Семинар
9. Зарлигууд


“9. Зарлигууд,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

9. Зарлигууд

Зураг
Аравны нэгээ төлж буй эрэгтэй

9.1. Зарлигууд гэж өсөж хөгжин, Бурхантай адил болоход бидэнд тусалдаг, Түүний бидэнд өгсөн хууль, тавьсан шаардлагыг хэлнэ. Зарлигууд бол Бурханы биднийг хайрлах хайрын илрэл юм. Бид Түүний зарлигуудыг сахиснаар Түүнийг хайрладгаа харуулдаг. Зарлигуудыг дагах нь үргэлж аз жаргал, Их Эзэний адислалуудыг авчирдаг. Бурхан хэзээ ч бидэнд Өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг зэхэлгүйгээр зарлиг буулгадаггүй.

9.2. Хамгийн чухал хоёр зарлиг бол “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. … Удаах нь … хөршөө өөрийн адил хайрла” юм (Maтай 22:36–39-ийг үзнэ үү). Бид бусдыг хайрлан, тэдэнд үйлчлэхийг сонгосноор Бурханыг хайрлан, Түүнд үйлчилдэг.

9.3. Хүмүүнд хамгийн түрүүнд өгсөн зарлигуудын нэг бол Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих явдал юм. Бурхан хүүхдүүддээ Хүндэтгэлийн өдрөөр өөрсдийн бус Өөрийнх нь хүслийн дагуу үйлдсэнээр Өөрийг нь дээдлэхийг зарлигласан.

9.4. Арван зарлиг бол сайн мэдээний амин чухал хэсэг бөгөөд бидний өргөмжлөлд шаардлагатай мөнхийн зарчмууд юм. Их Эзэн эрт дээр үед эдгээр зарлигийг Мосед илчилсэн бөгөөд хожмын үеийн илчлэлтээр дахин өгсөн байдаг.

9.5. Бурханы зарлигт өдөр бүр залбирах, Бурханы үгийг судлах, наманчлах, ариун явдлын хуулийг сахих, аравны нэгийг бүрэн төлөх, мацаг барих, бусдыг уучлах, мэргэн ухааны үгийг дагах, бусдад сайн мэдээг заах зэрэг зарлигууд ордог.

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 39:9; 2 Тимот 3:15–17; Иаков 1:5–6; 2 Нифай 32:3; 2 Нифай 32:8–9; Мозая 18:8–10; Алма 39:9; 3 Нифай 18:15, 20–21; Сургаал ба Гэрээ 58:42–43; Сургаал ба Гэрээ 82:10

Холбогдох сэдвүүд: Сүнслэг мэдлэг олж авах нь; Есүс Христийн Цагаатгал: Наманчлал; Ёслолууд ба гэрээнүүд