Үйлчлэлийн номлогч
Оршил


“Оршил,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Оршил,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Есүс завин дээрх хүмүүс рүү даллаж байгаа нь

Ирээд, Намайг дага товхимол дээрх зургийн хэсэг, Жэймс Т.Харвүд

Оршил

Та нар Их Эзэний тусламжтай амжилтад хүрч чадна

Үйлчлэлийн номлогчийн хувьд та Есүс Христийг төлөөлөхөөр дуудагдсан билээ. Та Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд тохинуулж байна. Аврагч таныг хайрладаг бөгөөд урагшлахад тань туслах болно. Тэрээр “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) хэмээн амласан.

Зураг
Судар уншиж буй үйлчлэлийн номлогч

Итгэлээ хэрэгжүүлж, Их Эзэний ажлыг хийнэ гэсэн шийдвэрийнхээ дагуу үйлд. Та байнга итгэлтэй байж, хамаг чадлаараа хичээж чармайснаар өөрт хэрэгтэй ур чадвар, бэлэг, хүчирхэг талаа илүү хурдан хөгжүүлэх болно. Та Их Эзэний тусламжийг мэдэрнэ. Түүнд үйлчлэх чадвартаа итгэх итгэл тань өсөн нэмэгдэх болно.

Их Эзэн номлогчдод тусална гэж амласан. Гэвч түүхэн дэх хамгийн агуу номлогчдын олонх нь номлолын ажлынхаа явцад зовж, зүдэрч байсан. Аммон болон түүний ах дүүс “өлсөж, цанган мөн ядрах мэтээр биеэрээ ч мөн оюунаараа ч аль алинаар нь ихэд зовж, мөн түүнчлэн сүнсээрээ ихэд хөдөлмөрлөв” (Алма 17:5). Заримдаа тэдэнд дааж давшгүй мэт санагдаж байсан. “Эдүгээ бидний зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад, болгоогтун, Их Эзэн биднийг тайтгаруулан, мөн хэлэв: Өөрсдийн ах дүүс, леменчүүдийн дунд явагтун, мөн зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно гэсэн бөлгөө” (Алма 26:27).

Энэ амлалт Бурханы гэр бүлд үйлчлэхээр томилогдсон ажилд тань хамаатай. Та Их Эзэнд ашигтай үйлчлэгч нь болж чадна.

Нурууны булчингийн хатангиршилтай байсан Тацү Ито энэ амлалт биелсний нэг жишээ юм. Итогийн гэр бүл Японоос Юта руу нүүхэд, Тацү үйлчлэлийн номлогчоор үйлчлэхээр шийджээ. Тацүгийн дүү Дан номлолынхоо үеэр “Тацүг хэрхэн өөрчлөгдөж байгааг харсан” байсан бөгөөд Тацү үнэхээр тэнгэрт буцаж очихоор бэлдэж байгааг” мэдэж байв.

Дан бас нурууны булчингийн хатангиршилтай байсан ба Тацүг нас барахад ариун сүмд очжээ. Тэр тэнд байхдаа, Тацүгийн нас барахаасаа өмнө үйлчилж байсан номлолын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэхээр дуудагдаж болох эсэхийг асуух сүнсний өдөөлтийг мэдэрсэн аж. Дан ийнхүү үйлчлэх боломжоор адислагдсан юм. Тэр LDS.org сайтын хариу арга хэмжээ авах багт ажиллаж, япон хэл дээрх “Би Мормон” профайлыг хянадаг байв.

Дан бас өөрийгөө “өдөр тутмын амьдралдаа Бурханыг төлөөлдөг” гэж хэлсэн юм. Хэн нэгэнд асуудал тохиолдсон бол тэр “үргэлж тэднийг сонсож, бишоп дээр очиж адислал авахад урамшуулдаг.”

Хэдийгээр ахлагч Итогийн номлолд гадуур сургаал номлодоггүй байсан ч номлогч гэдгээ гарцаагүй мэдэрснээ тэр хэлжээ. Тэрээр номлол нь түүнд “өдөр бүр арай илүү үйлчлэх хүслийг нь нэмэгдүүлэхэд” тусалсан гэв.

Зураг
Компьютерын ард сууж буй үйлчлэлийн номлогч

Ахлагч Тацү Ито

Энэ товхимлыг хэрхэн ашиглах вэ?

Үйлчлэлийн номлолд баяр баясгалан, стресс хоёрын аль алиныг нь мэдэрч болно. Шаргуу хөдөлмөр болон үйлчлэл нь сэтгэл түгших, горьдлого тасрах, ядарч туйлдах байдлыг хянахад тусалдаг батлагдсан арга хэрэгсэл юм. Эдгээр нь номлогчийн үйлчлэлийн үеэр болон дараа нь Их Эзэний ажилд оролцох хүн бүрд нэн чухал. Гэхдээ шаргуу хөдөлмөр, үйлчлэл нь танд байгаа цорын ганц хэрэгсэл биш юм. Бусад эх сурвалжид мэргэжлийн тусламж, санваарын адислал, туршлагатай насанд хүрэгчдийн зөвлөгөө болон энэхүү товхимол багтана. Их Эзэн танд амжилтад хүрэхэд туслах ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд тусална. Та үйлчлэлийн номлол, амьдралдаа сэтгэл ханамж, амжилтыг олж чадна.

Энэ товхимлыг нэг дор уншиж дуусгахад зориулаагүй. Дараах удирдамж зааврыг ашигла. Танд тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөөг өгнө. Эдгээр санаа нь мөн танд бусдад үйлчилж, тохинуулахад туслах болно.