Семинар
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс


Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс

Төгс эзэмших сургаалын судрын бүх 100 хэсгийг холбогдох судрын түлхүүр үгстэй нь хамт жагсаав.

Сүнслэг мэдлэг олж авах нь

Сургаалт үгс 3:5–6: “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ … Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.”

Исаиа 5:20: “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид … хөөрхий еэ.”

Иохан 7:17: “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал[ыг] … мэднэ.”

1 Коринт 2:5, 9–11: “Гэвч Бурхан [Өөрийн үнэнийг] Сүнсээр бидэнд илчилсэн юм.”

2 Тимот 3:15–17: “Итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар.”

Иаков 1:5–6: “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал … Бурханаас гуйг.”

2 Нифай 28:30: Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр … өгөх болно.”

2 Нифай 32:3: “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

2 Нифай 32:8–9: “Та нар үргэлж залбирах ёстой.”

Мозая 4:9: “Бурханд итгэ; … мөн тэр бол … бүх мэргэн ухааныг эзэмшдэг гэдэгт итгэ.”

Ифер 12:6. “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Моронай 10:4–5: “Чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, [Христ] үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”

Сургаал ба Гэрээ 6:36: “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”

Сургаал ба Гэрээ 8:2–3: “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.”

Сургаал ба Гэрээ 88:118: “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”

Сургаалын сэдвүүд

1. Бурхан Тэргүүтэн

Еврей 12:9: Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой.

2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил.”

2 Нифай 11:10–11: “Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлц[сэн].”

3 Нифай 12:48: “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

3 Нифай 18:15, 20–21: “Миний нэрээр үргэлж залбир.”

Сургаал ба Гэрээ 29:10–11: “Би тэнгэрээс … сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна.”

Сургаал ба Гэрээ 130:22–23: “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой ; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу.”

2. Авралын төлөвлөгөө

Мосе 1:39: “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”

Абрахам 3:22–23: Сүнсний хувьд бид “дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан.”

Эхлэл 1:26–27: “Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж[ээ].”

Иошуа 24:15: “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог.”

Иохан 17:3: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

1 Коринт 6:19–20: “Та нарын бие бол … Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 15:20–22: “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42: Амилалтад алдар суугийн гурван түвшин бий.

1 Петр 4:6: “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэлт 20:12: “Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.”

2 Нифай 2:22–25: “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

2 Нифай 2:27: “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох … эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Сургаал ба Гэрээ 76:22–24: “[Есүс Христээр] дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу.”

3. Есүс Христийн Цагаатгал

Исаиа 1:18: “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно.”

Исаиа 53:3–5: “[Есүс Христ] бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ.”

Матай 11:28–30: “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Лук 24:36–39: “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй.”

Иаков 2:17–18: “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

Мозая 3:19: “Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн бол.”

Алма 7:11–13: “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Алма 34:9–10: “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол байх ёстой.”

Хиламан 5:12: “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр сууриа тавих ёстой.”

Ифер 12:27: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Сургаал ба Гэрээ 18:10–11: “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу.”

Сургаал ба Гэрээ 19:16–19: “Бибээр [Есүс Христ] бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ.”

Сургаал ба Гэрээ 58:42–43: “Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу.”

4. Сэргээлт

Мосе 7:18: “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа.”

Исаиа 29:13–14: Сайн мэдээний Сэргээлт бол “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” юм.

Езекиел 37:15–17: Библи болон Мормоны Ном хоёрыг “чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл.”

Даниел 2:44–45: “Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах [болно].”

Үйлс 3:19–21: Бошиглогчид “бүхнийг сэргээх үе[ийг]” зөгнөн хэлсэн.

2 Тесалоник 2:1–3: “Эзэний өдөр … эхлээд урвалт гар[ахаас] нааш [ирэхгүй].”

Иосеф Смит—Түүх 1:15–20: Иосеф Смит “гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харсан.”

Сургаал ба Гэрээ 1:30: “Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм.”

Сургаал ба Гэрээ 135:3: Иосеф Смит “Бурханы бэлэг хийгээд хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авч[ирсан].”

5. Бошиглогчид ба илчлэлт

Иеремиа 1:4–5: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон юм.”

Езекиел 3:16–17: Бошиглогч бол “Израилийн гэрт харуул” юм.

Амос 3:7: “Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.”

Иохан 15:16: “Би та нарыг сонгосон. Би та нарыг томилсон.”

Ефес 2:19–20: Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогд[сон].”

Ефес 4:11–14: Есүс Христ “заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч болгосон нь ариун хүмүүсийг бэлтгэ[хийн] … тулд юм.”

Сургаал ба Гэрээ 1:37–38: “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.”

Сургаал ба Гэрээ 21:4–6: Бошиглогчийн “үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.”

6. Санваар ба санваарын түлхүүрүүд

Матай 16:15–19: Есүс “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн хэлсэн.

Сургаал ба Гэрээ 13:1: Аароны санваар нь тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг.

Сургаал ба Гэрээ 42:11: “Эрх мэдэл бүхий хэн нэгнээр томилогдсон гэдэг нь сүмд мэдэгдэхээс бусдаар хэнд … ч өгөгдөх ёсгүй.”

Сургаал ба Гэрээ 107:8: “Мелкизедек санваар нь … сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг.”

Сургаал ба Гэрээ 121:36, 41–42: “Санваарын эрхүүд нь … зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө.”

7. Ёслолууд ба гэрээнүүд

Гэтлэл 19:5–6: “Хэрэв та нар … Миний гэрээг сахих аваас … Миний үнэт өмч байх болно.”

Дуулал 24:3–4: “ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй … нь буюу.”

Иохан 3:5: “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Мозая 18:8–10: “Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

3 Нифай 27:20: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Сургаал ба Гэрээ 82:10: “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг.”

Сургаал ба Гэрээ 84:20–22: “Үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.”

8. Гэрлэлт ба гэр бүл

Эхлэл 1:28: “Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэ.”

Эхлэл 2:24: “Эр хүн … эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.”

Эхлэл 39:9: “Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?”

Малахи 4:5–6: Елиа “хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ.”

1 Коринт 11:11: “Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

Aлмa 39:9: “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв.”

Сургаал ба Гэрээ 49:15–17: “Гэрлэлт нь Бурханаас … томилогдсон бөлгөө.”

Сургаал ба Гэрээ 131:1–4: “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ.”

9. Зарлигууд

Гэтлэл 20:3–17: Арван хууль

Исаиа 58:6–7: Зохих мацаг барилтын адислал

Исаиа 58:13–14: “… Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан … амралтын өдрийг баясгалант … гэж нэрлэ.”

Малахи 3:8–10: Аравны нэгийг төлснөөр ирэх адислалууд

Maтай 5:14–16: “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Maтай 22:36–39: “Чи Бурхан Эзэнээ … хайрла. Чи хөршөө өөрийн адил хайрла.”

Иохан 14:15: “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.”

1 Нифай 3:7: “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Мозая 2:17: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа … буюу.”

Мозая 2:41: “Бурханы зарлигуудыг дагадаг тэд бүх зүйлд … адислагдсан болой.”

Алма 41:10: “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Моронай 7:45, 47–48: “Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Сургаал ба Гэрээ 18:15–16: “Хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”

Сургаал ба Гэрээ 64:9–11: “Бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.”

Сургаал ба Гэрээ 89:18–21: Мэргэн ухааны үгийн адислалууд