Гарын авлагууд болон дуудлагууд
15. Шашны институт ба семинар


“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Хичээлийн үеэр гараа өргөж буй залуу эмэгтэй

15.

Шашны институт ба семинар

15.0

Оршил

Шашны институт ба семинар (ИС) нь өсвөр үеийнхэн, мөн залуучуудын Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлэхэд эцэг эх, Сүмийн удирдагчдад тусалдаг. Энэ нь судар, амьд бошиглогчид, Сүмийн бусад удирдагчийн үгсийг гэрт төвлөрөн суралцахыг дэмжсэний үндсэн дээр явагдана.

Институт, семинарын хөтөлбөрүүд Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага доорх Сүмийн боловсролын хорооноос гаргасан бодлого журамд захирагддаг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадас, тойргийн хүрээнд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гадас, тойргийн удирдагчид өөрсдийн өсвөр үеийнхний институт, семинарын хөтөлбөрийн оролцоог тогтмол хянана.

ИС-ын хөтөлбөрийг удирдан явуулахад удирдагчдад тусалдаг ИС-ын төлөөлөгчийг гадас бүрд томилно.

15.1

Семинар

Семинар нь Есүс Христийн сайн мэдээг судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалаас судалдаг, өсвөр үеийнхэнд зориулсан дөрвөн жилийн хөтөлбөр юм. Ерөнхийдөө семинарын суралцагчид 14–18 насныхан байна.

Бишопын зөвлөл, өсвөр үеийнхний удирдагчид, чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн өсвөр насны хүүхэд бүрийг семинарт бүрэн хамрагдахад урамшуулан дэмжинэ. Бишопын зөвлөл нь жил бүр семинарын хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдээ бүртгүүлэхэд эцэг эхчүүдийг урамшуулна. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Семинарын бүртгэлээс авна уу.

15.1.1

Багш нар

Семинарын багш нар Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй Сүмийн гишүүд байна. Тэд заадаг зарчмуудынхаа дагуу амьдарч, өсвөр үеийнхэнтэй нийцэн ажилладаг байх ёстой. Боломжтой бол багш нар ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь семинарын багш болох чадвартай хүмүүсийн талаар бишоп, гадасны зохицуулагч, ИС-ын төлөөлөгчтэй зөвлөлдөнө. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл дээд зөвлөлийн томилогдсон гишүүн гадасны семинарын багш, гадасны зохицуулагч нарыг дуудаж, онцгойлон адисалж мөн дуудлагаас чөлөөлдөг. Тухайн хүнийг дуудаж, онцгойлон адисалсны дараа ИС-ын төлөөлөгч түүнд сургалт өгч, тусалж дэмжинэ.

Багш, суралцагчдыг хамгаалахын тулд семинарын анги хичээллэж байгаа байр эсвэл гэрт насанд хүрсэн хоёр хүн байх ёстой. Нэмж багш дуудах юм уу хариуцлагатай насанд хүрсэн өөр хүнийг байлцуулахаар томилж болно. Насанд хүрсэн хоёр дахь хүн нь багшийн эхнэр, нөхөр эсвэл ангийн гишүүний эцэг эх байж болно. Насанд хүрсэн хүн нь багшийн гэр бүлийн хүн биш л бол багштай нэг ижил хүйсийн хүн байх ёстой. Суралцагч нь багшийн хүүхэд биш л бол багш ямар ч үед анги, байр эсвэл машинд суралцагчтай хамт ганцаар байж болохгүй.

15.1.2

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Семинарын сонголт

Суралцагчид ажлын өдөр бүр багштайгаа уулздаг байвал семинар хамгийн үр дүнтэй байна. Гэхдээ аюулгүй байдалтай холбоотой асуудал, семинарт ирж очих зай, өөр бусад хүчин зүйл зэргийн улмаас ийн уулзах боломжгүй байж болно. Орон нутгийн удирдагчдад семинарыг зохион байгуулах дараах сонголтууд бий. Үүнд:

Сонголт

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

Сонголт

А

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

5 (50 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

Байхгүй

Сонголт

Б

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

4 (60 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

Байхгүй

Сонголт

В

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

4 (50 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

1

Сонголт

Г

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

3 (50 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

2

Сонголт

Д

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

2 (90 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

1

Сонголт

Е

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

2 (50 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

3

Сонголт

Ё

Долоо хоног тутам ангид явагдах хичээлийн тоо

1 (50 минут)

Долоо хоног тутам гэрээр суралцах эсвэл онлайнаар явагдах хичээлийн тоо

4

Сүмийн удирдагчид дээрх сонголтуудын аль нь илүү тохиромжтой болохыг шийдэхдээ ИС-ын төлөөлөгчтэй дараах зүйлсийн талаар зөвлөлдөнө. Үүнд:

  • Аль хувилбар нь суралцагчдад сайн мэдээнээс суралцаж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь хамгийн сайн туслах вэ?

  • Аль хувилбар нь суралцагчдыг аюулгүй байлгах вэ?

  • Аль хувилбар нь гэр бүлүүдийг шаардлагагүй ачаа дарамтад оруулахгүй байх вэ?

Багш нартай долоо хоногийн дундуур уулзахад хүндрэлтэй байвал техник технологи ашиглан виртуал уулзалтуудыг авч үзэж болно.

Ангиуд ням гарагт орох ёсгүй. Онцгой тохиолдолд Сүмийн боловсролын хорооноос зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Гадасны ерөнхийлөгч нь гадсанд ашигладаг семинарын ангийн сонголтод оруулах өөрчлөлтийг орон нутгийн ИС-ын төлөөлөгчид санал болгож болно. ИС-ын төлөөлөгч уг саналыг Шашны институт, семинарын захиргаанд дамжуулна. Өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө захиргаанаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Байранд хичээллэдэг эсвэл гэрээсээ сурдаг семинарын ангиудтай эсвэл аль аль нь байдаг, ойрхон оршдог, нийтлэг асуудалтай гадаснууд байдаг газарт орон нутгийн боловсролын хороог байгуулж болно (seminary.ChurchofJesusChrist.org үзнэ үү).

15.1.3

Байр, хэрэгсэл, материал

Гадас, тойргийн удирдагчид цуглааны байр эсвэл гишүүний гэр гэх мэт семинарын анги хичээллэх боломжтой газруудыг бэлдэж өгөхөд анхаарна. Семинарын ангид зориулж байр эсвэл өрөө түрээсэлж болохгүй. Хэрэв ангиуд нь цуглааны байранд ордог бол багш нар номын сангийн тоног төхөөрөмжүүдийг авч хэрэглэх боломжтой байх ёстой.

ИС-ын төлөөлөгч анги бүрийн багш, суралцагчдыг сургалтын материалаар хангана. Суралцагчид хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр судраа авчрах ёстой.

15.1.4

Ангийн албан тушаалтнууд ба үйл ажиллагаа

Семинарын багш ангийн дарга, орлогч дарга, нарийн бичиг зэрэг албан тушаалтнуудыг сонгож болно. Багш эхлээд суралцагчийн эцэг эх, мөн бишоптой холбогдож зөвшөөрөл авна. Ангийн албан тушаалд дэмжүүлэн батлуулж, онцгойлон адисалдаггүй. Тэд өдөр тутмын ангид заах үүргээ биелүүлэхэд нь багшдаа тусалж, бусад суралцагчийг ирж, оролцоход урамшуулан дэмждэг.

Семинарын багш нар хичээлийн бус цагаар эсвэл ангиас гадуур үйл ажиллагаа явуулах ёсгүй. Онцгой тохиолдолд орон нутгийн удирдагчдаас зөвшөөрөл авсан байх хэрэгтэй.

15.1.5

Кредит ба төгсөлт

Семинарын суралцагчид хичээлдээ байнга сууж, оролцон, хичээлээс гадуур судраас суралцдаг байвал илүү үр дүнтэй суралцаж, хөрвөлтөө гүнзгийрүүлж чадна. Эдгээрийг биелүүлснээр тэд бас жил болгон семинарын кредит авч, семинарыг төгсөх боломжтой.

Зарим суралцагч уншиж чаддаггүйгээсээ болж эсвэл өөр бусад шалтгаанаар семинарын кредит авч чадахгүй байж болно. Багш энэ суралцагчдын хэрэгцээнд тааруулан шалгуурыг өөрчилж болно. ИС-ын төлөөлөгч хөтөлбөрт тэр чигээр нь өөрчлөлт гаргах хүсэлтийг дэвшүүлж болно. Эдгээр өөрчлөлтийг хийхэд ИС-ын төв албаны зөвшөөрөл шаардлагатай.

Семинар төгсөхийн тулд суралцагч дөрвөн жилийн кредиттэй мөн бишопын зөвлөлийн гишүүнээс шашны удирдагчийн тодорхойлолт авсан байх ёстой. Уг тодорхойлолтоор тухайн суралцагчийг зохистой бөгөөд сайн мэдээний жишгийн дагуу амьдардгийг баталдаг.

Жил бүр гадаснаас семинарын төгсөлтийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн төлөвлөнө. ИС-ын төлөөлөгч үүнд тусалж болох юм. Нэмэлт мэдээллийг Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамжаас авна уу.

15.1.6

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Хичээлийн цагаар семинарын ангид суух

Нэгдсэн Улс, Канадын зарим газарт орон нутгийн хуулиар суралцагчдыг хичээлийн цагаар сургуулиасаа явж, семинарт суухыг зөвшөөрдөг. Сүмийн боловсролын хороо ийм байдлаар семинарыг явуулж болох газарт ийн орохыг зөвшөөрдөг. Хичээлийн цагаар семинарын ангид суух талаарх нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Хичээлийн цагаар семинарын ангид суух хэсгээс үзнэ үү.

15.2

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Институт

Институт нь Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг, ажлын өдрүүдэд явагддаг, сайн мэдээнээс суралцах ангиудаар хангадаг. 18–30 насны бүх ганц бие залууг сургуульд сурдаг эсэхээс үл хамааран институтэд хамрагдахыг дэмжих ёстой.

Их сургуулийн хотхонд явагддаг институтийн анги бүх газарт байдаггүй. Ийм тохиолдолд гадасны ерөнхийлөгчид гадсанд институтийн ангийг зохион байгуулж болно. Санваарын удирдагчид, ИС-ын ажилтнууд зохион байгуулах ажлыг зохицуулна.

Гадаснаас институтийн ангийг зохион байгуулах, хичээллүүлэх, байраа төлөвлөх, багш нарыг дуудах, суралцагчдын амжилт ололтыг үнэлэх тухай нэмэлт удирдамжийг ChurchofJesusChrist.org дээрх Гадасны институт хэсгээс үзнэ үү.

15.2.1

Шашны бусад анги

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл 31 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдэд зориулан шашны ангиудыг зохион байгуулахыг хүсэж болох юм. Эдгээр анги нь ИС-т хамааралгүй бөгөөд институтийн анги хэмээн нэрлэгдэхгүй. Гэхдээ эдгээр ангид институтийн сургалтын материалыг ашиглаж болно.

Зураг
Ангидаа тэмдэглэл хөтөлж буй эмэгтэйчүүд

15.3

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Сүмийн сургуулиуд болон Сүмийн боловсролын систем

Сүмийн бага, дунд сургуулиуд, BYU–Pathway Worldwide болон дээд боловсрол олгох сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг CES.ChurchofJesusChrist.org-оос авна уу. Дээрх сургуулиудад явахын тулд суралцагчдын авах шашны удирдагчийн тодорхойлолтыг бөглөх тухай мэдээллийг мөн тэндээс авч болно.

Түүнээс гадна СБС-ийн Шашны удирдагчийн зөвшөөрөл хариуцсан албаар дамжуулан шашны удирдагчаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах талаарх мэдээллийг help.ChurchofJesusChrist.org-оос авна уу.