2022
Зөрчилдөөнийг хайр болгон хувиргах нь
2022 оны 3-р сар


“Зөрчилдөөнийг хайр болгон хувиргах нь,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Зөрчилдөөнийг хайр болгон хувиргах нь

Зураг
Египетийн Иосеф ах дүүстэйгээ эвлэрч байгаа нь

Joseph of Egypt [Египетийн Иосеф] Майкл Т.Мом

Заримдаа бидний харилцаанд зөрчилдөөн гардаг. Хор хөнөөлтэй зөрчилдөөнийг хэрхэн үр дүнтэй болгон хувиргах талаар мэдэх нь бидний сайн сайханд тун чухал юм. Гэсэн ч бид зөрчилдөөнтэй тэмцсээр байна.

Хор хөнөөл бүхий зөрчилдөөн үнэхээр дарамт учруулдаг. Зөрчилдөөн хурдан газар авч, бидэнд нөхцөл байдлыг өөрчлөх хүчгүй, сул дорой байдал ба түгшсэн мэдрэмж төрдөг. Хөндийрсөн харилцаа, хуваагдсан хамт олон улам их олширч байна.

Гэхдээ бид зөрчилдөөний сөрөг байдлаас ангижирсан, үр дүнтэй мэтгэлцээнүүдэд оролцож бас болно. Бид шударга ёс, нигүүлслийг төлөвшүүлж, харилцаагаа бэхжүүлж, гүн бугшсан асуудлыг шийдэж чадна. Бид харилцаандаа, нийгэмдээ амар амгаланг тогтоох боломжтой.

Зөрчилдөөний эвлэрүүлэгч, нөхөр ба эцгийн хувьд би Есүс Христийн сайн мэдээ нь бидэнд зөрчилдөөнийг хайр болгон хувиргахад шаардлагатай гэрэл ба хүчийг өгч чадна гэдгийг олж мэдсэн.

Энэ дугаараас та Иаков, Есав, Иосеф нар гэр бүлийнхээ зөрчилдөөнийг хэрхэн эвлэрүүлж чадсан тухай, мөн бид гэр орон, хамт олондоо хэрхэн үүнтэй ижил зүйлийг хийж болох тухай унших болно (20-р хуудсыг үзнэ үү). Та түүнчлэн хэрэв бид Их Эзэнд хандан тусламж эрэлхийлбэл зовлон бэрхшээл биднийг хэрхэн цэвэршүүлж болох тухай ахлагч Д.Тодд Кристоффэрсоны онцлох нийтлэлийг унших болно (6 -р хуудсыг үзнэ үү).

Бидний олонх нь эргэн тойрны болон гэр бүлийн хөндийрсөн харилцааныхаа төлөө ихээхэн шаналдаг. Энэ дугаар эвлэрэх найдваргүй мэт санагдаж буй хүмүүст итгэл найдвар төрүүлж, бид ганцаараа биш, хамгийн гол нь Есүс Христийн хайр бидний зүрх сэтгэлийг төдийгүй бидний зөрчилдөж буй хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилдөг гэдгийг мэдрэх итгэлийг төрүүлнэ гэж найдаж байна.

Хүндэтгэсэн,

Чад Форд

Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн соёл хоорондын энх тайвныг бэхжүүлэх хичээлийн профессор