“Малайз, Куала-Лумпур,” Лиахона, 2022 оны3/4-р сар
Сүм энд бий
Малайз, Куала-Лумпур
Энэ хотыг холоос ажвал дэлхийн хамгийн өндөр ихэр цамхаг сүндэрлэн харагдана. Малайзын засгийн газар 1977 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр Малайзын Сүм:
-
10,900 гишүүн (ойролцоогоор)
-
5 дүүрэг, 31 цуглаан
-
8 гэр бүлийн түүхийн төв
Дуу хөгжим Сүнсийг урьдаг
Куала-Лумпур хотын захад Браян Чан, түүний эхнэр Суканя Чойсракү нар хүү, охиныхоо хамтаар хүүхдийн дуу дуулж байна. “Дуу хөгжим бол шүтлэг бишрэлийн чухал хэсэг мөн” гэж Суканя хэлэв. “Энэ нь Сүнсийг бидэнтэй хамт байхад урьдаг.”
Зураг
Хамтдаа дуулж буй гэр бүл
Гэрэл зургийг Клэйтон Чан