Гарын авлагууд болон дуудлагууд
24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл


“24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь.

Зураг
Алхаж буй номлогчид

24.

Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл

24.0

Оршил

Эрт дээр үед, Их Эзэн “бүх үндэстний” дунд Израилыг цуглуулан, “Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн зарлигласан (Maтай 28:19-ийг мөн 20-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн уг зарлигийг хожмын өдрүүдэд шинэчлэн өгсөн юм (Сургаал ба Гэрээ 39:11; 68:6–8; 112:28–30-ийг үзнэ үү). Сүмийн бүх гишүүн баптисм хүртэхдээ Бурханы гэрч байж мөн бусдад тохинуулахаар гэрээ байгуулдаг (Moзая 18:8–10-ыг үзнэ үү).

Их Эзэнд номлогчоор үйлчлэх нь ариун нандин давуу эрх юм. Энэ нь уг хүнд болон уг хүний үйлчилсэн хүмүүст мөнхийн адислалуудыг авчирдаг (Сургаал ба Гэрээ 18:14–16-г үзнэ үү).

Номлолын дуудлагад сайн мэдээг заах, Сүмийн хэлтэс, нэгжүүдийн ажлыг дэмжих, орон нутагт үйлчлэх зэрэг нь багтдаг.

Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүсдэг. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм (Сургаал ба Гэрээ 36:1–4, 4–7-г үзнэ үү).

Зохистой, боломжтой залуу эмэгтэйчүүд номлолд үйлчлэх хүсэлтэй бол тэднийг Их Эзэн баяртайяа хүлээн авдаг. Номлол нь залуу эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн сонголтоор үйлчилж болох хүчирхэг боломж юм. Номлолд бэлтгэх нь номлогчоор үйлчлэх шийдвэр гаргах эсэхээс нь үл хамааран залуу эмэгтэйг адисална.

Ахмад номлогчид мөн хэрэгтэй бөгөөд тэднийг үйлчлэлд бэлдэхэд урамшуулан дэмждэг.

24.1

Номлолын дуудлага

Номлогч бүрийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ажилд туслуулахаар дууддаг. Номлогчид Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн Сүмийг төлөөлдөг. Тэд Их Эзэний хүүхдүүдийн дунд амиа үл хичээн, хайраар хөдөлмөрлөж, Түүнд үйлчилдэг. Заах болон үйлчлэлийн номлол нь номлогчийг төдийгүй бусдыг ч бас адисалдаг. (Maтай 16:25; 22:36–40-ийг үзнэ үү.)

Үйлчлэх хүсэлтэй, зохистой, чадвартай гишүүдэд номлолын дуудлага өгдөг. Энэ гишүүд Их Эзэнд бүхий л “зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” үйлчлэхийг хичээдэг. Тэд “итгэл, найдвар, энэрэл, хайрыг” хөгжүүлдэг. Тэд “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ” зориулдаг. Тэднийг ийн үйлдэхэд Их Эзэн уг ажилд тэнцэхээр болгодог. (Сургаал ба Гэрээ 4:2, 5-ыг мөн 1–7-р шүлгийг үзнэ үү.)

Номлогчид Их Эзэнийг төлөөлдөг бөгөөд зохих эрх мэдлээр дуудагдах ёстой (Сургаал ба Гэрээ 42:11; Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү). Ерөнхийдөө номлолд үйлчлэх дуудлагыг Сүмийн ерөнхийлөгч өгдөг. Үйлчлэлийн ахмад номлогчдын хувьд дуудлагыг гадасны ерөнхийлөгч өгдөг.

24.2

Номлогчийн үүрэг даалгавар

Номлогчоор үйлчлэх дуудлагад тодорхой үүрэг даалгавар багтдаг. Эдгээр үүрэг даалгавар маш өөр өөр байдаг. Тухайлбал:

  • Үйлчлэлийн төрөл.

  • Байршил.

  • Үйлчлэх хугацаа.

Үүрэг даалгавар бүрийг илчлэлтээр удирдан чиглүүлж өгдөг учраас номлогчдод болон Бурханы хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон байдаг.

Нөхцөл байдал өөрчлөгдөх үед үүрэг даалгавар нь үргэлжлэн ирэх илчлэлтээр өөрчлөгдөж болно. Тодорхой үүрэг даалгавар чухал ач холбогдолтой. Гэхдээ номлогчоор үйлчлэх дуудлага нь үүрэг даалгавраас илүү чухал юм. (Сургаал ба Гэрээ 80:3-ыг үзнэ үү.)

24.2.1

Сургаал заах залуу номлогч

Ихэнх залуу номлогчийг гэрээс нь хол газарт сайн мэдээг заалгуулахаар томилдог. Төлөөлөгчдөд өгсөн илчлэлтээр эдгээр томилгоог өгдөг. Эдгээр номлогч номлолын ерөнхийлөгчийн удирдлага доор үйлчилдэг.

18–25 насны ганц бие эрэгтэйчүүд сургаал заах номлогчоор үйлчилж болно. Тэд ихэвчлэн 24 сар үйлчилдэг.

19–29 насны ганц бие эмэгтэйчүүд сургаал заах номлогчоор үйлчилж болно. Тэд ихэвчлэн 18 сар үйлчилдэг.

24.2.2

Үйлчлэлийн залуу номлогч

Зарим залуу номлогч гэртээ амьдрангаа Сүмд болон орон нутагт үйлчлэхээр томилогддог. Төлөөлөгчдөд өгсөн илчлэлтээр эдгээр томилгоог өгдөг бөгөөд нөхцөл байдал нь үйлчлэлийн номлолд хамгийн сайн тохирсон хүмүүст өгдөг (24.3.3-ыг үзнэ үү).

Тэд сургаал заах номлолд томилогдсон хүмүүстэй адил бэлтгэж, зохистой байх жишгийг дагадаг. Номлогчоор үйлчлэхийг горилогч бүх залууг нэг ижил үйл явцын дагуу номлолд тодорхойлдог.

Үйлчлэлийн номлогчид гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор орон нутагтаа үйлчилдэг. Тэдний хүн нэг бүр нөхцөл байдалд нь тохирсон үйлчлэлийн боломж дээр үндэслэсэн үүрэг даалгаврыг хүлээн авдаг (24.7.1-ийг үзнэ үү). Тэд өөрсдийн чадавхыг бүрэн дүүрэн ашиглан үйлчилдэг.

18–25 насны ганц бие эрэгтэйчүүд үйлчлэлийн номлогчоор үйлчилж болно. Тэд ихэвчлэн 6–24 сар үйлчилдэг.

19–29 насны ганц бие эмэгтэйчүүд үйлчлэлийн номлогчоор үйлчилж болно. Тэд ихэвчлэн 6–18 сар үйлчилдэг.

Залуу номлогчдод зориулсан үйлчлэлийн номлол дэлхийн бүх хэсэгт хараахан нэвтрээгүй байгаа. Үйлчлэлийн номлол бүхий бүсүүдийн жагсаалтыг ChurchofJesusChrist.org/service-missionary-ээс үзнэ үү. Түүнчлэн энэ вэбсайтад үйлчлэлийн номлолын талаар нэмэлт мэдээлэл орсон. Үйлчлэлийн номлол хийх боломжгүй газарт залуу гишүүд үйлчлэлийн ахмад номлогчдын хөтөлбөрт үйлчилж болно (24.2.4-ийг үзнэ үү).

24.2.3

Ахмад номлогчид

40 ба түүнээс дээш насны гэрлэсэн гишүүдийг насанд хүрээгүй хүүхэдгүй бол хамтад нь ахмад номлогчоор дуудаж болно.

40 ба түүнээс дээш насны ганц бие эмэгтэйчүүдийг гэртээ хамт амьдарч байгаа хүүхэдгүй бол мөн адил ахмад номлогчоор дуудаж болно.

40 ба түүнээс дээш насны ганц бие эрэгтэйчүүд ахмад номлогчоор үйлчилж болохгүй. Гэхдээ тэд үйлчлэлийн ахмад номлогчоор үйлчилж болно. (24.2.4-ийг үзнэ үү.)

Заах хүмүүс олж, тэднийг баптисмд бэлтгэхэд туслахад бүх ахмад номлогчийг урамшуулдаг. Түүнчлэн ахмад номлогчдыг дараах тусламж дэмжлэг үзүүлэх ажилд томилж болно. Үүнд:

  • Гишүүд болон бүс, орон нутгийн удирдагчид

  • Сүмийн алба хэлтэс, барилга байгууламж

  • Энэрлийн байгууллагууд.

Ахмад номлогчид ихэвчлэн гэрээсээ хол газарт 6–23 сар үйлчилдэг. Оршин амьдардаг улс орноосоо өөр газарт үйлчилж байгаа хүмүүс ихэвчлэн доод тал нь 18 сар үйлчилнэ.

Ахмад номлогчдыг залуу номлогчдынхтой адил цагаар үйлчилж, адил үйл ажиллагааг гүйцэтгэж эсвэл адил шаардлагад хүрсэн байхыг шаарддаггүй. Гэхдээ тэдний үйлчлэлд өндөр шаардлага тавьдаг. Иймээс тэд эрүүл мэндийн хувьд үйлчилж чадахуйц сайн байх ёстой. Тэд түүнчлэн санхүүгийн хувьд шаардлага хангасан байх ёстой (24.3.4.2-ыг үзнэ үү).

Бишоп, гадасны ерөнхийлөгч болон бусад удирдагч хэн үйлчилж чадах талаар залбиран бодож үзнэ. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч боломжтой эсэхийг нь тодорхойлохоор мөн үйлчлэхээр бэлтгэхэд урихаар гишүүдтэй ярилцаж болно.

Төлөөлөгчдөд ирсэн илчлэлтийн дагуу ахмад номлогчдод үүрэг даалгавар өгдөг. Удирдагчид ахмад номлогчдод тодорхой үүрэг даалгавар биелүүлэхийг санал болгож болно. Гэхдээ удирдагчид хүлээн авах үүрэг даалгаврынх нь талаар ямар нэгэн амлалт өгөх ёсгүй. Үйлчлэхийг хүсэгчид ямар үүрэг даалгавар авмаар байгаагаа илэрхийлж болох ч ямар ч үүрэг даалгаврыг хүлээн авахад бэлэн байх ёстой.

Нэмэлт мэдээллийг SeniorMissionary.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Зураг
Нэгэн эмэгтэйд зааж буй номлогч хос

24.2.4

Үйлчлэлийн ахмад номлогчид

Гишүүд өөрсдийн харьяа тойрог, гадсан дахь дуудлагаас гадна үйлчлэлийн ахмад номлогчоор үйлчилж болно. Эдгээр номлогч Сүмийн хэлтэс, барилга байгууламж болон номлолд үнэ цэнтэй үйлчлэл үзүүлдэг (24.7.1-ийг үзнэ үү). Тэд гэртээ амьдардаг.

26 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үйлчлэлийн ахмад номлогчоор дуудаж болно.

Үүнээс гадна, 18–25 насны залуу эрэгтэйчүүд, 19–25 насны залуу эмэгтэйчүүд залуу номлогчдод зориулсан үйлчлэлийн номлол байхгүй газарт амьдардаг бол үйлчлэлийн ахмад номлогчийн хөтөлбөрт хамрагдан үйлчилж болно. Түүнчлэн тэд гэрлэсэн байсан ч эсвэл залуудаа сургаал заадаг номлогчоор эсвэл үйлчлэлийн номлогчоор үйлчилж байсан ч дахин үйлчилж болно.

Гадасны ерөнхийлөгч үйлчлэлийн ахмад номлогчдыг дуудна. Тэд түүний удирдлага доор үйлчилдэг. Долоо хоног бүрийн үйлчлэх хугацаа нь тэдний чадавх, бүс дэх үйлчлэх боломж болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамжаас хамаарна.

Үйлчлэлийн ахмад номлогчдод гадасны ерөнхийлөгч нь үүрэг даалгавар өгдөг. Тэр номлогчтой болон бусадтай зөвлөлдөн, үүрэг даалгавар бүрийн талаар илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэн залбирна. Тэр үүрэгт даалгаврыг тодорхойлохдоо SeniorMissionary.ChurchofJesusChrist.org-ийг уншиж, танилцаж болно.

Үйлчлэлийн ахмад номлогчдын талаар нэмэлт мэдээллийг 24.7-оос үзнэ үү.

24.2.5

Номлогчийн үүрэг даалгаврын тойм

Дараах хүснэгтэд номлогчийн үүрэг даалгаврын нэр төрлийг тоймлосон болно.

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Дуудлага өгөх хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Томилох хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Төлөөлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Төлөөлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Төлөөлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Онцгойлон адислах хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч эсвэл зөвлөх

Амьдрах газар

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Гэрээсээ хол

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гэртээ

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гэрээсээ хол эсвэл гэртээ

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гэртээ

Шашны удирдагч

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Номлол, ариун сүм, түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч эсвэл бүсийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Хэнд тайлагнах

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Үйлчлэлийн номлолын удирдагч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Номлол, ариун сүм эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч; бүсийн ерөнхийлөгч; зочдын төвийн захирал; эсвэл Сүмийн алба хэлтэс, барилга байгууламж хариуцсан менежер

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Үйлчлэлийн үүрэгт ажлыг хариуцсан менежер

Насны шаардлага

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

18–25 (эрэгтэй)
19–29 (эмэгтэй)

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

18–25 (эрэгтэй)
19–29 (эмэгтэй)

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гэрлэсэн эсвэл ганц бие эгч бол 40 юм уу түүнээс дээш насны

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

26 ба түүнээс дээш

24.3

Номлолд үйлчлэхээр бэлтгэх ба тавигдах шаардлагад тэнцэх

Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд хайртай учраас тэднийг номлолд үйлчлэхийг нь урамшуулан дэмждэг. Тэд номлогчийг тодорхойлох ярилцлагын асуултуудтай танилцсан байх хэрэгтэй.

24.3.1

Есүс Христэд хөрвөгдөх

Ирээдүйн номлогчид Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд улам гүн бат хөрвөгдөхийг хичээдэг байх ёстой. Тэд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд ажиллана.

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээ бэхжүүлнэ (Aлма 5:45–47-г үзнэ үү).

  • “Наманчлан мөн зөв шударгыг үйлдэхийг сонг[он],” Христийн сургаалын дагуу амьдарна (Алма 13:10-ыг мөн 2 Нифай 31:9–21-ийг үзнэ үү).

  • Залбирч, судраас (ялангуяа Мормоны Ном) болон амьд бошиглогчдын сургаалыг судлан, зарлигуудыг сахина (Алма 17:2–3-ыг үзнэ үү).

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоно (Сургаал ба Гэрээ 109:22-ыг үзнэ үү).

  • Семинар, институтэд оролцоно (өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан).

24.3.2

Зохистой байх жишгийг хангах

Ирээдүйн номлогчид Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байхыг хичээнэ. Номлогчоор үр дүнтэй үйлчлэхийн тулд ийм байх шаардлагатай (Сургаал ба Гэрээ 42:13–14-ийг үзнэ үү). Сүнстэй нөхөрлөх шаардлагад бас нүглээс ангид цэвэр байх явдал ордог (Хиламан 4:24; Сургаал ба Гэрээ 38:42-ыг үзнэ үү).

24.3.2.1

Наманчлал

Наманчлах, өршөөгдөх нь Бурханы бүх хүүхэд хүртэх боломжтой бэлгүүд юм. Эдгээр бэлгийг Есүс Христийн гэтэлгэгч хүчээр дамжуулан хүлээн авах боломжтой. Наманчлахын тулд Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, чин хүсэлтэйгээр зарлигуудыг сахих шаардлагатай. Үүнд нүглээ хүлээж, орхих нь багтдаг. Ноцтой нүглийн хувьд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх шаардлагатай.

Наманчилсан хүн Есүс Христийн Цагаатгал, ач ивээлээр дамжин өршөөгдөж, цэвэр ариун болдог. Их Эзэн цаашид нүглийг нь санахаа больдог. (Исаиа 43:25; Иаков 6:5; Алма 34:15–17; Хиламан 5:10–11; Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү. Мөн энэ гарын авлагын 32.1-ийг үзнэ үү.)

Номлолд үйлчлэхийг хүсэж байгаа гишүүд наманчилж, үйлчлэлд бэлтгэхдээ Аврагчид хандах хэрэгтэй. Мөн тэд гэр бүлийн гишүүд, Сүмийн орон нутгийн удирдагчдынхаа хайраар үзүүлэх тусламжийг хүлээн авахыг эрэлхийлж болно.

Номлолд бэлдэж буй гишүүн гадасны ерөнхийлөгчийг нэрийг нь тодорхойлолт дээр тавихаас өмнө ноцтой нүглээ наманчилсан байвал зохино (32.6–32.8-ыг мөн 24.4.4-ийг үзнэ үү). Нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн сүнсийг хүлээн авснаа зөв шударга амьдралаараа хангалттай харуулах цаг хугацааг тухайн хүнд өгөх явдал наманчлах үйл явцад ордог.

24.3.2.2

Буруугаа хожим хүлээх

Ноцтой нүглээ наманчлалгүйгээр номлолын дуудлага авсан эсвэл номлогчийн үйлчлэлээ эхлүүлсэн хүн гэртээ үлдэж эсвэл гэртээ буцах хэрэгтэй болж болно. Нөхцөл байдал ямар байхаас шалтгаалан тэрээр наманчилсныхаа дараа үйлчилж болно (24.6.3.2-ыг үзнэ үү).

24.3.3

Бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэнд

Номлолын ажил хэцүү. Бие бялдар, оюуны ухаан, сэтгэл санааны ачаа дарамтаас болж хүнд хэцүү байж болно. Номлогчид өмнө нь үзэж харж байгаагүй орчинд ажиллах нь олонтоо. Хоол хүнс, цаг агаар, амьдрах орчны өөрчлөлт эрүүл мэндэд нөлөөлж болох юм. Номлогчийн үйлчлэл өндөр шаардлагатай. (Aлма 17:5; 26:27–28, 30-ийг үзнэ үү.) Сургаал заах залуу номлогч бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хувьд номлогчийн цагийн хуваарийг дагаж ажиллах чадвартай байх ёстой. (Missionary Standards for Disciples of Jesus Christ [2019], 2.4-ийг үзнэ үү.)

Ирээдүйн номлогчид бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулснаар үйлчлэхэд бэлддэг. Тэд мөн хатуужилтай байж, бие даах чадвараа хөгжүүлэхээр ажилладаг.

Удирдагчид номлолд бэлдэж буй гишүүний тодорхойлолтыг цааш явуулахаас өмнө эрүүл мэндийнх нь асуудлын талаар зөвлөгөө өгөхдөө болгоомжтой хандана. Номлолд бэлдэж буй зарим гишүүн эрүүл мэндийн асуудлаараа мэргэжлийн тусламж авах хэрэгтэй байж болно (31.3.6-г үзнэ үү). Эм уух ёстой номлолд бэлдэж буй гишүүн үйлчлэлийнхээ туршид эмчийн зааснаар эмээ тасралтгүй уух ёстой.

Зураг
Гэр бүлд зааж буй номлогчид

24.3.4

Санхүү

Санхүүгийн золиос нь номлогчийн үйлчлэлийн нэг хэсэг юм (Марк 1:17–18; Алма 15:16-г үзнэ үү). Номлогчид мөн тэдний гэр бүлүүд номлогчийн үйлчлэлийг санхүүжүүлэх үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Тэд зохих бэлтгэл ба золиосыг гаргах хэрэгтэй. Тэд мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой, санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй.

24.3.4.1

Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчдыг санхүүжүүлэх

Өөрийгөө чадах чинээгээрээ бэлдсэн, номлолд бэлдэж буй гишүүн санхүүгийн шалтгаанаас болж үйлчлэлээ хойшлуулах ёсгүй. Мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд тусламж хэрэгтэй хүмүүс хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч болно.

Үлдсэн санхүүжүүлэлтэд тусламж хэрэгтэй бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь гадас, тойргийнхоо гишүүдээс тойргийн номлогчийн санд өргөл өгөхийг хүсэж болно.

Орон нутгийн нэгжийн төсөв мөн мацгийн өргөлийн санг үүнд ашиглаж болохгүй.

Санхүүжилтэд сар тутам өгөх мөнгө Сургаал заах залуу номлогч ба түүний гэр бүл номлогчийн хөтөлбөрийн зардлыг санхүүжүүлэхэд туслахаар сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Уг мөнгөний хэмжээг дараах хоёр арга замын аль нэгээр тогтооно. Үүнд:

  • Зарим улсын номлогчид тэнцвэржүүлсэн санхүүжилтийн хөтөлбөрөөр төлдөг. Энэ нь номлогч хаана үйлчилж байгаагаас үл хамааран тэднийг адил хэмжээний мөнгөөр санхүүжүүлдэг гэсэн үг юм. Сүмийн удирдах газраас мөнгөн хэмжээг заадаг. Удирдагчид Номлогчийн хэлтэс (24.9.3-ыг үзнэ үү) эсвэл бүсийн албатай холбогдож, энэ хөтөлбөрт оролцдог улсын болон тэнцвэржүүлсэн мөнгөн хэмжээний жагсаалтыг авч болно.

  • Бусад улс оронд, бишоп, гадасны ерөнхийлөгч, номлогч, гэр бүл хамтдаа сар тутам санхүүжүүлэх мөнгөн дүнгийн талаар зөвлөлдөнө. Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс өгсөн удирдамж зааврыг бодож үзнэ. Тэд номлогчийн болон гэр бүлийнх нь нөхцөл байдал дээр үндэслэн санхүүгийн золиос гаргаж, бие даах чадвараа хөгжүүлэхэд урамшуулна. Тэд санхүүжүүлэх мөнгөн дүн дээр санал нэгдэн, номлогчийн тодорхойлолтод тэмдэглэнэ. Уг номлогч болон гэр бүл нь үүнийг төлөхөө амлана. Номлогчийн амьдардаг улс оронд байдаг хүмүүс л энэ мөнгөнд хувь нэмэр оруулж болно (энэ хэсгийн сүүлд байгаа “Тойргийн номлогчийн сан” хэсгийг үзнэ үү).

Санхүүжилтийг тойргийн номлогчийн санд хийнэ. Санхүүжүүлэх мөнгийг санд сар тутам хийсэн эсэхийг бишоп шалгана. Сар тутмын санхүүжилтээс илүү мөнгийг урьдчилан хийж болохгүй. Номлогч хугацаанаасаа өмнө буцаж ирсэн бол урьдчилан өгсөн санхүүжилтийн мөнгийг буцаах боломжгүй.

Номлолын талбар дахь зардал Залуу номлогчид хоол хүнс, замын зардал, амьжиргааны бусад зардлыг төлөхөөр сар бүр номлолоос мөнгө авдаг. Эдгээр мөнгө ариун нандин юм. Номлогчид энэ мөнгийг зөвхөн номлолтой холбоотой зардалд ашигладаг. Тэд энэ мөнгийг хувьдаа зарцуулж, хадгалж эсвэл гэр бүлийн гишүүддээ болон бусдад явуулж болохгүй. Номлогчид хэрэглэхгүй байгаа аливаа мөнгөө номлолд буцааж өгнө.

Номлогчид бусад зардлыг хувиасаа гаргадаг. Ийм хувийн зардал маш бага байх ёстой. (Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд, 4.8-ыг үзнэ үү.)

24.3.4.2

Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчдыг санхүүжүүлэх

Санхүүжилтэд сар тутам өгөх мөнгө Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчид сар бүр өөрсдийн харьяа тойргийн номлогчийн санд санхүүжилтийг өгдөг. Эдгээр санхүүжилт нь байр, унааны зардлыг төлөхөд тусалдаг (мөн энэ хэсгийн сүүлд байгаа “Нэмэлт зардал” хэсгийг үзнэ үү). Санхүүжилт нь Сүмээс гаргаж өгсөн байр, унааны үнэ өртгөөс илүү байж болно.

  • Тэнцвэржүүлсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагддаг улс орны ахмад номлогчид номлолын дуудлагад заасан мөнгийг санхүүжилтэд хийнэ.

  • Бусад улс оронд бишоп, гадасны ерөнхийлөгч, номлогч хамтдаа сар тутмын хандивын дүнгийн талаар зөвлөлдөнө. Удирдагчид уг номлогчийн нөхцөл байдалд үндэслэсэн санхүүгийн золиос гаргахад тэднийг урамшуулдаг. Тэд мөнгөн дүн дээр санал нэгдэж, номлогчийн тодорхойлолтод тэмдэглэнэ. Энэ дүн нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс (Номлогчийн хэлтэстэй зөвлөлдсөнөөр) ахмад номлогчдод зориулан тогтоосон доод үнийн дүнд хүрэх ёстой. Номлогчийн төрсөн нутагт амьдардаг бусад хүн энэ дүнд хандив оруулж болно.

Санхүүжүүлэх мөнгийг санд сар тутам хийсэн эсэхийг бишоп шалгана. Сар тутмын санхүүжилтээс илүү мөнгийг урьдчилан хийж болохгүй.

Нэмэлт зардал Байр, унааны зардлыг төлдөг сар бүрийн санхүүжилтийн мөнгөнөөс гадна ахмад номлогчид хоол хүнс гээд өөрсдийн бусад бүх зардлыг бүрэн даах ёстой.

24.3.4.3

Гэртээ үйлчилж байгаа номлогчдыг санхүүжүүлэх

Гэртээ үйлчилж байгаа номлогчид өөрсдийн санхүүгийн бүх хэрэгцээг хариуцна. Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө тусламж авч болно. Тойрог, гадасны санг номлолтой холбоотой хэрэгцээнд ашиглаж болохгүй.

24.3.4.4

Эрүүл мэндийн даатгал ба зардал

Сургаал заах залуу номлогчийг болон бусад бүх номлогчийг боломжтой бол одоо байгаа эрүүл мэндийн даатгалаа хүчинтэй байлгахад урамшуулдаг.

Гэртээ үйлчилж байгаа номлогчид өөрсдийн эрүүл мэндийн болон бусад даатгалыг хариуцах ёстой. Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчид энэ даатгалыг бас өөрсдөө хариуцна. Улс орноосоо гадуур үйлчлэх ахмад номлогчид Senior Service Medical Plan-аар дамжуулан даатгал авах боломжтой.

24.3.5

Номлогчдыг бэлтгэхэд гэр бүлийн гишүүд, удирдагчдын гүйцэтгэх үүрэг

Гэр бүлийн гишүүд, бишоп болон бусад удирдагч өсвөр үеийнхэнд номлолд үйлчлэхээр бэлтгэхэд нь тусална. Бишоп залуу эрэгтэй бүрийг, түүнчлэн үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэй бүрийг номлогч болоход урих;

  • Үйлчлэх дуудлага хүлээн авахаас нь өмнө сайн мэдээг үр дүнтэй хуваалцдаг гишүүн номлогч болоход нь туслах;

  • Үйлчлэх, заах боломжийг олгох;

  • Бүрэн цагийн номлогчдыг дагаж явах боломж олгох;

  • Одоо үйлчилж байгаа номлогчдыг болон номлолд үйлчилж байсан хүмүүсийг заах, үйлчлэх туршлагаасаа хуваалцахад урих;

  • Хүн бүрийг хайрлаж, номлолд үйлчлэхээр бэлтгэхэд урамшуулах;

  • Залбирах, судраас ялангуяа Мормоны Номоос суралцахад нэмж цаг зориулахад урамшуулан дэмжих;

  • Номлогчоор үйлчлэхэд бэлтгэх цуврал хичээлийг зохион байгуулах зэргээр тусалж болно.

Гэр бүлийн гишүүд ба удирдагчид ахмад гишүүдийг ахмад номлогчийн үйлчлэлийн талаар бодоход урамшуулна. Үүнд:

  • Гэрээсээ хол эсвэл гэртээ амьдрангаа номлолд үйлчлэхэд бие бялдрын болон санхүүгийн чадвар хэр байгааг харгалзан үзэх;

  • Гүйцэтгэж чадах номлогчоор үйлчлэх боломжуудыг тодорхойлох;

  • Үйлчлэх дуудлага хүлээн авахаасаа өмнө сайн мэдээг үр дүнтэй хуваалцдаг гишүүн номлогчид болсон байх;

  • Номлогчийн үйлчлэл тэдний гэр бүлийг хэрхэн адисалж болохыг ойлгох (Сургаал ба Гэрээ 31:5–6-г үзнэ үү) зэргээр тусалж болно.

Гэр бүлийн гишүүд ба удирдагчид номлолд бэлдэж буй гишүүнийг дараах зүйлсийг судлахад урамшуулна. Үүнд:

Гэр бүлийн гишүүд ба удирдагчид номлогчийн жишгийг тууштай дагахаар шийдсэн номлолд бэлдэж буй гишүүнд тусална. Номлолд бэлдэж буй гишүүнийг хүлээн авч болох томилолтод нь хамаарах номлогчийн жишгийн дараах гарын авлагуудыг судлахад урамшуулна. Үүнд:

24.4

Номлогчийг тодорхойлох

Зарим номлолд бэлдэж буй гишүүн тухайн тойрогт ирээд тасралтгүй нэг жил оршин суугаагүй байдаг. Ийм нөхцөлд бишоп нь тодорхойлолтыг бөглөх үйл явцын эхэнд өмнөх тойргийн бишоптой холбоо барьж ярилцана.

24.4.1

Эрүүл мэндийн үзлэг

Номлогчийн ажил бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны хувьд хүнд бэрх байдаг. Номлолд бэлдэж буй бүх гишүүн эрүүл мэндээ мэргэжлийн эмчээр үзүүлсэн байх ёстой.

Бүсийн алба, Номлолын хэлтэс эрүүл мэндийн үзлэгтэй танилцдаг. Заримдаа эрүүл мэндийн асуудал нь гэрээсээ хол үйлчлэх боломжид нь нөлөөлдөг. Зарим нөхцөлд тодорхойлолтыг нь тухайн хүнийг эрүүл мэндээ хэрхэн бэлдэх талаар зааварласан заавартай нь буцаасан байдаг.

24.4.2

Ярилцлага ба тодорхойлох маягт

Бишоп болон гадасны ерөнхийлөгч номлолд бэлдэж буй гишүүн бүртэй нягт нямбай, сүнслэг байдлын хувьд таньж мэдэх гэсэн, урамшуулан зоригжуулсан байдлаар ярилцана. Тэд номлогчийг тодорхойлох ярилцлагын асуултуудыг ашиглана. Тэд номлолд бэлдэж буй гишүүний тухай дараах зүйлийг ярилцана. Үүнд:

  • Есүс Христийн тухай мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлтэй эсэх (24.3.1-ийг үзнэ үү)

  • Зохистой байх жишигт тэнцэх эсэх (24.3.2-ыг үзнэ үү)

  • Бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэндийн хувьд бэлэн эсэх (24.3.3-ыг үзнэ үү)

  • Санхүүгийн хувьд бэлэн эсэх (24.3.4-ийг үзнэ үү).

Бишоп болон гадасны ерөнхийлөгч Номлогчийг тодорхойлох онлайн систем дээрх зохистой байх жишиг, эрүүл мэндийн хувьд бэлэн байх зэрэгтэй холбоотой мэдээллийг бас уншиж танилцана. Хэрэв Нэгдсэн Улс, Канадад байдаг гадасны ерөнхийлөгчид асуух зүйл гарвал Номлогчийн хэлтэстэй холбоо барина (24.9.3-ыг үзнэ үү). Бусад газарт тэрээр бүсийн албатай холбоо барина. Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр нь тавигдах шаардлагад нэмж жишиг оруулахгүй. Түүнчлэн тэд ярилцлагын асуултуудыг өөрчилдөггүй.

Тодорхойлох маягт дээр байгаа мэдээлэл номлолын дуудлага илчлэлт дээр суурилан өгөгддөг үйл явцад тус нэмэр болдог. Удирдагчид шаардагдах бүх мэдээллийг бүрэн өгсөн байхад анхаарна.

Хэрэв бишоп болон гадасны ерөнхийлөгч номлолд бэлдэж буй гишүүнийг зохистой байх жишигт хүрээгүйд эсвэл эрүүл мэндийн хувьд бэлэн эсэхэд санаа зовж байгаа бол хоорондоо болон тухайн хүнтэй хамт зөвлөлдөнө. Номлолд бэлдэж буй гишүүний зөвшөөрлөөр тэд бас эцэг эхтэй нь зөвлөлдөж болно. Бишоп болон гадасны ерөнхийлөгч тухайн хүнийг ноцтой нүглээ наманчлах хүртэл тодорхойлолтыг нь цааш илгээхгүй (24.3.2.1-ийг үзнэ үү). Тухайн хүний бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэндэд үндэслэн үйлчлэлийн номлогчоор томилогдох боломжийн талаар ярилцаж болно.

Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёрыг эзгүйд яаралтай ярилцах хэрэг гарвал тэд зөвшөөрлийг аль нэгэн зөвлөхдөө олгож болно.

Дүүргийн хувьд номлолын ерөнхийлөгч эсвэл томилсон зөвлөх нь номлолд бэлдэж буй гишүүнтэй ярилцаж, тодорхойлно. Дүүргийн ерөнхийлөгч эдгээр ярилцлагыг хийдэггүй.

Зураг
эрэгтэй хүнтэй ярьж байгаа номлогчид

24.4.3

Тодорхойлолтыг илгээх

Гадасны ерөнхийлөгч номлолд бэлдэж буй залуу гишүүний тодорхойлолтыг үйлчилж эхлэх боломжтой өдрөөс нь 120 хүртэлх өдрийн өмнө илгээж болно. Гадасны ерөнхийлөгч ахмад номлолд үйлчлэх гишүүний тодорхойлолтыг үйлчилж эхлэх боломжтой өдрөөс нь 9 сар хүртэлх хугацааны өмнө явуулж болно. Дараах нөхцөлүүд бүгд хангагдсан тохиолдолд үйлчлэлээ эхлүүлэх боломжтой гэж үздэг. Үүнд:

  • Үйлчлэх шаардлагыг хангасан насанд хүрсэн;

  • Сүмийн гишүүнээр батлуулаад хамгийн багадаа нэг жил болсон;

  • Ахлах сургууль, дунд сургууль эсвэл үүнтэй тэнцэх боловсролыг дүүргэсэн эсвэл дуусгасан; (Энэ нь 18 настай, номлолд бэлдэж буй залуу гишүүнд хамаатай.)

Номлолд бэлдэж буй залуу гишүүн, гадасны ерөнхийлөгч хоёр тодорхойлолтыг хэзээ цааш илгээхээ төлөвлөнө. Тусламж хэрэгтэй бол тэд Submission Planning Tool мөн Mission Release Date Planning Tool хэсгийг ашиглаж болно.

Номлолд бэлдэж буй гишүүний тодорхойлолтыг ихэвчлэн харьяа тойрог, гадсаар нь дамжуулан илгээдэг. Ганц бие залуучуудын тойрог гэх мэт харьяа бус тойргийнх нь бишоп номлогчийн тодорхойлолтыг илгээж болно. Тэд эхлээд харьяа тойргийнх нь бишоптой зөвлөлдөх хэрэгтэй. Харьяа тойргийг санхүүжүүлэгч тойргоор тавина.

24.4.4

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх боломжгүй хүмүүс

Зарим үед үйлчлэхийг хүссэн гишүүнийг бүрэн цагийн номлогчоор дуудахгүй байж болно. Энэ нь эрүүл мэндийн асуудал, зохистой байх жишигт хүрээгүй, хуулийн асуудал эсвэл өөр бусад нөхцөл байдлаас болж болно. Бишоп, гадасны ерөнхийлөгч уг гишүүнийг хайрладгаа мөн үйлчлэх хүсэлтэй байгаад нь талархаж байгаагаа илэрхийлнэ. Гадасны ерөнхийлөгч уг хүнийг бүрэн цагийн номлогчийн үйлчлэлээс чөлөөлнө.

Гадасны ерөнхийлөгч болон бишоп уг гишүүнийг Есүс Христийн шавийн хувьд насан туршдаа гэрээний замаар урагш явахад урамшуулдаг. Тэд мөн залуу гишүүдийг боловсрол эзэмших, ажил мэргэжилтэй болох зэрэг чухал зорилгынхоо төлөө явахад урамшуулдаг.

24.5

Номлолын дуудлага хүлээн авсны дараа

Шинээр дуудагдсан номлогчдыг номлолоо эхлүүлэхийн өмнө Мормоны Номыг уншиж дуусгахад эсвэл дахин уншихад урамшуулдаг. Тэд “өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж бай” (Мозая 4:30) гэсэн хаан Бенжамины зөвлөгөөг дагадаг.

Тэд дуудлагатай нь хамт өгсөн зааврыг цаг алдалгүй дагадаг. Тэд түүнчлэн Номлогчийн амьдралд дасан зохицох эсвэл Номлогчийн амьдралд дасан зохицох: Эх сурвалжуудын товхимол зэргийг уншиж танилцах хэрэгтэй. Тэд өөрсдөө төдийгүй гэр бүлийн гишүүд нь ямар нөхцөлд үйлчлэхийг нь мөн адил судлах нь зүйтэй.

Гэр бүлийн гишүүд болон удирдагчид энэ тал дээр гаргаж буй номлогчийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Тэд мөн сайныг үйлдэж, Сүнсийг мэдрэх зохистой хэвээр үлдэхийн ач холбогдлыг онцолно.

24.5.1

Ариун сүмийн хишиг хүртэх ба ариун сүмд үйлчлэх

Хэрвээ шинээр дуудагдсан номлогч ариун сүмийн хишгээ хүлээн аваагүй бол номлолын үйлчлэлээ эхлүүлэхийн өмнө боломжтой газарт хишиг хүртсэн байх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 43:15–16; 105:33-ыг үзнэ үү). Үйлчлэлийн номлогчид хишиг хүртээгүй бол дээрх зааврыг мөн адил дагах ёстой. Хишиг хүртэх тухай мэдээллийг 27.2-оос үзнэ үү.

Хишгээ хүртсэн шинээр дуудагдсан номлогчид номлогчоор үйлчилж эхлэхийн өмнө ариун сүмийн ёслолын ажилтнаар үйлчилж болно (25.5-ыг үзнэ үү).

24.5.2

Ариун ёслолын цуглаан

Бишопын зөвлөл шинээр дуудагдсан номлогчдыг номлолоо эхлүүлэхийнх нь өмнө ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхэд урьдаг. Үүнийг ариун ёслолын энгийн цуглаанаар хийнэ. Хэлэх үг нь ариун ёслол дээр болон Аврагч дээр төвлөрсөн байх ёстой. Номлогчийг Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай, сайн мэдээг хуваалцаж бусдад үйлчлэхийн баяр баясгалангийн талаар үг хэлэхэд урина.

Ерөнхийдөө номлогчийн гэр бүлийн гишүүд, найз нөхдийг үг хэлэхэд урьдаггүй. Цуглаан тогтсон цагаасаа хэтрэх ёсгүй.

Гишүүд болон удирдагчид номлолын дуудлагын ариун мөн чанараас сатааруулах эсвэл шаардлагагүй зардал гаргах аливаа үйл ажиллагаанаас зайлсхийх ёстой. Жишээлбэл: Тэд дараах зүйлсийг хийх ёсгүй. Үүнд:

  • Ариун ёслолын цуглааны тусгай хөтөлбөр хэвлэх;

  • Ариун ёслолын цуглааны дараа цуварч уулзах;

  • Гэр бүлээрээ цугларахаас өөр нээлттэй хүлээн авалт хийх. Хэрвээ гэр бүлээрээ цуглах бол ням гаргийн цуглааны хуваарьтай зөрчилдөхгүй байхыг анхааруулдаг.

24.5.3

Номлогчдыг онцгойлон адислах

Харьяаллынх нь гадасны ерөнхийлөгч номлолоо эхлэх өдөрт нь аль болох ойрхон өдөр номлогч бүрийг онцгойлон адисална. Гадасны ерөнхийлөгчийг эзгүй үед, яаралтай тохиолдолд, тэрээр аль нэгэн зөвлөхдөө номлогчдыг онцгойлон адислах зөвшөөрлийг олгож болно. Тэр түүнчлэн үйлчлэлийн ахмад номлогчдыг онцгойлон адислах үүрэг хариуцлагыг нэг зөвлөхдөө даалгаж болно.

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүний нэг зөвлөх номлолынхоо харьяа дүүргүүдээс дуудагдсан номлогчдыг онцгойлон адисалдаг. Дүүргийн ерөнхийлөгч номлогчдыг онцгойлон адисалдаггүй.

Гэрээсээ хол үйлчлэх эрэгтэй номлогч онцгойлон адислагдахаасаа өмнө Мелкизедек санваар хүлээн авсан байх ёстой. Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх ах нөхцөл байдал бүрдсэн бол Мелкизедек санваартай байх ёстой. Мелкизедек санваарын албанд томилох тухай зааврыг 18.10-аас үзнэ үү.

Номлогчийг онцгойлон адислахын өмнөхөн гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх түүнтэй ярилцана. Хэрэв уг номлогч зохистой байх жишгийн шаардлагыг хангахгүй болсон бол эсвэл эрүүл мэндийн асуудал гарч ирвэл түүнийг онцгойлон адислахгүй. Гадасны ерөнхийлөгч удирдамж зааврыг Номлогчийн хэлтэс (24.9.3-ыг үзнэ үү) эсвэл бүсийн албатай холбоо барин авна.

Онцгойлон адислах нь онцгой үйл явдал байх ёстой. Гэр бүлийн гишүүд, ойр дотнын найз нөхөд хамт байж болно. Гадасны ерөнхийлөгч Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн төлөөлөгчөөр үйлчлэх дуудлагынх нь ариун нандин чанар, мөн чанар, ач холбогдлыг ойлгож мөн мэдрэхэд тэдэнд тусалдаг.

Онцгойлон адислал, дагалдах адислалын бичлэгийг хийх ёсгүй. Гэхдээ уг үйл явдлын талаар өдрийн тэмдэглэлдээ бичиж, өөрт чухал санагдсан адислалын хэсгүүдийг онцлон тэмдэглэхэд номлогчийг урамшуулна.

Онцгойлон адислагдсаныхаа дараа номлогчийн жишгийг дагах ёстой гэдгийг гадасны ерөнхийлөгч тайлбарлаж өгдөг.

Номлогчийг онцгойлон адислах нь тодорхой үүрэг хариуцлагад томилох биш, харин үйлчлэх дуудлага өгч байгаа хэрэг юм. Номлогчийн үүрэгт ажил өөрчлөгдлөө гэхэд, түүнийг дахин онцгойлон адисалдаггүй. Хэрвээ номлогчийг чөлөөлсний дараа, эргэн үйлчлэхийг нь зөвшөөрөх болбол (24.6.3.2-ыг үзнэ үү) түүнийг номлогчоор дахин онцгойлон адисалдаг.

24.6

Гэр орноосоо хол үйлчлэх

24.6.1

Номлолын талбар луу явах

Сургаал заах залуу номлогчдын Номлогчдыг бэлтгэх төв (НБТ)-д болон номлолын үүрэгт ажлаа хийх газартаа ирж, очих замын зардлыг Сүм төлдөг. Түүнчлэн гэрээсээ хол нэг жилээс урт хугацаанд үйлчлэх ахмад номлогчдын энэ зардлыг Сүм төлдөг.

Гэр бүлийн гишүүд номлогчийг НБТ-д хүргэж өгч болно. Гэхдээ тэд заавал хүргэж өгөх шаардлагагүй. НБТ-д номлогчидтой салах ёс гүйцэтгэх цагийг гэр бүлийнхэнд зориулан гаргаж өгдөггүй.

Номлогчдыг НБТ-өөс гарч, номлолын үүрэгт ажил руугаа явах үед онгоцны буудлын аюулгүй байдлыг сахих болон өөр бусад шалтгаанаар гэр бүлийнхэн, мөн бусад хүнийг онгоцны буудал дээр ирж уулзахыг хориглодог.

Зураг
Эмэгтэйчүүдэд зааж буй номлогч хос

24.6.2

Номлолын талбарт

24.6.2.1

Номлогчдыг хуваарилах

Гадасны болон номлолын ерөнхийлөгчид тодорхой тойрог, салбар дахь номлогчдын хэрэгцээний талаар зөвлөлдөнө. Нэгж бүрд номлогчдыг хуваарилах шаардлагагүй. Зарим нэгжид нэгээс илүү хамтрагч байж болно. Номлолын ерөнхийлөгч номлогчдыг хуваарилах асуудлыг шийднэ.

24.6.2.2

Гишүүдэд болон орон нутагт үйлчлэх

Гадасны болон номлолын ерөнхийлөгчид номлогчдын гишүүдэд болон орон нутагт хэрхэн үйлчлэх талаар зөвлөлдөнө. JustServe.org боломжтой газруудад тэд үүнийг ашиглаж болно.

24.6.2.3

Байр, хоол хүнс, унаа

Номлогчдыг хоол унд, орон байраар хангахад орон нутгийн гишүүд оролцох эсэх, хэрэв оролцвол ямар хэмжээнд оролцохыг гадасны болон номлолын ерөнхийлөгчид шийднэ. Орон байр, хоол ундаар хангах явдал орон нутгийн гишүүдэд ачаа дарамт болох ёсгүй.

Номлогчдод болон тэднээр заалгаж байгаа эсвэл саяхан баптисм хүртсэн хүмүүст байнга унаагаар үйлчлэхийг гишүүдээс шаарддаггүй.

Бүс дэх номлогчдод орон байр, хоол унд болон унаагаар үйлчлэх талаар Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл удирдамж өгч болно.

24.6.2.4

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Салбарын дуудлагатай номлогчид

Ховор тохиолдолд гэрээсээ хол үйлчилж байгаа номлогчид салбарын дуудлагад томилогдож болно. Хэрэв уг салбар гадасны харьяа бол номлогчийг номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор онцгойлон адисална.

Хэрвээ уг салбар нь дүүргийн харьяа бол номлогчийг онцгойлон адисалдаггүй. Номлолын харьяа нэгжид үйлчлэх эрх мэдэл нь номлогчоор онцгойлон адислагдах үед хамт өгөгддөг. Хэрэв ахлагч номлогчид санваарын түлхүүртэй байхыг шаарддаг ёслолыг үйлдэх аваас номлолын ерөнхийлөгчийн хүлээлгэн өгсөн эрх мэдлийн дагуу үйлдэнэ.

24.6.2.5

Бусдыг санхүүгийн хувьд дэмжиж эсвэл сургуульд оруулж, цагаачлахад туслах хүсэлт

Номлогчид болон тэдний гэр бүлийнхэн номлогчдын үйлчилж байгаа газарт амьдардаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүний дотор сургуульд ороход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёсгүй. Мөн номлогчид болон тэдний гэр бүлийнхэн өөр улс руу цагаачлахыг хүсэж байгаа хүмүүсийг тэтгэх ёсгүй (38.8.19-ийг үзнэ үү).

24.6.2.6

Эм тан

Номлогчид хэрэгтэй эм тангаа өөрсдөө хариуцна. Гэр бүлийн гишүүд болон бусад хүн номлогчдод уух эмийг нь явуулж, хүргэж өгч болохгүй. Хэрвээ номлолд нь уг эм байхгүй бол номлогч номлолын ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөнө.

24.6.2.7

Гэр бүлийн гишүүн нь нас барсан тохиолдолд

Номлогчийн гэр бүлийн гишүүн нас барвал номлогч оршуулгын ёслолд оролцохоор түр гэртээ харьж болно. Гэхдээ номлогчийг аль болох талбартаа үлдэхийг зөвлөдөг. Боломжтой бол тэрээр оршуулгын ёслолыг интернэтээр үзэж болно.

Хэрвээ номлогч гэртээ очиж оршуулгад оролцох бол номлолын ерөнхийлөгч Номлогчийн хэлтэстэй холбоо барина.

24.6.2.8

Гишүүнчлэлийн бүртгэл ба аравны нэг

Номлогчийн харьяа тойрог гишүүнчлэлийн бүртгэлийг нь хадгална. Харьяа тойрог нь түүний аравны нэг төлөгчийн статусыг хөтөлнө. Номлогчид номлолоос хүлээн авсан тэтгэлгийн мөнгөнөөс аравны нэгийг төлдөггүй. Гэхдээ тэд хувийн орлоготой бол тэр мөнгөнөөсөө аравны нэгээ төлнө.

24.6.3

Номлолоос гэртээ буцаж ирэх

24.6.3.1

Анхны төлөвлөсөн хугацаанд гэртээ буцаж ирэх

Номлогчид мөн тэдний гэр бүлийнхэн өөрсдөдөө тааруулан чөлөөлөгдөх эсвэл үйлчлэлээ сунгуулах хүсэлт гаргах ёсгүй.

Залуу номлогчид номлолоосоо гэр лүүгээ шууд явах ёстой. Номлогчийг эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл асран хамгаалагч нь дагалдаж яваа тохиолдолд л өөр газраар аялахыг зөвшөөрч болно.

Номлогчид гагцхүү гадасны ерөнхийлөгчдөө тайлагнасны дараа чөлөөлөгддөг. Тэд чөлөөлөгдөх хүртлээ номлогчийн жишгээ дагана.

24.6.3.2

Гэртээ хугацаанаасаа өмнө буцах

Зарим номлогчийг эрүүл мэнд, зохистой байдал эсвэл өөр бусад шалтгаанаар хугацаанаас нь өмнө чөлөөлдөг. Бишоп болон гадасны ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө буцаж ирсэн номлогчдод онцгой дэмжлэг үзүүлдэг. Боломжтой бол удирдагчид тэдэнд эрүүл мэндээ сайжруулж, эргэж үйлчлэхэд нь тусална.

Үйлчлэхээр буцаж очиход бэлэн номлогчдын хувьд гадасны ерөнхийлөгч Номлогчийн хэлтэстэй холбоо барьж тодорхойлолтыг өгнө (24.9.3-ыг үзнэ үү). Үйлчлэхээр буцаж ирж байгаа зарим номлогчийг сургаал заах номлолд эсвэл үйлчлэлийн өөр номлолд хуваарилж болно.

Үйлчлэхээр буцаж очих боломжгүй бол удирдагчид гишүүнийг Есүс Христийн шавийн хувьд насан туршдаа гэрээний замаар урагшлахад урамшуулна. Түүнчлэн удирдагчид залуу номлогчдод боловсрол эзэмшиж, ажил мэргэжилтэй болох гэх мэт чухал зорилгынхоо төлөө явахад урамшуулдаг.

24.7

Үйлчлэлийн номлол

24.7.1

Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжуудыг тодорхойлох

Бишоп, гадасны ерөнхийлөгч, үйлчлэлийн номлогч нар орон нутагт байгаа үйлчлэх боломжуудыг тодорхойлохоор хамтдаа зөвлөлдөнө. Үйлчлэлийн залуу номлогчдын хувьд, үйлчлэлийн номлолын удирдагч, эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь уг ярилцлагад оролцоно.

Үйлчлэлийн залуу номлогчдыг үйлчлэлд дуудсаных нь дараа үйлчлэх боломжуудыг тодорхойлно. Үйлчлэлийн ахмад номлогчдын хувьд, үйлчлэх боломжуудыг дуудагдахынх нь өмнө эсвэл дараа тодорхойлж болно.

Биечлэн эсвэл технологи ашиглан онлайнаар үйлчилж болно. Удирдагчид үйлчлэх боломжуудын талаарх мэдээллийг дараах эх сурвалжуудыг ашиглан олж авч болно. Үүнд:

24.7.2

Орон байр, унаа

Үйлчлэлийн номлогчид гэртээ эсвэл Үйлчлэлийн номлолын албанаас зөвшөөрөл авч гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хамт амьдардаг. Шаардлагатай бол үйлчлэх газар луугаа өөрсдийн унаагаар ирнэ.

24.7.3

Сургалт ба хяналт

Үйлчлэлийн номлогчдыг үйлчилж байгаа газарт нь бэлдэж, хяналт тавьдаг. Тэднийг үйлчлэлийн номлолын удирдагч бас бэлдэж, хяналт тавьж болно. Тэд тухайн өдөр үзүүлэх үйлчилгээний талаарх удирдамж зааврыг үйлчлэлийн номлолын удирдагчаас (үйлчлэлийн залуу номлогчдын хувьд) эсвэл үйлчлэхээр томилогдсон газрынхаа менежерээс (үйлчлэлийн ахмад номлогчдын хувьд) авна.

Гадасны ерөнхийлөгч бол номлогчийн шашны удирдагч юм. Түүнчлэн тэрээр үйлчлэлийн номлогчийн жишгийг ойлгож мөн дагахад номлогчид тусална (Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол-ыг үзнэ үү).

24.7.4

Тойргийн эсвэл гадасны дуудлагатай үйлчлэлийн номлогч

Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч үйлчлэлийн номлогчдод дуудлага нь номлолын үүрэгт ажил эсвэл хуваарьтай нь зөрчилдөхгүй бол тойрог, гадасны дуудлага өгч болно. Үйлчлэлийн залуу номлогчдын хувьд эдгээр удирдагч энэ асуудлыг үйлчлэлийн номлолын удирдагчтай хамт зохицуулна.

24.7.5

Үйлчлэлийн номлолыг дуусгах

Гадасны ерөнхийлөгч, үйлчлэлийн номлолын удирдагч (залуу номлогчдын хувьд), үйлчлэлийн номлогч нар хамтран хэзээ үйлчлэлээ дуусгахыг зөвлөлдөн шийднэ.

Залуу эрэгтэй номлогчдын хувьд үйлчлэлийн номлол 24 сараас хэтэрдэггүй. Эмэгтэйчүүдийн хувьд 18 сараас хэтэрдэггүй.

Үйлчлэлийн ахмад номлогчид гадасны ерөнхийлөгч мөн номлогчдын ярилцаж тогтсон хугацаагаар үйлчлэлээ сунгаж болно.

Зураг
индэр дээрээс ярьж буй эмэгтэй

24.8

Номлогчийн үйлчлэлийн дараа

24.8.1

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

24.8.1.1

Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчид

Гэртээ буцаж ирж байгаа залуу номлогчдын ариун сүмийн эрхийн бичгийн талаарх зааврыг 26.5.3-аас үзнэ үү.

24.8.1.2

Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчид

Номлолын ерөнхийлөгч шаардлагатай үед ариун сүмийн эрхийн бичгийн талаар номлогчтой ярилцаж болно. Хэрвээ номлогч зохистой бол номлолын ерөнхийлөгч хоёр жилийн хугацаатай эрхийн бичгийг шинээр олгоно.

24.8.1.3

Үйлчлэлийн номлогчид

Үйлчлэлийн номлогчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ шинэчлэхийн тулд орон нутгийн удирдагчидтайгаа ярилцахаар төлөвлөх хэрэгтэй (26.3.1-ийг үзнэ үү).

24.8.2

Номлогчоос чөлөөлөх ярилцлага

Гадасны ерөнхийлөгч номлогчдыг чөлөөлдөг бөгөөд чөлөөлөх ярилцлагыг явуулна. Түүний аль нэг зөвлөх үйлчлэлийн ахмад номлогчдыг чөлөөлж болно. Ерөнхийдөө дүүргийн хувьд номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх нь номлогчдыг чөлөөлдөг. Онцгой тохиолдлыг 6.3-аас үзнэ үү.

Энэ ярилцлагад дараах удирдамж тустай байж болно.

  • Номлолд үйлчилсэнд нь тэдэнд таларх.

  • Номлолын туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Насан туршдаа Есүс Христийн шавь байхад тэднийг урамшуул.

  • Номлогч байхдаа төлөвшүүлсэн сайн дадал хэвшлээ цааш хөгжүүлэхийг зөвлө.

  • Өдөр бүр Сүнсний удирдамжийг дагаж, нэр төртэй амьдрахад урамшуулан дэмж.

  • Залуу номлогчдыг боловсрол, ажил төрөл зэрэг ирээдүйгээ бодож, бэлтгэхэд урамшуул. Шаардлагатай бол зорилго тавьж, төлөвлөгөө гаргахад тэдэнд тусал. Залуу номлогчидтой хамт Mиний төлөвлөгөө дээрх өсөлт хөгжлийн талаар ярилц.

  • Номлогчийн үйлчлэлийн хариуд тодорхой адислалууд хүлээн авна гэх мэт амлалт өгөхөөс зайлсхий.

  • Тэднийг үргэлж ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистой амьдрахад урамшуул.

24.8.3

Номлогчийн тайлан ба ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх

Гадасны болон дүүргийн ерөнхийлөгчид чөлөөлөгдөөд удаагүй байгаа номлогчдыг дээд зөвлөлийн эсвэл дүүргийн зөвлөлийн хурал дээр өөрсдийн үйлчлэлийн талаар тайлагнахад урьдаг. Энэ нь үйлчлэлийн номлогчдод бас хамаатай. Бишоп мөн саяхан чөлөөлөгдсөн номлогчдыг тойргийн зөвлөлийн хурал дээр тайлангаа тавихад урьж болно.

Хоорондын зай, бусад нөхцөл байдал бүрдвэл саяхан чөлөөлөгдсөн номлогчид технологи ашиглан эсвэл зөвхөн тойргийн зөвлөлийн хурал дээр тайлангаа тавьж болно.

Бишопын зөвлөл саяхан чөлөөлөгдсөн номлогчдын ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх цагийг төлөвлөдөг. Энэ нь үйлчлэлийн номлогчдод бас хамаатай. Уг цуглаан нь ариун ёслолын ердийн цуглаан байна. Бишопын зөвлөл 24.5.2-т тоймлосон зарчмуудыг баримталсан байхад анхаарна.

Гадас, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний урилгаар чөлөөлөгдөөд удаагүй номлогч бусад тойргийн ариун ёслолын цуглаан дээр үг хэлж болно. Дээд зөвлөлийн эсвэл дүүргийн зөвлөлийн гишүүн мөн адил тэднийг урьж болно.

24.8.4

Дуудлага

Удирдагчид саяхан чөлөөлөгдсөн номлогчдод нэн даруй тохинууллын үүрэгт ажил, дуудлагыг өгдөг. Үүнд, зохистой бол ариун сүмийн ёслолын ажилтнаар ажиллуулах мөн ордог (25.5-ыг үзнэ үү).

24.9

Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэлд ашиглах эх сурвалж

24.9.1

Гарын авлага, маягт

24.9.2

Вэбсайт

24.9.3

Номлогчийн хэлтэстэй холбоо барих мэдээлэл

  • Утас: 1-801-240-2222 эсвэл 1-800-453-3860, дотуур холбоо 2-2222