхийн тулд “ерөнхийдөө” гэсэн хэллэгийг хассан)

  • 28.1.1.2. Олны танил хүмүүсийн болон зөвшөөрөгдөөгүй бүлэг хүний нэрсийг илгээх (бодлоготой нийцүүлэхийн тулд “ерөнхийдөө” гэсэн хэллэгийг хассан)

  • 28.2.1. Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах (баптисм хүртээж байгаа, гишүүнээр баталж байгаа, эсвэл бүртгэж байгаа хүмүүс бусдын туслалцаагүйгээр ийн үйлдэх боломжтой байх ёстой гэдгийг тодруулав)

  • 28.3.5.2. Хишгээ хүртсэн байсан нас барсан хүмүүс (бодлого журмыг тодруулсан)

29-р бүлэг: Сүмийн хурал цуглаан

  • 29.3.1. Гадасны чуулган (Ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Бүсийн дал тэргүүлэх үед гадасны удирдлагын хуралд гадасны болон тойргийн зөвлөлийн бүх гишүүн хамрагдана гэсэн заавар нэмсэн)

  • 29.3.3. Гадасны санваарын удирдлагын хурал (удирдамжийг шинэчилж, жилд зөвхөн нэг гадасны чуулганаар гадасны санваарын удирдлагын хурлыг хуралдуулах болгосон)

30-р бүлэг: Сүмийн дуудлага

  • 30.7. Бишопуудыг дуудах (хэсгийг хоёр дэд хэсэгт хуваасан)

  • 30.7.1. Нэр дэвшүүлэх (30.7-оос авсан шинэ хэсэг; бишопод нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх тухай удирдамж нэмэв)

  • 30.7.2. Дуудах, томилох, онцгойлон адислах (30.7-оос авсан шинэ хэсэг)

32-р бүлэг: Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал

  • 32.6.2.5. Бусад үйлдэл (хэсгийн бичвэртэй нийцүүлэн хүснэгтийг шинэчилсэн)

38-р бүлэг: Сүмийн бодлого журам ба удирдамж

  • Хэсэг 38.2: Ёслол, адислалын бодлого журам

    • 38.2.9.1. Шинэ гишүүд (бишоп саяхан баптисм хүртсэн ах нартай Аароны санваарт томилох болон ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах ярилцлагыг нэг уулзалтаар хийж болно гэдгийг тодруулав; энэхүү ярилцлагад зөвлөхүүдээ томилох боломжийг бишопод олгох удирдамжийг шинэчилсэн)

    • 38.2.10. Патриархын адислал (эх сурвалжуудын шинэчлэгдсэн жагсаалт)

    • 38.2.10.4. Патриархын гадасны гадна амьдардаг гишүүд (“үйл ажиллагаагаа явуулж буй патриарх“ гэдэг нэр томьёог “патриархт идэвхтэй үйлчилж байгаа“ гэж сольсон)

    • 38.2.10.7. Патриархын орлох адислал (гарчгийг хянан засварласан; ховор тохиолдолд гишүүд “хоёр дахь” адислал биш, харин “орлох” адислал хүлээн авч болно гэдгийг тодруулсан)

  • Хэсэг 38.4: Лацдан холбох бодлого журам

    • 38.4.1.8. Нас барсан хүмүүсийг лацдан холбох (салсан хосыг лацдан холбох журам бусад хэсэгт заасантай адил байх журмыг бий болгосон; хамтран амьдарч байсан боловч гэрлээгүй нас барсан хосуудыг лацдан холбох бодлого журмыг нэмсэн)

    • 38.4.2.3. Үрчлүүлсэн болон айлын асрамжид байгаа амьд хүүхдүүд (албан ёсны үрчлэлтийн тогтоол гаргах шаардлагатай үеийн бодлого журмыг шинэчилсэн)

    • 38.4.2.5. Амьд хүүхдүүдийг төрүүлсэн эцэг эхийнх нь нэгтэй болон хойд эх эсвэл хойд эцэгтэй нь лацдан холбох (хариуцлага хүлээх чадамжгүй насанд хүрсэн хүүхдүүдийг лацдан холбох талаар оруулан шинэчилсэн)

  • Хэсэг 38.5: Ариун сүмийн хувцас ба өмсгөл

    • 38.5.1. Ариун сүмийн хувцас (эмэгтэйчүүдэд зориулсан ариун сүмийн хувцасны тодорхойлолтоос “оймс эсвэл тирко“-г хассан)

    • 38.5.2. Ариун сүмийн хувцас ба өмсгөлийг авах (гишүүд ариун сүмийн хувцас болон ариун сүмийн өмсгөлийг хийж болохгүй гэсэн хэллэгийг 38.5.4-өөс нэмсэн)

    • 38.5.3. Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл харшилтай гишүүдэд зориулсан өмсгөл ба ариун сүмийн хувцас (бие махбодын хэрэгцээний улмаас өөрчлөлт оруулах хүсэлт гаргах гишүүдэд зориулсан мэдээлэл нэмэв)

    • 38.5.4. Ариун сүмийн хувцас хийх (энэ хэсгийг устгасан; агуулгыг 38.5.2 руу шилжүүлсэн)

    • 38.5.4. Ариун сүмийн ёслолын хувцсыг өөрчлөх (шинэ хэсэг)

  • Хэсэг 38.6: Ёс суртахууны асуудалтай холбоотой бодлого журам

    • 38.6.1. Үр хөндөлт (хэллэгийг тодруулсан)

  • Хэсэг 38.8: Удирдлагын бодлого журам

    • 38.8.40.1. Ариун Библийн хэвлэл ба орчуулга (гарчгийг хянан засварласан; Сүмийн хэвлэлийг бодвол сургаалын хувьд илүү ойлгомжтой Библийн орчуулгууд зарим гишүүнд тустай байж болохыг харуулах шинэчлэгдсэн удирдамж; ийм орчуулгын жагсаалтыг эш татсан)

    • 38.8.40.2. Судрын орчуулга (зөвшөөрөлгүй орчуулга, түүний дотор хиймэл оюун ашигласан орчуулгуудыг хөндсөн)

    • 38.8.40.3. Хялбаршуулсан эсвэл орчин үеийн болгосон судрууд (гарчгийг хянан засварласан; хиймэл оюун ашигласан гэх мэт зөвшөөрөлгүй ажлуудыг хөндсөн)

    • 38.8.47. Хиймэл оюун ухааныг зөв ашиглах (шинэ хэсэг)

    • 38.8.47.1. Суралцах ба заах (шинэ хэсэг)

    • 38.8.47.2. Бурхантай болон бусадтай харилцах харилцаа (шинэ хэсэг)

    • 38.8.47.3. Дуудлага ба үүрэг даалгавар (шинэ хэсэг)