2022
Би явах байсан уу?
2022 оны 3-р сар


“Би явах байсан уу?,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой: Итгэлтэй эмэгтэйчүүд

Би явах байсан уу?

Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааны үеэр гомдсоныхоо дараа би шийдвэр гаргах ёстой болов.

Зураг
Аврагчийн зургийг харж буй эмэгтэй

Загвар өмсөгчийн дүр зураг

Намайг Сүмд орсны дараахан Халамжийн нийгэмлэгийн удирдагч хөгжилтэй нөхцөл байдлын талаар хошигнон ярьж байлаа. Гэнэт тэр бүх хүний өмнө миний тухай хошигнож эхлэв. Надад эвгүй санагдаж, би гомдов.

Эхлээд би дотроо Сүмд эргэж ирэхгүй гэж бодлоо. Тэгээд судраа нээж, тайтгарахаар хичээв. Уншиж байхдаа би, заасан зүйлсэд нь гомдсон хүмүүсээс Есүсийн “Та нар бас явахыг хүсэж байна уу?” (Иохан 6:67) хэмээн асуусан шүлгийг олж харав.

Тэр даруй би оюун бодолдоо “Үгүй ээ, би явахгүй” гэж хариулав.

Би Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч рүүгээ залгахад тэр миний талаар хошигносон эгч рүү залгахыг зөвлөв. Би түүн рүү залгаж, юу мэдэрч байгаагаа хэлэв. Бид хошин шогийн мэдрэмж нь гайхалтай зүйл хэдий ч, мэдэхгүй хүнийхээ талаар хүмүүсийн өмнө хошигнох хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Мөн тойргийн шинэ гишүүдэд мэдрэмжтэй хандах талаар ярилцсан.

Би тэр хотод амьдарч байхдаа уг тойрогт үргэлжлүүлэн явсан билээ. Би сайн мэдээнд хөрвүүлэгдсэнийхээ дараа олон гайхалтай туршлагатай болсон.

Гомдлыг даван туулах хувийн аялалдаа би Сүмийн удирдагчдын хэлсэн эдгээр үг тустайг олж мэдсэн юм.

“Хэрэв хэн нэгэн хүн бидэнд гомдохоор зүйл хэлсэн эсвэл хийсэн бол бидний хамгийн түрүүний үүрэг бол гомдохгүй байж, дараа нь тэр хүнтэй биечлэн, үнэн сэтгэлээсээ, илэн далангүй ярилцах хэрэгтэй.” 1

“… Гомдохгүй байхыг сонгосноор [Аврагчийн] хайр, сайшаалыг мэдрэх болно гэдгийг би та нарт амлаж байна.” 2

Мэдрэмжгүй тэр үгсээс болж Сүмийг орхиогүйдээ би талархаж байна. Шавийн замаа үргэлжлүүлж, итгэлтэй байх хүчийг өгдөг, сэргээгдсэн Сүмийн гишүүн байгаадаа би талархаж байна. Сайн мэдээний ах, эгч нартайгаа хэрхэн харилцахыг бидэнд заадаг бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөнд талархаж байна.

Би үргэлжлүүлэн итгэлтэй байж, гомдохгүй байхыг сонгож чадна. Би Христтэй адил болох хичээл зүтгэлдээ анхаарч, Аврагчийн хайр, сайшаалыг мэдэрч чадна.

Би явах байсан уу? Үгүй. Энэ бол дэлхий дээрх, Есүс Христийн сэргээгдсэн Сүм бөгөөд “мөнх амийн үгс” (Иохан 6:68) энд бий гэсэн гэрчлэл надад бий.

Эх сурвалж

  1. Дэвид А.Бэднар “And Nothing Shall Offend Them, Liahona, 2006 оны 11-р сар, 92.

  2. Нийл Л.Андэрсэн, “Түүнийг хэзээ ч бүү орхи,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46.