Үйлчлэлийн номлогч
Номлогчийн болон номлогчийн бус амьдралыг нэгтгэх


“Номлогчийн болон номлогчийн бус амьдралыг нэгтгэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Номлогчийн болон номлогчийн бус амьдралыг нэгтгэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Тусч гар хантааз өмссөн номлогч болон гишүүд үйлчлэл үзүүлж байгаа нь

Номлогчийн болон номлогчийн бус амьдралыг нэгтгэх

Үйлчлэлийн номлолын нэг зорилго бол “үйлчлэлийн номлогч бүрийг насан туршийн үйлчлэлд бэлдэх” явдал юм (“Service Missions for Young Missionaries,” attachment to First Presidency letter, Nov. 16, 2018). Та гэртээ амьдрангаа үйлчлэлийн үүрэг даалгавраа гүйцэтгэх явцдаа энэ зорилгод хүрэхийн төлөө ажиллаж болно. Эдгээрийг нэг зэрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байж болох юм. Та цагаа нягт нямбай зохицуулах хэрэгтэй болно. Түүнчлэн та номлолдоо үйлчилж байхдаа, номлолын дараах амьдралын танаас шаардах зүйлсийг хийж сурах болно. Та ажил, гэр бүл, боловсрол, сүм, бусад үйлчлэл, чөлөөт цаг зэргээ тэнцвэртэй байлгах хэрэгтэй болно.

Таны үйлчлэлийн номлол бол цагаа зөв зохицуулах ур чадвараа хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг, орчин юм. Танд өвөрмөц авьяасаа олж тодорхойлж, хөгжүүлэх уян хатан, дэмжих орчин бүрдэнэ. Тэгснээр та тэдгээрийг бусдад үйлчлэхийн тулд ашиглаж чадна.

Үйлчлэлийн номлолын удирдагч болон гадасны ерөнхийлөгчтэйгөө зорилго тавих талаар зөвлөлд. Удирдагчид тань бас авьяасаа тодорхойлоход тань тусална. Авьяасаа хөгжүүлэхийг зорилгодоо оруулсан байх ёстой. Эдгээр зорилго нь нэн тэргүүнд тавьдаг зүйлсээ тэнцвэртэй байлгахад туслах таны хувийн номлолын төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Та төлөвлөгөөнийхөө гол зохиогч байна. Энэ таны төлөвлөгөө байх болно. Энэ нь таны хүчирхэг тал, авьяас чадвар, одоогийн чадавх, ирээдүйн итгэл найдвар, хүсэл мөрөөдөлтэй зохицсон байна. Таны туслах баг танд зөвлөж, урамшуулан дэмжиж болох ч сонголт нь таных байх болно.

Та туслах багтайгаа номлолын дараа хүрч болохуйц зорилго тавьж, тэдгээрт хүрэх төлөвлөгөө гаргана. Хөгжүүлсэн ур чадвар тань амьдралын тань туршид таныг төдийгүй бусдыг адислах болно. Та хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийнхээ хүсэж байгаа тэр хүн нь болж чадна. Их Эзэн мөн танд энэхүү сэтгэл хөдөлгөм аян замд тань тусална.

Цагаа ухаалгаар ашиглаж сурснаар та өөрийгөө насан туршийн үйлчлэлд бэлдэх юм. Та хамгийн агуу хоёр зарлигийн дагуу амьдрах боломжтой болно. Тэдгээр нь “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” мөн “хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39) хэмээх зарлиг юм.