2022
Египетийн Иосеф, Есүс Христ хоёрын төстэй байдал
2022 оны 3-р сар


“Египетийн Иосеф, Есүс Христ хоёрын төсөөтэй байдал,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Ирээд, Намайг дага

Эхлэл 37–50

Египетийн Иосеф, Есүс Христ хоёрын төстэй байдал

Аврагч Есүс Христийн амьдрал, тохинууллыг харуулсан бошиглол, түүх, бэлгэдэл Хуучин Гэрээнд олон байдаг. Эдгээрийн нэг нь Египетийн Иосефын түүх юм.

Зураг
хурга, талх гэх мэт Египетийн Иосеф, Есүс Христ хоёрын ижил төстэй байдлыг харуулсан янз бүрийн зургууд

Зураг чимэглэлийг Андрю Колин Бэк

Египетийн Иосеф

Есүс Христ

Иосеф хоньчин байсан (Эхлэл 37:2-ыг үзнэ үү).

Христийн өөр нэгэн нэр бол “сайн хоньчин” (Иохан 10:11) юм.

Иосефыг Египетэд боол болгон худалджээ (Эхлэл 37:26–28-ыг үзнэ үү).

Боолын үнэ болох 30 мөнгөн зоосны төлөө шавь нь Есүсээс урвасан (Гэтлэл 21:32; Матай 26:15-ыг үзнэ үү).

Иосефын ах нар Египетэд хоол хүнс авахаар ирэх үедээ түүнийг таньсангүй (Эхлэл 42:7–8-ыг үзнэ үү).

Өөрийнх нь хүмүүс Аврагчийн хувиар Түүнийг таньсангүй (Лук 4:22, 28–29; Иохан 1:10-ыг үзнэ үү).

Ах нар нь түүнтэй хоёр дахь удаагаа уулзахаар ирэхэд тэр өөрийгөө илчлэв (Эхлэл 45:1–5-ыг үзнэ үү).

Христ Хоёр дахь ирэлтээрээ Израилд илчлэгдэх болно (Матай 24:30–31; Сургаал ба Гэрээ 88:104-ийг үзнэ үү).

Бурханы удирдамжийг дагаснаар Иосеф Египетийг өлсгөлөнгөөс аврах хангалттай талх тариатай болов (Эхлэл 47:13–19-ийг үзнэ үү).

Есүс Христ бол “амийн талх” (Иохан 6:35; мөн 51-ийг үзнэ үү).