Үйлчлэлийн номлогч
Гадуур сургаал номлох номлолоо шилжүүлэх


“Гадуур сургаал номлох номлолоо шилжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Гадуур сургаал номлох номлолоо шилжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Үйлчлэлийн номлогчид судраас хамтдаа уншиж байгаа нь

Гадуур сургаал номлох номлолоо шилжүүлэх

Гадуур сургаал номлох номлолоо үйлчлэлийн номлол руу шилжүүлэхэд уг шилжилт номлогчийн тань дуудлагад нөлөөлөхгүй.

Өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх

  • Гадуур сургаал номлох номлолоо үйлчлэлийн номлол руу шилжүүлэх нь олон номлогчийн хувьд хүнд тусдаг. Танд төрөл бүрийн сөрөг мэдрэмж төрж болох юм. Гэхдээ Аврагч таны нөхцөл байдлыг мэддэг гэдэгт итгэлтэй байгаарай. Түүний таныг гэх хайр төгс юм. Тэрээр таныг үйлчлээсэй гэж хүсэж байгаа бөгөөд Түүнд таны үйлчлэл хэрэгтэй хэвээр. Дэлхийд буцаж ирэхийнхээ өмнө Өөрийн хаант улсыг байгуулахад таны үйлчлэл Түүнд хэрэгтэй.

  • Шилжиж ирсэн номлогчид өөрийгөө буруутгах нь олонтоо байдаг. Тэд гадуур сургаал номлох номлолдоо үлдэж чадаагүйдээ харамсдаг. Иймэрхүү өөрийгөө буруутгах сэтгэл нь тэдэнд Сүнсийг мэдрэхэд саад болно. Хэрэв та ийм нөхцөл байдалд орсон бол Сүнс тантай хамт байгаа гэдгийг сана. Гадуур сургаал номлох номлолоо дуусгаагүйдээ өөрийгөө буруутгах сайн шалтгаан байхгүй. Та бол үйлчлэх эрмэлзэлтэй бас зохистой нэгэн юм (Сургаал ба Гэрээ 64:34-ийг үзнэ үү).

  • Өөрийгөө буруутгах мэдрэмж нь тархин дахь химийн урвалаас үүдэлтэй байж болно. Эдгээр мэдрэмж нь нүглийн үр дагавар биш байж магадгүй. Энэ ялгааг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь нэн чухал.

Амжилт гэдэг нь гарцаагүй

Хиламан болон түүний 2060 залуу цэргийн түүхийг бодоод үз (Алма 57:19–27-г үзнэ үү). 2060 цэрэг бүгдээрээ шархадсан. Зарим нь цус алдсанаасаа болж ухаан алдсан байв. Тэд бүгдээрээ амьд гарсан нь гайхамшиг байсан юм. Тэдний хүн нэг бүр хэдэн шарх авснаас үл хамааран 2060-уулаа бүгдээрээ амжилттай байв. Тэд бүгд зөв шударга үйл хэргийн төлөө үйлчлэхэд бэлэн байсан юм. Тэд итгэлтэй, дуулгавартай, зоригтой байв. Та тэдний үлгэр жишээг дагаж, итгэлтэй номлогч байж чадна.

Өнөөгийн номлогчийн ажлын шарх бол бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлийн өвчин эмгэг байж болох юм. Эдгээр өвчин эмгэг нь янз бүрийн эх сурвалж, шалтгаанаас үүдэлтэй. Та үргэлжлүүлэн үйлчилж, амжилттай байж чадна. Та үйлчлэхэд бэлэн, зохистой байж, ур чадвараа Бурханы үйлчлэлд ашиглаж чадна. (Сургаал ба Гэрээ 4-ийг үзнэ үү).

Зураг
Номлогч сурч судалж байгаа нь

Шинэ үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа ахлагч Гэррит В.Гонгийн хэлсэн “Бид Аврагчийн төлөө амиа алдсанаар үүнийгээ олж авч чадна” гэх урам зориг өгсөн үгийг санагтун (“Христээр төгөлдөржих нь,” Ensign, July 2014, 19 эсвэл Лиахона, 2014 оны 7-р сар, 47). Та Аврагчийн өгсөн “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. … Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:28, 30) хэмээх амлалтаас байнга хүч чадал авч болно.

Үргэлжлүүлэн өсөж хөгж

Та номлолоо шилжүүлсэн учраас одоо эргээд гэртээ амьдарч байгаа. Бусадтай хамааралтай хуучин дадал хэвшилдээ эргэж орохгүй байхыг хичээгээрэй. Та номлогч хэвээрээ байгаа! Насанд хүрсэн хүмүүсийн дараахтай адил ур чадваруудыг үргэлжлүүлэн хөгжүүл. Үүнд:

  • Хувцсаа өөрөө угааж, хатааж, индүүдэж, арчилж цэвэрлэ.

  • Өөрийнхөө ариун цэвэрт анхаар. Өдөр болгон усанд орж, Аврагчийн төлөөлөгчийн хувьд өөрийгөө танилцуул.

  • Хоол хийж, хүнсээ өөрөө худалдан авч, идэж байгаа хоолоо хянаж сур.

  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхэд анхаар.

  • Эрүүл саруул, сэргэг байхын тулд хангалттай сайн унтаж амар.

  • Өдөр бүр хувиараа сайн мэдээг судалж, залбир.

  • Хүрч болохуйц зорилго, дэд зорилгуудыг тавьж, бичиж тэмдэглэ.