2022
Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна
2022 оны 3-р сар


“Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Тохинууллын зарчим

Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна

Мөн бид сорилт бэрхшээлээс олж авсан туршлагаа бусдад туслахад ашиглаж болно.

Зураг
Далай дээр нар жаргахыг харж суугаа эмэгтэй

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Аргентины Кордоба хотын уугуул Марсэла Эндрэк өвчтэй мөн гунигтай байв. Энэ нь түүнд хүндээр нөлөөлжээ. Гарах гарцгүй юм шиг санагдаж байхдаа тэр залбирлын тухай ярьсан чуулганы яриаг сонсов. Тэр даруйд асуудлуудынхаа талаар чин сэтгэлээсээ залбирах бодол түүний зүрх сэтгэлд орж ирэв.

Марсэла тусламж хүсэн тогтмол залбирч эхэлжээ. Эрүүл мэнд нь сайжраагүй ч залбирал түүнд амар амгалан, тайтгарлыг авчрав. Үнэндээ түүний биеийн байдал дордож цаашид ажиллах боломжгүй боллоо. Эмчилгээний зардлаа төлж чадахгүй болсноор санаа зовох асуудал нэгээр нэмэгдэв.

Ингээд Марсэла эрүүл мэндийн асуудлаа өөр аргаар хэрхэн даван гарч болох талаар судалж эхэллээ. Тэр хоолны зуршлаа даруйхан өөрчлөх хэрэгтэй гэж мэдэрсэн ба үр дүн нь түүнийг гайхшируулав. Уг эдгэрэлт түүнд гайхалтай санагдсан тул тэр хоол тэжээлийн талаар гүнзгий судалж эхлэв.

Хэсэг хугацааны дараа, тэрээр Эвэлин хэмээх залуу бүсгүйтэй танилцсан ба тэр өөртэй нь адилхан өвчнөөр өвдөж, гуньхран, тусламж хайж байлаа. Марсэла түүнээс өөрийнхөө хуучин байдлыг олж харжээ. Тэрээр хоол хүнсний сонголт, шим тэжээлийн талаар сурч мэдсэн зүйлээсээ түүнтэй хуваалцав. Мөн залбирлын хүчний талаар гэрчлэлээ хуваалцжээ. Марсэла түүнийг Бурханы хайрыг мэдэрч, өөрийг нь мэддэг гэдгийг мэдэхийн тулд залбирахад урилаа.

Хэдэн өдрийн дараа, тэр Эвэлинтэй дахин уулзахдаа маш их баяртай байв. Эвэлин бие махбодын болон сүнсний хувьд өөрчлөгдсөн нь илт байлаа. Түүний амьдрал өөрчлөгдөж, өөрийг нь хайрлах Бурханы хайрыг мэдэрсэн гэж Эвэлин хэлэв.

Марсэла өөрийн сорилт, бэрхшээлээс өрөвч сэтгэл ба бусдад тус болох мэдээллийн аль алиныг олж авсан байлаа.

Чөлөөлөхийн тулд бид чөлөөлөгдсөн

Зураг
Иосеф Египетэд болсон өлсгөлөнгийн үеэр үр тариа тарааж байгаа нь

Joseph in Egypt (Иосеф Египетэд), зураач Робэрт Т.Баррэтт

Египет дэх Иосефын түүх бол сорилт бэрхшээлүүддээ бид Бурханд итгэхээр шийдсэн үед юу тохиолдож болохыг харуулсан өөр нэг жишээ юм: Тэр биднийг чөлөөлж чадахаас гадна туршлагаар маань дамжуулан бусдад туслуулахаар томилж чадна (Эхлэл 37–45-ыг үзнэ үү).

Иосеф урвалт, ялагдлын үед мөн шоронд хоригдож байхдаа ч Бурханд итгэж, Түүний зарлигуудыг сахихаар шийдсэн. Бурханд итгэх итгэлийнх нь улмаас мөн сорилтуудыг тэвчээртэй, дургүйцэлгүйгээр тэвчихэд бэлэн байсны учир “Их Эзэн Иосефтой хамт байж” (Эхлэл 39:21), түүнийг олон хүн адислах албанд томилсон (Genesis 45:5–8-ыг үзнэ үү).

Анхаарч үзэх зарчмууд

Бусдад тохинуулах боломжийнхоо талаар эргэцүүлэн бодох үедээ дараах түүхүүдэд гарах зарчмын талаар тунгаан бодоорой.

  • Бидний сорилт бэрхшээл адислал байж болно. Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ бид “үргэлж залбиран, итгэлтэй байвал” Тэнгэрлэг Эцэг тэдгээрийг бидний сайн сайхны тулд (Сургаал ба Гэрээ 90:24; мөн Ром 8:28-ыг үзнэ үү) эргүүлэх болно.

  • Бидний сорилт бэрхшээл биднийг бэлтгэж чадна. Бид сорилтуудад даруу байх аваас Бурхан эдгээр туршлагаар маань дамжуулан бидэнд зааж, биднийг өөрчилж чадна (Сургаал ба гэрээ 112:13-ыг үзнэ үү).

  • Бидний сорилт бэрхшээл тохинуулах боломж болж болно. Бид Түүнд итгэх хүсэлтэй байх аваас Тэнгэрлэг Эцэг биднийг сорилт бэрхшээлээс олж авсан туршлагаа ашиглан бусдад туслах боломжид томилох болно (Мозая 24:13–14-ийг үзнэ үү).

Бид юу хийж чадах вэ?

Тохинуулдаг хүмүүсээ адислахад тань таны туршлага хэрхэн тусалж болохыг мэдэхийн төлөө залбир. Дараа нь гараа сунга.